Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Солонгос улс ажиллах хүч  авахгүй 2009 Наймдугаар сар 06 09:21




Нэгэн үе манай улсын олон иргэн амьдралаа дээшлүүлэхийн тулд гадаад орныг зорьж, ажил хөдөлмөр эрхлэх болсон. Тэдний ихэнх нь Солонгос улс руу явсан. Харин өнөө үед дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор гадаадад ажил хийж, мөнгө олохоор явах иргэдийн тоо цөөрч байгаа.

Өмнө нь “Гадаадад ажиллах хүч илгээх төв”-ийн үүд хүний хөл хөдөлгөөнд дарагддаг байсан бол одоо нам жим болжээ. Учир нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор Солонгосын тал зургадугаар сарын нэгнээс энэ сарын 30-ныг хүртэл ажиллах хүч авахгүй хэмээн мэдэгдсэн аж. Тус улсын пүүс компаниудын үйл ажиллагаа хумигдаж, зарим жижиг компани хаалгаа барихад хүрсэн байна. Иймд улс орныхоо иргэдийг эхний ээлжинд ажилтай байлгах нь чухал байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор Монгол болон бусад орноос ажиллах хүч авахаа зогсоожээ. “Гадаадад ажиллах хүч илгээх төв”-ийн самбарт “Дэлхий дахиныг эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа тул Солонгос руу ажиллахаар явах иргэдийн тоо эрс цөөрөх магадлалтай байна” хэмээн бичсэн байв. Дарга нь амарсан тул энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хэлж байлаа. Тэгээд ч өгчих дорвитой шинэ мэдээлэл байхгүй. Байдал өмнөх саруудтай адил байгааг хэлсэн. 

Солонгос улс манай орноос гадна 13 улсаас ажиллах хүч авдаг аж. Хамгийн түрүүнд ажиллах хүч авдаг эхний таван орны нэгд манайх багтдаг байна. Иймээс тус улсад хямрал саарч, ажиллах хүч авахад хүрвэл хамгийн эхэнд манай улсад хандах гэнэ. Манай улсын “Гадаадад ажиллах хүч илгээх төв”-д хандаж, тэнцсэн иргэдийн мэдээллийг хяналтын программаар дамжуулан БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршуулдаг. Тус улсын хөдөлмөрийн бирж өөрийн орны дүүргийн 80 гаруй биржид нэрийг тараан байршуулдаг аж.

Гадаадад ажиллах хүсэлтэй иргэнд ажлын санал ирснээс хойш 14-90 хоногийн дотор явах ёстой байдаг. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээгээр явах иргэд нийт 596 мянга 750 төгрөгийн зардал гаргадаг бөгөөд энэ нь 422 ам.доллар болох аж. Үүнд Солонгос улсын визинд орсон 50 ам.доллар багтдаг байна.

“Гадаадад ажиллах хүч илгээх төв” мягмар гариг бүр иргэдийг гадаад руу явуулдаг. Харин Солонгос болон бусад улс ажиллах хүч авахаа зогсоосон тул дээрх төвийн ажил үндсэндээ зогсоод байна.

Он гарснаас хойш тус төв 500 гаруй иргэнийг гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар явуулжээ. Энэ нь бага тоо бөгөөд өмнөх жилүүдэд долоо хоногт 100 гаруй хүн явдаг байжээ.

“Гадаадад ажиллах хүч илгээх төв” Нийгмийн хөдөлмөр, халамжийн газартай хамтран гадаадад ажиллах сонирхолтой иргэдийг орон даяар бүртгэсэн. Үүнд 9000 гаруй хүн хамрагдсан байна. Эдгээрийн 4900 нь эрүүл мэнд, хэлний шалгалт болон бусад шалгуурт тэнцэж үлдсэн аж. Гэвч тэнцсэн иргэдийн цөөн хэсэг нь л гадаадад гараад байна. Иймд үлдсэн иргэд бухимдах болжээ.

Манай орон Чех, Унгар улсад ажиллах хүч илгээдэг ч эдийн засгийн хямралын улмаас ажиллах хүч авахгүй гэдгээ мэдэгджээ
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2058619/950/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
6366 bvsgvichvvdee helj ugch tuslaach [1] tsas orj bn 2009-08-11 999
6365 tyslaarai [1] aaa_003 2009-08-11 755
6364 xuuxnuudees asuuy [1] 20090808 2009-08-11 1213
6363 eejuudee yaval deer ve?????????????????? [3] marujin 2009-08-11 982
6362 medeh hun baival helj ugch tuslaach [3] janibek 2009-08-11 983
6361 helj ogooch Elgemsuu [3] suren9 2009-08-11 1005
6360 tsgaan budaanii shvvs yaj hiideg ve esvel delgvvrt bdag uu? [1] soplo 2009-08-11 1206
6359 xorgogchnii talaar asyye [6] amlalt* 2009-08-11 1082
6358 HELJ OGCH TUSLAACH [2] suren9 2009-08-11 674
6357 ямар ??????????????????????????????????// [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 883
6356 ****ҮЗ.СОНС.БОД .УХААР .ЭРГЭЦҮҮЛ.ТУНГАА**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 1296
6355 asuuh ni [1] sarnai tsetseg 2009-08-11 653
6354 Хүүхдээ авчрах болон явуулах хүмүүст [10] www.huuhed.bblog.mn 2009-08-11 12062
6353 hvvhdiin hui [2] bi bol sexy 2009-08-11 899
6352 Ugjnii suug yaj nairuulah ve [4] bayrtogtoh 2009-08-11 1292
6351 maamaa_hi [4] bb_111 2009-08-11 1024
6350 ^^^ОРООД СОНСОНГОО ХАРАХААР БИШРЭХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ^^^ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-10 879
6349 Ноцтой мэдээ [4] MUZZ 2009-08-10 12730
6348 helj uguuch [5] sharp904 2009-08-10 1099
6347 ****ЧИНИЙ СЭТГЭЛД ЮУ ТӨСӨӨЛӨГДӨХ БОЛ***** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-10 880
6346 >>>>>>>>>>OHID BUSGUICHUULIIN ANHAARALD<<<<<<<<<<< [3] star zero 2009-08-10 1230
6345 ****ОРООД ХАРАХААР Л АЯНДАА МЭДРЭГДЭНЭ****** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-10 1066
6344 Ugjnii talaar, mon 2sar hurch bga huuhedtei eejuud bna uu [7] bayrtogtoh 2009-08-10 1142
6343 Mgl-d kirma oroo hedtei bga bol? [4] Tiny_hk 2009-08-10 1158
6342 helj uguuch [2] janibek 2009-08-10 953
6341 helj uguuch [7] 19801201 2009-08-10 1143
6340 hi eejvvdee asuuh yum bn [4] dior_875 2009-08-10 1010
6339 xxx eg0731 2009-08-10 813
6338 <<<ЗАЛУУ ЧИ ЭХНЭРТЭЭ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-10 951
6337 Зарим эмэгтэйчүүд... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-10 936
6336 huuhed mglruu [2] aimo 2009-08-10 786
6335 yaaaaaaraltai heleed ogooch [2] Husleenee~ 2009-08-10 978
6334 sain bnau eejuudee [2] 1981_0104 2009-08-10 924
6333 4sartai huugee mgl yavuulaad huh chineed bna yaj suugee tatruulah ve? [8] chichika 2009-08-10 1793
» <<<СОЛОНГОСЫН МЭДЭЭЛЭЛ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-10 1106
6331 yaraltai hariu huleej ba [8] serel 2009-08-09 1359
6330 SOLONGOSIIN HANAM HOTIIN MGLUUDAA.. [1] altnai 2009-08-09 830
6329 so elchin [3] j and s 2009-08-09 1001
6328 asyyh ni [3] busgyu 2009-08-09 912
6327 dahiad asuuh zuil bna erdene shishiig yaj hergeldeg ium be [5] SDAAGII 2009-08-09 1108
6326 hi busguichuudee asuuh zuil bna [1] SDAAGII 2009-08-09 879
6325 busguichuudee hariulj tuslaach [3] taalagdsan 2009-08-09 1147
6324 01031696932-OOOOO.... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-09 980
6323 ???? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-09 573
6322 Magistart....... [1] dariabayaraa 2009-08-09 581
배너신청
자생병원

배너신청