Урд нь би түүдэг байлаа. Би дүрэлзэн асаж байлаа. Би гэрэлтдэг байлаа. Асаж байсан мөчрүүдээс би тэдэнд нэг нэгээр нь өгсөн. Огтхон ч харамлаагүй. Тэд бамбар болгож ашигласан. Сүүлийн мөчирийг би хэнд өглөө? Би ингэж талын нэг тарсан. Тэд намайг олон хэсэг болгосон. Үнс нурам л үлдсэн.
Өмнө нь би цэцэг байлаа. Би ургаж, би дэлбээлж, би цэцэглэж байлаа. Олон удаа би бал бурмаар дайлсан. Тэдэнд нисэх хүч, амьдрал хайрласан. Тэд нисээд л явцгаасан. Хатаж хувхайраад л би хоцорсон.
Одоо би ахиж асахгүй, ахиж ургахгүй.
Гомдож цөхөрч гүйцлээ. Хүлээж ханалаа. Тэднийг зүхэж байна. Тэднээс л болж би үхэж байна. Ингээд дууслаа. Ингээд би юунд ч юм ууслаа.
Би хайрын мөрөөдлөөр жигүүрлэсэн өнчин зүрх.
Би халуун хайрыг хүлээсэн хүйтэн хөшөө.
Итгэлийг гэгээ бөхөж сэтгэлийн тэнхээ цуцжээ.
Урмын үзүүр мөхөж тэвчээрийн чавхдас тасарлаа.
Зүрх зориг ч үгүй боллоо.
Зүүд мөрөөдөл ч замхарлаа.
Надад найдах зүйл алга.
Арга чарга ч үлдсэнгүй.
Арай ч дээ
Аз жаргал, баяр бахдал хаа байна?
Инээд хөөр гэдэг чинь юу билээ?
Зугаа цэнгэл гэж надад байлуу?
Дэнсэлж догдолж үзэхсэн.
Яарч тэмүүлж мэдрэхсэн.
Би бөхөж байна.
Би мөхөж байна.
Нэрийг минь бүгд мартжээ.
Урвагчид.
Нүүр царайг минь ч санахгүй биз.
Ой санамжаа гээгчид
Хоосон тархи тээгчид.
Урд нь би түүдэг байлаа.
Би дүрэлзэн асаж байлаа. Би гэрэлтдэг байлаа.
Асаж байсан мөчрүүдээс би тэдэнд нэг нэгээр нь өгсөн.
Огтхон ч харамлаагүй.
Тэд бамбар болгож ашигласан.
Сүүлийн мөчирийг би хэнд өглөө?
Би ингэж талын нэг тарсан.
Тэд намайг олон хэсэг болгосон.
Үнс нурам л үлдсэн.
Өмнө нь би цэцэг байлаа.
Би ургаж, би дэлбээлж, би цэцэглэж байлаа.
Олон удаа би бал бурмаар дайлсан.
Тэдэнд нисэх хүч, амьдрал хайрласан.
Тэд нисээд л явцгаасан.
Хатаж хувхайраад л би хоцорсон.
Одоо би ахиж асахгүй, ахиж ургахгүй.
Гомдож цөхөрч гүйцлээ.
Хүлээж ханалаа.
Тэднийг зүхэж байна.
Тэднээс л болж би үхэж байна.
Ингээд дууслаа.
Ингээд би юунд ч юм ууслаа.