Moderator: mgl_300
Нууцлаг амтанд дургүй хүн гэж бараг үгүй байх. Худлаа аман дээрэ шал балиар заваан, замбараагүй, завхай гэж хэлдэг ч бүгд л нууц, галзуу гэнэтийн амтыг мэдрэхийг, амтлахыг хүсэж л байдаг шүү дээ. Тийм зүйл тохиолдож байгаагүй хүн ховор л байх. Тийм зүйлтэй учирч байгаагүй нэгэн байвал өөрийгөө үнэндээ азгүй тахиа юм даа гэж бодож байгаарай. Яагаад гэвэл нууц амт гэдэг чамд хаанаас ч яагаад ч хүсээд байхад олдохооргүй гайхалтай сайхан зүйл байдаг юм шүү.
Юу болох бол, намайг үнсэх болов уу, тэврэх болов уу, түүний эртхэн минийх рүү орох үед би юу мэдрэх бол, тэр хүчтэй гүн оруулж намайг яая даа гэтэл минь орилуулж чадах болов уу? Түүний эрхтэн миний аманд багтах болов уу? Түүнийхийг хөхөж байхад тэр ямар мэдрэмж авдаг бол? Тэр намайг чичрүүлж хөлрүүлж, хамаг биеэ байдаг чадлаараа чангалж түүнийг гайхширтал нь тавих болов уу гээд л ... Надад тохиох тэр л мөчийг би түүнтэй учрах үедээ хүлээдэг. Гайхалтай нь тэр намайг сэтгэл дундуур байлгаж байсангүй. Саяхан нэг уулзлаа. Бас л паянтай. Юу гэхээр намайг ирж аваад хоёулаа машинтай хөдлөөд 2 минутын дараа замын цагдаа шүглээ тас хийлгэж зогсоолоо. Юу ч болоогүй байхад шүү. Тэгээд бичиг баримтаа үзүүлчихээд дахиад цаашаа хөдөлтөл дахиад л цагдаа зогсоолоо. Яасан гээч, тэр уулзалтан дээр зургаан замын цагдаатай уулзсан шүү. Гайхалтай байгаа биз дээ. Зургаан удаа байхдаа яахав дээ, бараг л ганц цагийн дотор байх аа. За их холдлоо гэхэд цаг гучин минут болох байх. Тэр секс шопын вибратор авчихсан байсан. Нээх хөөрхөөн, миний инээд хүрээд байдаг юм. Уулзалт болгоноо шинэ соргог байлгах гэж дандаа ямар нэг зүйл сэдсэн байдаг нь түүний бас нэг давуу тал юм уу даа. Тэр байдал нь надад бас их таалагддаг шүү. Тэр вибраторыг нь түүний эрхтэнд углаад тэгээд хийхэд цаанаасаа чичирхийлээд арай өөр мэдрэмжийг өгч байсан. Эхэндээ бид хоёр бие биедээ итгэж чадахгүй дандаа бэлгэвчтэй хийдэг байсан. Сүүлдээ хоёулаа ярилцаад шинжилгээг өгч өөрийнхөө үнэхээр эрүүл гэдгийг баталгаатай болгож байгаад бэлгэвчгүйгээр хийдэг болсон. Бэлгэвчгүй секс юу нь сайхан гээч. Гайхалтай шүү. Тэр мэдрэмж цаанаа л төгс төгөлдөр байж чаддаг. Бэлгэвч нэг л хиймэл эрхтэн шиг санагддаг бол бэлгэвчгүй эрхтэн жинхэнэ миний эрлэг байж чаддаг. Тавьсаны дараа түүний үрийн шингэн миний дотор үлдэх тэр мөчид би жинхэнэ эр эмийн явдлыг, хоорондын холбоог мэдэрдэг. Хамаг бие тавирч, миний бие эрхтнээр түүний эд эс тэр чигээрээ шингэн орох шиг л ... Бүрэн төгс сайхан мэдрэмжийг мэдэрдэг. Үнэхээр сайхан биетэй, сайхан эрхтэнтэй, үнэхээр таашаал өгч чадах мэдрэмжтэй, эелдэг, дажгүй сайхан залуутай бол нууцаар уулзаж, шинэ мэдрэмжийг шинэлэг хүсэл таашаалыг авахад ер нь яадаг юм. Харин секс мэдрэмжгүй, эрхтэн нь сулбайсан, чанга биш, дээр нь бүдүүлэг соёлгүй залуучуудтай бол нууц харилцаанд орсноос ороогүй нь дээр гэж би бодож байна. Шал дэмий шаналгаа. Үүнтэй бас л ижлээр эрчүүд бас сайхан сески бүсгүйг хүсдэг байх. Сексээс сайхан мэдрэмж авч чадаж байвал л чи хамгийн сайхан секси тачаангуй, бас энхрий янаг, эелдэг сайхан нэгэн байх болно оо.
Үргэлжлэл байгаа...
Амьдралыг амтаар зүйрлүүлэх юм бол сексийн амт хамгийн гайхалтай нь шүү. Надад бол исгэлэн, хараад л арааны шүлс асгарч, өөрийн мэдэлгүй шүлсээ залгилах тийм л сайхан амт. Нууц амрагийн, хэн нэгнээс нуугдаж секс хийсэн амт бол бүүр ч янзтай.
Мэдэхгүй ээ, би өөрийгөө ч гайхаж байна. Хэн ч намайг ийм гэж хэлэхгүй байх. Нэг л даруухан бүсгүй. Яс юман дээр улаан галзуу секси юм шиг санагддаг юм. Дандаа л сексийн галзуу сайхан амтыг хайж эрэлхийлээд байх шиг. Тэгээд бас болоогүй ээ, хүний хүнийг амтлах дуртай. Яагаад ч юм хүний хүн амттай санагдаад байх юм. Энэ лав зүгээр явдал биш байхаа гэж хүртэл хааяа боддог. Магадгүй нэг хэсэгтээ надад найз охинтой хүнтэй нууцаар уулзаж секс хийх нь гайхалтай сайхан байж байснаа сүүлдээ сонирхолгүй ч болж болох юм л даа. Уг нь бол үнэнч ариухан хайр сэтгэлийг хүсэж амьдардаг хэрнээ л өөрийн дур хүслээ хорьж дийлэхгүй байх шиг. Түүний чинэрсэн эрхтэн минийх рүү орж хоёр гараа миний бэлхүүс, өгзөгнөөс базлан хоёулаа нэг хэмнэлээр хөдөлж, дуу дуугаа авалцан гинших, яг л тэр үед ертөнц дэлхийгээс тасрах мэт болж, ухаан мэдрэлээ алдталаа масуурах тэр л агшин ... Даанч энэ бүхэн надад болон түүнд минь бага хугацаатай ноогддог нь л нууц амрагуудын тавилан шиг ээ. Зарим өглөө сексийг би маш ихээр хүсдэг. Энэ үедээ түүнийг араас минь тэвэрч, нуруу хүзүүн дээр минь үнсэж, хатуу чинэрсэн эрхтэнээ өгзгийг минь өөр лүүгээ татаж тэнгэр минь гэж дуу алдтал хийгээсэй гэж хүсдэг. Даанч өглөөг түүнтэй угтах тавилан нууц амрагуудын явдалд байхгүй нь харамсалтай. Тэр найз охиноосоо бараг л холддоггүй юм шиг байгаа юм. Нөгөөх нь ч дандаа араас нь утасдаж, мессеж бичнэ. Бид хоёр бараг 10 хоногт нэг юм уу, эсвэл сард 2 удаа л уулздаг байх. Уулзах үедээ ямар нэгэн алдаа мадаг, паян дагуулж л байдаг. хичнээн сонор сэрэмжтэй, болгоомжтой уулздаг ч дандаа л яаруу сандруу байх нь элбэг. Гэхдээ түүний гайхалтай тал нь хичнээн яарах хэрэгтэй ч учиргүй хажууд яарч сандраад эсвэл машинаараа учиргүй хурдлаад байдаггүй юм. Эмэгтэй хүнийг мэдэрч чаддаг сайхан залуу. Бас нэг магтмаар зүйл нь царайлаг цэвэрхэн залуу. Магадгүй та харвал энэ залуу найз охиноо араар нь тавихааргүй залуу байна даа л гэх байх. Би түүнийг яг л над шиг сексийн нууцлаг таашаалыг мэдрэхийг хүсдэг, тэр талаараа хоёр биенээ ойлгож чаддаг учраас уулзаад учраад сексдээд байдаг гэж ойлгодог. Би найз залуудаа, харин тэр найз охиндоо мэдэгдэхгүйгээр, тэдний сэтгэлд юм хийчихгүй явж болно байх аа гэж энэ бодлоо зөвтгөөд яваад байдаг юм даа би.
Нууцхантайгаа уулзалгүй зөндөө удлаа. Бараг сар гаран болсон байх. Яагаад ч юм ойр ойрхон уулзаад байсан чинь сүүлдээ уулзмааргүй санагдсан л даа надад. Яагаад тэгсэнийг мэдэхгүй. Эмэгтэй хүн гэдэг уйдамтгай юм шиг байгаа юм. Дандаа л surprise цочроонд дуртай юм шигээ. Ойр ойрхон уулзаад байсан болохоор надад тийм байсан шүү үнэндээ.
Тэгээд түүнтэй уулзахгүй байх арга хайх болсон. Утсаар яриад уулзмаар байна гэхээр нь ажилтай байна, завгүй байна гэсээр байгаад бараг 10 хонолоо. Тэр ч орой болгон л ярьдаг. Би ч дандаа л завгүй байна гэдэг болсон. Муухай байгаа биз, өөрөө учиргүй тэмүүлж түүнтэй секс хийхийг аймаар их хүсэж байснаа сүүлдээ зугтмаар санагдаж эхэлсэндээ өөрөө ч гайхаж байсан. Тэгээд нэг өдөр түүнийг ярихаар нь найз нь уулзахгүй удмаар байна гэсэн. Хоёулаа сарын дараа уулзъя гэлээ. Тэр маань гайхаж байснаа яагаад уулзахгүй зугтаагаад байгаа юм, ямар нэг таагүй явдал учирсан бол зүгээр л хэл л дээ, найз нь ойлгоно гэж байсан. Үнэндээ би түүнээсээ холбоогоо таслахыг хүсэхгүй байсан. Зүгээр л түүнтэй уулзахгүй удмаар байсан. Ингээд хоёулаа ярилцаад нилээн улаж байгаад уулзахаар боллоо. Түүнээс хойш сар гаран боллоо. Тэр ярихгүй л байлаа. Яагаад ч юм би түүнийг санасан. Түүний эелдэг, янаг тачаангуй, секси байдал нь үгүйлэгдэж байсан. Нөгөө талаар түүнтэй уулзана гэж ямар нэг нууцхан явдал тохиолдохгүй, сандарч тэвдэхгүй байх нь нэг бодлын амар л байлаа. Гэхдээ би хүнтэй ойртолгүй удаж байсан болохоор өглөө оройдоо хүсэхээрээ түүнийг л хүсэж мөрөөддөг байсан. Түүний үнсэлт, тэврэлт, эрхтэн рүү минь алгуурхан орох тэр гайхамшигт мэдрэмж, түүний дээр суугаад хөдөлж байхад ямар галзуу тачаангуй мэдрэмж авдаг тэр бүхэн нь түүнийг хүсэхгүй байх аргагүй болгож байсан. Надтай уулзахгүй удаан байсан нь түүнд таалагдаад ер нь нууц амрагтай байх нь түүнд дэмий санагдсан юм болов уу гэж бодлоо. Эсвэл тэр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа гэсэн болохоор найз охин нь хүүхэдтэй болоод бөөн баяр, юун надтай манатай байгаа юм болов уу ч гэж бодож байлаа. Ямартаа ч би түүнтэй уулзахгүй, учрахгүй удаад ирэхээрээ тэр байдалдаа дасах шинжтэй болж ирсэн. Бараг л түүнтэй одоо уулзаад хэрэггүй юм байна дөө. Угаасаа ч тэр бид хоёрын харилцаанд ирээдүй байх биш. Аягүй бол хайртай болоод зовж шаналахын нэмэр биз гэж бодож байсан. Гэхдээ л миний амьдрал нэг л уйтгартай нэг л хэвийн, ямар ч гоц гойд сайхан зүйлгүй, амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжлээд л цаанаа л нэг л уйтай байлаа. Гэтэл яасан гээч? Цас бударсан дулаахан орой ажлаа тараад гэр рүүгээ алхаж явтал түүний машин замын хажууд зогсож байхыг би харлаа. Тухайн үедээ түүнийг энэ хавьд л байна даа. Тааралдчихгүй л юмсан. Яагаад ч юм тааралдчих вий дээ гэсэн бяцхан айдастай алхаагаа хурдасган алхаж явтал замын хажуугийн кафегаас яг урдаас гараад ирдэг байгаа. Бурхан минь. Би тэр үед ямар эвгүй байдалд орсон гээч. Сандарсандаа нэг том харсанаа бараг л түнд дуулдахгүйгээр “сайн уу” гэчээд чигээрээ алхлаа. Түүний араас түүний найз охин гарч ирж байгаа байхдаа гэж бодохоос л яс хавталзаж байлаа. Ядаж байхад цас ороод бүүдийсэн, цаанаа л нэг гуниг дагуулсан эвгүй орой байсан л даа. Ингээд л би түүнийхээ хажуугаар чигээрээ цааш алхтал тэр дуудаж байх шиг. Арай ч дуудаагүй байлгүй дээ гээд цааш алхтал дахиад дуудлаа. Итгэл муутайхан эргээд хартал тэр маань инээмсэглээд (яг л нөгөө санаандаа мөрөөдөж явдаг ханхүү гэж тэрийг л хэлэх байх) зогсож байсан. Гайхалтай тэр агшин надад хэзээ ч мартагдахгүй байхаа. Одоо ч миний сэтгэлд тэр дүр зураг үнэхээр гайхалтай харагдаж байна. Би эргэн түүн рүү хартал тэр, “Сайн уу? Яагаад хүн дуудаад байхад чигээрээ алхаад байгаан?” гээд инээмсэглэлээ. Тэгээд тэр над руу ирээд миний гараас хөтлөөд, “Хаашаа ингэтлээ яараа вэ? Найзынхаа машинд суучих” гээд машин руугаа дагуулаад алхлаа. Машинд нь орж суунгуут л тэр намайг өөр рүүгээ татаж үнсээд, “Ингэж нэг уулздаг байжээ. Чамайг дахиж олохгүй нь гэж бодлоо” гээд ... тэр үнсэлт гайхамшигтай байсан. Ингээд түүний машинд суугаад тэр алгуурхан хөдөлж манайх руу чиглэлээ. Явдал дундаа тэр маань, “Ингэж нэг уулздаг юм байж. Чамтайгаа уулзахгүй нь гэж бодлоо. Найз нь утсаа алга болгочихоод чиний дугаар байдаггүй, ёстой баларсан юм болсон” гээд л ... “Ажил дээр чинь очъё гэхээр юу гэж очихоо мэдэхгүй. Ядаж байхад чи надад гэрээ зааж өгөөгүй шүү дээ” гээд л ... Би түүнийг утсаа гээчихээд миний дугаарыг санахгүй, тэгээд ярихгүй удна гэж яаж санах вэ дээ. Тэр надаас, “Яагаад чи над руу залгаагүй юм бэ? Ядаж 211-ээс болов ярихгүй. Чамайг ингээд алдчихдаг юм байна гэж бодож байлаа шүү” гээд л дахин дахин ... “Ямар гоё юм бэ” гээд цаанаа л нэг сэтгэл нь хөдөлсөн байртай байсан. Нээх хөөрхөөн, гараас минь бариад үнэхээр их санасан гээд л ... Би ч гэсэн уулзаагүй удсан байсан болохоор сэтгэл хөөрөөд. Яг л кино шиг санагдаж байсан. Ажилдаа ядраад цаанаа л нэг сулбагар явсан хүн чинь түүнтэйгээ уулзаад шал өөр хүн болж хувирдаг юм даа. Ямар гоё байсан гээч. Ингээд тэр гэрийн гадаа хүргэж өгөөд оройхон уулзахаар болоод явлаа. Тэр намайг санасан, нэг телевизийн хөтлөгчтэй их адилхан, инээж ярьж байгаа нь адилхан харагддаг, чамайг санасан болохоор тэр үү гээд л ... Энэ байдлаараа бие биедээ дасаад хэцүүдэх юм биш байгаадаа гэж айж байна.