Moderator: mgl_300
Мах болон дүпүний холимогийг амталж үзэцгээе. Бөөрөнхий байцааны навчны завсар хооронд үхрийн махаа хийж жигнэснээр онцгой амттай болгож болно.
Орц:
Бөөрөнхий байцааны навч 8ш
Машиндсан үхрийн мах 150г
Дүпү 1/4 хэсэг
Чамкрым бага зэрэг
Давс бага зэрэг
Амтлагч бага зэрэг
Помидорны кетчуп бага зэрэг
Хийх арга:
1. Бөөрөнхий байцааны навчаа буцалсан давстай усанд дүрж түр байлгаад хүйтэн усаар зайлна.
2. Үхрийн махаа бүдүүн хөшиглөөд амтална.
3. Дүпүгээ даавуунд ороож усыг нь шахаж гаргана.
4. Бэлдсэн дүпүгээ давс чамкрымаар амтална.
5. Амталсан мах, дүпүгээ нийлүүлж базна.
6. Байцааны навчаа дэлгэн гурил бага зэрэг түрхэн ⑤д бэлдсэн мах дүпүний холимогоо нимгэхэн дэлгэнэ. Бөөрөнхий байцааны завсар бүрээр бэлдмэлээ хийж бэлэн болгоод 15минут орчим жигнэнэ.
7. Тавган дээрээ гаргаад кетчупаар амтална.