Сvvлийн vед охид бvсгvйчvvдийн дунд єндгєвчний vрэвслэлт євчин нэмэгдэх хандлагатай болсон талаар хэн хvнгvй ярих болж.
Гэвч энэхvv vрэвсэлт євчний талаар тодорхой мэдлэгтэй хvн ховор учраас урьдчилан сэргийлэх боломжгvй байх нь элбэг аж. Ялангуяа таамаг тєдий ярианаас vvдэн хуурамч зєвлєгєєг мєрдєж, єєрсдєє дур мэдэн эмчлэх гэж оролдсоноор євчнєє архагшуулах явдал ч цєєнгvй гардаг юм байна. Ингээд охид бvсгvйчvvддээ сэрэмжлvvлэх vvднээс "Хvнлэг" эмнэлгийн захирал, Эх барих эмэгтэйчvvдийн тэргvvлэх зэргийн эмч Д.Магадсайхантай уулзаж ярилцлаа.
-Єндгєвчний vрэвсэлт євчин ихсэх хандлагатай байгаа тухай эмч мэргэжилтнvvд анхааруулах болж. Энэ vнэн бол євчний шалтгаан юунаас vvдэлтэй байж болох вэ? -Тийм ээ. Сvvлийн vед хийсэн судалгаа шинжилгээг ємнєх жилvvдтэй харьцуулж vзэхэд єндгєвчний vрэвсэлт євчин нэлээд ихэссэн. Євчлєлийн шалтгаан нь олон янз байдаг л даа. Хамгийн гол нь бэлгийн ариун цэвэр, эрvvл мэндийн байдал, орчны нєлєє, бэлгийн замын халдварт євчин зэрэг гол шалтгааныг энгийн хvмvvс мэдэж байхад илvvдэхгvй. Тухайлбал, охид бvсгvйчvvд хvйтний улиралд нимгэн ємдтэй явж байгаа нь буруу. Даарч, хєрлєє гээд єндгєвч шууд л євчилнє гэж юу байхав. Харин энэ маягаар удаан явбал євчлєл vvсгэхэд их бага хэмжээгээр нєлєєлнє гэсэн vг. Мєн бусад эрхтэнд vvссэн ямар нэгэн архаг vрэвсэлт євчлєл єндгєвчинд таагvй нєлєє vзvvлдэг. Эдгээрээс гадна мэргэжлийн vvднээс тодорхойлох шалтгаан багагvй байдаг юм. Шалтгааныг нь мэдэж байж л урьдчилан сэргийлэх боломжтой шvv дээ.
-Бусад тєрлийн євчин гэхээр юу байдаг юм бэ? -Шээс, бэлгийн замын євчнvvд бий. Бєєр, давсаг, мухар олгойн vрэвсэлтэй, циститтэй хvмvvсийн єндгєвч vрэвсэх магадлал єндєр байдаг.
-Жирэмслэлтээс хамгаалах ерєндєг єндгєвчинд муу нєлєєтэй гэлцдэг нь оргvй зvйл биш байх? -Тийм шvv. Багагvй хугацаанд ерєндєг хэрэглэхэд єндгєвчинд муугаар нєлєєлдєг. Гэхдээ ерєндєг тавиулсан хvн болгон єндгєвчний vрэвсэлтэй болдог гэвэл эндvvрэл. Ерєндєг тавихын ємнє эмэгтэйчvvдийн эмч хэмжээний vзлэг хийдэг учраас тэр. Vтрээний болон єндгєвчний vрэвсэл, умайн хvзvvний шарх зэрэг элдэв євчлєл байхгvй. Эрvvл мэндийн шаардлага хангасан тохиолдолд л ерєндєг тавих ёстой. Харин зарим хvмvvс сарын тэмдэг ирэх ч юмуу ийш тийшээ явах гэж яараад vзлэг хийлгэсэн болоод л ерєндєг тавиулах гэж зvтгэдэг. Хэрэв ямар нэгэн євчлєлтэй байх vедээ ерєндєг тавиулбал энэ нь цаашлаад єндгєвчний vрэвсэлт євчний суурь болох нь бий. Ерєндєг тавиулаад бэлгийн ариун цэвэр сахихаас залхуурах, эмчийн vзлэгт орохгvй удаан явах нь vтрээний vрэвсэл, бэлгийн замын халдварт євчнєєр євчлєхєд хvргэдэг юм.
-Тогтмол бэлгийн харьцаанд орохгvй ч гэлээ, ерєндєг тавиулах нь муу нєлєєтэй юу. Мєн ерєндєгєє ойр ойрхон солиулахгvй явах нь єндгєвчинд хэр нєлєєлдєг юм бол? -Бэлгийн замын vрэвсэлт євчингvй бол гайгvй л дээ. Ерєндєг хэрэглэх тодорхой хугацаа бий. Нэг ерєндєгийг 4-5 жилийн хугацаанд хэрэглэх боломжтой. Ер нь элдэв євчлєлд єртєхгvй байвал сєрєг нєлєє vзvvлэхгvй.
-Vр хєндєлт олон удаа хийлгэснээр єндгєвч vрэвсэх магадлалтай гэсэн? -Мэс ажилбар учраас нєлєєлєх нь мэдээж. Єндгєвч бага зэрэг vрэвссэн байх vед vр хєндєлт хийлгэх ч юмуу мэс ажилбарын дараа гам сахиагvй тохиолдолд vрэвсэлт євчин vvсэх магадлалтай.
-Ємнє нь ямар нэгэн євчин, зовиургvй байсан эх кесарво хагалгаагаар тєрсний дараа єндгєвчний vрэвсэлтэй болчихсон байна гэж сонссон. Энэ юутай холбоотой вэ? -Гэхдээ энэ бvхэн єрєєсгєл ойлголт л доо. Кесарво хагалгаа хийлгэсэн хvн бvр єндгєвч нь vрэвсэлтэй болчихно гэвэл vгvй. Мэс ажилбар хийлгэсний дараа ямар ч хvний биеийн эсэргvvцэл сулардаг шvv дээ. Тэгэхээр єндгєвчний архаг vрэвсэлтэй байсан нь хагалгааны дараа сэдрэх тохиолдол гарч болно. Кесарво хагалгаа, vр хєндєлт хоёр бараг адилхан зvйл. Эрvvл ахуйн шаардлага хангасан нєхцєлд хийдэг болохоор иймэрхvv асуудал гарах нь ховор. Хэрэв тийм бол тєрєх юмуу vр хєндєлт хийлгэсний дараа халуураад сvйд болох нь ойлгомжтой. Харин хагалгаа хийлгэснээс хойш хэсэг хутацааны дараа иймэрхvv євчлєл vvссэн бол биеийн эсэргvvцэл суларсантай холбоотой.
-Бага насны хvvхэд хvртэл євчлєх болсон гэж ярих юм. Vнэн гэж vv? -Яалаа гэж дээ. Бэлгийн харьцаанд ороогvй учраас иймэрхvv тохиолдол гарах нь ховор. Яахав, бєєрний євчтэй хvvхдийн єндгєвч vрэвсч болзошгvй. Гэхдээ шилжилтийн нас нь эхэлж, бэлгийн бойжилт явагдсанаар єндгєвчний vйл ажиллагаа хэвийн болсны дараа л vvсэх асуудал. Тvvнээс биш, бэлгийн бойжилт нь явагдаж дуусаагvй таван настай хvvхэд єндгєвчний vрэвсэлт євчтэй болно гэж байхгvй.
-Євчтєний дундаж наслалт ямархуу хэмжээнд байна вэ? -Хэдийгээр тєрєєгvй ч гэлээ, бэлгийн харьцаанд орсон охид єндгєвчний vрэвсэлтэй болсон тохиолдол олон бий. Тиймээс євчтєний нас харьцангуй залуужих хандлагатай байна.
- Барагцаалбал.? -Бэлгийн харьцаанд хэдэн настайдаа орж байгаагаас нь шалтгаална. Голдуу 16-аас дээш насны охид євчлєх болж. Манайд vйлчлvvлж байгаа євчтєнvvдийн дунд єндгєвчний vрэвсэлтэй хvн цєєнгvй бий. Єдєрт 20 хvн vзvvллээ гэхэд 8-10 нь єндгєвчний vрэвсэлтэй байдаг. Зєвхєн єндгєвчний vрэвсэл бус бэлгийн замын бусад євчин хавсарсан маягаар євчилсєн байх нь элбэг.
-Оношлогоо, эмчилгээний тухайд? -Сvvлийн vед улам боловсронгуй болсон л доо. Vтрээний vзлэг хийж, эсийн шинжилгээ авах, ЭХО дvрс оношлогоогоор харах гэх мэт. Мєн бусад эрхтэний євчлєлийг хvртэл давхар хянах боломжтой. Vрэвсэл байгаа эсэхийг нь єндєгний цусны шинжилгээгээр ч мэдэж болно шvv дээ. Энэ бvхнийг харгалзан vзэж, тодорхой онош тавьсны дараа эмчилгээ хийдэг юм.
-Vрэвсэлт євчин архагшсан тохиолдолд єндгєвч томордог гэх юм. Идээт буглаа vvсдэг гэсэн vг vv аль эсвэл? -Тиймээ. Єндгєвчний vрэвсэлт євчнийг эмчлэхгvй, удаан хугацаанд явсан тохиолдолд идээт буглаа vvсч болно. Идээ нь томорсон vед айхтар халуурч, биеийн байдалд нь нєлєєлж эхэлбэл зайлшгvй хагалгаа хийх шаардлагатай. Тэгэхээр хагалгаа хийлгэхээс ємнє л арга хэмжээ авах хэрэгтэй байна. Давсаг хавиар хатгаж євдєх, vсэрч харайхад хєндvvрлэх, сарын тэмдэг євдєлттэй ирэх, vтрээнээс цагаан юмуу ногоон єнгийн, эвгvй vнэртэй ялгадас гарах, шээх vед хорсч євдвєл яаралтай эмчид хандах нь чухал. Эдгээр шинж тэмдэг илэрвэл єндгєвчний vрэвсэлт євчин эхлэх шатандаа явж байна гэсэн vг. Зарим охид єєр хоорондоо ярьж байгаад дур мэдэн эмчлэх гэж оролддог. Трихофол уух юмуу ямар нэгэн бэлдмэл хэрэглэж євчний хурц vеийг дєнгєж дарах тєдий эмчлээд л орхидог юм билээ. Ингэснээр євчнийг архагшуулж болзошгvй. Єндгєвч томорч, идээлсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Vрэвссэн юмуу идээлсэн эсэхийг нь ЭХО оношлогоогоор тогтоож, эмчилгээнийхээ хувилбарыг гаргадаг юм. Гэхдээ єндгєвч нь vрэвсч томрон, хагалгаа хийлгэх дээрээ тулаад эмчид хандсан хvн цєєхєн л дєє.
-Идээлж томорсон єндгєвчийг шарлага хийх ч юмуу ямар нэгэн аргаар эмчлэх боломжтой биз дээ? -Тэгэлгvй яахав. Эхний vед эмийн эмчилгээ хийж, євчний хурц vеийг дараад шарлага болон физик эмчилгээг сонгодог юм. Хэрэв эмчилгээгээ тууштай хийлгэж чадвал бvрэн эдгэрэх боломжтой.
-Vрэвсч, идээлсэн єндгєвчєє мэс ажилбар хийлгэж авахуулах тохиолдол олон байна. Гэвч ингэх нь жирэмслэх боломжийг 50 хувиар бууруулдаг гэсэн шvv дээ? -Тиймээ, vнэ. Єндгєвч нь хос эрхтэн. Хоёулаа эрvvл, хэвийн байгаа тохиолдолд жирэмслэх магадлал єндєр байдаг. Гэхдээ єрєєсєн єндгєвчтэй, тэр нь эрvvл байвал жирэмслэх боломжтой. Vрэвсэлт євчин ч бус савньг гадуурхи жирэмслэлтээс болоод нэг єндгєвчєє авахуулсан хvн дараа нь хєл хvндтэй болоод ирэх энvvхэнд шvv.
-Уйланхай буюу киста єндгєвчний vрэвсэлтэй холбоотой болов уу? -Vгvй ээ, огт єєр ойлголт. Vvсэх шалтгаан нь бас л олон янз бий. Бэлгийн ариун цэвэр, vр хєндєлт гээд л нєлєєлєх зvйл их. Ер нь сарын тэмдэг ирэхээс ємнє киста vvсдэг юм. Тvvнийг нарийн мэргэжлийн бус ЭХО-ны эмч нар vзээд "Киста байна" гэж оношлоод явуулчихдаг. Эмэгтэйчvvдийн эмч нар сарын тэмдэг дууссаны дараа хананы зузаан, агууламжийг нь тодорхойлж байж л эмчилгээ хийдэг юм. Тэгвэл зарим тохиолдолд сарын тэмдэг дуусмагц киста нь хагараад алга болох тохиолдол олон бий. "Поликулярный киста" гэх иймэрхvv зvйл байдаг учраас киста vvссэн гээд айхтар зовоод байх шаардлагагvй. Vvнийг нарийн мэргэжлийн эмч нар л сайн тодорхойлно.
-Єндгєвчний vрэвсэлт євчнєє эмчлvvлээгvй байж жирэмсэлсэн тохиолдолд ямар нєлєє vзvvлэх бєл.? -Жирэмсэлсний дараа биеийн эсэргvvцэл сулардаг тул сэдэрч євдєх тохиолдол бий. Гэхдээ жирэмсний эхний гурван сарын дотор ямар нэг эмчилгээ хийж болохгvй. Ургийн хєгжилд муугаар нєлєєлнє шvv дээ. Эрvvл хvнээс эрvvл хvvхэд гарах учраас жирэмсэн болохоос ємнє єєрийгєє бэлтгэх хэрэгтэй гэж зєвлємєєр байна. Ингэж биеэ бэлтгэснээр жирэмсний хугацаанд ямар нэг зовиургvй, хvvхдээ эрvvл саруул бойжуулж, тєрvvлнэ.
-Гэр бvлтэй болж амжаагvй ч юмуу хvvхэд тєрvvлээгvй эмэгтэйчvvд vрэвсэлт євчнєєр євдєх нь элбэг гэлцдэг юм билээ? -Тэгж ярьдаг л даа. Олон жил нєхєргvй явж, хvvхэд тєрvvлээгvй эмэгтэйчvvд євчлєлд єртєх нь элбэг. Тогтмол бэлгийн харьцаанд орох нь хvний эрvvл мэндэд маш их хэрэгтэй. Бэлгийн харьцааны vед цусан хангамж сайжирдаг. Цусан хангамж сайжирснаар бага аарцгийн хєндийд байрлах умай, єндгєвч, vр дамжуулах суваг гэх мэт эрхтэнvvд эрvvл байдаг. Харин удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгvй явснаар цусан хангамж нь тодорхой хэмжээгээр муудаж, vрэвсэлт євчинд хамрагдах магадлал ихтэй. Олон жил нєхєргvй явсан, хvvхэд тєрvvлээгvй эмэгтэйчvvдийг ажиглаад байхад хоргvй хавдрын зангилаа маш их vvссэн байдаг. Энэ бvхэн гормоны алдагдалтай л холбоотой байхгvй юу. Тэгэхээр удаан хугацаанд бэлгийн харьцаанд орохгvй байх нь тийм ч сайн зvйл биш.
-Тэгэхээр бэлгийн харьцаанд тогтмол ордоггvй, хvvхэд тєрvvлээгvй эмэгтэйчvvд єндгєвчний vрэвсэлт євчнєєр илvv євчлєх магадлалтай гэдэг нь vнэн хэрэг vv? -Vнэн. Бэлгийн харьцаанд тогтмол ордог хvмvvс тэднийг бодвол, євчлєх магадлал нь харьцангуй бага байдаг.
-Охид бvсгvйчvvддээ хандаж ямар зєвлєгєє єгєх вэ? -Бэлгийн ариун цэврийг сайтар сахих, даарч хєрєхгvй байх, илчлэг ихтэй хоол хvнс хэрэглэх, тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх, бэлгэвч сонгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь, бэлгийн замын євчлєлєєс урьдчилан сэргийлэх нь чухал.
-Бэлгийн ариун цэвэр гэснээс, манайхан элдэв янзын шингэн бодис их хэрэглэх болж. Vvнээс vvдэж ямар нэг євчлєл, харшлын шинж тэмдэг илрэхгvй гэж vv? -Илэрнэ шvv дээ. Харшил, мєєгєнцєр vvсэх тохиолдол зєндєє гардаг юм. Vтрээний орчин чийглэг хэдий ч тодорхой хэмжээгээр цэвэрхэн байдаг. Гаднаас орж байгаа нянг устгах чадвартай гэсэн vг. Гэтэл манайхан янз бvрийн угаагч бодис, саван хэрэглэх нь тэрхvv орчныг єєрчилнє гэдгийг огт мэддэггvй Дархлааг нь сулруулж, устгаснаар нян vржих таатай боломжийг бvрдvvлж єгч байгаа хэрэг. Иймэрхvv бодисыг сарын тэмдэг дуусах юмуу бэлгийн харьцааны дараа л хааяа нэг хэрэглэх нь зохимжтой болов уу. Байнга хэрэглэж болохгvй шvv. Зvгээр л гадна талаас нь сайтар угааж цэвэрлэнэ vv гэхээс биш vтрээндээ бургуй энэ тэр хэрэглэх нь vнэхээр буруу зvйл. Эвгvй vнэртэй, янз бvрийн юм гараад байвал мэргэжлийн эмчид vзvvлэх хэрэгтэй. Гоё vнэртэй бодис хэрэглэхээс илvv vтрээгээ цэвэр, эрvvл байлгах нь чухал шvv.
|