Moderator: mgl_300

Та өөрийнхөө сонирхолд хөтлөгдөн хашаан доторхоо тохижуулж байна гэж бод. Таны төсөөлсөн хашааны үзэмж дараах дөрвийн алинтай нь илүү төстэй байна?
Хүнд
сайн тал ч муу тал ч байндаг. Та нэг талыг нь л олж харчихаад тэр
хүнийг сайн мэддэг гэж бодоод яваад байгаа юм биш биз? Өөрийнхөө сайн
муу талыг нэг бүрчлэн сайн мэддэг хүн бусдыг танихдаа ч сайн байдаг
ажээ. Таны сонгосон хашаа чинь таны өөрийгөө хэр сайн мэддэгийг чинь
илтгэх бөгөөд түүн дээр тулгуурлан бусдыг таних чадварыг чинь
тодорхойлохъё.
1. Сайн муу аль алиныг нь штаниж чаддаг
Та бага байхын л ангийн дарга, бүлгийн ахлагч гэх мэт бусдыг удирдах үүрэгтэй байсан уу?
Нэгийн
сандал ширээг сонгосон та одоо юу болох гэж байгаа, болж магадгүй
зүйлүүдийг урьдчлан тооцоолж ямар ч үед бэлэн байдалтай байдаг. Мөн
хоорондоо таарамж муутай хүмүүсийн дунд орж эвтэй найрсаг уур амьсгал
бүрдүүлж чаддаг бөгөөд ямар ч хүнийш тайван байдлаас дүгнэж сайн муу
зан чанарыг олж харж чаддаг бөгөөд хүнийг ойлгох чадвар сайтай ажээ.
ГЭвч та энэ байдалдаа хэт дассаад ийм хүн ийм байдаг гэсэн өөр хэи
нэгэнтэй харьцуулах гээд байдаг талтай юм. Хүмүүс хоорондоо төстэй
талууд их байдаг ч зөвхөн тэр хүнд л байдан зан авир байхыг үгүйсгэхгүй
шүү дээ. Хүний бодол санаа гэдэг тэр чигээрээ л онисого гэдгийг хэзээ ч
бүү мартаарай.
2. Муу талыг нь сайн олж хардаг
Та гаргасан шийдвэртээ үнэнч эцэст нь хүнтэл хазайх дургүй нэгэн.
Хоёрыг сонгосон та алсын хараатай нэгэн бөгөөд ирээдүйнхээ төлөө гэж өдөр тутам мэрийлттэй байдаг. Ямар нэгэн зүйлийг удаан хугацаанд туйлбартай хийж чаддаг. Та бусдын муу талыг л олж хардаг учраас бусдаас холдож тэгээд бусдас хамааралгүй эрх чөлөөтэй байж яаддаг. Та хүмүүсийг өөрийнхөө доторх супэрмэнтэй харьцуулдаг. Тийм ч учраас найз нөхөд төдийлөн олон биш болов уу. Хүн хамгийн сайн хөгжиж чадсан амьтан болохоос биш төгс амьтан биш шүү дээ. Хүн болгонд ямар нэгэн сайн тал байдаг учраас харьцуулахаасаа өмнө түүнийг нь олохыг хичээгээрэй.
3. Сайн талыг нь олохдоо сайн боловч...
Та эргэн тойрныхноосоо ааш зан сайтай гэж хэлэгддэг үү?
Гурвыг
сонгосон та мөнгөтэй яаж харьцахаа мэддэг мөн нэлээд толгой сайтай
нэгэн ажээ. Хэзээ яаж толгойгоо ажиллуулхаас хамаарч та их амжилтанд
хүрэх боломжтой. Нуур нь сэтгэл санааны төөрөгдөлийг илэрхийлдэг бөгөөд
элдэв мэдээллээр дүүрсэн өнөө үеийн байдал таныг улам төөрөгдүүлж
өөрийн гэсэн үзэл санааг чинь алдагдуулах магадлалтай. Та хүний сайн
талыг хэнээс ч түрүүлж олж таниж чаддаг боловч муу талыг нь олохдоо
хэнээс хоцорч чадна. Хэсэ хугацааны дараа гэнэт муу талыг нь олж хараад
сэтгэлээр унаж байсан үе ч танд цөөнгүй л тохиолдсон байх.
Хүнийг
сайн танихын тулд эхлээд өөрийгөө сайн таниж, үзэл санаандаа итгэлтэй
байж өөртэйгээ ижилхэн үзэл санаатай найзтай болвол таны төөрөгдөл
эргэлзээ багасах болно.
4. Зөвхөн гаднах байдал бус мөн чанарыг нь...
Хүн ч бай урлагийн бүтээл ч бай зөвхөн сайхан зүйлд татагддаг уу?