Ихэмсэг уруултай бол
Ийм хэлбэрийн уруултай хvн хэтэрхий ихэмсэг харагддаг тул инээмсэглэхээ бvv мартаарай.
Тохиромжтой
єнгє нь цайвар ягаан єнгє. Цэвэрхэн гоёмсог харагдана. Энэ єнгє нь тод
учраас бусдын харааг булааж бvгд таныг атаархан харах болно. Ялангуяа
vдэшлэг, тєрсєн єдрийн баяр зэрэгт бусдын нvдэнд ертєхєєр байя гэж
бодсон vедээ энэ єнгєєр будвал баяр ёслолын байдалтай болж 100 хувийн
амжилтанд хvрэх нь эргэлзээгvй.
Дарвагар уруултай бол
Ийм хэлбэрийн уруулд тод улаан єнгє зохидог. Энэ уруул эр зориг, халуун
сэтгэл, идэвх, хvч чадлыг илтгэдэг. Сэтгэл санааны болон дарамтад орж
хvсэл тэмvvлэл унтарсан vед энэ єнгєєр будвал алга болсон хvч чадлыг
сэргээж чадна. Энэ єнгє сайхан хайр дурлал ч авчирдаг.
Бага зэрэг дарвагар уруултай бол
Ийм хэлбэрийн уруулд цонхигор ягаан єнгє зохидог. Энэ єнгєєр будсан
уруул гайхмаар чєлєєт байдлыг бий болгож, эрчvvдэд долгинохгvй байж
чадах сэтгэлийн их хvчийг хайрлана. Шинэ гэдэг єєр нэг утга ч энэ
єнгєнд агуулагдаж байдаг тул болзоонд явахдаа энэ єнгєєр будвал хайр
дурлалд чинь улам сайн сайхныг авчирах болно.
Жимбэгэр уруултай бол
Ийм уруултай хvнд бvдэг ягаан єнгє хамгийн сайн тохирно. Та уруулаа ийм
єнгєєр будснаар гэр орныхондоо болон айл хєршийнхєндєє бас ажил дээрээ
ч хvн бvхэнд хvндлэгдэн хайрлагдах болно. Таныг харсан эрчvvл даруухан
бvсгvй хэмээн бодох тул юунаас ч хамгаалахад бэлэн байх болно. Ажил
эсвэл сургууль дээрээ хэн нэгэн хvнд сайн болбол энэ єнгєєр будаарай.
Тэгвэл тэр хvндээ заавал таалагдах болно. Гэхдээ аль болох нимгэхэн
будах хэрэгтэй гэдгийг анхаарах бизээ. Энэ хэлбэрийн уруулд бvдэг
ягаанаас гадна хvрэн улаан єнгє ч зохино. Энэ єнгє нь хатан хааны
єргємжлєлийг илэрхийлдэг тул эрдэм мэдлэгтэй эрчvvд, нэртэй тамирчидтай
ч танилцаж болзошгvй. Бvдэг ягаан, хvрэн улаан єнгийг та хvссэн vедээ
зохицуулж хэрэглээрэй.
Дээд талын уруул нь зузаан бол
Ийм уруулыг цайвар ягаан єнгєєр будах хэрэгтэй. Дээд уруул нь
доодохоосоо хэт зузаан бол энэ эмэгтэйн амьдрал нь элбэг хангалуун,
тогтвортой байхын бэлгэ тэмдэг.
Дooд талын уруул зузаан бол
Ийм уруулыг тод ягаан єнгєєр будах хэрэгтэй. Ийм уруултай эмэгтэй
зєєлєн сэтгэлтэй байдаг. Та хvнтэй маргасан ч гэсэн амархан бууж єгєєд
харилцагч хvнээ єєртєє татаж чадах хvн байна. Уруулаа будахын ємнє
эхлээд хvрээлэх хэрэгтэй. Дараа нь тод ягаан єнгєєр зєєлєн будах
хэрэгтэй. Тод ягаанаас гадна шаргал ягаан, бас шар хvрэн єнгийн будгаар
ч будахад зохино.
Дээд доод тал нь хоёулаа зузаан уруултай бол
Ийм уруулыг цайвар ягаан єнгєєр будах хэрэгтэй. Ийм уруултай хvн єєрєє
єєрийгєє захирч чаддаг учир сэтгэлийн хєдєлгєєнєє сайн дардаг бєгєєд
хvнийг єнгєц хараад дурладаггvй. Цайвар ягаан єнгийн будаг илvv зохино.
Дээд уруулын гол буюу тасархай хэсгээр хєнгєн хvрээ татаад завьжаа бага
зэрэг уртасган хvрээлж будах хэрэгтэй. Хайртай хvн чинь таны дурлалд
эргэлзсэн vед та энэ єнгєєр будаж болно.
Ердийн уруултай бол
Ийм уруулыг улаан шар єнгєєр будах хэрэгтэй. Зочломтгой уруултай
эмэгтэй хvн их яриа, хєнгємсєг, тоглоом зугаа цэнгэлд дуртай байдаг.
Тийм учраас зарим хvнд сайхан сэтгэгдэл тєрvvлдэггvй байж болно.
Єєрийгєє даруухан, аятайхан харагдуулахын тулд эхлээд уруулаа тойруулан
пудрдэх хэрэгтэй. Дараа нь хvрээлж байгаад будаарай. Энэ уруулд зохих
бас нэг єнгє бол хvрэн єнгє. Хvрэн єнгє нь єєрийг чинь идэвхтэй болгон
харагдуулж, хvсэл зоригийг чинь бадруулах болно.
|