Moderator: mgl_300
Хамгийн тохиромжтой нь ''EUROGIRO'' |
Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд мєнгєн гуйвуулгын Swift, MoneyGram, Western Union, Eurogiro, хувь хvн хоорондын мєнгє дамжуулах Карго зэрэг vйлчилгээнээс сонгон vйлчлvvлэх зэрэг олон тєрлийн сонголтуудтай байдаг. Эдгээр vйлчилгээнээс мєнгєн гуйвуулгын Еврожайро vйлчилгээ нь Монгол иргэдэд илvv ойртож чадсан vйлчилгээ билээ. Учир нь энэ vйлчилгээг Солонгос улсын шуудангийн байгууллага болох Кореа Пост єєрийн бvх 2,800 салбараар vзvvлдэг. Кореа Пост нь шуудан холбооны vйлчилгээ vзvvлэхээс гадна хадгаламж, даатгал мєн олон улсын мєнгєн гуйвуулгын vйлчилгээг vзvvлдэг байгууллага юм. Монгол иргэд Кореа Постын аль нэг салбарт очин мєнгєн гуйвуулгын маягт бєглєснєєр ХасБанк руу мєнгє гуйвуулах боломжтой болдог. Хэрэв ХасБанкинд данс эзэмшдэг бол маягт дээр дансны дугаар бичихэд мєнгє хvлээн авагчийн данс руу шууд орох ба дансгvй бол дансны дугаар хэсэгт мєнгє хvлээн авагчийн регистрийн дугаарыг бичихэд л болно. Энэ vйлчилгээгээр 1,000 ам.доллар гуйвуулахад ердєє 8,000 воны хураамж авдаг. |