Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Энэ 2009 оны хошин зурхай

Уншсан 1018 vote 0 2009.05.14 13:20:17

smile



 


Нэгдvгээр cap
31 хоногтой юм байна. Мөн дөрвөн бямба гараг тохиох ажээ. Албан ёсоор найман хоног амрах ёстой ч бид 15 хоногийг нь ямар нэгэн баяр ёслолын байдлаар vдэх бололтой. Хvйтэрнэ. Спирт хөлдөнө гэж шоонд бууж байна шvv, нөхдөө. Мөн энэ сард дээрэмчин, цагдаа хоёрын ялгаа ил болно. Дээрэмчид ихэвчлэн шөнө, харанхуй буланд биднийг мулзалдаг бол цагдаа гэгээн цагаан өдрөөр олны өмнө дээрэмддэг нь тодорно. Мөн бид дээрэмчдээс яаж ийгээд өөрийгөө хамгаалж дөнгөдөг бол цагдаагаас чаддаггvйгээ мэдэж авна. Яагаад гэхээр, цагдаагаас хамгаалахаар гэмт хэрэг vйлдсэн болчих гээд байдаг. Бас дээрэмчдээс зугтааж болно, харин цагдаагаас vгvй гэдгийгээ тун сайн мэдэж авна. Ялангуяа иймэрхvv vзэгдэл шинэ оны эхний өдрvvдэд нэлээд ажиглагдах магадлал байна. Мөн манай цагдаа хуулийнхан зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоохын тулд эхлээд нарийн зохион байгуулалтад оруулах хэрэг байна гэсэн дvгнэлт гаргана. УИХ-аас нэлээд хэдэн хvн энэ vvргийн дагуу нарийн зохион байгуулагдахаар хэлэлцэж эхэлнэ.

Хоёрдугаар cap
Их золголт, их идэлт болно. Их сонин, сонин буузнууд нэмэгдэж гарч ирэх төлөвтэй. Мөнгөн усан банш, цианид натрийгаар хийсэн хоол зэрэг шинэ бvтээгдэхvvнийг дэлхийн зах зээл дээр гаргана. Мөн олон улсад vндсэн хоол болох буузнуудынхаа ялгааг Ерөнхийлөгч сая нэг муу юм тайлбарлана. Vvнд, хаан бууз гэхэд дээрээ шовгортой, хатан бууз нь дээрээ нvхтэй байдаг зэргийг хэлнэ. Саран бууз нь хавирган cap шиг нарийхан махир байх бол наран бууз нь ямар ч махгvй, нар гэрэлтдэг гээд ялгааг нь гадаадынханд маш нарийн гаргаж өгөх бололтой. Ингэхэд 19 дvгээр зуунд Америкт негр, 20 дугаар зуунд Германд еврей байхын хатуу хувь заяа гэж айхтар зовлон байсан бол 21 дvгээр зуунд Монголд хятад байхын жаргал гэх нэр томъёо бий болно. Хаврын урь орж, нvvдлийн шувуудтай хамт урд зvгээс сайн найзууд сая саяараа орж ирнэ.

Гуравдугаар cap
Эмэгтэй Ерөнхийлөгч, эмэгтэй УИХ-ын дарга, эмэгтэй Ерөнхий сайд, УИХ-ын 76 эмэгтэй гишvvдтэй байх хөдөлгөөн хvчээ авна. Тэр ч бvv хэл зөвхөн эмэгтэй хvvхэд төрvvлэх уриа лоозон тvгэж, бvх бvсгvйчvvд давс хэрэглэхээ болино. Мөн Засгийн газрыг ч эмэгтэйчvvдээр бvрдvvлэх санал тавих агаад хэрвээ хvсвэл хvйсээ солиулсан нэгнийг нь vлдээх юм байна.
Дөрвөн ч сайд хvйсээ солиулахаар зөвшөөрнө. Дөрвөн эхнэрийнхээ хvйсийг ч мөн солиулахаар шийднэ. Мөн энэ vед олон баяр давхцаж, манай улс дөнгөж хоёр өдрийн архины нөөцтэй байгаа нь тогтоогдон Засгийн газар яаралтай хуралдана. Ингээд урд болон хойд хөршөөс архи импортлох, тvvнийг нь гаалийн татвараас чөлөөлөхөөр болж, сая нэг муу юм ард олныхоо санааг амраана. Бас энэ vеэр ирээдvйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болохоор бэлтгэгдэж байсан 18 бvсгvй зэрэг шахам төрнө. Бvгд хvv гаргана.

Дөрөвдvгээр cap
Мах магнаг болж, манайд байдаг хужаануудын нар гарна. Монгол, Оросын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг уулзалт хийх агаад манайхан анх удаа тэднийг 3:0-ээр хожно. Харин маргаашаас нь бензинийхээ vнийг ах нар гурав дахин нэмсэн байхыг мэдэх болно. С.Баяр орос ах нараа дуудна. Тэд ямартай ч та нар буруу төгөлдөржөөд байна шvv, аятайхан хөлбөмбөг тоглодог болоорой хэмээн сануулна. С.Баяр энэ vеэс эхлэн хөлбөмбөг сонирхогч хvн бvхнийг цагдаж, ер нь хөлбөмбөгийг Монголд хуулиар хорино. Хэрвээ яах аргагvй оросуудтай дахин тоглох боллоо гэхэд манай баг орос балиашгуудыг баярлуулахаар тоглох ёстойг тусгай журамдаа суулгаж өгнө. Хэрвээ энэ хавар Хортон мэргэчидтэй тэмцэх газар саад хийхгvй бол бид оготно, хулганаа устгаж дөнгөж магадгvй. Байгаль орчны яам саад хийхгvй бол байгалиа унаган төрхөөр нь хамгаалж vлдэх магадлал өндөр байна. Мэрвжлийн хяналтын газар саад хийхгvй бол хортой хvнс хэрэглэхээ бол их төлөвтэй.

Тавдугаар cap
Улсын Их Худалчийг шалгаруулах тэмцээн бараг эхлэх шатандаа орох төлөвтэй. Уран панаалчид аймаг, аймагт очин шалгуулах бололтой байна. Ингэхэд тохойндоо хэлээ хvргэсэн хvн жинхэнэ худалч байна гэсэн шалгуурыг 500 гаруй хvн давна. Уг нь тэднээс 76-г нь шигшиж авах ёстой байдаг. Ингээд алганыхаа хонхорхойг хазах шалгуурт оруулах боловч мөн л тэнцэнэ. Мөн зөн билгийн тулаанчид эдгээрээс хэн нь ялах вэ гэдийг шалгаруулах болно. Юуны өмнө, тэд гурван улаан хөзөрнөөс гурван улаан хөзөр гаргах дасгалыг нэлээд хийнэ. Мөн телевизийн дэлгэцээс аль нь Арго багш, аль нь хар сvлд болохыг сая нэг муу юм ялгана. Ингээд хэн сайн гvжирдэнэ, тэр шударга харагдана гэсэн зарчим эцсийн эцэст vйлчилж, бvтэн 40 гаруй хоног хоорондоо vзэлцэнэ. Vр дvн нь дараа дараагийн сард тарах төлөвтэй.

Зургадугаар cap
МАХН буюу Монгол Ардын Хятад Нам, АН буюу Арсалдагч намын хооронд ихээхэн хvчтэй тулаан явагдана. Хан-Уул дvvрэгт сонгуулийн насны 85 мянган хvн бvртгэгдсэнээс 137 мянган хvн санал өгч, хэн хvний гайхшийг барах бололтой. Тэр ч бvv хэл 10 мянга гаруй талийгаач "босч" ирэн саналаа өгөөд бурхныхаа оронд дахин заларсан тухай өгvvлэх болно. 76 хvн баярлаж, 76 хvн гомдоно. 760 мянган хvн гайхна. Нэг хvн эргэлзэнэ. Хоёр хvн vл итгэнэ. 30 бvсгvй чарлана. Долоон хvvхэн инээнэ.

Долдугаар cap
Их амралт. Их ч ажилласан болохоор 76 хvн бvр ч их амарна. Шинэ Ерөнхий сайд тодорно. Тэрбээр ард тvмнээ аймаар аз жаргалтай байлгана хэмээн амалсан алд дэлэм мөрийн хөтөлбөр vзvvлнэ. Харин баян болгох цөөхөн хvмvvсийн нэр уг мөрийн хөтөлбөрийн хавсралтад байгааг ихэнх хvн анзаарахгvй өнгөрөх бололтой.
Их тоос босч, их ч олон хvн бужигнах cap. Морины тоос, хөлс vнэд орно. Ганц морьтой нэг сайд тvvнийгээ уралдуулан тvрvvлvvлэх магадлал өндөр байна. Мөн зарим эрчvvдийн гvзээ, хөхvvр хоёрыг ялгахад бэрх болно. Ногоон ялаа элбэгшиж, хоолны газруудаар пиг дvvрнэ.

Наймдугаар cap
Их ан авын cap. Бороо орж ч магадгvй, орохгvй ч байж магадгvй. Ногоо ургаж ч магадгvй, ургахгvй ч байж магадгvй. Нар шарж ч магадгvй, шарахгvй ч байж магадгvй. Айраг гарч ч магадгvй, гарахгvй ч байж магадгvй. Ер нь энэ сард намар болж ч магадгvй, болохгvй ч байж магадгvй. Тарваганы нvхнээс vнэг гарна. Vнэгийг хөөх нисдэг тэрэг vгvйлэгдэнэ. Энэ vеэр Батлан хамгаалахын сайд хойд хөршид айлчилж, нисдэг тэрэг захиална. Тэгэхдээ уг нисдэг тэргийг онгоцны "хар хайрцаг" хийдэг материалаар хийж өгөөч гэсэн хvсэлт тавина. Оросууд ч бидэнд яагаад vvнээс өмнө ямар ч аваар осол болоход яг тэр хэвээрээ хадгалагдан vлддэг "хар хайрцагны" материалаар нисдэг тэргээ хийх ухаан төрдөггvй билээ хэмээн тархиа шаана.

Есдvгээр cap
Ихэнх аав, ээжийн даралт дээд цэгтээ тулна. Хvvхдvvдийн нь даралт ч ихсэнэ. Дунд сургуулийн ахлах ангид физикийн хичээл дээр багш Газрын татах хvчний тухай хуулийг тайлбарлаж, чухам vvний хvчээр бид шувуу шиг нисчихгvй яваа юм шvv дээ хэмээнэ. Хvvхдvvд, "Багшаа наад хуулийг чинь тэгээд энэ УИХ батлах юм уу даа" хэмээн итгэл муутайхан асууна. Багш ухаан алдаж унана. Харин эрчvvдийн хувьд аравдугаар ангид орж буй хvv чинь таны гутал юм уу, пиджакийг өглөө өмсөөд явчихсан байх магадлал өндөр тул энэ өдөр ажлаасаа чөлөө авчихсан байхад гэмгvй. Мөн энэ сард таны цалин дэлгvvрт ороод худалдаа хийсний дараа мөнгөний хариулт авч буй мэт санагдаж болохыг анхааруулъя.

Аравдугаар cap
Жvржийн ундааг химийн бодисын тусламжтайгаар гаргаж авсны ойг тэмдэглэнэ, Мөн зэрэгцээд жинхэнэ жvржийн vнэртэй барааны саван vйлдвэрлэсэн нэгэн компани тодрох бололтой. Бас бидний цусны бvлэг валютын ханшаас ихээхэн хамаарна.
Гал тvймэр тарах нигуур их. Сvхбаатарын талбайн баруун талаас зvvн талд гарсан гал тvймрийн дуудлагад манайхан гурван хоногийн дараа очиж, дээд амжилт тогтооно. Vvний өмнө долоо хоногийн дараа очдог байжээ. Мөн энэ сард Улсын Их Худалчид Улсын Их Хэрvvлээ эхлvvлнэ.

Арваннэгдvгээр cap
Цас орж ч магадгvй, орохгvй ч байж магадгvй. Ямартай ч өвөл болдгоороо болно. Гэхдээ зуны хувцастай энэ сарыг авах магадлал өндөр. Хvнээ тоолно. Малаа тоолно. Нэг хvнд гурван хонь, дөрвөн ямаа, хоёр бод ногдоно. Таван толгойг зургаан толгойтой болгож, Оюутолгойг зэс толгой болгоно. Vхэр малын амь насанд нэлээд цөвтэй харагдаж байна. Ялангуяа, тарган орсон хонь, vхэр нөгөө ертөнцөд явах магадлал өндөр. Бас айлынхаа малыг зөвшөөрөлгvй авах, андуураад нядлах явдал элбэгшинэ.

Арванхоёрдугаар cap
Архи сурталчлах хэрэггvй cap. Улаанбаатар утаагvй болж, замын тvгжрэл арилсан байна. Хотын доод захаас, дээд зах хvртэл метро хэмээх газрын могой явдаг болно. Хальтиргаа, гулгаа хэмээх vг монгол хэлнээс хасагдсан байна. УИХ-ын 76 гишvvн байнга хоорондоо инээн харилцаж харагдана. Огцроно, хална гэдэг vгийг улстөрчид мартаж, манай орон ядуусгvй болно. Авлига, хvнд суртал устаж, төрийн албаныхан байн байн гэрээр зочлон ямар зовлон зvдгvvр байгааг сураглана. Сургууль номын мөнгө гэж авахаа болино. Багш нар ч номоо шахдагаа болино. Эмч нарын нэр мандана. Max vнэгvй шахам болж, талх тоохоо болино. Гурилын vнэ навс унаж, гудамжинд зvгээр хэвтэж байдаг болно.

Харин энэ бvхэн таны хувьд энэ жилийн сvvлчийн өдрийг тэмдэглэж, ирэх оны эхийг угтсан тэр нэгэн vдшийн хамгийн амттай зvvд байх болно гэдгийг хэлэхээ мартах шахаж. Ингэхэд таны толгой л бага зэрэг өвдөлттэйгөөр өндийх болно гэдэгт эргэлзэхгvй байна. Зөн билгийн тулаанд ялагчийн зөгнөж мэдсэн зvйл гэвэл ийм а

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1689541/049/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366667
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524267
4386 chuxal zuil... [1] loi 2009-05-14 1151
4385 CHICKEN HOF ZARNA. 01073770728 [1] KimDaree 2009-05-14 994
4384 elgemsvv gees asuuy?? [1] 김유진 2009-05-14 951
4383 asuuya [3] jaaz123 2009-05-14 831
4382 EEJVVDEE HELEED OGOOCH [3] bigbig 2009-05-14 1014
4381 Hera,설화수 hyamd uneer.... [4] sarnii tyua 2009-05-14 897
4380 Busguichuudee zowolgoo ogooch [6] bs.mask 2009-05-14 1151
4379 hey ouytan ah egch naraa zuvluguu uguuch [2] eilyandlily 2009-05-14 1020
4378 oroin mend eejuudee....... [4] magic88 2009-05-14 1069
4377 elgemsvv egchee asuuya. [2] dnfiu 2009-05-14 992
4376 asuult bnaa [1] az88 2009-05-14 1053
4375 eeduudees asuuh zuil bna [2] coolgirl 2009-05-14 997
4374 eejvvdees asuuy [4] dior_875 2009-05-14 1072
4373 huuhdiin mongonii talaar [2] turka0921 2009-05-14 2111
4372 hi bvsgvichvvdeesee yaraltai asuuh ni. [1] turka0921 2009-05-14 1028
4371 TA BUHEN TUSLAACH sormuusmaa 2009-05-14 477
4370 elgemsuu egchees asuux zuil bnaa temka99 2009-05-14 510
4369 eejyydees asuuhni [8] gowi3 2009-05-14 1648
» Энэ 2009 оны хошин зурхай 사랑 ХАЙР 2009-05-14 1018
4367 PROBLEM-TUGSHUUR... ELGEMSUU 2009-05-14 612
4366 asuult bnaa [5] j and s 2009-05-14 912
4365 ahiad neg yum asuuya! [18] NikiE 2009-05-14 1281
4364 eejuudees yaaraltai asuuya!!!! [8] NikiE 2009-05-14 1218
4363 Hohnii saaltuur [13] Маралгоо 2009-05-14 1077
4362 ajil b a oedold akh 2009-05-14 626
4361 HERA.설화수 hyamd uneer... sarnii tyua 2009-05-14 574
4360 SAHAL [1] bandaashhan 2009-05-14 665
4359 EMEGTEICHVVDIIN EMCH VZLEG HIIJ BAINA [2] lkasa 2009-05-14 1010
4358 Tursun eejuudees asuuh yum bainaa. [5] marujin 2009-05-13 1430
4357 Бүсгүйчүүдийн гоёо буюу хамгийн тансаг хувцас [1] 사랑 ХАЙР 2009-05-13 2400
4356 Та хүн танихдаа хэр вэ? [1] 사랑 ХАЙР 2009-05-13 1132
4355 Урт үсэндээ хэрхэн долгио оруулах зөвлөмж 사랑 ХАЙР 2009-05-13 3118
4354 Би эмэгтэй хүн...би бахархдаг. [3] 사랑 ХАЙР 2009-05-13 1407
4353 BUGDEEREE HAMT YAVAH UU????????? ELGEMSUU 2009-05-13 792
4352 genethen-d [1] euka 2009-05-13 771
4351 Gmobile ... [5] namynaa 2009-05-13 752
4350 TSENGELDUUREN ELGEMSUU ...... ELGEMSUU 2009-05-13 911
4349 yum asuuya. [3] dnfiu 2009-05-13 1010
4348 ELGEMSUU GEES DAXIAD NEG ZUIL ASUUYA [2] ankel 2009-05-13 1046
4347 helj uguuch [1] madch 2009-05-13 981
4346 Хүүхдийн тань эрүүл энхийн төлөө [1] bolor2 2009-05-13 613
4345 HELEED OGIE-HELSNEER HII... ELGEMSUU 2009-05-13 657
4344 asuuya [1] maralmaa&MARALMAA 2009-05-13 779
4343 asuuya [1] madch 2009-05-13 747
4342 hi [1] jaaz123 2009-05-13 565
배너신청
자생병원

배너신청