Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
|
Зvйр цэцэн vгс Зовлонгийн цөөхөн нь дээр Жаргалын их нь дээр. |
Зvйр цэцэн vгс Баян хүний бах их Хоосон хүний хохь их. |
Зvйр цэцэн vгс Байгаагийн зовлонгоос байхгүйн зовлон их. |
Зvйр цэцэн vгс Тамхиа барвал тарчигийн зовлон Танилаа барвал гачигдахын зовлон. |
Зvйр цэцэн vгс Өглөөний жаргал, оройн зовлон. |
Зvйр цэцэн vгс Сайн эхнэр сарын гурван баяр Муу эхнэр өдрийн гурван зовлон. |
Зvйр цэцэн vгс Биеийн зовлонгоос сэтгэлийн зовлон. |
Зvйр цэцэн vгс Гомдлыг эс гаргавал сэтгэлд зовлон Гохыг эс тайлбал замганд зовлон. |
Зvйр цэцэн vгс Муу хүү эцгийн зовлон Мохоо хутга гарын зовлон. |
Зvйр цэцэн vгс Санасан газар жаргалан Суусан газар зовлон. |
Зvйр цэцэн vгс Өглөө эрт согтвол нэг өдрийн зовлон Өөдгүй эхнэр авбал нэг насны зовлон. |
Зvйр цэцэн vгс Алдахын зовлон Онохын жаргал. |
Зvйр цэцэн vгс Мэдэж явбал эрдэм Мэнд явбал жаргал. |
Зvйр цэцэн vгс Зовлон ирвэл чинийх зоос олдвол минийх гэх. |
Зvйр цэцэн vгс Өөдлөх хүнд санах, сэрэх, хэмнэх гурав Уруудах хүнд унтах, идэх, мартах гурав. |
Зvйр цэцэн vгс Тамхи татах тагнайн жаргал Танилтайгаа уулзах сэтгэлийн жаргал. |
Зvйр цэцэн vгс Элбэг тариа тарьсан хүн өвөлдөө жаргалтай Эрдэм сурсан хүн эцэстээ жаргалтай. |
Зvйр цэцэн vгс Өргүй бол баян Өвчингүй бол жаргал |
Зvйр цэцэн vгс Баян эрхэм явахад бүгдээрээ садан Барагдаж хоосроход бүгдээрээ дайсан. |
Зvйр цэцэн vгс Зовохгүйгээр хүн болохгүй Турахгүйгээр мал болохгүй. |
Зvйр цэцэн vгс Зовлон туулаагүй бол жаргалын аяс мэдэхгүй. |
Зvйр цэцэн vгс Өглөө эрт согтвол нэг өдрийн зовлон Өөдгүй эхнэр авбал нэг насны зовлон. |
Зvйр цэцэн vгс Баян эрхэм явахад бүгдээрээ садан Барагдаж хоосроход бүгдээрээ дайсан. |
Зvйр цэцэн vгс Аавын үг алт Ээжийн үг эрдэнэ |
Зvйр цэцэн vгс Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ |
Зvйр цэцэн vгс Цэцэн үг цээлээс гүн Зүйр үг зүүнээс хурц |
Зvйр цэцэн vгс Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй
Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй |
Зvйр цэцэн vгс Сайн үг мартагдашгүй
Саар үг санагдашгүй |
Зvйр цэцэн vгс Хулгайтай нийлсэн чонотой нийлсэн хоёр адил |
Зvйр цэцэн vгс Зөв үг хурц хутга адил |