Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Sanjjav Dashmaa (06.04.2011 13:25:28): bi hunii nutagt uhmeergui bna

 Энэ үгийг тэр бүсгүй миний яахүү-жоорт бичиж үлдээсэн байлаа. Нутгийн маань нэг дүү хүү надтай хамт ажиллаж байхдаа элдвийг хөөрч, сонин хачин дэлгэж ярихын далимд өөрийнхөө хамаатныхаа эгчийг Турк улсад  зовж байгаа тухай ярьсан юм.

Энэ эмэгтэй түүний ээжийнх нь төрсөн дүү бөгөөд зээ дүүдээ зовж яваа тухайгаа дэлгэрэнгүй ярихаас ичсэн үү эсвэл нэрэлхсэн үү мэд *энд хэцүү байнаа* гэж бүдэг бадаг тоймлоод орхисон бололтой.  Нэг монгол хүүхний хамт  турк айлд гэрийн ажил хийдэг, нөгөөдөх нь их дарамталдаг бололтой, өөрийнх нь бодлоор монгол руугаа буцмаар байна, даанч эндээс гарч чадахгүй байна гэж хэлснийг нь дуулаад түүнтэй холбогдож хэрвээ үнэхээр явах санаатай, байгаа газраасаа гарч чадахгүй нь үнэн юм бол туслая гэж бодоод цахим шуудангийн хаягийг нь авч холбогдсон юм. Санжжав овогтой Дашмаа гэж өөрийгөө танилцуулсан тэр эмэгтэй өдгөө 40 гарсан, гурван хүүхдийн эх нэгэн бөгөөд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хэдэн халтар төгрөг ахиу олчих зорилго өвөртлөн дүүгийнхээ хамтаар Турк улсад ирсэн юм байна.

Ажил хийх болзол, ажлын нөхцөл, цалин хөлсний хэмжээ, хүн зоных нь харьцаа соёл нь таалагдаагүй тул дүү нь удаж төдөлгүй монгол руугаа буцаж харин Дашмаа зуучилж өгсөн монгол хүний хэлснээр айлд ажил хийхээр үлдсэн байна. Түүний хэлснээр зовж зүдэрч байж олсон хэдэн цаасаа том хүүдээ зориулж монголд нэгэн дээд сургуулийн бараа харуулсан гэж надад ярьсан юм. Ингээд өөрийнхөө амьдарч байгаа тухай : Анх ирээд хүүхдүүдийнхээ төлөө энд ирснээ бодоод ядарч сөхрөхийг мэддэггүй ажилласан.

Өөрийнх нь үеийн монгол хүүхэнтэй хамт ажилладаг боловч тэр хүүхэн нь арай эрт энэ айлд орсон болохоор Дашмааг дээрэлхэж илүү ажил хийлгэж үйлийг нь үзэж, ясыг нь цайлгадаг бололтой. Өглөө эрт ажил эхэлж үдэш 22 хүртэл ажилладаг. Авдаг хөлс нь сардаа ердөө 400$ боловч сүүлчийн 6 сарынхаа цалинг аваагүй гэж байна. Цалингаа нэхэхээр өгнө л гэдэг. Хамт ажилладаг бүсгүй нь юм л бол *ална шүү, чамайг хэн мэддэг юм* гэж байнга загнадаг. Гадаа гарах гэхээр цагдаа чамайг бариад авна, хэдэн жил шоронд суух гээ юу гэж айлгадаг. Хэд хэдэн удаа толгой руу балбаж, мангар тэнэгээр нь дууддаг нь намайг түүнтэй чаатлаж байх хооронд нөгөөдөх ирлээ гээд байн байн тасалж компьютерээ унтрааж байснаас үзэхэд арай худлаа бичээд байгаагүй болов уу гэж би хувьдаа таамаглалаа.

Дараа холбогдоё гээд алга болоод хэд хоногийн дараа дахин таарсан юм. Гэтэл айлынхаа комьпютерийг байхгүй хооронд нь ашиглаад авах боломж гардаг ч нөгөө айхтар атмаанаасаа (монгол хүүхэн) айгаад бас тухтай сууж чаддагүй юмаа гэж байх юм. Дахиад л тас... овгор нь дуудсан байх. Ийм л зовлонтой амьдралтай, айж бүлтийсэн нэг эмэгтэй надад чи тусалж  эндээс гаргаж өгөөч гэж гуйсан юм. Байгаа газрынхаа хаяг, нэр  усыг өгвөл би олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандаж тэндээс Турк улсын холбогдох байгууллагуудад факс илгээж өөрийг чинь гаргуулах нэг арга байна, эсвэл Туркэд байдаг Монгол улсын  консулын газарт хандаж бас болох юм гэсэн, гэтэл: Ээ, манай консулаас тэгээд намайг хайгаад гаргаад авчихна гэдэг чинь нэг л санаанд буухгүй байна. Xаягаа өгчихөөр чинь энэ хүүхнээ бас хорлосон болчих гээд байна, бас заримдаа өрөвдөөд байх юмаа, гээд надад хаягаа тодорхой хэлэхгүй байсан болохоор би ч хоосон хий үзэгдэл хөөцөлдөж явахгүй нь мэдээж, тэгэсхийгээд л орхисон юм. Гэтэл саяхан долоо хоногийн өмнө тэр айлынхаа нохойд хазууллаа, 12 шүд зоогдож орсон, ямарч эмнэлгийн тусламж аваагүй хамаг бие хөндүүр, хөх няц болчихоод сууж байна. Дээр нь намайг ажил хийхгүй байна гэж дарамтлаад нулимсаа дуслуулаад хивс арчлаа гэсэн захиаг жооронд үлдээсэн байв. 

Үзгээ нэг шүүрч авсан боловч ахиад л хий үзэгдэлтэй кинонд тоглох гэж байгаа биш дээ гэж бодоод орхисон юм. Гэтэл өнөөдөр *би хүний нутагт үхмээргүй байна* гэсэн таван үгийг сонсоод өөрийн эрхгүй та бүхэн, төр засагт үүнийг яаралтай дуулгаж байна. Энэ хүний амь нас үнэхээрийн үхлийн ирмэг дээр ирчихсэн болоод л энийг бичиж үлдээжээ гэж бодогдлоо. Аливаа хүн хараар амьдарч байна уу, аялж жуулчилж байна уу ялгаагүй тухайн улсынхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Консулын газартаа өөрийгөө бүртгүүлж байгаарай! Консулын ажилчид гэж хамраа сөхсөн их зантай төрийн жижиг албатууд иргэддээ ихэмсэг дээрэнгүй хандсаар л ирсэн болохоор иргэн чинь хүртэл итгэж чадахаа больсон гэдгийг мэдэрч буй заа. Гэхдээ бүх газарт адилхан бишээ, цагийн аясаар хуучны юм өөрчлөгдөж цагаан захтангууд үүргээ ухамсарлаж эхэлж байгааг би үгүйсгээгүй. Чи надтай адилхан монгол хүн байж яахаараа ингэж намайг дээрэлхээд байдаг юм бэ гэсний хариуд : Олон юм битгий хуцаад бай, алаад хаячихна шүү, явж ажлаа хий гээд нүд рүү чичиж, толгойг нь цохидог атмааны нэр  Намсрайн Эрдэнэцэцэг. За тэр туркуудэд хайртай атмаан тэндээ үлдэнэ л биз харин тусламж эрсэн  иргэнээ татаж авах тал дээр Монгол улсын холбогдох байгууллагууд нэн даруй яаралтай арга хэмжээ авна уу!
Жич: Дашмаа, холбогдох утас ч надад байдаггүй гэж байсан боловч,    0090 53 76 050 412 гэсэн дугаарыг бичиж үлдээжээ    (хуулбарыг Турк дахь Монголын Элчин сайдын яаманд илгээв) гэж Швейцарь улсад амьдардаг Монгол иргэн Өгөөмөр блогтоо бичсэн байсан.

Тэгвэл  Өгөөмөрийн  нийтэлсэн мэдээллийн дагуу Турк улсад байдаг Монгол улсын консул Энхбаяр хариу ирүүлсэн байна.


Тэрбээр "Tanii yavuulsan mailiig avch tuund durdsan utsaar holboo barih gesen bolovch bolomjgui bna. Ug irgen ali hotod baidag, oor holboo barih bolomjiin talaar medeelel bval iruulne uu. Mon 05548262080 dugaariin utsaar nadtai holboo barij bolno. Tanii zahiand irgeddee ogt tusaldaggui, anhaardaggui gej bichsen bna. Bid ali boloh irgedee oilgoj ajillahiig hicheej bgaa, Nohtsol baidal tanii oilgoj baigaagaas arai oor baidag. Irged hudal medeelel taraah n elbeg bgaa... Konsul Enkhbayar.

Embassy of Mongolia Address: A.Fethi Okyar Sokak No.4, Oran, Chankaya 06450 Ankara, Turkey

Tel: 0090-312-4921027, Fax: 0090-312-4921064  E-mail: mogolelc@yahoo.cом гэжээ.

Харин Өгөөмөр  "Юуны түрүүнд түгшүүрт мэдээг авсан даруйд шуурхай арга хэмжээ авах оролдлого хийсэн Консулд баярласнаа илэрхийлье! Тухайн утас руу миний бие холбогдох гээд үргэлж хаалттай байсан тул та нарт хандсан юм. Ямар ч байсан төрийн байгууллагын алба хашиж буй олон зуун хүнд сурталтангуудаас нийгэм маань цэвэршиж эхэлж байгааг харуулж тодоос тод үлгэр жишээ үзүүлж буй Энхбаяр нь Монгол улсыг төлөөлөн Турк улсад албан үүргээ гүйцэтгэж байгаа  юм байна гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэ мэдээллийн үнэн зөв болох талаар хариуг та бүхэндээ дуулгах боломж олдоно хэмээн найдаж байна.


Жич: Иргэн С.Дашмаа энэ мэдээг олж уншвал дээрхи дугаарт холбогдоорой, Монгол улсаа төлөөлөн суугаа  консул танд туслахад бэлэн байна" гэжээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4415391/64e/trackback

edward1

2011.04.09 21:03:58
*.163.79.119

tsagdaad barigdaj heden jil shorond suuh gee yu gedeg daramt visa-gui hund ymar hetsuu sonsogddog boloo ter tusmaa heden tsaas hiih gej hicheej bgaa hund..

edward1

2011.04.09 21:12:06
*.163.79.119

ingej yasaa gartal hunii nutagt hunii hartsan dor dalidarch sardaa 400$ avj bhaar mongoldoo ajilaa hiigeed 200$ avj bvl ene amidral bishuu, yalgaagui l 2 hooloo ideed l amidarna yaj iij bgaad l bolgood l bna, mongolchuud bid sologosiig zugledeg bolson geh tsagaas hoish hezee ch haana ch hend ch darluulj bgaaguigeeree darluulj zuhuulj solongosiin zahiin uildveriin amidralgui yuchgui alkaash baagii nart deerelhuulj  bgaagaa sanaj yvah heregtei , ene osh sanaj bgaa yum bish, daraa urgeljluulj bichye

profile

joogii84

2011.04.10 22:54:48
*.125.82.76

tiim yum baihguiee tsagdagiinhan hereg l hiigeegui bol huniig horidoggui sh dee.ene hezeenii medeeelel yum boloo hezee hurdan avrah arga baigaa bolov uu

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63502
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186412
7736 MGL-rvv HVVHED AWCH YAWNA....VRGELJLEL.... gerlee_egch 2011-04-10 808
7735 зар үзээд л нэмэлт орлого тань 1000$ 2000$ хүрнэ энэ бол баттай үнэн. [1] dpro 2011-04-10 1486
7734 taniltsay [1] baby1204 2011-04-10 1302
7733 Zgr L best friend boltsgoooy ..... Yuri. 2011-04-10 793
7732 interneteer mongo oloh bolomj bna tamir02 2011-04-10 773
7731 *****НҮҮРНИЙ ГОО САЙХНЫ МАССАЖ***** tsasaahai 2011-04-10 725
7730 MGL-rvv HVVHED AWCH YAWNA....VRGELJLEL.... gerlee_egch 2011-04-10 624
7729 uidaad bnaa messenjirleh emegtei bnu yriltsahuu 2011-04-10 828
7728 hi messengerdeh girl bn uu henkes 2011-04-10 745
7727 ajilaas garah akt hiij ogno,,gereeniihend naidvartai,,010-9821-3721 mgltaun604 2011-04-09 790
7726 guru yogtoi oirhon bdg gertei neg honuulchih emegtei bnu hdusdhsahds 2011-04-09 976
7725 hi chamd shvv [3] darhan_huh chono 2011-04-09 836
7724 TAEJOND BGAA OHINTOI TSNILTSAYA tbhn 2011-04-09 708
7723 busanii ohiduudtai taniltsii enjoy1111 2011-04-09 776
7722 ДОХ-той төстэй вирус урд хөршид илэрлээ er hun88 2011-04-09 799
7721 cheonand baidg dajgui zaluutai taniltsii~ [6] nuuts_busgui 2011-04-09 1203
7720 buh turliin hevleliin eh beltgel natashasan 2011-04-09 2041
7719 28tai zaluu oiroltsoo nasnii busguitei taniltsaya orgill 2011-04-09 623
» Би хүний нутагт үхмээргүй байна [3] er hun88 2011-04-09 1038
7717 Өнөөдөр морь өдөр er hun88 2011-04-09 701
7716 sex shopiin baraa zarj bna . ggwon1674 2011-04-09 2666
7715 MGL-rvv HVVHED AWCH YAWNA....VRGELJLEL.... gerlee_egch 2011-04-09 801
7714 ohiduudad [1] eejhuu2011 2011-04-09 788
7713 taniltsaya bvrgedhvv 2011-04-09 822
7712 зар үзээд л нэмэлт орлого тань 1000$ 2000$ хүрнэ энэ бол баттай үнэн. dpro 2011-04-09 792
7711 SXAN MESSENGERDEJ YRILTSAJ NEGNE OILGOX BVSGUITEI TANILTSAY' ZGDAA 2011-04-08 689
7710 zaluusaa taniltsiy aa [11] bytshanzagas 2011-04-08 1772
7709 bvsgvi tei taniltsiii jhnjh 2011-04-08 697
7708 taniltsiibvsgvichvvdee 01196853262 2011-04-08 718
7707 taniltsii bvsgvi chamtai jhnjh 2011-04-08 794
7706 busguitei taniltsii [3] hersuu huu 2011-04-08 874
7705 Xuuxdiin tereg zarna 01076166191 [1] tsepatra 2011-04-08 895
7704 hi darhan_huh chono 2011-04-08 656
7703 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** tsasaahai 2011-04-08 808
7702 koread restoran hudaldaj abna jorj_hoorhon 2011-04-08 719
7701 taniltsii bvsgvichvvdee 01086811920 [1] darhan_huh chono 2011-04-08 660
7700 taniltsii bvsgvichvvdee 01086811920 darhan_huh chono 2011-04-08 668
7699 taniltsii bvsgvichvvdee 01086811920 darhan_huh chono 2011-04-08 756
7698 taniltsii bvsgvichvvdee darhan_huh chono 2011-04-08 762
7697 taniltsii zvgeer l saihan naizuud bolii bvsgvichvv dee darhan_huh chono 2011-04-08 779
7696 hoorhon tsarai zvs saitai bvsgvitei taniltsii 27 zaluu bnaa [2] 01196853262 2011-04-08 797
7695 taniltsay eejhuu2011 2011-04-08 783
7694 hi za saihan taniltsii zaluusaa hurdlaarai !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! zzzzzzzssssssss 2011-04-08 1029
7693 Бусдын харцыг булаах 10 зөвлөгөө [1] er hun88 2011-04-07 812
7692 28tai OYUTAN ZALUU VE TENGIIN NAIZTAI BOLMOOR BAINA [1] Biomass 2011-04-07 920
배너신청
자생병원

배너신청