Moderator: mgl_300
Сэтгэл судлаачид бүсгүйчүүдэд зориулан ямар зан ааш, араншинтай эрээс холуур явах ёстойг зөвлөж байна.
Их зантай
Таны сонгосон залуу тань танд өөртэй нь хамт байгаа нь “тэнгэрийн умдаг атгасан” хэрэг гэсэнэ ойлголт төрүүлэхээр их зантай бол,
Хардамтгай, биеэ барьж чаддаггүй
Найз залуу тань учиргүй хартай, бас дээрээс нь уураа барьж дийлдэггүй бол,
Бүхнийг хянахыг хүсдэг
Залуу тань таны бүх үйл хөдлөл, үг яриаг, гар утасны чинь орох гарах яриа, цахим шууданг хянахыг хүсдэг, тэр битгий хэл ямар хувцас өмсөхийг тань заадаг бол,
Ажлаас өөр зүйл боддогүй
Өдөржин шөнөжин ажлаас өөр зүйл боддогүй хүний хувьд та хоёрдугаар зэрэглэлийн хүн ч гэсэн үг,
Бүсгүйчүүдийн хүслэн болсон хүн
Найз залуугийн тань хажууд үргэлж эмэгтэйчүүд эргэлдэж, залуу тань зарим нэгэнд нь сэтгэлийг нь зассан сайхан үг чулуудаж, зарим нэгэнтэй нь учир ургуулсан бол,
Харамч
Найз залуу тань таныг хамгийн хямд кофегоор дайлж, ээждээ бэлгэнд ирсэн зүйлийг танд дамжуулан бэлэглэдэг харамч бол бүсгүй та өнөөдрөөс өөр залуу хайгаарай.