Moderator: mgl_300
“Хүүхэд харах хүн байхгүй” гэж санаа зовохгүйгээр сургалтанд хамрагдах арга
Уншсан 743 vote 0 2009.06.18 13:49:35Хүүхэдтэй эхчүүд мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамрагдаж чаддаггүй гол шалгаан бол хүүхэд харж өгөх хүнгүйтэй холбоотой.
Энэхүү бэрхшээлтэй байдлыг харгалзан Солонгос улсын Эмэгтэйчүүдийн Яамнаас сургалтанд хамрагдаж буй эхчүүдийн хүүхдийг харж өгөх үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Энэ удаагийн төслөөр Эмэгтэйчүүдийн Яамнаас “Эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах төв”ийг 72 газар ажиллуулан сургалт явуулж буй бөгөөд нийт 700 эмэгтэй хамрагдах боломжтой юм байна.
Энэ үйлчилгээг тус төвийн сургалтанд хамрагдаж буй эхчүүдэд өдөрт 5 цагаар, 4сарын турш үйлчилгээ үзүүлэх хязгаартай бөгөөд хэрвээ нэмэлт үйлчилгээ шаардлагатай бол хувь хүн өөрөө төлбөрөө төлөх юм байна.
Үүнтэй холбоотойгоор Эмэгтэйчүүдийн Яам нь WE Green ногоон бүсийн менежер бэлтгэж байгаа юм байна.
Мөн хүчирхийлэлд өртсөн гадаад эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад зориулж 3тэрбум 500сая воны дэмжлэг үзүүлэх юм байна. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт дэмжлэг ч үзүүлэх боломжтой гэнэ.
WE Green менежер гэдэг нь ард түмний дунд ногоон бүсийн тухай ойлголтыг нэвтрүүлэх ажилтан юм байна. Энд 100 эмэгтэй ажилтанг бэлтгэх гэнэ.
Үүнтэй холбоотойгоор хүчирхийлэлд өртсөн гадаад эмэгтэйчүүдэд эх хэлээр нь зөвлөгөө өгөх зөвлөгч ажиллуулах, тахир дутуу хүүхдүүдэд сургалтын дэмжлэг болгон ном уншиж өгөх үйлчилгээ, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах зэрэг үйл ажиллагаа ч байгаа гэнэ.
<Холбоо барих>
ㅇ Сургалтанд хамрагдагч эмэгтэйчүүд хүүхдээ харуулахыг хүсвэл : (02-2075-4638)
ㅇ WE Green менежер сургалт: (02-2075-4702)
ㅇ Бүс нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах : (02-2075-4624)
ㅇ Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч гадаад эмэгтэй, бэлгийн хүчирхийлэлд өртөгч бүх эмэгтэйчүүд : (02-2075-4653)
ㅇ Тахир дутуу хүүхдэд дэмжлэг : (02-2075-4684)