Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Eej huuhed 2 am negtee baidag

Уншсан 5036 vote 0 2009.07.20 18:15:45

Эх хүүхэд хоёр нэг цэнэгтэй байдаг

Ардын уламжлалт ёс заншил гэдэг ердийн мэт боловч шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэй байдаг нь хэдэн зуун жилийн туршлагаас батлагдсаар байгаа билээ. Монголчуудын зан заншил бол амьдарч буй орчин, ахуй нөхцөлөөсөө хамаарч хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн. Хамгийн наад зах нь хүнд цай болон бусад эд зүйлс өгөхдөө заавал баруун гараараа өгдөг. Учир нь хүний баруун гар эерэг цэнэгээр дүүрэн байдаг бөгөөд зүүн гарт нь сөрөг цэнэг ихээр агуулагддаг байна. Ингээд энэ удаагийн “Хүүхдийн цаг” булангаараа эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хүүхдийг муу юмнаас хамгаалах, сэрэмжлүүлэх дом болон бэлгэдлүүдийн талаар товчхон хүргэе. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй уламжлалт домууд их байдаг шүү дээ.

Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно

Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж хонож бай гэж хөгшид хэлдэг. Хэрвээ хувцсаа гадаа хонуулчихсан бол заавал галд юмуу халаагуурт ээж өмсөхыг захидаг. Учир нь өдрийн нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй сөрөг нөлөө их үзүүлдэг. Ялангуяа нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг монголчууд ихэд цээрлэдэг.
Хувцас болон даавуунд сөрөг энерги хуримтлагдснаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог. Хүүхдийн амин цэнэг нь долоон нас хүртал бүрэн тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртлэх хүүхдийн амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ эхээсээ авдаг байна. Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тийм ч учраас эх хүүхэд хоёрыг амь нэгтэй гэдэг. Хөнгөн ханиад хүрсэн хүүхэд эхийнхээ өвөрт хэд хоног унтаад л эдгэрчихдэг шүү дзэ.
Нялх хүүхэд болгоны амин цэнэг эмзэг байдаг тул хүүхдийг хамгаалах зорилгоор монголчууд гадны хүнийг оруулахгүй, мал амьтны хөлөөс хол байлгаж, ах эгчийнх нь хувцсыг өвлүүлэн өмсгөдөг. Учир нь хүүхдийн цэнэг хувцсандаа шингэдэг тул ийнхүү үлддэг байна. Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашигладаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

Зальт шарыг урладгийн учир

Хүүхдийг элдэв гай барцадаас сэргийлэхийн тулд олон уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай.
Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд “ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айсандаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчилэх гэдэг байна.

Бараа бараа…

Хүүхдийг хахахаар “Бараа бараа ” гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу муухайгаас хамгаалагдана. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг. Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.

“Бор халзан туулай”

Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид бор халзан туулай гэж нэрлэдэг. Зарим хүмүүс баатарлах гэж ч ярьдаг. Нэгэн домгийг сонирхуулъя. Нэгэн залуу хос гэрлэж тун удалгүй удалгүй үрийн зулай үнэрлэжээ. Гэтэл хоёр чөтгөр хүүхдийг нь авахаар санаархаж. Тэднийх дөрвөн нүдтэй нохойтой бөгөөд түүгээр гэр орон болон малаа харуулдаг байжээ. Үдэш орой болохоор нөгөө нохой нь хуцсаар байгаад чөтгөрүүдийг гэртээ ойртуулдаггүй байсан аж. Чөтгөрүүд хүүхдийг гэрээс яаж авч гарах арга хайсаар нэгэн арга сэджээ. Нэг чөтгөр нь би эхнэр, нөхөр хоёрыг хооронд нь хэрэлдүүлье. Тэгээд эхнэр нь гомдоод төрхөм рүүгээ хүүхдээ аваад явангуут чи хүүхдийг нь аваарай гэж нөгөө чөтгөртөө захижээ. Чөтгөр ч эхнэр нөхөр хоёрыг хэрэлдүүлж, эхнэр нь төрхөмдөө буцлаа. Санаснаар нь болсон чөтгөр нөгөө чөтгөр дээрээ ирээд за яасан хүүхдийг авсан уу гэхэд миний өмнүүр хүүхэдтэй хүүхэн гараагүй. Харин бор халзан туулай үүрсэн эмэгтэй явсан гэжээ. Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.

Буруу энгэртэй дээл

Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийнх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг байна.

Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх

Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдлэж байна гадэг. Учир нь хүүхэд нэг л улаа ам нь гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхдэдээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.

Б.Өрнөх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1965523/cb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
5961 BUSGUI MINI URGELJ INEEMSEGLEEREI TS:ELGEMSUU 2009-07-21 1015
5960 TSAHILGAAN OEDLIIN MASHIN/ HUUCHIN / [2] suren9 2009-07-21 1714
5959 TUSLAARAI BUSGUICHUUDEE [2] suren9 2009-07-21 1103
5958 Бөөөрөнхий байцаа, махны ороомог xийцгээe [2] mgldevochka 2009-07-21 1414
5957 Minii muu oxin [5] smile_84 2009-07-21 1938
5956 Бяцхан зөвлөгөө 사랑 ХАЙР 2009-07-21 812
5955 Орчин үеийн бүх зүйл авсаархан болжээ [3] 사랑 ХАЙР 2009-07-21 746
5954 Хамгийн ухаантай хүүхдүүд хэзээ төрдөг вэ? [1] 사랑 ХАЙР 2009-07-21 1042
5953 ХАЙРЫН ТЕСТ шалгаад байгаарай [1] 사랑 ХАЙР 2009-07-21 2449
5952 Яах хэрэгтэй вэ? зөвлөж туслаач… TS:ELGEMSUU 2009-07-21 621
5951 SOLONGOSIIN SAVANGIIN DUURI NEG IIMERHUU... TS:ELGEMSUU 2009-07-21 1419
5950 eejuudees asuuya [3] duck duck 2009-07-21 1100
5949 ahiad l yum asuuya? [6] 김유진 2009-07-21 911
5948 hi yum asuuyaa eejvvdee? [6] 김유진 2009-07-21 1375
5947 viz... [2] odrbr 2009-07-21 510
5946 asuuh gesiin. [3] chamdaahairtai 2009-07-21 717
5945 dahiad asuuy? [2] buleen salhi 2009-07-21 738
5944 BUSGUICHUUDEE HAIRLAJ YAVAARAI...... TS:ELGEMSUU 2009-07-21 638
5943 Үнсэлт гэдэг бол ... [1] TS:ELGEMSUU 2009-07-21 749
5942 asyyx zvil bna [3] turion 2009-07-21 806
5941 hi [4] salpetka 2009-07-21 998
5940 manai zaluuus [2] ssass 2009-07-21 1661
5939 TUSLAACH [3] ulziikhuu 2009-07-20 1125
5938 asuuyaa. [3] madch 2009-07-20 840
5937 HUMUUSEEE.... [6] attak 2009-07-20 1083
5936 ENE BUSGUID SETGELEEREE ZOVLOOREI TUSLAARAI.... [6] TS:ELGEMSUU 2009-07-20 1167
5935 AZ JARGALTAI GER BULIIN AMIDRALD UUN SHIG HEREGGUI ZUIL BAIHGUI.. [4] TS:ELGEMSUU 2009-07-20 2581
5934 60 garsan eej naraa neg sar [5] sainhvv 2009-07-20 1314
5933 huuhdiin huvtsasiig [6] teen 2009-07-20 1379
5932 helj ogooch [3] hoorhon_penny 2009-07-20 954
» Eej huuhed 2 am negtee baidag tubshin 2009-07-20 5036
5930 asuux zuilbna meddeg xun ni xariulj ogch tus bolooch [3] duck duck 2009-07-20 1153
5929 uururuu tursun egchvvd hariulj ogch tuslaach [10] odki 2009-07-20 3751
5928 EEJUUDEE huuhdiin baas.............asuuya? [7] Маралгоо 2009-07-20 7046
5927 helj uguuch yaraltai [3] clontarp 2009-07-20 1206
5926 helj uguuch yaraltai [1] clontarp 2009-07-20 1002
5925 ??? bnaa [2] j and s 2009-07-20 925
5924 helj uguuch [1] 19801201 2009-07-20 1070
5923 hi eejvvdee asuuh yum bn [2] dior_875 2009-07-20 1015
5922 helj ogno vv? [6] muhammad 2009-07-20 1334
5921 tuslaarai [9] serel 2009-07-20 1157
5920 Завтай? asassa 2009-07-20 640
5919 Busguichuudee yaraltai hariulj tuslaach [5] si45 2009-07-20 1465
5918 HELJ OGOOCH? [4] Маралгоо 2009-07-20 996
5917 helj ogch tuslaach [5] 귀염토끼 2009-07-20 1278
배너신청
자생병원

배너신청