🙂
Comm
SNS
Chat
▲
Мэдээ
Манай зарлал
Элчингийн мэдээ
Mongolnews.mn
Монгол мэдээ
Гадаад мэдээ
Спортын мэдээ
Соёл, урлагийн мэдээ
▲
Нээлттэй дэлгүүр
Нээлттэй дэлгүүр
MGL- ЛАВЛАХ
▲
Дуу хөгжим
Монгол дуу
Интернэт радио
Гадаад видео
Монгол видео
▲
Форум
Хайрын гал
Спорт, Соёл урлаг
Ажлын зар
Яруу найраг
Эрүүл мэнд
Аялал жуулчлал
Оюутан
Эрэл сурал
Санаа оноо
Танилцъя
Бүсгүйчүүд
Галлерей
Program
Computer
▲
Чөлөөт цаг
Уран Зураг
Уран Зохиол
Дүрст Мэндчилгээ
Зурхай
▲
Үйлчилгээ
Help
Sitemap
Зар Сурталчилгаа
Онгоцны билет
Утасны Карт
SMS
▲
Сургалт
Solongos
UCC
▲
Солонгос
Байршил
Соёл
Нийгэм
Боловсрол
▲
Sign In
Keep me signed in.
Sign Up
Find Account Info
MENU
Хайрын гал
Спорт, Соёл урлаг
Ажлын зар
Яруу найраг
Эрүүл мэнд
Аялал жуулчлал
Оюутан
Эрэл сурал
Санаа оноо
Танилцъя
Бүсгүйчүүд
Program
Computer
Галлерей
Монгол
Дуучид
Постер
Оньс
Moderator
: mgl_300
Бичлэгийн тоо
42,366
Classic Style
Zine Style
Gallery Style
busguichuudee!! tsetserlegiin yarilclaga ....
Уншсан
1753
vote
0
2009.05.08 16:31:30
pambak
*.106.214.51
http://www.mglclub.com/forum9/1664901
xaana bgaam bee bi sonin.mn.s oldogguiee xelj uguuch..?
I want to
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1664901/045/trackback
Жагсаалт
ELGEMSUU
2009.05.08 19:20:28
*.251.203.57
mongoliin neg odor gesen sonin deer baisan baih ohin ni erdenetungalag duuchin
Хариу
mbm
2009.05.09 16:41:13
*.234.113.89
Д.ЦЭЦЭРЛЭГ: Охиныхоо талаарх элдэв хэл аманд эмзэглэж л явна
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Д.Цэцэрлэг гэхээр түүнийг танихгүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу?
Сүүлийн үед үзэгчидтэйгээ зөвхөн дуугаараа л уулзах болсон түүнтэй уран бүтээл хийгээд амьдралынх нь талаар уулзаж ярилцсан юм. 17.30 цагт уулзахаар тохирсон бидиий болзоо тогтсон цагаасаа нэлээд хойшилсон юм. Тэрбээр “уран бүтээлийн тоглолт хийх гээд байгаа юмаа” хэмээн болзооноосоо хоцорсон шалтгаанаа бидэнд тайлбарлаад уучлалт хүссэнээр ярилцлагаа эхэллээ.
-Та сая тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо нууцыг манай уншигчдад задлаач. Болно биз дээ?
- Бололгүй яахав. Энэ жил Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хөгжмийн зохиолч М.Булган, бас олон сайхан дуутай хормейстр Б.Алтантуул багш хоёртойгоо хамтраад зөвхөн шилдэг дуунуудаасаа бүрдсэн уран бүтээлийн хамтарсан тоглолтоо энэ сарын 28-нд хийх гэж байна даа. Бэлтгэл ажлаа бараг эхэлчихээд байгаа. Одоо ч гэсэн ажлаа ярих гээд бид гурав сууж байна. Яахав сүүлийн үед уран бүтээлчид хамтарсан гоглолтоо хийж байгаа хэдий ч хамтын уран бүтээл гэж бараг гарахгүй байгаа шүү дээ. Тэр тусмаа эмэгтэй уран бүтээлчид байхгүй байх аа, бараг бид гурав анхных болж байгаа гэж хэлж болно. Хамгийн гол нь бид эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл гэж ямар зүйл байдаг, ямар хүмүүс вэ гэдгийг ард түмэндээ таниулах зорилготой. Энэ тсглолтдоо бид хамгийн шилдэг дуунуудаа оруулна. Найруулагчаар нь Н.Цэрэндолгор багш ажиллаж байгаа. Манай н.Цэрэндолгор багш чинь энэ хөгжмийн томчуулын тухайлбал, Б.Шарав, Н.Жанцанноров нарын багш шүү дээ.
-Тоглолтын санаачлагыг анх хэн гаргасан юм бэ?
- Би гаргасан юм. Гэхдээ би энэ санааг аль эрт бодож явсан юм. Одоо л гаргаж ирж байгаа минь энэ. Манай Алтантуул багшийн п гэхэд” Хүж дэлхий амгалан байг”, “Эмч хүн жаргалын дээд” гээд л олон сайхан дуу бий. Энэ дуунууд чинь манай ард түмэнд хит болчихсон дуу шүү дээ. Би энэ хоёр багштай хамтарсан тоглолтоо хийх гэж үнэндээ гурван жил гаруй бодсон юм. Хэдийгээр бодож явсан зүйл маань оройтсон ч гэсэн энэ жил их цаг үеэ олоод байгаа гэж бодож байна. Энэ санаагаа нөгөө хоёртоо хэлсэн чинь “болох юм болов уу” гээд байдаг, би ч болно болно гээд л зүтгэж байна. 5 дугаар сарын 28-ны өдөр гэдэг сонгуулийн дараа болохоор цаг үе нь жаахан тийм ч гэлээ өнөөдөр бид гуравын уран бүтээлийг хүн сонирхох байх аа гэж бодож байна. Бид гурав ямар байнга тоглолт хийгээд байдаг биш. Нөгөө талаар бид гурвын хамтын бүтээл гэдэг утгаараа их өвөрмөц тоглолт болно.
-Энэ тоглолтоос өөр ямар уран бүтээл туурвиж байгаа вэ? Шинээр хэр олон дуу төрүүлээд байна?
-Уг нь би энэ жил өөрөө тайлан тоглолтоо хийе гээд төлөвлөчихсөн байсан юм. Тэгсэн нөгөө эдийн засгийн хямрал гээч зүйл болоод бас дээрээс нь сонгууль давхцаад хойшлуулаад ирэх намар болгосон. Хамгийн сүүлд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан “Улаанбаатар чуулга”-ын дуучин Ганзориг гэж их сайхан дуулдаг хүүд ” Монгол бүсгүй” гэж нэг дуу өгсөн. Энэ дууны нэг онцлог нь ардын дууны өнгө аястай болсон юм. Өөрөө ч энэ дуугаа тоогоод байгаа шүү. Бас дуучин Чулуунбаатарт би олон жил нэг дуу хийж өгье гэж бодож явсаар байгаад энэ жил “Эр хүн шиг эр хүн дээ” гэдэг дуу хийж өгсөн. Үнэндээ сүүлийн үед дуучид, уран бүтээлчдийн хүрээ өргөсч байгаа. Бас “Түвшинбаяртай яваарай” гэж нэг дуу хийсэн юм. Гэтэл знэ дууг минь хүмүүс олимпийн аварга Түвшинбаярыг хэлээд байна гэж ойлгоод байгаа юм. Уг нь тийм биш. Яагаав Адарсүрэн гуайн “Амартүвшин” гээд дуутай ижил ерөөлийн л дуу байгаа юм. “Холын тэнгэр аав”-ыг зохиодог Н.Батжаргалын шүлгээр хийсэн дуу. Дуучин Г.Эрдэнэтунгалаг дуулсан. Энэ эдийн засгийн хямрал чинь үнэнийг хэлэхэд бидэнд нөлөөлөөд байна аа. Уран бүтээл гарлаа гэхэд түүндээ клип хийлгэх боломж байхгүй болчихлоо. Өмнө нь найз нөхөд таньдаг мэддэг хүндээ хэлээд дэмжиж тэтгүүлээд хийлгэдэг байсан бол одоо ийм зүйл байхгүй болоод байна.
-Ингэхэд та голдуу нөхрийнхөө шүлгэнд ая хийдэг. Өөр яруу найрагчдын шүлгэнд ая хийх юмсан гэдэг бодол байдаг уу? Ер нь яруу найрагчид танд аль хэр олон шүлэг өгч, та түүнд нь аядан хийсэн бэ?
-Надад янз бүрийн шүлэг ирдэг л дээ. Яг үнэнийг хэлэхэд би одооноос шүлгийн сонголтоо их сайн хийе гэж бодож байгаа. Сүүлийн үед шүлэг ч тэр, ая нь ч тэр нэг л ижил хэвийн болчихлоо. Олон янзын дуу төрж байгаа хэрнээ нэг л дуу сонсоод байгаа юм шиг. Тийм болохоор энэ бүхэнд цензур хиймээр байна. Яг дээр үед байсан шиг тийм л цензур хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол өнөөдөр хэн дуртай нь шүлэг зохиож дуу хийж байна. Зөвхөн нөхрийнхөө шүлгэнд биш, үнэхээр гайгүй шүлэг байвал би авдаг шүү дээ. “Болор цом”-ын эзэн Ц.Бавуудоржтой хамтраад зургаан дуу хийсэн. Бас Еэгийн Чулуун гэж хүний хэд хэдэн шүлгэнд дуу хийсэн. Энэ хүнийг хэн ч мэддэггүй юм. Гэтэл энэ хүн мундаг мундаг шүлгүүдтэй. Би дээр хэлсэн шүү дээ. Надад янз бүрийн шүлэг ирнэ ээ. Зарим нь ч гайгүй, зарим нь бүр ямар ч авцалдаагүй гээч. Тийм шүлгийг нь би “Уучлаарай таны энэ шүлгэнд аялгуу орж ирэхгүй байна аа” гээд үнэнийг хэлээд явуулчихдаг. Үг өөрөө аялгуугаа дууддаг болохоор сайхан шүлэг байх юм бол аялгуу аяндаа өөрөө урсаад л ороод ирнэ шүү. Их сайхан. Тэгэхээр дууны үг бол анхдагч байгаа биз. Би мундаг хөгжмийн зохиолч биш л дээ. Гэхдээ үг гэдэг их сайн сонголтыг шаарддаг юм.
- Та ер нь захиалгаар хэр олон дуу хийдэг вэ?
-Мэдээж хэрэг хүний амьдрал юм болохоор байлгүй яахав. Захиалгын дуу гэдэг хүний эндээс/цээжээ заав/ оргилж гарсан дуу шиг хэзээ ч болдоггүй л байхгүй юу. Захиалгын дуу гэдэг захиалгын л дуу байдаг. Яагаад гэхээр цаанаас нь хүн захиалчихсан учраас. Шүлэг нь ч мөн ялгаагүй. Онгод дуудсан шүлэг бол үнэхээр өөр. Гэхдээ надад захиалгын хэрнээ сайн болсон дуу бий шүү. Сайн гэдэг нь ард түмэн тоож дуулаад тэдэнд хүрчихсэн дуугаа хэлээд байгаа юм шүү. Түүнээс бус би мундагтаа биш ээ. Шүлэг муу байвал муу л дуу төрнө. Шүлэг сайн байвал захиалгын дуу ч гэсэн сайн байж бас болно.
-Бас таны дууг голдуу охин чинь дуулдаг шүү дээ? Ер нь та охиндоо зориулж дуугаа бичдэг үү?
-Үгүй шүү дээ. Үнэндээ би гайгүй дуу хийхээр л манай охин булаагаад авчихдаг юм./инээв/ Булаагаад авчихдаг гэдэг нь “би наад дууг чинь дуулъя гэдэг байхгүй юу”, тэгэхээр нь үгүй гэж хэлж чаддаггүй. Нөгөө талаар яалтгүй л Эрдэнэтунгалагийн дуулсан дуу олонд хүрчихээд байдаг юм. Би дуугаа хийгээд гэртээ сууж байх үед Эрдэнэтунгалаг тэндээс “Ээжээ наад дуугаа дахиад тоглооч” гэнэ. Тэгээд дахиж тоглуулж сонсчихоод л “би авна аа” гээд авчихдаг. Дуучин Батсайхантай хамтран дуулсан дуэт дуунууд бол үнэхээр тэр хоёрт зориулж хийсэн дуу байгаа юм. Бас “Хайрлаарай” дууг Ц.Бавуудорж “Эрдэнэтунгалагт өгөөрэй” гэж хэлсэн. Тийм болохоор өөрт нь тааруулж хийсэн дуу байгаа юм. Мань хүн чинь өөрөө гайгүй шүлэг олоод “Ээжээ энэ шүлэгт надад зориулаад ая хийгээд өгөөч” гэдэг. Эсвэл “ээжээ энэ дуу чинь надад таарах юм байна аа” гээд зөвлөж байгаад бас авдаг. Энэ нь нэг талаар сайн ч гэлээ нөгөө талаараа их өрөөсгөл байгаа юм. Яагаад гэхээр би нэг уран бүтээлийн тайлан тоглолт хийе гэхээр дандаа Эрдэнэтунгалагийн дуу болчих гээд байдаг. Тийм болохоор сүүлийн үед би “За хүү минь одоо хоёулаа больё, чи өөр уран бүтээлчээс дуугаа ав” гээд байгаа. Гэхдээ цуг байсаар байгаад дасчихдаг юм уу хаашаа юм “Та хоёрын хийсэн дууг л дуулмаар байна” гэдэг юм. Өчнөөн олон уран бүтээлчид охинд маань санал тавьж байгаа хэрнээ ингээд байдаг. Гэхдээ өөр уран бүтээл хийх байх аа.
-Та ч нэлээд сайн шүүмжлэгч, зөвлөгч биз дээ?
- Тэгэлгүй яахав. Ер нь Эрдэнэтунгалаг сүүлийн үед миний цөөхөн дууг дуулсан шүү.
-Сая хамгийн сүүлд Эрдэнэтунгалаг Энэтхэгийн Таж махалд очиж клип хийлгэсэн байсан?
-Энэ дуу чинь Л.Гаваасүрэнгийн шүлэг, Т.Сэр-Одын ая байгаа юм. ” Ижий минь бодогдоно” нэртэй. Энэ дуу их олон жил болж байгаад төрж байгаа дуу. Дөрвөн жилийн өмнө Т.Сзр-Одын ээж нь нас бараад энэ дууг зохиосон юм. Бараг ээжийгээ оршуулж ирээд л энэ дууг бичсэн.Их гоё дуу даа. Мань хүн их олон жил хадгалж байгаад одоо гаргаж ирж байгаа. Өнгөрсөн жил охин бид хоёр Энэтхэг явахдаа клип хийлгэсэн юм. Тэгсэн чинь дарж дарж л одоо гаргаж байна шүү дээ. Энэ дуучдад чинь бас нэг бодол байдаг юм шиг байна аа, Би л охиноо дуугаа гаргасангүй гээд үглээд байсан чинь сая нэг юм гаргаж байна.
- Ингэхэд танд чөлөөт цаг гэж гардаг юм уу?
-Гардаггүй дээ. Ёстой хэцүү. Зарим хүмүүсийн уурыг хүргэдэг байх. Та дандаа л завгүй гэж байх юм гэдэг. Би чинь хичээлээ заана, энэ ажлаа хийнэ, хажуугаар нь уран бүтээлээ хийнэ, ач зээ нараа харна гээд зав ерөөсөө гарахгүй юм байна шүү дээ. Үнэндээ манай зээ чинь бараг эмээгүй өсч байгаа юм. Орой намайг очихоор л эмээгээ харж баясч байна шуү дээ.
-Ингэхэд та хэр сайн ээж вэ?
-Хэдийгээр үр хүүхдүүддээ цаг зав бага гаргадаг ч гэлээ сайн ээж байж чаддаг гэж өөрийгөө хэлнэ ээ. Урлагийнхан чинь цаг зав бага шүү дээ, Гэхдээ үр хүүхэддээ тавих анхаарлаа хэзээ ч орхигдуулж байгаагүй.
-Эмэгтэй хүмүүсийн хамгийн сайн амралт бол найз нартайгаар нийлээд буу халах гэдэг биз дээ?
- Надад тийм зав байхгүй ээ. Зав гаргах юм сан гэж их боддог. Хааяа нэг зав гаргаж найз нартайгаа салхинд гарч хөзөр тоглон утсаа хаагаад байж байхад л хамгийн сайн амралт болдог доо.
-Дуучин Эрдэнэтунгалагийг тойрсон хэл ам сүүлийн үед их гарах юм?
-Ер нь олны танил хүмүүс сонин хэвлэл дээр байнга л муу хэлэгдэж байдаг шүү дээ. Би үүнд ерцөө ч эмзэглэдэггүй. Яагаад гэвэл өнөөдөр Ерөнхийлөгчийг хүртэл муу хэлээд л бичээд байна. Энэ чинь ер нь манай Монголчуудын зан л байхгүй юу даа. Хүнтэй адилхан хүнийг л хүнээс гажууд болгоод байдаг юм. Олны танил хүмүүсийн л нэг зовлон юм уу даа. Бид чинь хүнгэй л адилхан хүн шүү дээ. Хүнд байдаг баяр, зовлон байж л байдаг. Гэтэл биднийг хүнээс өөр хүн мэтээр үзээд байдаг. Эх хүний хувьд энэ бүхэнд эмзэглэдэг . Хэн ч гэсэн охиноо янз бүрээр хэлүүлээд байя гэж бодохов. Үнэхээр хүнд байдаг. Гэхдээ би сэтгэлээ Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл янз бүрээр бичүүлээд байхад чинь гэж тайвшруулдаг, ард түмэн ойлгох байх даа гэж боддог. Гишгэсэн мөрөн хүртэл эргэж хардаг Өнөөдөр би нэг эрэттэй хүнтэй хамт явж байгааг харсан нэг нь нөгөө Цэцэрлэг чинь нэг хүнтэй явж байна гээд л ярьдаг. Гэтэл нөгөө хүн нь миний дүү ч байж болно, ах ч байж болно шүү дээ.
-Та бараг Монголын ганц эмэгтэй баян хуурч байх аа. Тийм болохоор та баян хуураараа дагнасан тоглолт хийе гэсэн бодол байдаг уу?
-Одоо бараг амжихгүй байх аа. Ийм хөгшин болсон хойно оо. Ер нь миний мөрөөдөл бол баян хуураар дагнасан цомог гаргах юмсан гэсэн мөрөөдөл. Үүнийгээ ямар ч байсан биелүүлнэ.
-Таниас нэг өнгөрч болохгүй нэг асуулт байна л даа. Өнөөдөр нийтийн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нарыг гавьяат цол өгсөнд бухимдах, шүүмжлэх хүн олон байна?
- Ингэж болохгүй л дээ. Харин ч тэд авах ёстой юм. Өнөөдөр хүмүүс нийтийн цууг л сонсож байгаа биз цэз, хаа ч очсон тийм л байгаа. Энэ дуучид манай сургуулийн бүтээгдхүүнүүд. Эд нар л өнөөдөр нийтийн дууг хүмүүст хүргэж байна. Яагаад заавал хөгширсөн хойно нь өгөх ёстой гэж. Би бол харин ч дэмжиж байна.
Б.БОЛОРЧИМЭГ
Хариу
List of Articles
Дугаар
Гарчиг
Нэр
Date
Уншсан
Зарлал
За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >??
[35]
[3]
Levi`s
2012-03-16
211354
Зарлал
***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН
[26]
ADVertisement
2011-10-19
239275
Зарлал
♣♣ Мэдэгдэл ♣♣
[27]
***Энxзaяa***
2009-03-07
366661
Зарлал
~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~
[1]
[5]
***Энxзaяa***
2009-03-03
365250
Зарлал
Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү...
[91]
[4]
admin
2008-06-27
524264
4206
ELGEMSUU gees asuuh ni
[1]
hvch
2009-05-08
1044
4205
odoo ahij shoklad idehgui ee
[3]
pudu
2009-05-08
1654
4204
eruul mendiin daatgal xiilgemeer bn cae orj ircen nactai xund
[1]
dunherm
2009-05-08
1213
4203
sain bna uu gulgund yu uguh be helj uguuch
[4]
tenger_zm
2009-05-08
1399
4202
hi helj ogooch
[3]
g gv i
2009-05-08
1335
»
busguichuudee!! tsetserlegiin yarilclaga ....
[2]
pambak
2009-05-08
1753
4200
Hi eej naraa asuuh yum bna
[3]
sar_nai
2009-05-08
1301
4199
zuwulguu uguuch
[1]
yakima
2009-05-08
1171
4198
helj ogooj
[4]
magic88
2009-05-08
1002
4197
mn eec ircen xuniig bux turliin shinjilgee xiilgemer bna xaana bolomjiin be
[2]
dunherm
2009-05-08
1693
4196
elgemsyy egchees asyyhni
[5]
gowi3
2009-05-08
1115
4195
ta buhnii tuslamj heregtei bna
[3]
sormuusmaa
2009-05-08
907
4194
Секс дагина болох 20 арга
[1]
사랑 ХАЙР
2009-05-08
1038
4193
jiremsen hun haaya jaahan cola uuj boloh uu?
[6]
pudu
2009-05-08
1467
4192
eejuudee
magic88
2009-05-08
730
4191
Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1-р хэсэг)
사랑 ХАЙР
2009-05-08
736
4190
Шпагетти хийх арга Чөлөөт цаг | 2
사랑 ХАЙР
2009-05-08
5574
4189
Цахилгаан хэрэгсэлийг зөв хэрэглэвэл эдэлгээ нь уртсана
사랑 ХАЙР
2009-05-08
616
4188
Нэмэгдэл хоол гэж юу вэ?
사랑 ХАЙР
2009-05-08
745
4187
ZURXAI
[1]
anaraa87
2009-05-08
1020
4186
BUGDEEREE HATUU SANA........
ELGEMSUU
2009-05-07
738
4185
사랑 XAIR asuuh ym bna
[3]
scyon
2009-05-07
1651
4184
eejuudaa yaraltai tusalana uu???
[6]
magic88
2009-05-07
1235
4183
Надад туслана уу ах эгч нараа
[2]
20092009
2009-05-03
9048
4182
ajil bna uu?
[1]
chalchii
2009-05-07
951
4181
meddeg oyutan bval helj ugch tuslaach
[3]
tuul_0724
2009-05-07
1039
4180
jiremsen eejuudee^^
[9]
manuka
2009-05-07
2730
4179
asuuh yum bna ooo
[4]
bovka
2009-05-07
1009
4178
eejuudee zowlooch
[2]
미수
2009-05-07
1061
4177
Чөлөөт цаг | Халуун ногоотой үхрийн махан салат
사랑 ХАЙР
2009-05-07
1796
4176
Хүний цусны бүлэг
[3]
사랑 ХАЙР
2009-05-07
1724
4175
Эрчүүд чухам юу хүсдэг вэ?(Эротик зурхай)
[1]
사랑 ХАЙР
2009-05-07
3875
4174
Эмэгтэйчүүдийн секс зурхай
사랑 ХАЙР
2009-05-07
1636
4173
Эмэгтэйчүүддээ зориулан
i wanna
2009-05-07
917
4172
shunuiin mend!!!
tiffani
2009-05-07
620
4171
Би нууц амраг болсон (4)(5)(6)
[1]
사랑 ХАЙР
2009-05-06
1691
4170
huuhed avch garah hyn bna uu
hychithar
2009-05-06
597
4169
jangumd
bawka
2009-05-06
590
4168
IIM BAIVAL CHIG......
ELGEMSUU
2009-05-06
726
4167
helj ogch tuslaach
[6]
akulax
2009-05-06
1106
4166
Busguichuudee helj uguuch?
[4]
tuay69
2009-05-06
1280
4165
hi helj ogooch
[4]
g gv i
2009-05-06
1054
4164
hi eejuudee
[1]
magic88
2009-05-06
909
4163
Bolor 2
[1]
si45
2009-05-06
1014
4162
naiz dior_875
[2]
양&나
2009-05-06
984
Жагсаалт
Бичих
Эхний хуудас
844
845
846
847
848
849
850
851
852
853
Сүүлчийн хуудас
Board Search
Гарчиг+ Агуулга
Гарчиг
Агуулга
Коммент
Нэр
Ник
ID
tag
Хайх
Contributors
Tag List