배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь

Уншсан 962 vote 0 2009.06.26 15:11:20
Маралгоо *.254.48.224 http://www.mglclub.com/forum9/1864826
Алба амины ажлаар урт богино хугацаагаар монголчууд бид гадаадын олон оронд олонтаа зорчдог.

Баримт бичгээ шалгуулаад хилийн дээс алхсанаас хойш гадаа хэдий нартай ч сэтгэл нэг л жиндүүхэн. "Усыг нь уувал ёсыг нь дагана" гэдэгчлэн хүссэн ч эс хүссэн ч очсон орныхоо хууль дүрмийг нь дагаж  алхах газар, хийх үйлдэл маань ч ' хашигдана". Хичнээн сайхан харагдаж хөгжил соёлыг нь шагшин бахдаж байвч хүний нутаг бол хүний нутаг л байдаг.

Гоёмсог тавилгатай, гял цял болсон айлд зочилж буй мэт биеэ бариад нэг л хүнийрхүү. Ядахнаа халууцаж ахуйд өмссөн хувцсаа нимгэлээд гадаа зүлгэн дээр тарвалзах хүсэл байвч эрх нь үгүй. 'Бор гэртээ богд хар гэртээ хаан" гэдэгчлэн буцаад очих эх оронтой болохоор бачуурсан сэтгэлд минь бүлээхэн салхи сэвэлзэнэ. "За яахав нэг л өдөр гэртээ харьж өөрийн дураар тарвалзана даа" хэмээн бачуурсан сэтгэлээ сэмхэн аргадна. Эзэн нь байж эрвэлзэж дэрвэлзэх эх оронтой байна гэдэг юутай сайхан. Харийн нутаг давчдаад байвч буугаад мордох биш буцаад очих эх оронтой болохоор сэтгэл цаанаа л өег бас бардам.

Харийнхан Монголд
Монгол оронд минь бидэнтэй зөрөөд очсон гадныхан монгол хүмүүсийн найрсаг зочломтгой, гэнэн цайлган сэтгэлтэй, тэнүүн уудам газар нутагтайг нь атаархаад байгаа ч юм шиг ёжилж шоолоод ч байгаа юм шиг үл ойлгогдох өнгөөр ярьж бичиж сурталчилна. Өөрийн орондоо эдэлж үзээгүй эрх чөлөө, хүндлэл, идэж үзээгүй хоол унд, амсаж чадаагүй жаргалыг амсан 'тамшаална". Эгээ л эзэнгүй айлын хойморт энгэр задгай налайн хэвтэж, эрх дураараа тарвалзах мэт.
-Тэд Монгол оронд баар, ресторан ажиллуулж, ард иргэдийг нь архи согтууруулах ундаагаар хордуулж, ажиллаж олсон мөнгийг нь халааснаас нь хулгайлна.
-Тэд Монгол оронд минь зочид буудал саун барьж, хацар гоо охидыг нь бузарлаж, худалдаж халаасаа түнтийлгэнэ.
-Тэд Монгол орны минь хөрс шороог харх аятай ухаж сэндийчэн, баялгийг нь шороотой нь хамт зөөн байгаль дэлхийг сүйтгэнэ.
-Тэд Монгол орны минь ан амьтан ургамлыг нь өөрсдөөр нь устгуулан нутаг руугаа зөөнө.
-Тэд Монгол орны минь чандмань эрдэнэ гэж дуулагдаж асан таван хошуу малын минь арьс үс, мах, амьсгалаас бусад эрхтнийг нь арилжиж наймаалан баяжина.
Хэн тэдэнд ийм боломжийг олгож байна вэ? Монгол орны хуулийг нь гууль болгож бүх л зүйлийг нь мөнгөөр үнэлэн, дур зоргоороо авирлах эрхийг хэн тэдэнд өгч байна вэ? Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд тэр л орондоо ингэж чадна гэж үү? Харь орны нутагт цэцгийн ганц дэлбээг таслах ч эрхгүй, хуулийн дор ажиллаж амьдарч яваа монголчуудын эзгүйд, хавар цагт нэгэнтээ цэцэглэх яргуй цэцгийг нь ямаанаас нь урьтан уут уутаар нь түүж одох харийнханд ийм боломжийг хэн олгож байна вэ?
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай
Лан лан мөнгөөр манийгаа худалдсан сайдууд гуай хэмээн аль өмнө зууны өдийд дуулагдаж асан дууны үг санаанд орж байна. Бүтэн зууны дараа давтагдаж асан энэ л үйлдэл хэн бүхний санааг зовоохгүй байна гэж үү?
20-р зуунд 70 жил улс орныг минь удирдсан МАХН, адгийн тэнэг архичин орос ч арай дөнгүүр монгол хүнээс ч илүү хэмээн тархийг минь угаасан. Ардчилал ялсан 1990 оноос адгийн муу Флин ч, алс холын Холландын Жаргалтхаан ч, Африк тивийн Камеруны луйварчин харууд ч биднээс баян, бас илүү гэж тархийг минь угаасан.
Улс орон даяараа, төрийн тэргүүнүүд нь ч, төрмөл сайхан биетэнгүүд ч хөл алдаж, түмэн олон монголчуудаа нүүр хийх газаргүй болгож асан хөгийн түүх ч мартагдаагүй байна. Энэ бүхний буруутан нь тэр үед төр барьж асан, өдгөө ч төр барьж байгаа эрхмүүд биш гэж үү?
Харь газар ажиллаж амьдарч байгаа монголчууд хууль дүрэм сахин хөдөлмөрлөж, хөгжиж байхад, харь орноос ирсэн ядуу бүдүүлэг иргэд хууль дүрмийг нь зөрчиж "хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэж дураараа авирлаж байх гэж үү? Харь газрын мөнгөтэй нэгний гар хөл, зарц нь болсон өчүүхэн барлагууд л Эмээлт, Налайхад эдлэн газар, бизнестэй эзэн хүний дүр эсгэн ихэмсэг нь аргагүй ярвалзаж байна. Хууль дүрмээ мөрдөж чаддаггүй, хүнд суртал, авилгалдаа хүлэгдсэн монголын түшмэдийн сул тал дээр тэд л тоглож, доромжилж байна. Монголын сайхан оронд минь тэр нэгэн жил Далай ламын айлчлалыг дагалдаж чимээгүйхэн ирээд буцсан Ричард Гир, Төв аймгийн алдарт малчныд баримтат кино хийхээр чимээгүйхэн ирээд буцсан Жулия Роберт нараас өөр Холливиудын одод очоогүй байна.
Тэртээ нэгэн цагт "тэнгэрийн зарлиг'-аар дэлхийн талыг эзэгнэж асан түүхт Монгол орон минь өнөө цагт "эзэнгүй айл"шиг болчихоо юу даа.

Худалдагдсан бүсгүй заяа
-Солонгос эртэй гэр бүл болоход зуучилна.
-Хонг Конг, Сингапур, Бээжин, Хөх хотод царайлаг гоё биетэй охидыг өндөр цалинтай ажилд зуучилна.
-Германд царайлаг залуухан охидыг хүүхэд харах ажилд зуучилна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тасралтгүй залхатлаа цацагдах ийм төрлийн заруудтай зэрэгцэн, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод "Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх" олон улсын хурал болж, зангиатай зангиагүй эрхмүүд илтгэл тавьж ,хэлэлцэн шүүмжилнэ. Өдгөө монголд хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүний эрхийн төв, хүйсийн тэгш эрхийн төв гэхчилэн гадаадын санхүүжилттэй олон байгууллагууд ажилладаг. Яг эдэнтэй зэрэгцээд гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах олон хувийн байгууллагууд ажиллаж байна. Яг л хошин шог жүжиг шиг. Харин хэн нь сайн ажиллаж байгааг Цагдаагийн газрын мэдээллүүд нотлоод өгнө.
"Мөнгө цагаан нүд улаан" гэдэгчлэн энэ төрлийн бизнесийг сурталчлан, дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлд ёс зүй, эх оронч сэтгэл, хүн чанар гэж байна уу? Ичих ч үгүй энэ төрлийн бизнесийн муу үр дагавар болох биеэ үнэлэгчдийн талаар ид бах болгон мэдээлсээр. Өөрсдийгөө 4 дэх засаглал гэж хөөрөгдөг хэвлэл мэдээллийнхэн эх оронч сэтгэлээ илэрхийлж энэ бүхний эсрэг нэгдэн тэмцэж байх ёстой биш гэж үү? Тэртээ нэгэн цагт "халуун хөнжил" сониныг хааж, садар самуунтай эрэлхэг цогтой тэмцэж асан нэгэн цагт УЙХ -ыг даргалж байсан, өдгөө ХЗДХЯ ны сайд Ц.Нямдорж энэ бүхнийг олж харахгүй баймааргүй сэн.
Гадаад эртэй гэр бүл болоход найдвартай зуучилж, аз жаргалыг тань худалдан авч өгнө гэж сурталчлах зарын дагуу, хацар гоо монгол охид, харь орны хөгшин залуу, арчаатай арчаагүй, тахир татуу, тэр орны бүсгүйчүүдэд тоогддогүй эрсийн хурааж хуримтлуулсан мөнгөний төлөөс болон 'худалдагдана". Хэл мэдэхгүй, заншил мэдрэхгүй, буцья мөнгөгүй, амьдарья сэтгэл хүсэл үгүй, хэн нэгэн гадаад эрийн хөрөнгө болон хувь заяатайгаа эвлэрч суугаа олон монгол бүсгүйчүүд байгаа.
Тэгтлээ охид бүсгүйчүүдээ гадаадад худалдаад байх олуулаа билүү бид. Ядахнаа зүгээр тараана гэж амлаад байгаа мөнгөнөөсөө төрсөн эхчүүдэд хүүхдийнхээ мөнгөөр амьдраад байх боломж олгохын төлөө санаа тавьж болмоор.
Хамгийн сүүлийн мэдээгээр 18 настай жаахан охин, өөрсдийгөө гоо гэж боддог 20 орчин монгол бүсгүйчүүдийг Өвөрмoнгoлын Цэцгээ гэдэг бүсгүйтэй хамтран урагш гарагж биейиг нь үнэлүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай "бахархмаар ч юм шиг', ' аймаар ч юм шиг" мэдээ дэлгэжээ. 18 нас хүрч яваа жаахан охинд хууртагдаж байдаг нас биед хүрсэн тэр бүсгүйчүүд, мэдээлж байгаа мэдээллийн хэрэгслэлүүд, шалгаж байгаа цагдаагийнхан хөөрхий. Янхан болж гадаадад худалдагдаж байгаа хацар гоо охидоо харааж ерөөж байгаа бид ч бас хөөрхий. "Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том" гэдэгчлэн алт зэс, нүүрс ураны хойноос бүхнийг умартан хөөцөлдөж яваа өрхийн тэргүүн маань бүр ч хөөрхий. Хөөрхий бид хүн чанар, нэр хүнд, оюун ухаанаа хэдий болтол мөнгөөр арилжих юм бол.

Газар нутгийн наймаа
Монгол дахь уул уурхай кадастрын албаныхан олгосон хайгуулын болон ашиглалтын лицензүүдээ эх оронч сэтгэлээр очоод шалгадаг бол, Улаанбаатар хотын газрын албаныхан зөвшөөрөл өгсөн газрынхаа ашиглалтыг эх оронч зориг гаргаад очоод шалгадаг бол энэ бүхний ард хэн нэгэн хангүг, эсвэл хужаа байгааг төвөггүй мэдэх болно. Хэн нэгэн монгол иргэний нэр дээр авсан ийм арилжааны газрууд ихэвчлэн авилгал дагуулдаг учраас тэд шалгаж илрүүлэхийг хүсдэггүй. Тийм учраас Хятад Солонгосын баячуудын гар хөл болсон босс дүртэй барлагууд монголын хууль дүрмийг, авилгалч түшмэдтэй нь хамтад нь нулимчихаад хээв нэг давхиж одно. Чин үнэнээр шалгаж үзвэл монгол орны газар нутгийн багагүй хувь нь гадныхны мэдэлд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэн эдэнд ийм боломж олгож байна вэ? Газрын зөвшөөрлийг ашигтай бизнес болгон хувиргасан хэмээн нэрлэгдээд байгаа эрхмүүд өнөөдөр УЙХ, засгийн газарт алба хашиж эх орондоо хэр хайртайгаа нотлох гэж байна. Газрын хэвлийн баялгийг ашиглах гэж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаний ард заавал хэн нэгэн эрх мэдэлтэн, авилгалч түшмэд байдаг нь ердийн үзэгдэл болон хувирчээ. Харин ийм бусармаг үйлдлийг таслан зогсоох бүү хэл,  илрүүлэн хариуцлага тооцох төр байхгүй цагт шударга ёсны талаар ярих ч зүйлгүй болж энэ нь эцэстээ ард иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна даа. Харсаар үзсээр байтал харах нүдэн дээр нь харь орны нэгэн, газар нутгийг нь эзэмшиж, эздийг нь хөөж, доромжилж байхад өмгөөлж хамгаалах эзэн үгүй байна гэдгийг хэн ч төсөөлөөд бодоход ч харамсмаар.
Эгээ л айлын уяан дээрх морийг нь хөтлөн, алсад бэлчих мал сүргийг нь туун, хээв нэг одох харь эрхмүүдийн араас халаглан харамсан уйлалдан үлдэх, эзэн нь үгүй айлын хүүхэд хөгшид мэт.

Гадагшаа урсах мөнгөний урсгал
Эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн, төрийн бүх хангамжтайгаа АНУ-д албан бусаар ирээд буцсан Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаярын зардлын 80000$ шуугиан тэгсгээд замхарсан. Монгол улсын ерөнхийлөгч байхдаа Н.Багабанди БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр охиныхоо суралцдаг сургуульд зочилж Монгол төрийн өмнөөс бэлэг гардуулсан гэдэг. Харин тэр сургуульд суралцаж байсан нэгэн монгол охиныг хамт суралцаж байсан Ветьнам охин нь: 'танай улс их баян юмаа, одоо танай аав ээж ирээд манай сургуульд шинэ барилга бэлэглэчих юм биш биз' хэмээн ёжилсон тухай надад хуучилж байсан.
"Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй"  гэдгийн үлгэрээр төрийн тэргүүнүүдийн энэ жишгээр ихэнхи одонцорууд , эрхэм улстөрчид бас бизнесменүүд Хөх хот, Бээжин, Сөүлийг зорин зэрэг зиндаагаа гайхуулах болж дээ.
Энэ бүхэнд зарцуулж байгаа мөнгөөр эх оронч сэтгэл гаргаад эмчилгээ оношлогооны орчин үейин төв, дэлхийн жишигт хүрсэн ганц сургууль байгуулах санаачлага өдий болтол гарахгүй байгаа нь илүү гайхал төрүүлнэ. Ийм л маягаар гадаадад ажиллаж байгаа монголчуудын эх орондоо илгээсэн мөнгө буцаад гадагшаа л урсаж байна шүү дээ. Гадагшаа урсах энэ их мөнгөний урсгалыг эх орондоо тогтоон барихад тийм их ухаан, тэвчээр хэрэгтэй байдаг юм болов уу?
Эрхэм УЙХ -ын гишүүн бас одонцор хэн нэгэн гадаадад эмчлүүлэхээр явж байгаа тухай сүр жавхлант сүржин мэдээнүүдээрээ хэвлэл мэдээлллийн хэрэгслэлүүд юуг сурталчлаад байгааг таахад төвөгтэй биш. "Ялихгүй зусар баяжихад саад" гэдэг үг байдаг даа.

Төгсгөл
Энэ бүхнийг бичиж байхдаа би "эх оронч'  сэтгэл гэж юу болох тухай бодож байлаа.
Хөрс шороот газар нутгаа, хацар гоо охидоо харьд худалдагдаж байгааг харах бүрдээ сэтгэл зүрх чинь шаналахгүй байгаа бол чи эх оронч хүн биш ээ. Эх орондоо хайртай хэмээн хэнхдэг цээжээ дэлдэж,  хэл амаа билүүдэж байгаа эрхэм улстөрчид та бүхэнд энэ бүхнийг зориглож хийхгүй байгаагийн төлөө итгэхгүй байна.
...Эцэг өвгөд, аугаа өвөг дээдсийн минь үлдээж өгсөн энэ л газар нутаг, монгол заншил, монгол үнэт чанараа алдах эрх бидэнд байхгүй. Тэд цусаараа, ухаанаараа энэ л монгол орныг бидэнд үлдээсэн. Өдгөө л харин эзэнгүй мэт хоймор нь эзгүйрч, эмс охид нь хормойгоо задгайлж,  газар нутаг нь гундаж, эд баялаг нь хомсдож байна даа.
...Бид Буянт-Ухаад газардахдаа, Улаанбаатар өртөөнд буухдаа нэг л цээж тэнүүн амьсгалдаг. Эргэн тойрноо омог бардам харж, өөрийгөө энэ нутгийн эзэн нь гэж мэдэрдэг. Бид энэ л агаарт ичиж зоволгүйгээр чанга хашгирч, энэ л хөрсөн дээр тааваараа хөрвөөнө. Үүний төлөө хэн ч намайг дарамталж шийтгэдэггүй. Яагаад гэвэл бид л энэ сайхан нутгийн эзэн нь. Харин эзэн шиг л эзэн байх сан даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: <SCRIPT type=text/javascript></SCRIPT> 2008-10-18gala_mn@yahoo.com <SCRIPT type=text/javascript></SCRIPT>

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1864826/363/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211391
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366746
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524304
5376 hiisvereer tursun eejuudee $? [7] manuka 2009-06-26 1168
5375 Зөвхөн тэнэгүүд хийгээд талийгаачдын үзэл бодол л хэзээ ч өөрчлөгддөггүй. [1] 사랑 ХАЙР 2009-06-26 1074
5374 Нvvр цэвэрлэгч бэлдмэл гэж.... [1] 사랑 ХАЙР 2009-06-26 851
5373 Ямар уруул дур булаам харагдуулдаг вэ [2] 사랑 ХАЙР 2009-06-26 1130
5372 Эр хүн хүсэхгүй байна гэж үгүй ... [3] 사랑 ХАЙР 2009-06-26 1047
5371 Бэлхүүсээрээ бүдүүрэх гол учир зүрх!!! [1] Маралгоо 2009-06-26 1080
5370 2009оны этгээд загварын гутлууд [3] Маралгоо 2009-06-26 975
» Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь Маралгоо 2009-06-26 962
5368 hariulaad uguuch [2] baayu 2009-06-26 813
5367 Шєрмєс татах, толгой євдєх, цээж хорсох, ходоод хямрах, ходоо negi-89 2009-06-26 1778
5366 EEJUUDEE ZOVLOOCH [4] bayrtogtoh 2009-06-26 995
5365 HELEED OGIE MEDEED AV YAHAA OOROO SHIIDEEREI TS:ELGEMSUU 2009-06-26 666
5364 maralgood mash ih bayrlalaa [6] manuka 2009-06-26 1076
5363 yraltai heleed uguuch [1] az88 2009-06-26 559
5362 eejuudee tuslaach turuh gaigui emneleg haana baidag yum be [4] cdkeycrack 2009-06-26 1075
5361 Michael Jackson 50 насандаа интертэйнмент ертөнцийг орхилоо [6] tiffani 2009-06-26 824
5360 www.huuhed.bblog.mn bolor2 2009-06-26 606
5359 eejvvdee ugaasaa ingedeg ym bolbuu? [4] xinfu 2009-06-26 1156
5358 EMEGTEICHVVDIIN EMCH VZLEG HIIJ BAINA [3] lkasa 2009-06-26 764
5357 Танд ашигтай Маралгоо 2009-06-26 971
5356 Хушга нь биеийн жин хасахад маш сайн туслагч Маралгоо 2009-06-26 2430
5355 helj tuslaach egch naraa [3] chuka_ubmn9940 2009-06-26 824
5354 hi alag salat [2] AGAGAG 2009-06-26 4212
5353 Ene odriin mend busguichuude.eejuudee [4] meto 2009-06-26 1368
5352 ugluuni mend eejuude^^ [4] manuka 2009-06-26 1469
5351 HARIIN ERCHUUD BURHAN UU BUG UU?????? [1] TS:ELGEMSUU 2009-06-26 694
5350 MONGOL BUSGUICHUUD GADAADAD.... [1] TS:ELGEMSUU 2009-06-25 775
5349 ehchuudees asuuy [2] jori 2009-06-25 2248
5348 MYA -n JUJIGCHIN B.DAMCHAA HORWOOGIIN MUNH BUSIIG UZUULLEE. [5] hairtaaa 2009-06-25 2660
5347 Мэргэ төлөг [1] 사랑 ХАЙР 2009-06-25 11376
5346 ХООЛНООС БИШ, ХАРИН УНДААНААС ТАРГАЛДАГ [1] 사랑 ХАЙР 2009-06-25 1082
5345 oroin mend eejuudee.... [1] magic88 2009-06-25 728
5344 Хоол идэж байхад юу хориотой вэ? [1] 사랑 ХАЙР 2009-06-25 968
5343 Залуужих бас эрүүлжих жор [2] 사랑 ХАЙР 2009-06-25 1908
5342 Эрчүүд ямар эмэгтэйг илүүд үздэг вэ? [2] 사랑 ХАЙР 2009-06-25 1263
5341 asuuh ni [3] amuush 2009-06-25 1433
5340 bolor2.s????????? [1] amuush 2009-06-25 747
5339 Хөх сүүгүй болох [1] Маралгоо 2009-06-25 2937
5338 Єндєг ашиглаж гэрийн нєхцєлд бэлтгэсэн шампунь [1] Маралгоо 2009-06-25 972
5337 Eejuudee [4] snower 2009-06-25 879
5336 ongotsnii bilet [2] janibek 2009-06-25 926
5335 busguichuude hariulaach, [3] snicky 2009-06-25 814
5334 orchyylj uguuch elegnii shinjilgeee [1] dunherm 2009-06-25 896
5333 ysand??? [1] mende 2009-06-25 746
5332 Mongol ruu [1] mymik 2009-06-25 862
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 818 819 820 821 822 823 824 825 826 827 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청