Moderator: mgl_300

Ямар ч хольцгүй, цэвэр жимсний шүүс нь жинхэнэ эм байдаг. Үүнийг зөв хэрэглэвэл олон өвчинд тустай.
Жүржийн шүүс: "С" витамины маш баялаг агууламжтай. Жүржийн шүүс нь цус төлжүүлэх судсыг бэхжүүлж, даралт ихсэх, мартамхай болох, элэгний өвчтэй хүмүүст нэн тохиромжтой.
Улаан лоолийн шүүс: Нимбэг, алим, хурган чихний хүчил их хэмжээгээр агуулдаг тул бодисын солилцоог сайжруулахад тустай.
Лийрийн шүүс: Хоол боловсруулах эрхтэн болон ходоодны үйл ажиллагааг хэвийн болгоход чухал үүрэгтэй. Энэ шүүсэнд ислэг болон пектины нэгдэл их байдаг.
Алимны шүүс: Бие организмаас хорт бодисыг зайлуулахад чухал нөлөөтэй. Төмрөөр баялаг тул цус багадах өвчинд нэн сайн.
Үзэмний шүүс: Зүрхний өвчтэй хүмүүст нэн тустай.
Хан боргоцойн шүүс: Бөөрний өвчинд илүү үр дүнтэй.
Шийгуаны шүүс: Шээс хөөх үйлчилгээтэй.
Тэсийн шүүс: Энэ жимс нь чигээрээ аскорбины хүчил болон каротин агуулдаг.
Аньсны шүүс: Ханиад томууны үед аньсны шүүс маш сайн.
Аливаа жимсний хүний биед тустай үнэт элементийг бүрэн дүүрэн авахын тулд хоол хийснээс хойш 30 минутын дараа ууж байх хэрэгтэй.