Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Улаанбаатарт эмэгтэй­чүүдийн 100 орчим эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүний 10 орчим нь л үр хөндөх эрхтэй буюу магадлан итгэмжлэгдсэн байх юм. Гаднын орнуудад ч ялгаагүй улсын болон тусгай зөвшөөрөлтэй эмнэлэг үр хөнддөг юм билээ. Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг олон болов. Тэд мөнгөний үнэрээр ийн бүл нэмсэн гэхэд хилсдэхгүй.

Эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулахад бусдаас өртөг зардал багатай. Орон сууцны орц хонгилын нэг хоёр өрөө түрээслэн “эмнэлэг” гэсэн хаяг зүүчихэд л болоо. Тийм сүржин хаягтай даржин эмнэлгийг Улаанбаатарын хаанаас ч олж болно. Хотын орон сууц болгоны орц хонгил, захын гэр хороолол, оюутны дотуур байранд ч байх. Эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд ингэтлээ ойртжээ гэж нэг хэсэг нь бодох биз. МУБИС-ийн оюутны дотуур байранд ийм эмнэлэг байдаг гэж сонслоо.

Оюутны дотуур байр түрээ­сэлсэн тэр эмнэлэг МУБИС-ийн оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Найз охиноо жирэмсний хяналтад ороход нь цуг явсан танил минь тэрүүхэн хооронд оюутнууд завгүй цувж байсныг толгой сэгсрэн ярьж байв. Нэг бүсгүй үр хөндүүлээд гарч ирлээ. Араас нь нэг оюутан ороод үдээс хойш мөнгөө авч ирэхээр тохироод гарчээ. Эмэгтэйчүүдийн эмнэлгүүд 20-30 мянган төгрөгөөр үр хөнддөг. Жирэмсний хэдэн сартай болон урьд нь төрж байсан эсэхээс хамаарч  төлбөр нь хэлбэлзэнэ. Анх удаа жирэмсэлсэн бол төлбөр  мэдээж өндөр.

Нэгдүгээр амаржих газ­рын хойд талын байрыг эмэгтэйчүүдийн, шүдний, нүдний хувийн эмнэлгүүд өрөөнүүдийг нэг нэгээр нь түрээсэлчихэж. Тэнд эмэгтэйчүүдийн эмнэлгийн лав зургаан хаяг харагдана лээ. Эмнэлэг бүрийн үүдний сандлууд  цөм эзэнтэй байх нь эмнэлгүүд үйлчлүүлэгчээр тасардаггүйн гэрч гэлтэй. Тэнд 18-20 гаруй насны охид голдуу байх нь анхаарал татахгүй байхын аргагүй. Нэг хаалганаас нь 14-15 наснаас хэтрээгүй болов уу гэмээр жаахан охин уйлаад гарч байхтай таарав.

Монгол хүүхэд залуусын орон. Хүн амаа өсгөх төрийн бодлоготойгоо уялдуулан ойлго­вол эмэгтэйчүүдийн эмнэлэг хэрэгтэй байх. “Амаржихаар ирж буй  эхчүүдийн 50 гаруй хувь нь эрхтэн тогтолцооны эмгэгтэй байна”  гэж Нэгдүгээр амаржих газрын эмч ярьсан. Гэсэн ч эмэгтэйчүүдийн гэх тодотголтой энэ олон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа нь үр хөндөх. Үүн шиг төлбөр нь өндөр, ашиг ихтэй тусламж үйлчилгээ гэж байхгүй. Хэвлийдээ бүрэлдэж буй ургаа хөндүүлэгчдийн  тоо жил ирэх тусам нэмэгдэж, нас нь залуужаад байгааг Үндэсний статистикийн газраас авсан мэдээлэл гэрчилнэ. Улаанбаатарт 2006 онд 7243 эх үр хөндүүлсэн бол дараа жил нь энэ тоо 11241-т хүрчээ. Жилийн дотор үр хөндүүлэх хүний тоо 4000-аар нэмэгдлээ. Эрүүл мэндийн яамнаас өгсөн энэ мэдээлэлд хувийн эмнэлгүүдийн тайлан бүрэн тусгагдаагүйг онцолсон байна лээ. Ихэвчлэн хувийн эмнэлгүүд үр хөндөлт хэмээх нэртэй хүний амь хөнөөдөг ажлыг хийж байхад тэдний талаарх мэдээллийг салбарын бодлого боловсруулагчид нь авч чадахгүй л сууна.

Манай улсад 1989 оноос үр хөндөхийг хүлээн зөвшөөрөх болсон. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу жирэмсний 12 долоо хоногтой буюу эхний гурван сарын дотор эмэгтэй өөрийн хүсэлтээр үр хөндүүлж болно гэсэн заалт бий. Энэ заалтыг иргэд ч, эмнэлгүүд ч хэтрүүлээд байна. Хууль зөрчвөл хариуцлага хүлээдгийг мөнгө цагаан нүд улаан болчихсон энэ цагт хэн ч анзаарахгүй байх шиг. Үр хөндөлтийг эрхбиш мэргэжлийн эмч хийж байгаа гэж найдъя. Харин үр хөндөх мэс ажилбарын үед гарч болох хүндрэлийг найдвартай, эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан нөхцөлд хийж  байгаа эсэх нь эргэлзээтэй.

Үр хөндүүлснээр өөрийгөө ямар эрсдэлд оруулж буйгаа залуу эхчүүд ухамсарлах сөхөөгүй явдаг бололтой. Үр хөндөх явцад гарч болох эрсдэл, анхны жирэмслэлтийг таслан зогсоосноор эрүүл мэнддээ хохирол учруулахын хажуугаар ирээдүйд ээж болох эсэх нь ч эргэлзээтэй болдгийг мэргэжлийн хүмүүс олонтаа сануулдаг. Өсвөр насныхан, оюутан охид ар гэрийнхэндээ хэлэлгүй үр хөндүүлдэг. Гэтэл АНУ-ын зарим мужид өсвөр насны охидоос эцэг, эхээсээ зөвшөөрсөн гэсэн бичиг авчрахыг шаарддаг байх юм.

Зарим орны хуульд үр хөндүүлэхээр ирсэн эмэгтэй энэ талаар зохих мэдлэгтэй байх ёстой гэж заасан байдаг бөгөөд шаардлагагүй тохиолдолд үр хөндүүлэхийг дэмжихгүй байхыг ч тусгадаг аж. Жишээ нь Бельгид жирэмсэн эмэгтэйд мэргэжлийн эмч үр хөндөлт болон түүнээс гарч болох үр дагаварын талаар мэдээлэл өгөх хуультай. Үүнээс хойш зургаа хоног хүлээх шаардлагатай байдаг. Тэр нь бодлоо өөрчлөхөд хангалттай хугацаа гэж үздэгийнх. Герман эмч нар бас жирэмслэлтээ таслуулахыг болиулах зорилгоор эхчүүдэд зөвлөнө. Харин Монгол Улсад эсрэгээрээ. Эмнэлгийн хаалгаар орж ирсэн хүнийг мөнгө болгож харахаас үр хөндүүлснээр тэр хүнд ямар хөнөөлтэйг тайлбарлах сэтгэл цагаан нөмрөгт эмчийн сэтгэлд дутдаг нь үнэн.



Эмэгтэйчүүдийн ихэнх хувийн эмнэлэг нэг заалыг даавуугаар тусгаарлан хоёр өрөө болгож “хорлон сүйтгэх” ажиллагаагаа явуулдаг. 100 гаруй эмнэлгээс 10 нь л үр хөндүүлэх тусгай зөвшөөрөлтэй гэхээр бусдыг нь хүний амь хөнөөдөг газар гэхээс өөрөөр тодорхойлох боломж алга. Улаанбаатарт эмнэлэг нээх зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан олгодог. Зах замба­раа­гаа алдсан энэ олон эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих газар нь мөн л энэ хоёр байгууллага. Тэгвэл тэд ажлаа хийхгүй байна. “Энэ олон эмнэлгийн аль нь юу хийж байгааг мэдэх боломж бидэнд алга. Иргэдийн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийдэг. Зөрчилтэй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн өгүүлэв. Хүүхдээ эрхлүүлж толгой дээрээ гаргасан хүнтэй ойролцоо сонсогдож байгаа биз. Төрүүлсэн үрээ дийлэхээ больсон “ээж, аав” хоёр 2008 онд нэг ч эмнэлэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй гэнэ.

Хүн амаа өсгөх бодлого барьж байгаа манай улсад эмэгтэйчүүдийн эмнэлэг уг нь хэрэгтэй. Гэхдээ үүний эсрэг ажиллаж байгаа, дээр нь шаардлага хангахгүй эмнэлгүүдийг хаахаас өөр арга алга. Магадлан итгэмжлэгдээгүй эмнэлгүүд үр хөндөж байгааг мэдсэн хэр нь мэдээгүй, сонссон хэр нь загас шиг дуугүй байж болмооргүй санагдана. Ямартай ч эхний ээлжинд үр хөндөхөөс өөр ажилгүй эмнэлгүүдийн хаалгыг барих нь  зөв. Эрүүл мэндийн тухай хуулийн 36.1-т үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн ганцхан заалт байгаа нь туйлын хангалтгүй юм. 2.6-хан сая хүн амтай улс үр хөндөхийг бүх талаар хүлээн зөвшөөрсөн нь яавч зөв гэж бодлого биш. Энэ талаар эрх зүйн орчинг боловсронгуй болгоход салбарын бодлого боловсруулагчид анхааралдаа аваасай.

Үр хөндүүлэх хоёр талтай асуудал болохыг ойлгож байна. Хүн хүсэхгүй л бол эмч нар эмнэлгийнхээ ор руу түлхээд байдаг зүйл бас биш. Тэгвэл гадны орнуудын жишгээр үр хөндүүлэхгүй байх талаас сургалт, сурталчилгаа явуулахыг ажлынхаа нэг хэсэг болговол яасан юм бэ.
profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53:

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1428266/af0/trackback

profile

chups

2009.03.14 17:37:25
*.158.116.195

hey enhzaya ania hishuu oird yagaad tag bolchihvoo  mod bolood zavgui bgaan muuu

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211373
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365272
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524295
3216 bysalgal [1] vege 2009-03-15 637
3215 ongotsni tiiz [2] sain sain baina uu? 2009-03-15 994
3214 asuuh zuil bna [6] coolgirl 2009-03-15 720
3213 2070 ond MONGOL uls(zognol) [6] chups 2009-03-15 3216
3212 hi busguichuudees asuuy [2] buleen salhi 2009-03-15 588
3211 helj ogooch [8] odrbr 2009-03-15 958
3210 MASH SHUURHAI MEDEELEL.... [6] ELGEMSUU 2009-03-15 1229
3209 sorry ahiad asuuy [5] ostr 2009-03-15 552
3208 asuuh zuil bna [2] coolgirl 2009-03-15 732
3207 YAG ODOO MONGOL TAUND HULEESEER..... [8] ELGEMSUU 2009-03-15 883
3206 asuuh yum bna helj ugch tuslaach [5] ostr 2009-03-15 622
3205 가장 저렴하고 .빠르고-------- [3] ELGEMSUU 2009-03-15 569
3204 Японы маникюр урлаг [4] Маралгоо 2009-03-15 3288
3203 huuhdiin gerchilgee hed honoj gardag ve [6] one_shot 2009-03-15 732
3202 Сонгино таны гоо сайханд [2] Маралгоо 2009-03-15 3617
3201 OOROOSOO ICH.SETGEL ZOVOHGUI BAINA UU?? [5] ELGEMSUU 2009-03-14 1063
3200 ehlegt [4] pudu 2009-03-14 750
3199 Хүүхэд онгоцоор авч явах талаар бяцхан зөвлөмж, bolor2 2009-03-14 736
3198 24in tsetserleg bdg gesen [4] sain sain baina uu? 2009-03-14 1010
3197 eejuudee helj ogch tuslaach [9] akulax 2009-03-14 982
3196 NUUR BARDAM....... [1] ELGEMSUU 2009-03-14 612
3195 HUNDRELTEI--BUGDED ZORIULAV. [1] ELGEMSUU 2009-03-14 1118
3194 여러분을 도와드리겠습니다.. [5] ELGEMSUU 2009-03-14 1011
3193 ongozoor [8] ursgalan 2009-03-14 999
» Үр хөндөхөөс өөр ажилгүй эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг хаая [1] ***Энxзaяa*** 2009-03-14 3516
3191 eejuudee xelj uguuch [3] ursgalan 2009-03-14 977
3190 Энэ хаврын гангараа - урт түрийтэй гутал [1] Маралгоо 2009-03-14 2081
3189 emegteichvvdiin erh hamgaalah gazar baibal utasiig n ogooch [2] honhor 2009-03-14 1359
3188 bombogor.s asuuyaa hehe_3333 2009-03-14 720
3187 uuniig xiilgej bcan ecbel xiilgex gej cydalcan xun bna yy turcun xuuxnuud [5] dunherm 2009-03-14 1417
3186 Байгалийн чулуун гоёл чимэглэл энэ хаврын сонголт [4] Маралгоо 2009-03-14 2428
3185 С.Баярцогт: Гэр бүл хүүхдийн мөнгийг өөрчлөхгүй [1] bolor2 2009-03-14 976
3184 ''EUROGIRO'' Гэдэг мөнгөн гуйвуулга байна гэнээ. [1] bolor2 2009-03-14 1243
3183 heleed ogooch [3] puter 2009-03-14 916
3182 maralgoo asuuh um bnaa [6] ehleg 2009-03-14 1355
3181 Улаан вино үрчлээний эсрэг [1] Маралгоо 2009-03-14 1717
3180 Жирэмслэлтээс сэргийлэх олон арга бий Маралгоо 2009-03-14 3036
3179 Холливудын халуухан аавууд Маралгоо 2009-03-14 1585
3178 Bvsgvi ta nar [2] Manaach01 2009-03-14 12361
3177 Хүүхэддээ үлгэр уншиж өгөөрэй. [1] bolor2 2009-03-13 934
3176 eejuudee ene yunii baktsin be [5] jihodu 2009-03-13 1163
3175 gereeniih eruul mendiin.... [2] namynaa 2009-03-13 670
3174 Asuuya busguichuudee [1] namynaa 2009-03-13 884
3173 asuult [5] madch 2009-03-13 1089
3172 Эр хүн уйлдаггүй юм [2] legendm 2009-03-13 1337
배너신청
자생병원

배너신청