Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Тэр сонинг шүүрэн авч нөхрийнхөө өрөө руу орон
-Өвгөөн, Намууны нөгөө үерхээд байгаа залуу чинь дээрмийн хэрэг хийчихсэн гэнэ. Чи энэ сонинг хараач, үнэн юм болов уу? гэсээр ширээн дээр нь сонингоо шидэхэд
-Аль сонингийн худлаа үнэн юм сараачихыг тэр гэх бэ дээ. Биш байлгүй гээд тоосон ч үгүй. харин Наран эргэлзсээр л байлаа. Гэвч гэртээ хариад эмээгээ налан таг дуугүй суух охиныхоо шаналсан царайг хараад юу ч хэлсэнгүй тэсч өнгөрөв. Харин Чимэд өөрийнхөө өмгөөлөгчийг Итгэлд туслуулахаар болсонд охин нь овоо сэргээд иржээ. Зовлон хүнийг нэгтгэдэг юм болохоор энэ айлынхан тэр орой их л эвтэй найртай байж билээ.
Маргааш нь Намуун өмгөөлөгчөөр дамжуулан Итгэлд шүрэн бугуйвчаа өгуулжээ. Өөрөөр түүндээ яаж туслахаа мэдэхгүй байв.
Жака, Баагий 2 хотын бүх цагдаагийн хэлтсээр Борхүү нэртэй цагдаа хайсаар 3-ыг олж, 2-той нь уулзсан боловч тэд Итгэлийн машиныг манасан тэр цагдаа биш байв. Харин 3 дахь нь хувийн ажлаар хөдөө явчихжээ.
Энэ хооронд Итгэлийн хоригдох 72 цагийн 3-ний 2 нь онгорчихов.
Гэтэл энэ хэргийн гол зохион байгуулагчдын дунд үүссэн маргаан санамсаргүйгээр Итгэлд ашигтай тийшээ эргэхэд бэлэн болсон байлаа.
Тохиролцсон ёсоор бол Хасар буурал Доржоод улдсэн 3-н саяийнхаа 2-ийг өгөх цаг нь болжээ. Гэвч тийм их мөнгө олдсонгуй, машинаа нэгэнт барьцаанд тавчихсан. Ээжээсээ мөнгө авчихсан. Гэтэл мөнгийг нь өгөхгүй бол хүн хорлох гэсэн биш өөрөө гэмт хэрэгтнүүдийн гарт орчих гээд байдаг. Оргилд энэ тухайгаа хэлбэл
-Зүгээр зүгээр. Цаадахдаа таны 5-н саяар энэ ажлыг ах нь амжуулчихна. Доошоо нэг ч төгрөг буухгүй шүү гэсэн ярианы бичлэг чинь байгаа. Тэрийг цагдаад өгчихөж болноо шүү гээд хэлчих хэмээн уг зааж өгөв. Харин буурал Доржоо бол мань 2 шиг жулдрайнуудаас дутуу сэтгэх толгой биш байжээ. Анх Хасар Оргил 2-той хийсэн уулзалтаа бичил камераар бичээд авчихсан байснаа Итгэлийн хэргийг шалгаж буй өмгөөлөгчид хүлээлгэчихгүй яахав.
Ийнхүү Итгэлд дээд тэнгэр туслав уу, СЭЧ-ийнх нь энэрги хэрэг болов уу. Ямар ч гэсэн баривчлагдсаныхаа 70 дахь цагийг ч дуусгалгүй суллагдаж, захиалгаар хүн гүтгэсэн зохион байгуулалттай хэрэгт Хасар Оргил 2 ороогдон хэргийн учир ч тайлагджээ.
Энэ бүхний эцэт хамгийн их шаналж хоцорсон хүн Намуун л байлаа.
Итгэл өөрөөс нь болж хэрэгт орох дөхлөө шүү дээ. Харин Итгэл надад итгэж байсанд чинь баярлалаа. Чиний төлөө энэ зэргийн үнэ төлөлгүй яахав дээ гэсэн. Харин Наран охиндоо цаад залуу чинь хэрэг хийхдээ ч буцахгүй хүн юм биш үү? Хасар л хамаагүй дээр байсан юм. Ямар буруугүй хүний гар утас тэндээс олддог юм гэхчилэн санаж бодсоноо хэлчихээгүй тэссэндээ залбирч байлаа. Хэрвээ тэгээд хэлчихсэн бол охиныхоо зовж шаналж байхад нь мартахын аргаггүй гомдоох байж.
Та надад дандаа өөрийнхөө бодлыг тулгаж байдгаа болиоч гэж тэр орой Намуун хэлж байсан.
Үнэн л юм байна. Хэрэв тэр тэнэг үгийг хэлсэн бол бас л өөртөө тэрхэн үед төрсөн бодлыг тулган дараа нь амаа барих байж. Энэ хэргээс хойш 2 залуугийн үерхэлийг 2 гэрийхэн нь бүрэн хүлээн зөвшөөрчээ.
Одоо Итгэл ирээдүйн хадмындаа орж гарах болсноор барахгүй оройтвол хоночихдог ч болжээ. Тэр хоригдож байхдаа аливаа азгүй явдал амжилтын, магадгүй бүр их амжилтын үр байж болно гэсэн үгийг санаж, амжилтын үрийн тухай бодох цаг биш гэж бодож байж билээ. Харин тэдний найз нараас Жака, Жавхаа 2 л энэ дотно үерхэлд нь бага зэрэг сэтгэл дундуур явах болжээ. Ажлын дараа Аянга, Итгэл 2 болзоондоо яаран гарцгаахад Жака за ганц биеэрээ муу Баагий бид 2 л үлдэх шив дээ. 2-уулаа гоонь залуучуудын клуб байгуулах уу? гэнэ. Гэвч хүүхэн эргүүлэхэд Баагий Итгэл шиг гар нийлж чадахгүй болохоор даанч урамгүй. Ёстой л айхын бараа, идэхийн нэмэр юм биз дээ. Заяа ч чи мөрөөрөө л мөөмөө хөхөөрэй. Наад Баагий чинь чам шиг хүн биш. Битгий хүүхэд уруу татаад бай хэмээн үг хаяна. -Яг үнэн. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэгчээр наадах чинь улс төрч болохыг мөрөөддөг хүн. Чамаас болж ирээдүйн мэдээлэл холбооны технологийн яамны сайд хүүхэн шуухны элдэв паянд орооцолдохыг хэн мэдэх юм? хэмээн Итгэл явуулна Харин Жавхаагийн хувьд Намуун найз залуутай болсноос хойш их л ганцаардах болжээ. Шинэ жил болох гээд Жавхаа сургуулынхаа оюутнуудын дунд зарласан гоёлын дрэсс-ний уралдаанд оролцох загвараа олж нэг загвар өмсөгч охиноос хэмжээ авч байлаа. Гэтэл ширээн дээр байсан нэг зургийг тэр охин авч харангуутаа л чи энэ Итгэлийг таньдаг юм уу? ёстой жинхэнэ Дон Жуан гээд л бодчих. Ноднин манай найз Сэни, Жавзаа 2-той долоо хоног л явсан гэж байгаа юм. Уг нь саак гоё залуу л даа. Сэни-тай авхуулсан зургийг нь ч би харж байсан. Итгэл тэгээд чиний юу юм бэ? хэмээн шалгааж гарав.
Энэ бол Жавхаагийн хувьд чих соотойсон сонин мэдээ байлаа. Юу чиний 2 найзтай тэгээд зэрэг явж байсан юм уу? -Бараг л зэрэг шахуу. Сэниг хаячихаад л Жавзаатай долоо хоног унтаад бас больчихсон гэсэн. Жавхаа Намууны өмнөөс эхлээд уурлав. Тэгснээ баярлах ч шиг. Намуун Итгэлийгээ юу юу гээд л магтаад байлаа? Бараг нөгөө муу Хасараас нь дээрдэхгүй л амьтан байсан байна ш дээ.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг биз дээ? Одоо ч гэсэн нэг тийм урт хөлтэй, ухаан богинотой охинтой Намуунаас далдуур сэвж явдаг юм бил үү?
Гэтэл Намуун юу гэж байлаа? Жавхаа л болсон хойно нэг удаа би хэнээс дутуу болохоороо ингэж ганцаардаж явдаг юм бэ. Гоёж гангалаад л байх юм. Нэг ч аятайхан залуугийн нүдэнд торохгүй. Чи яаж Итгэлийг ингэж өөртөө татчихваа? гэхэд Намуун байгаа байдлаараа л. Энүүхэндээ гэхэд эрчүүд энгийн даруухан, элдэв хуурамч чимэггүй, өөрийн гэсэн онцлогтой хүүхнүүдийг л сонирхдог юм шиг ээ. Итгэл намайг үсээ боож байгаарай. Урт үс задгайлсан охидоос бур залхаж гүйцсэн гэдэг юм. Чи ч гэсэн үсээ өөрчлөөд үзээч гээд л сургаал айлдаад байл уу? -Алив битгий хөдлөөд байгаач. Хэмжээгээ буруу авахуулах гээд хэмээн тэр үглэснээ -Хүүш ээ, чи надаа тэр зургаа аваад ирж чадахгүй юу? гэхэд нөгөө охин дуртай нь аргаггүй зөвшөөрөв. Маргааш нь нөгөө зургийг Жавхаа гартаа оруулж чадав. Тэгээд Намууны ажил дээр хэрэг болгон очиж, гэр рүү нь хамт очлоо. Найз нь шинэ жилийн өмнөх өдөр Хонг Конг руу явах болчихлоо гэсээр Намуун хамаг сонингоо хаман ярьж гарчээ. Хонг Конгд болох банкны маркетингийн семинарт Намууныг оролцуулах болжээ. Энэ тухай сонсоод Жавхаа нэг хүнд хэтэрхий ихдэхээр азтай байгаа юм биш үү? гээд хэлчихэв.
-яасан? юу нь ихдэхээр гэж?
-зүгээр л тэгээд хэлчихлээ. чи битгий уурлаарай. би өнөөдөр нэг ийм зураг оллоо. Оллоо ч гэж дээ. Найздаа сэрэмжлүүлээрэй гэж хүн өгсөн юм л даа. Итгэл чинь Дон Жуан гэж байна ш дээ.
Энийг Сэни гэдэг гэнээ. энэ Сэни-тэй 7 хоног явж хаячихаад найзтай нь бас л явсан гэж сонслоо. Янзын хүүхэн байгаа биз? Итгэлийн гэрийхэн нь ч мэддэг гэсэн гээд нөгөө зургийг гаргаад өгчихөв. Энэхэн мөчид тэр найзынхаа аз жаргалд атаархсандаа л ийм алхам хийснээ өөрөө ч мэдсэнгуй.
Намуун зургийг авснаа царай нь хувираад хойд талыг нь эргүүлж харав. Үүрд чамтай шүү гэж балаар бичсэн байв. -Хасар бас л нэг ийм загвар өмсөгчтэй... гэснээ Жавхаа амаа хамхисан ч оройтжээ. Уг нь ингэж хэлэх хэрэггүй л байсан юм. Намуун уурандаа зургийг хэдэн хэсэг болгон ураад
-Чи хаанаас энэ зургийг олж ирээв? Надад яагаад үзүүлж байга юм? гэж хоолой зангируулан асуув. Жавхаа хэрэггүй ч юм боллоо, үзүүлдэггүй л байж гэж тэрхэн зуур бодоод
-Зүгээр л.. юу ч гэх бэ дээ. чамд үзүүлэх хэрэгтэй л гэж бодсон юм.
-Баярлалаа гээд Намуун өрөөндөө ороод хаалгаа түгжив. Жавхаа хойноос нь очихын ч хэрэггүй гэж мэдэж байв. Намуун түүнийг явсны дараа Итгэлийн дүү Навчаа руу утасдан Сэни гэдэг хүүхнийг мэдэх эсэхийг нь асуув.
-Манайх руу утасдаж л байдаг юм гэж Навчаа хэлжээ. Ядахад энэ орой Итгэл гэрт нь ирнэ гэчихээд алга. Намуун хойноос нь утасдсан ч үгүй. Итгэл ийм хүүхэмсэг амьтан байсан юм уу? Бас л нэг загвар өмсөгч гэж Жавхаа яагаад хэлэв? Итгэл энэ эрээ цээргүй гуя хасаа гаргасан хүүхэнтэй юун янаг халуун тэврэлдсэн юм бэ? гэж бодохоос уур нь хүрч утасдахад нь ч авсангүй. Тэр Сэни-тэйгээ ярина биз.
Маргааш нь ч тэр Итгэлд нүүр өгсөнгүй. Ажил тараад аавынхаа жолоочийг дуудан гэртээ хүргүүлэв. Итгэл хойноос нь баахан дагаж давхиад гэрийнх нь үүдэнд зогсоход нь бүсгүй хараагүй юм шиг гүйгээд орчихов. Намуун юунаас болоод уурласныг залуу бодоод бодоод олсонгүй. Харин Навчаа охин л ахынхаа дүнсийчихээд өрөөндөө суугаад байхаар нь Намуун эгчтэй муудалцчихаж хэмээн тааварлаж
-Ах аа, арай нөгөө Сэни гэдэг хүүхэн чинь Намуун эгчид элдвийн юм ярьсан юм биш байгаа? Өчигдөр Намуун эгч надаас Сэни гэж хэн байдаг юм бэ? гээд асуугаад байсан гэх нь тэр.
Итгэл утсаа шүүрэн аваад залгавал Намуун гар утсаа унтраачихжээ. Гэр рүү нь ярихаар дийд дийид.. ажил дээр нь очихоор уулзалтын өрөөндөө гарч ирэхгүй. Тарахаар бие хамгаалагчтай машинд суугаад яваад өгнө. 3 хоног өнгөрсөн ч учраа олж чадалгүй байсаар Намуун Хонг Конг руу нисчихжээ.
Намууныг явсны дараа Итгэл Жавхаагийн сургууль дээр очиж уулзав. Яагаад ч юм Жавхаа өөрийг нь хараад хулчийх шиг болсон нь Итгэлд гайхалтай санагдав. Гэвч тэр тоймтой юм хэлсэнгүй. --Сэни гээд нэг хүүхэнтэй авхуулсан зургийг чинь Намуун үзчихсэн юм биш үү? Дүү чинь бас тэр хүүхнийг мэдэж байна гэсэн. Гэхдээ Намуун явахдаа надтай уулзаагүй ш дээ гэснээс өөр юм хэлсэнгүй. Итгэл түүнтэй уулзаад буцахдаа Жавхаа гэж нэг юм үймүүлчихсэн юм шиг байна даа хэмээн бодож явлаа. Маргааш шинэ он гарах гэж байдаг би ч гэж би. Яах гэж хөөрцөглөж тийм зураг хөрөг авахуулж солиорсон юм бол? хэмээн өөртөө уур нь хүрнэ.
Түүнд энэ удаагийнх шиг уйтгартай шинэ жил тохиолдож байсныг санахгүй байв. Сургуулийнхаа шинэ жилд үзэгдчихээд л М4-ийнхэнтэйгээ ч ресторанд суусангүй. Цаг тутамд и-мэйл хаягаа шалгавч таг. Намуун ч яг өөртэй нь адилхан байгаа гэж бодохоос хойноос нь Хонг Конг нисчихмээр санагдана. 12 дугаар сарийн 30-ний орой дүүдээ гацуурыг нь засч байхдаа л овоо сэтгэл нь сэргэжээ. Аав нь явчихсанаас хойш Итгэл л дүүдээ гацуурыг нь чимэж, цонх, хаалган дээрээ Санта Клаус, Мики хулгана, Доналд дак гээд амьтдыг зурж баярлуулсаар зургаан шинэ жилийг уджээ.
31-ний өдөр Итгэл шинэ жилийн бэлэг авхаар Их Дэлгүүрт орлоо. Хэдийгээр муудалцсан ч гэсэн Намуундаа хамгийн түрүүнд бэлэг авлаа. Намуун үнэтэй бэлгэнд дургуйг мэдэх болохоор жижигхэн чихмэл тугал авч хүзүүвчинд нь тэнгэрийн өнгөт индранал шигтгээтэй зүүлт углав. Индранал бол түүний ээлтэй чулуу. Намуун үхрийн ордных болохоор бяцхан тугал авсан хэрэг. Алгын чинээхэн тэр цагаан тугал индранал хузуувчиндээ гялалзуулан амьгүй нүдээр өөдөөс нь ширтэхэд Итгэл гунигтай инээмсэглээд ээж, дүү 2-тоо бэлэг авахаар хол тавих зайгүй холхилдсон хүмүүсийн дундуур зутгэлээ. Дараа нь Их Дэлгүүрээс гараад нэг л мэдэхэд Намууных руу явж байв. Гэрт нь очвол мэдээж аав ээж нь байсангуй. Хүлээн авалтанд явчихсан байв. Гэрийн үйлчлэгчид нь бэлгээ өгөөд Намууны дэрэн дээр тавичихаарай гэж захив. Орой нь түүнийг гэртээ байж байтал Жака Баагий 2 ярьж ятгасаар дагуулан гарав. 3-уулаа шөнөжин диско-доод үүрээр шинэ он гарсан хойно буцаж ирэхдээ Итгэлийн сэтгэл нэлээд сэргэчихсэн байлаа. Дүү нь дэрэн дээр нь Happy New Year гэсэн бяцхан ил захидал тависныг дэлгэвэл ах аа, танд шинэ оны мэнд хүргэе. Би танд ааваас илүү хайртай шүү гэжээ. Дүүдээ баярлан орондоо орж хэвтлээ. Шинэ он гараад хэдэн цаг өнгөрсөн ч гадаа хөөрүү хөршууд нь оргилуун дарс буудуулан, гэрэлт пуужин харвасаар байх чимээнд зүүрмэглэв. Итгэл шинэ оны анхны өдөр бараг үд дунд босов. Ээж дүү 2 нь айлд зочлохоор явжээ. Баахан салат таваглаж зурагтын өмнө суулаа. Утас нь шинэ жилийн мэнд хүргэсэн мессэжээр дүүрчээ. 1 цагийн үед хонх жингэнэв. Дурангаар ч харалгүй нээгээд нүдэндээ итгэсэнгүй. Намуун инээмсэглэн зогсч байв.
-Шинэ жилийн мэнд хүргэе
Итгэл шууд л тэврээд авлаа. 2-уулангийнх нь нуд нулимсаар дүүрчээ.
-Би чиний бэлгийг авсаан. Ёстой их таалагдсан
-Тийм уу? Зөрүүд бяцхан үхэр минь?
-Би чамд бэлэг авсан. Минийхтэй яг ижилхэн шүрэн бугуйвч гээд Намуун цэнхэр туузаар ороосон жижигхэн хайрцагтай юм өгөөд -Би нөгөөдөр ирэх байсан юм. Тэгсэн чинь чамайг санаад баярын хөтөлбөрт нь оролгүй онгоцонд суучихсан. Миний суусан онгоцны тал суудал нь хов хоосон ирсэн. Аргагүй ш дээ. яг шинэ он гарах гэж байхад. Надтай зэрэгцэж суусан ази эмээ ч их гунигтай явна. Хайрттайгаа муудаа юу? би чиний нүднээс бүхнийг харж байна. Тэр чинь их сайн залуу юм. Яг одоо чамд бэлэг авч байна. Чиний ээлтэй чулууг оролцуулаад. Чи түүнд итгэх л юм бол насаараа аз жаргалтай амьдарна гэсэн. Мэргэн эмээ байгаа биз? Тэгээд гэртээ ирсэн чинь дэрний хажууд чиний бэлэг байж байсан. Аав ээж эмээ 3-т ганц ганц үнсүүлчихээд л чам руу хүрээд ирлээ. Би чамд дэндүү хайртай болохоор л тэгж хардсан байх. Тэгсэн мөртлөө цаг минут бүр чамайг л бодож байсан шүү. Дараа нь бодоод байсан чинь чи намайг асрагч гэж гололгүй бүтэн сар эрж хайсан байж хуурч мэхлэх байсан гэж уу? гэж бодохоор би шал тэнэг юм. Ер нь би зөрүүд зангаа дийлдэггүй, жаахан олон ааштай ийм л хүн... чамаас хол байхдаа л ямар их хайртайгаа ойлгосон шүү..
-Одоо болноо. Тийм их юм ярьсны хэрэггүй. Ингээд л тэврэлдээд байя 2-уулаа
Асар их хайртай хүмүүст үг ярихгүйгээр ойлголцох үе байдаг шүү дээ. Тэр 2-ийн тэврэлдсэн гарын бугуйнд ижилхэн шүрэн бугуйвчнууд зүүлттэй байлаа.

ТӨГСӨВ

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1190650/aef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211371
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239289
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366716
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365266
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524293
2226 BUSGUI TANII GOO SAIHAND... [3] nuskin_ 2009-01-30 4651
2225 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ***Энxзaяa*** 2009-01-30 652
2224 chonaniin busguichuuded big_oika 2009-01-30 596
2223 helj ugnu uu [4] tuska 2009-01-30 823
2222 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая file [1] HILIVING 2009-01-30 844
2221 medeh 1ni tuslaach [2] tuktuk 2009-01-30 1034
2220 Энхрий бяцхан үрийн тань эрүүл энхийн төлөө [2] bolor2 2009-01-30 790
2219 hvvhdin gedes dvvrehed [3] dnfiu 2009-01-30 1402
2218 minii mgl-iin busguichuud uneheer gaihamshigtai yum aa [10] keruru 2009-01-30 1295
2217 DURLACHIHVAL.... [2] ELGEMSUU 2009-01-29 828
2216 elgemsuugees asuuh um bnaa [1] 100 2009-01-29 788
2215 tuslaach [2] narara 2009-01-29 1488
2214 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT file ***Энxзaяa*** 2009-01-29 692
2213 elgemsvv bolon naizuudaa helj ogooch [6] chinalt 2009-01-29 839
2212 Бүх сайхан ээжүүддээ зориулъя... [1] Wonderfull 2009-01-29 898
2211 Ансан хотод амьдардаг бүсгүйчүүдээ [7] kwon 2009-01-29 901
2210 busguichuudee zovlogoo ogooch [16] 20070321 2009-01-29 1889
2209 cekc ba hair durlal [1] ismiraldo 2009-01-29 16810
2208 би одоо яах вэ? [14] 4you 2009-01-28 1694
2207 why me [3] bandaashhan 2009-01-28 1359
2206 asuuya [5] 양&나 2009-01-28 747
2205 undesnii uildverlelee demjiye [3] 양&나 2009-01-28 2764
2204 hi busguichuudee [7] mishil 2009-01-28 1327
2203 Би Чамд Хайртай! гэдэг vгийг 100 хэлээр [9] Wonderfull 2009-01-28 1043
2202 na du shiro ....... [1] Wonderfull 2009-01-28 1075
2201 Эр хүний тэвчээрийг алдуулах арван арга [6] Wonderfull 2009-01-28 9502
2200 zovlolgoo avayaa busguichuudee [3] djsuzana 2009-01-28 1148
2199 nadad zuvulguu ugsun busguichuuded [8] keruru 2009-01-28 935
2198 MRI..... ELGEMSUU 2009-01-28 645
2197 BRAND..... [2] ELGEMSUU 2009-01-28 812
2196 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-28 606
2195 Элэгний цирроз [1] bluest 2009-01-27 11516
2194 Удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгvй байх нь vрэвсэлт євчин vvсгэдэг [4] bluest 2009-01-27 2038
2193 ajil bna [5] togsoo* 2009-01-27 1043
2192 huuhnuud yagaad araar tavidag ve [7] ismiraldo 2009-01-27 2975
2191 hariult ogooch [3] aaa_003 2009-01-27 836
2190 VIZGUI EMEGTEID [6] 내맘대로 2009-01-27 960
2189 sondemun emneleg [1] diaz 2009-01-26 785
2188 yr hondyyleh em bna uu [7] crystalX 2009-01-26 943
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 19 Wonderfull 2009-01-26 1417
2186 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 18 [1] Wonderfull 2009-01-26 1203
2185 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 17 [1] Wonderfull 2009-01-26 1342
2184 elgemsuugees [1] keruru 2009-01-26 1030
2183 DEGJIN GOYO ALHMAAR...... [3] ELGEMSUU 2009-01-26 1017
2182 ulaan burhan gj ymar owchin ymbe? [2] hebaragi 2009-01-26 6453
배너신청
자생병원

배너신청