Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүний цусны бүлэг

Уншсан 1724 vote 0 2009.05.07 11:59:43
serdal hancı 58's Photo on IMEEM

Хүний амьдралд цус хэр зэрэг үнэ цэнэтэй болох тухай маргах хүн байхгүй нь мэдээж биз ээ. Амьдралд онцгой чухал энэ шингэний талаар эрт дээр үеэс мэддэг байжээ. Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна.


1900-аад оны үед Ландстейнер цусны бүлгийг тогтоосны дараа цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-I, 2-II, 3-III, 4-IV) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ. Аль нэг цусны бүлэг бусад бүлэгтэй харьцуулахад зарим өвчин тусах нь хялбар гэж өнөө үед үзэж байна. Тэгвэл цусны бүлгийн шинж чанарыг нэгтгэн энэ бүлгийн цустай хүн ийм зан чанартай байна гэж харуулж болох уу?

Леоне Боурдел (1907-1966) анх энэ асуултын хариуг хайсан байна. Хүний зан чанарын 4 төрлийг цусны бүлэгтэй холбон тайлбарлах оролдлогын үр дүнг хүргэе.

I бүлгийн цус: Уран яруу зан төлөв Энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс амьдралын амтыг хамгийн сайн мэдэрдэг, хорвоогийн хайр ивээлийг өгөөмрөөр хүртдэг. Амьдралыг хөгжим хэмээн дүрсэлж амьдардаг. Байгаа орчиндоо маш сайн зохицдог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Бусдыг буруутгаж, эсэргүүцэлгүй эвтэй найртай харилцаж амьдардаг. Ингэж сайхан зохицохын хажуугаар өмнө гарч ирсэн бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашигладаг. Их зүйл хийлгүй өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тэдний энэ амжилтын хамгийн гол үндэс нь устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл усны молекул мэт зохилдлогоо байдаг. Мода, цаг агаар, цаг үе, орчин нөхцөлтэй амархан зохицдог. Зарим хүнд тун хүнд, дасахааргүй мэт санагдах тийм нөхцөлд I бүлгийнхэн маш хурдан дасан зохицож олон жилийн турш тийм байдлаар амьдарсан юм шиг хүлээж авдаг. Бусад хүмүүс шиг шинэ нөхцөл байдалд гайхаж мэгдэхгүй, айж эмээхгүй, нэг буланд очоод суухгүй, харин ч тэр дор нь дасан зохицно. Хурц тод санаа бодол, эсэргүүцэж зөрөх санаа ч байхгүй. Төрөлхийн хий хоосон хүмүүс юм. Ихэвчлэн улс төрчид, худалдаачид ийм зан чанартай байдаг.

II бүлгийн цус: Нийтэч төлөв Энэ бүлгийн цустай хүмүүс байнга эрэл хайгуул хийж, бусдыг сонсож, мэдэрч, эргэн тойрныхоо хүмүүстэй нийцтэй байхыг эрхэмлэгч байдаг. Гадаад ертөнц дэх бүхий л өөрчлөлт шинэчлэлтэнд маш мэдрэмжтэй. Гэвч хэт мэдрэмтгий байсны улмаас бусадтай ойртож дотносон нийтэч байхад хүндрэл учруулдаг тул дуугүй, хаалттай нэгэн болж хувирахад хүргэдэг. Ийм үед сэтгэцийн задлан шинжилгээг ашиглана. Сэтгэцийн задлан шинжээч тухайн хүний амьдралд юу нөлөөлсний улмаас ийм байдалд орсныг мэдэж болдог. Энэ бүлгийн цустай хүн бүр дээрх байдалд ордог гэж бодож болохгүй. Тэд ихэвчлэн хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй эерэг харилцаа холбоо тогтоож, шинэ өөрчлөлтөнд дасан зохицож, жижиг сажиг зүйлсийн дунд амьдралаа халуун дулаан, үнэнчээр авч явдаг. Энэ бүлгийн цустай хүмүүс оршин байгаа нийгмийнхээ анхаарлын төвд байдаг, гялалзсан нэгэн байдаг. Харин тэсвэр хатуужил, нөхөрсөг нийтэч чадвар нь алдарсан үед сул дорой, хөөрхийлөлтэй хүмүүс болж хувирдаг.

III бүлгийн цус: Хэм хэмнэлтэй төлөв Хэм хэмнэлтэй зан чанартай бөгөөд ухаалаг, нягт нямбай, өөртөө эзэн болох чадвартай байдаг. Бусдын санал хүслийг үл тоомсорлон өөрийн бодол санаа, шийдвэрээ тулгадаг. Тэднийг төмөр зам дээгүүр явж буй уурын тэрэгтэй зүйрлэж болно. Өмнөө тааралдсан саад бэрхшээлийг нэг бол дайран гардаг эсвэл чирэн авч явдаг уурын тэрэг. Өөрийг нь дийлэхээр бэрхшээл тулгарсан ч хүч чадлаа үзүүлэхийг хүсдэг тул хаа нэгтээ гацаж үлдэхэд нь гайхах зүйлгүй юм. Гадны нөлөөнд автагдан замаасаа хазайна гэж ярьсны ч хэрэггүй. Тэдний өөртөө эзэн болох чадвар хүчтэй тул хэн ч ганхуулж чадахгүй. Өөрийгөө эсвэл үзэл бодлоо орхидоггүй. Тэд бусдыг дагахаасаа илүү бусдыг захирч, давамгайлахыг хүсдэг. Зөрүүд, түрэмгий, хатуу ширүүн хүмүүс юм. Тэдний хувьд мэдрэмжээс илүү бодит байдал чухал. Энэ бүлэгт цэрэг, нэг зүйлийг дагнан мэрэгшигчид, зөвлөгчид ордог.

IV бүлгийн цус: Цогц зан төлөв Энэ бүлгийн хүмүүс бусад 3 бүлгийн бүх л онцгой шинж чанарыг нэгтгэн агуулсан байдаг. Энэ 3 чанар янз бүрийн хэмжээгээр хувь хүнд илрэхэд тухайн хүн маань зан чанарынхаа олон талт байдлын тоглоом болж хувирдаг. Ийм хүмүүс динамик зохион байгуулалт, хүчтэй сэтгэлийн тэнхээ, маш сайн сахилга бат эзэмшихгүй бол дотроо зөрчилдөөнтэй, хэт мэдрэмтгий, олон үзэл бодол, нөхцөл байдалд яахаа мэддэггүй, тэсвэр тэвчээргүй, бааштай, шийдэмгий бус, тогтворгүй хүн болж хувирдаг. Гэвч орчноо анхаардаг, нийгмийн байр суурь, үзэл бодол, хандлагыг чухалчилдаг, логик сэтгэлгээтэй зэрэг чанар нь амжилтад хүргэх сайн талтай юм. Ухамсартай эцэг эх, сургуулийн багш нарын тусламжтай хүүхдийн зөрчилдсөн байдлыг цэгцэлж болно. Дээрх 3 бүлгийн бүх л сайн сайхан чанар, онцлогийг түүний давуу чанар болгон хувиргавал тухайн хүний хувьд тэнцвэрийг тогтоосон хэрэг болно. Франц ардын “Надад ямар бүлгийн цустайгаа хэлвэл, таныг хэн болохыг хэлж өгье” гэсэн зүйр үг биелж байгаа хэрэг биш үү? Өнөөдөр хүн бүр өөрийнхөө цусны бүлгийг мэддэг болсон тул дээрх зүйлийг хараад “Магадгүй тийм байж болох юм” гэсэн дүгнэлт гаргахад хялбар болжээ. Хүний зан төлөв болон цусны бүлгийн хоорондох уялдаа холбоог хүлээн зөвшөөрвөл өөр бүлгийн цустай хүмүүс яаж хэрхэн аашилж аягладгийг мэдэж авах нь хэрэггүй гэж үү?

Цусны бүлгийнхээ дагуу хооллох нь
Сүүлийн судалгаагаар хүний цусны бүлэг болон хооллолт нь хоорондоо холбоотой байж болох тухай үзүүлжээ. Нэг бүлгийн цустай хүний хувьд тохирохгүй хүнс нөгөө бүлгийн цустай хүнд таарч болно. Судлаачид зарим хүмүүс маш хурдан таргалдаг эсвэл турдгийг мөн л үүнтэй холбон тайлбарлаж байна.

I бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Улаан буудай болон бусад амуу тариа.
Хийх шаардлагатай дасгал: Ямар ч хамаагүй аэробикийн дасгалууд.
Эрүүл мэндийн эрсдэл: Ходоодны шарх, үе мөчний өвчин

II бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Хүнсний ногоо, нүүрс ус бүхий хүнсний зүйлс.
Идэж болохгүй зүйлс: Мах, өөх тос.
Хийх шаардлагатай дасгал: Алхах, тархины дасгал.
Эрүүл мэндийн эрсдэл: Хорт хавдар, зүрхний шигдээс.

III бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Болохгүй гэсэн онцгой зүйл байхгүй. Бүхнийг хэрэглэж болно.
Хийх шаардлагатай дасгал: Усанд сэлэх, алхах.
Эрүүл мэндийн таагүй байдал: Мэдрэлийн өвчин.

IV бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: А болон В бүлгийн цустай хүмүүстэй адил.
Идэж болохгүй зүйлс: Дээрхтэй адил.
Хийх шаардлагатай дасгал: Амрааж, ядаргаа тайлах дасгал.
Эрүүл мэнд: Дархлалын систем тань маш хүчирхэг юм.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1658618/c98/trackback

profile

Маралгоо

2009.05.07 14:29:26
*.254.51.176

Bayarlalaa .
profile

사랑 ХАЙР

2009.05.07 20:16:57
*.158.68.113

Electrick_Dreamz ... "The Silent War: A No Hear Implosion - it's all going on in the mind"'s Photo on IMEEM
Маралаа маамаа нь том болж байна уу? та 2т эрүүл энхийг хүсье
profile

Маралгоо

2009.05.07 22:04:22
*.254.51.176

Tom bolj bainaa bayarlalaa goyo goyo sedev oruulj bna shuu tun taalagdaj bnaa.Amjilt naizaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
4206 ELGEMSUU gees asuuh ni [1] hvch 2009-05-08 1044
4205 odoo ahij shoklad idehgui ee [3] pudu 2009-05-08 1654
4204 eruul mendiin daatgal xiilgemeer bn cae orj ircen nactai xund [1] dunherm 2009-05-08 1213
4203 sain bna uu gulgund yu uguh be helj uguuch [4] tenger_zm 2009-05-08 1399
4202 hi helj ogooch [3] g gv i 2009-05-08 1335
4201 busguichuudee!! tsetserlegiin yarilclaga .... [2] pambak 2009-05-08 1753
4200 Hi eej naraa asuuh yum bna [3] sar_nai 2009-05-08 1300
4199 zuwulguu uguuch [1] yakima 2009-05-08 1171
4198 helj ogooj [4] magic88 2009-05-08 1002
4197 mn eec ircen xuniig bux turliin shinjilgee xiilgemer bna xaana bolomjiin be [2] dunherm 2009-05-08 1693
4196 elgemsyy egchees asyyhni [5] gowi3 2009-05-08 1115
4195 ta buhnii tuslamj heregtei bna [3] sormuusmaa 2009-05-08 907
4194 Секс дагина болох 20 арга [1] 사랑 ХАЙР 2009-05-08 1038
4193 jiremsen hun haaya jaahan cola uuj boloh uu? [6] pudu 2009-05-08 1466
4192 eejuudee magic88 2009-05-08 730
4191 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1-р хэсэг) 사랑 ХАЙР 2009-05-08 736
4190 Шпагетти хийх арга Чөлөөт цаг | 2 사랑 ХАЙР 2009-05-08 5573
4189 Цахилгаан хэрэгсэлийг зөв хэрэглэвэл эдэлгээ нь уртсана 사랑 ХАЙР 2009-05-08 615
4188 Нэмэгдэл хоол гэж юу вэ? 사랑 ХАЙР 2009-05-08 745
4187 ZURXAI [1] anaraa87 2009-05-08 1020
4186 BUGDEEREE HATUU SANA........ ELGEMSUU 2009-05-07 738
4185 사랑 XAIR asuuh ym bna [3] scyon 2009-05-07 1650
4184 eejuudaa yaraltai tusalana uu??? [6] magic88 2009-05-07 1234
4183 Надад туслана уу ах эгч нараа [2] 20092009 2009-05-03 9048
4182 ajil bna uu? [1] chalchii 2009-05-07 951
4181 meddeg oyutan bval helj ugch tuslaach [3] tuul_0724 2009-05-07 1039
4180 jiremsen eejuudee^^ [9] manuka 2009-05-07 2729
4179 asuuh yum bna ooo [4] bovka 2009-05-07 1009
4178 eejuudee zowlooch [2] 미수 2009-05-07 1059
4177 Чөлөөт цаг | Халуун ногоотой үхрийн махан салат 사랑 ХАЙР 2009-05-07 1796
» Хүний цусны бүлэг [3] 사랑 ХАЙР 2009-05-07 1724
4175 Эрчүүд чухам юу хүсдэг вэ?(Эротик зурхай) [1] 사랑 ХАЙР 2009-05-07 3875
4174 Эмэгтэйчүүдийн секс зурхай 사랑 ХАЙР 2009-05-07 1635
4173 Эмэгтэйчүүддээ зориулан i wanna 2009-05-07 917
4172 shunuiin mend!!! tiffani 2009-05-07 620
4171 Би нууц амраг болсон (4)(5)(6) [1] 사랑 ХАЙР 2009-05-06 1689
4170 huuhed avch garah hyn bna uu hychithar 2009-05-06 597
4169 jangumd bawka 2009-05-06 590
4168 IIM BAIVAL CHIG...... ELGEMSUU 2009-05-06 726
4167 helj ogch tuslaach [6] akulax 2009-05-06 1106
4166 Busguichuudee helj uguuch? [4] tuay69 2009-05-06 1280
4165 hi helj ogooch [4] g gv i 2009-05-06 1054
4164 hi eejuudee [1] magic88 2009-05-06 909
4163 Bolor 2 [1] si45 2009-05-06 1014
4162 naiz dior_875 file [2] 양&나 2009-05-06 984
배너신청
자생병원

배너신청