Єєрийгєє хэтэрхий тарган гэж боддог эмэгтэйчvvд тvvнээ нуух гэж арга заль хэрэглэдэг. Эрчvvд махлаг бvсгvй туранхай турьхан хvvхнvvдээс илvv дур булаам байдаг гэж ярьцгаадаг.
Хэрэв биерхvv хvvхэн єєрийн бие галбирын давуу талаа тодруулж, єє сэвээ далдалж хувцасласан бол тvvний хажуугаар анзаарахгvй єнгєрєхийн аргагvй билээ. Ямар ч моод дэлгэрч байсан vеийн vед том, махлаг биетэй эмэгтэйчvvд туранхай хvvхнvvдээс илvv эрчvvдэд таалагдсаар ирсэн билээ, хойшид ч тийм байх болно. Учир нь эр хvний эсрэг хvйсдээ татагдах чанар нь vр удмаа vргэлжлvvлэх зєн билэгт захирагдаж байдаг, ийм учраас л тэд дотоод ухамсраараа хvvхэд тээх тєрvvлэх, хєхvvлж тэжээх, гэрийн ажил хийхэд илvv зохицолдсон эмэгтэйчvvдийг таалдаг байна. Ер нь махлаг тарган, хvчтэй, тэвчээртэй, биерхvv эмэгтэйчvvд туранхай эмэгтэйчvvдийг бодвол 20 хувь олон байдаг ч гэсэн судалгаа байдаг.
Сайхан, дур булаам харагдахын тулд ийм бvсгvйчvvд бие галбирынхаа хэлбэрийг харгалзан vзэж, хувцсаа зєв сонгох хэрэгтэй. Европын загвар зохион бvтээгчид тарган хvмvvст зориулсан шаардлагатай бvхнийг аль хэдийн бодож боловсруулжээ. Иймээс биеийн аль хэсэгт илvvдэл жин хуримтлагдсан байгаагаас хамааран та хувцсаа сонгоорой.
Таны биеийн дээд тал доод талаас хэдэн размер бага бол та гvн ухлаадастай, єргєн захтай, хvний анхаарлыг биеийн доод хэсгээс холдуулж, дээд хэсэг рvv хандуулсан загварын хувцас ємсєєрэй. Ийм зорилгоор мєн чимэг зvvлт хэрэглэ, Энгэрийн зvvлт, хvзvvний зvvлт, гинж, гоё алчуур гэх мэт. Цамц, хантааз, ноосон цамц бvгд тод хурц єнгєтэй байх ёстой, харин ємд банзал зєвхєн хар бараан эсвэл тєв єнгийн байна. Таны хувьд банзлын урт нь булчингийн дунд хэсэг хvртэл байвал зохимжтой.
Та єргєн мєртэй, том хєхтэй, бvсэлхий ташаа нарийн бол ажил хэрэгч, эрч хvчтэй, орчин vеийн эмэгтэйн дvрийг сонго. Банзал ємд тань тод хурц эсвэл цайвар єнгийн, гоёлын чимэглэлтэй байх ба харин цамц, пиджак сонгодог хэлбэрийн, бvсэлхий ташааг нуудаггvй, даруухан бол зvгээр. Реглан хэлбэрийн ханцуй ба V хэлбэрийн ухлаадастай цамц зохино. Гутлаа цамц пиджак, чимэг зvvлттэй биш харин ємд банзалтайгаа хослуулах нь дээр, учир нь та хvмvvсийн анхаарлыг биеийн доод хэсэгтээ хандуулах ёстой шvv дээ.
Таны хєх ба ташаа ойролцоо хэмжээтэй, бараг бvсэлхийгvй бол. Гэхдээ ийм бие галбиртай хvvхнvvдийн бараг 90 хувь нь маш гоё хєлтэй байдаг. Банзлынхаа уртыг сонгохдоо vvнийг бодолцоорой. Бусад талаар гэвэл доор дурьдснаас єєрт илvv таалагдсаныг сонгоно биз, шулуун загварын элдэв нvдэнд тусах чимэглэлгvй, бариу хантааз, резинтэй нарийхан банзал, шулуун ємд. Энэ бvхнийг босоо хэлбэрийн зvvлт гоёлоор чим, vvнд тод єнгийн урт хvзvvний ороолт гэх мэт. Харин бvс болон тэлээ зvvх хэрэггvй, мєн гvн ухлаадастай хувцас, мєрєвчгvй даашинз ємсєхєєс зайлсхий.
Эх сурвалж: Гэр бvлийн сонин |