Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүний үс мөн л олон зүйлийг өгүүлж байдаг байна. Тэр дундаа эмэгтэй хүнийг үсээр нь шинжихэд илүү тохиромжтой гэнэ. Хатуу ширүүн ааш авиртай бүсгүйчүүд урт, тас хар үстэй байдаг. Харин өөрийн өнгө үзэмжид ихээхэн анхаарал тавьдаг бүсгүйчүүд үсээ будаж, буржийлгадаг. Ийм үстэй хүүхнүүд өөрийгөө өндөр үнэлдэг учраас их зантай. Хагас урт эсвэл урт буржгар үс нь өөдрөг, романтик бүсгүйчүүдийн илэрхийлэл болдог. Тиймээс ч эрчүүдийн зүрхийг соронзон мэт татаж чаддаг. Хааяа дэндүү сайн хүний дүрд ч гарамгай тоглох чадвартай. Харин үсээ хайнга боодог эсвэл хавчаараар хумьдаг бол ажил хэрэгч хүний шинж. Гадаад байдалдаа их анхаарал тавьдаггүй ч өөрийгөө юу хүсч байгааг мэддэг хүмүүс. Эрэгтэй хүнийх шиг богино засалтыг спортоор хичээллэдэг бүсгүйчүүд сонгодог. Ийм бүсгүйчүүд зохион байгуулах чадвартайгаас гадна ямар нэг хариуцлага хүлээхээс огтхон ч цааргалдаггүй. Урт үсээ сүлжих дуртай бүсгүйчүүд хөнгөн, хийсвэр зантай байдаг. Тэд цайлган сэтгэлтэй учир хэрүүл маргааныг амархан мартдаг.