Саяхан л богино үс моодонд ороод ихэнх охид үсээ тайруулчихсан ч над шиг урт үсэндээ үнэнч үлдсэн охидууддаа яаж долгион оруулаx талаар зөвлөе гэж бодлоо.
Алхам 1
Үсээ угаасны дараа нүүр гарын алчуураар нойтон үсээ сайтар арчаад, чийгтэй байгаа үсэн дээрээ үсний хөөс түрхэн хоорондоо нилээн зайтай том шүдтэй самаар хойш самнаж жигдхэн тарааж өгнө.
үсний хөөс их байх албагүй нэг алимны хэмжээтэй байхад хангалттай.
Алхам 2
Үсний хөөсөө жигд тараасны дараа толгойны оройноос эхлэн бидний хэлж заншсан "бигүүд"-ээр орооно.
бигүүдний том жижгээс шалтгаалж үсэнд чинь том жижиг долгион орох тул бигүүдны хэмжээг бүсгүй та өөрөө сонгоорой. ингээд үсээ хаттал бигүүдээ авахгүй хүлээнэ. Зав багатай байгаа бол үсний сэнс хэрэглээрэй.
Алхам 3
ингээд үсээ хатсаны дараа бигүүдээ аваад ороогдсон үсээ самаар самнаж болохгүйг анхаараарай, толгойгоо хойш гэдийн үсээ сэгсрээд гараараа сам хийж үсэн дундуур хэд хэд самнасны дараа үсэндээ спрэй цацна, энэ нь ороогдсон үсийг тань удаан барихад тустай.
ингээд л боллоо,
хөөрхөн охидууддаа амжилт хүсэе
харин амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлснээ сээгий болгож бичээрэй бас асуух зүйл байгаа бол асуугаарай