Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Түүх бол социологи, гүн ухаан, угсаатны зүй, газар зүй зэрэг нийгмийн олон шинжлэх ухаантай заавал хавсарч, мэргэжлийн хүмүүс багаараа судалдаг зүйл. Тэгээд ч үндэсний үзэл санааны тулгуур багана болдог. Сүүлийн үед манайхан “Нууц Товчоо”-г цээжилж, мэддэг хэлээрээ хэдэн ном уншингуутаа шууд л “түүхч” болчихдог болж. Биднийг түүхээ “мэднэ” гэж солиорч, чингэхдээ ганцхан Чингис, төрт ёс, уламжлал, дэлхийн талыг эзлэхдээ тэгж ингэж байлдаж, алж талж байсан гэж балайрч, гадаадын түүхээс хуулж байх хооронд чинь монголын түүх харсаар байтал устаж байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлье. Украйн Чингис Хэдэн жилийн өмнө Украйны Харьков хотын зохиолч–түүхч Александр Зинухов гэгч нэг нөхөр “Чингис хаан бол Киевийн Исаакын хүү мөн” гэсэн ном бичжээ. Тэрээр XII-XIII зууны Монголын эзэн хаадыг 12 үеэр нь судалсаар байгаад дараах дүгнэлтэд хүрчээ. Тэмүүжин Монголд биш, харин одоогийн Украйны нутаг Крым, Азов хавьд төрсөн. Есүхэй гэдэг нь Исакай гэсэн үг. Энэхүү Исакай гэдэг нь Библи судрын Исаак гэсэн язгуур дээр түрэгийн “ей” гэсэн дагавар нэмчихсэн үг аж. Ингэхлээр Есүхэй яах ч аргагүй еврей болж таарч байгаа юм. Харин Өүлэн гэдэг бол украйн хүүхнүүдийн Олэна гэдэг түгээмэл нэр юм байна. Энэхүү Олэна-г Днепр орчимд нүүдэллэж явахад нь мөнөөх еврей Исакай булаагаад авчихаж. Ингэхлээр Чингис бол еврей-украйны эрлийз болох нь гарцаагүй юм. Энэ үйл явдал одоогийн Киев хотын орчим болсон учраас монголчууд овгоо “хиян” (киев) гэж авах нь мэдээж хэрэг. Украйнчуудыг одоо ч гэсэн “хохол” гэдэг нь монгол хэлэнд “хөхөл” болоод хувирчихсан нь үүний нэмэлт нотолгоо болно. Украйн, Монгол хоёрын улс төр, сонгууль монгуулийг хараад байхад энэ нь нээрэнгээсээ үнэн байж ч болох л юм... За ингээд монголчууд “навсайчихаад” хаан ч байхгүй, төр улс ч байхгүй, ер нь юу ч байхгүй болж байна даа... Манайхан “Нууц Товчоо” гэсэн хятадаас орчуулсан ганцхан түүхтэй, тэрийгээ цээжилж онгирохоос өөр юм мэдэхгүй чинь арга байж уу ? Судалгаатай түүхч оргүй шахам, бас түүхийн философи хэмээх нэгтгэн дүгнэх арга зүйг огт үл сонирхоно, түүхийг бусад шинжлэх ухаантай холбох оролдлого бүрмөсөн зогссон нь төрийн арчаагүйдэлтэй шууд холбоотой. Энэ Дэлхийн хаана ч гэсэн дээрх хохол шиг “түүхчид” олон байдаг. Бурхны авралаар тэд ганцаараа “судалгаа”-гаа хийдэг, бас аз болоход шинжлэх ухааны хүрээнд ийм түүхчдийг үл тоохоос гадна албан ёсны гэж одоохондоо үзээгүй байгаа. Энэ хүнийг үзэн ядаж, монголоо “өмөөрөх” санаа надад огт төрөхгүй байна. Яагаад гэвэл манайхны олонхи “түүхчид” энэ нөхрөөс дээрдээд байх юм юу үгүй учраас тэр л дээ... Гарал үүслээ мэдэж авцгаа... Ганц нэг сайн дурын нөхөр “түүх” бичих ч яамай л байна. Харин албан ёсны үзэл суртлын түвшинд энэ асуудлыг Казакстан, Киркиз, Туркмен, Узбек, Тажик зэрэг улсуудад сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй дэвшүүлж байна. Ер нь бол Монголчууд Эзэнт гүрэн, угсаа гарвалаа аль хэдийн тэдэнд “алдчихжээ”. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг монголчууд ганцаараа тэмдэглэсэн гэж манайхан их эндүү бодоод байх шиг. Манай Ерөнхийлөгчийг ууланд авирч байх хооронд дээр дурдсан бараг бүх улс үүнийг ямар нэг байдлаар тэмдэглэж, Чингис бол “манай хаан” гэдгийг нотолчихсон байна. Одоо ч гэсэн үүнийгээ интернетээр дэлхий даяар цацаж байна. Чингисийг “алдах” нь угсаа гарал, нүүдлийн соёл, төр улс, үндэстнээ оргүй алдаж байна гэсэн хэрэг л дээ. Эндээ л онгироод солиороод байхаас манай “түүхчид” ямар шинэ судалгаа хийж, ямар илүү нотолгоо гаргасан юм ? Жишээлбэл, казакуудын үндэслэл дараах байдалтай. Найман, хэрээд, жалайр, хонхэрээд зэрэг “монгол” мэт харагдах аймгууд бүгдээрээ казак угсаатай. Чингисийн Сүвээдэй, Зэв хоёроос бусад жанжид бүгд казак. Ухаандаа Мухалай гэхэд л жалайр, Ирак, Сирийг эзэлсэн Хэтбух найман угсааны цэвэр казакууд. Бат хааны багш Бэхбух бас л найман. Чингисийн удмынхны багш, түшмэдүүд нь бүгдээрээ уйгар-түрэг хүмүүс. Бичиг үсэг нь нь ч гэсэн найманд зүтгэж байсан уйгар гаралтай Тата-Тунга-аас авсан. Марко Поло Хубилай хаантай уулзахдаа халх-монгол хэлээр биш, харин “татаар” буюу түрэг хэлээр ярьж байсан. За нэг иймэрхүү үзэл санаан дээр “Чингис хаан болон казакын төр ёс” гэсэн олон улсын хурал болсон бөгөөд Монголоос хүртэл “эрдэмтэд” оролцсон байна. Ямар элэнцгээ хийгээд тэнд нь “дарвайчихаад” оччихсон юм, бүү мэд. Энэ хурлыг зохион байгуулагчдын нэг Кайрат Закирьяновын үгээс шууд орчуулбал: Чингис хаан бол яалт ч үгүй казак бөгөөд харин энэ түүхэн “баримтыг” бүр Догшин Иваны үеэс эхлээд гуйвуулчихсан, одоо л засч байна. 1206 оны Их Хурилтайд хияд, мэргэд, жалайр зэрэг казак аймгууд оролцсон нь үүнийг нотолж байна. Харин монголчууд бол Чингис хаанд ямар ч хамаагүй. “Казак” Чингисийн удмынхан ХХ зуун хүртэл Казах улсыг авч явсан. Иймээс казакын язгууртнууд бол “цагаан ястан” мөнөөс мөн гэж нотолсон байна даа. Казакстаны Ерөнхий сайд байсан Имангали Тасмагамбетов Монголоос Культегины хөшөөний хуулбарыг авч, тэрийгээ нийслэл Астана-гийн Үндэсний Их Сургуулийнхаа өмнө сүндэрлүүлжээ. Яагаад гэвэл энэ хөшөөн дээрх бичээс нь уйгар бичиг үсгээр казак хэл дээр бичсэн учраас тэр. Казакууд энэхүү Үндэсний Их Сургуулиа Лев Гумилевын нэрэмжит болгож байхад монголчууд түүний “алдаа”-г няцаасан эрдэм шинжилгээний хурал хийж байна, газар тэнгэр шиг ялгаа байгаа биз ! Казакын төрт ёс өмнө бичдэг байсан шиг XYI зууны дунд үед биш, харин XIII зуунд Чингис хааны үзэл санаагаар бүрэлдсэн аж. Өөр нэг жишээ. Эртний түрэг угсаатан, одоогийн Турк улсын үндсэн хүн ам газар зүйн хувьд ч, нүүдэл суудлын утгаар ч, цаг хугацааны дарааллаар ч, угсаатны гарлын шинжээрээ ч шал өөр үндэстэн атал манайхан тэднийг урьж авчирчихаад “Танайхан манайхыг ёстой сайхан эзэлж байсан, тэр гоё хөшөөнүүдийг нь харахгүй юу” гээд хөөрцөглөөд давхичихдаг үндэстэн, төр гэж Дэлхийд байхгүй гэж би баттай хэлнэ. Аминдаа хэдэн “ногоон” салгачих санаатай угсаа гарал, үүх түүх бүх юмаа худалдаж байгаа новшийн царай нь энэ. Ингэхэд бид чинь бас Туркээс ч гарсан байж магадгүй... Ингээд монголоор пиг дүүрэн байгаа “үндэсний үзэлтнүүд”, “түүхчид”, “онолчид”, “судлаачид”, “гүн ухаантнууд” өөрийнхөө гарал үүслийг мэдэж авсан гэж найдаж байна. Энд би ганц Казакаар жишээ авч байна, цаашаагаа Киркиз, Туркмен, Узбек, Тажикууд бүгдээрээ Чингисийнх болчихож... Энийг чинь л төрийн бодлого, үзэл суртал гэдэг юм. Манай “сайн дурын түүхчид”, “үндэсний үзэлтнүүд” уурлаад үхчих шахна гэдгийг би сайн мэдэж байна. Тэгээд уурлаж л байхгүй юу. Та нарт ямар “Нууц Товчоо”, Баабарын “түүх” хоёроос өөр юм байх биш. Одоо энэ хоёрыгоо урдаа барьчихаад тэдэнтэй “байлдаад” үз л дээ. “Нармийж” л таарна даа. Ингээд бүх дэлхийн байгалийн болон нийгмийн өч төчнөөн шинжлэх ухааныг бүгдийг нь зэрэг “өмөөрч” чаддаг ноён Баабар хамгийн сайн “мэддэг” түүхээ яаж “өмөөрөх”-ийг нь харах л үлдэж байна даа. Уг нь ч ганц “муу” түүх ч юухан байхав дээ, тэрэнд... Боломж гарвал Орос, Хятад болон “Барууны” түүхчдийн доромж “онол”-ын зарим үндэслэлийн талаар жич бичих санаатай юмсан. Гэхдээ загнаад бичүүлэхгүй биз дээ. Яагаад гэвэл түүхийн “нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтэрсэн” хэрэгт л лав унана. Дараа нь орчуулга хийхэд хүртэл “зодчих” гээд байдаг энэ хар мянган “түүхчид” нь намайг “үхэр монгол” гээд “тасдаад хаяна” биз... Түүх бичлэгийн тухайд Шулуухан хэлэхэд евроцентрист түүх бичлэг аль XYIII зуун гэхэд бүх сурвалжуудаа үндсэнд нь цуглуулаад дуусчихсан юм. Одоогийн олон ном зохиолын ихэнхи нь тэрийгээ л тал талаас нь мэрж амьдардаг хагас уран зохиолын шинжтэй болчихсон юм. Ер нь бол ихэнхи нь “хөөс” байдаг. Арга зүйн хувьд илт мухардалд орсон энэхүү евроцентрист түүх бичлэгийн тод жишээ нь Баабарын “түүх” юм. Хэрэв манай “түүх” гадаадынханд жигтэйхэн “таалагдаад” эхэлбэл түүнийг монголын түүх биш гэж гэж шууд утгаар нь ойлгож болно. Хэрэв энэ “түүх”-ийг монголчууд ганцхан уншаад “мэддэг” болчихвол тэр нь мэдээж уран зохиол болно... Тэгэхлээр түүхийг бусад шинжлэх ухаантай хослуулж, түүхэн гүн ухааны өөрийн гэсэн арга зүй гаргаж, түүхээ өөрсдөө бичвэл зүгээр л юмсан. Үүнийг сайн дурынхан хийдэггүй юм. Манай нийгмийн ухааныхан их өрөвдөлтэй, түүний дотроос мэргэжлийн түүхчид бүр ч “ядарсан амьтад”. Бүх монголчууд “түүх”-ээ аль хэдийн судалж дуусчихаад, мэдлэг нь “багтаж ядаж” байхад чинь тэднээр ямар үхснээ хийдэг юм ? Ингээд тэд арга буюу гадаадын төсөл бараадна. Эдгээр төслийн олонхи нь цаад агуулгаараа дээр дурдсан зүйлсийг нотлох хатуу хөтөлбөр, таамаглалтай (гипотез) байдаг. Гадаадын төслийг ямар ч тохиолдолд, хэзээ ч хавьтуулж болдоггүй цорын ганц салбар нь түүх юм. Бүдүүн тоймоор зүйрлэвэл Та өөрийнхөө гурван үеийн намтрыг (хэд ч байж болно л доо- Д.Г) гадаад хүнээс мөнгө авч байгаад түүний хэлсний дагуу бичих гээд нэг үз л дээ… Чухам ийм учраас л аливаа төр түүхээ судлахад гар огт татдаггүй, хөрөнгө мөнгийг нь өөрөө гаргадаг. Боловсон хүчнээ яс өөрөө бэлтгэдэг, тэднийгээ хүндэтгэдэг. Тэгээд түүхээ өөрийнхөө мөнгөөр сурталчилж, залуусаа сургадаг. Манайд бол түүхч хүн “айлын шоовдор хүүхэд” л гэсэн үг. Үнэнийг шууд хэлэхэд манай мэргэжлийн түүхчид маш бага, тэгээд тун чанаргүй бүтээл хийж байгаа. Төсөл, төсөв, мөнгө өгөхгүй юм чинь тэд юу хийх ёстой гэж ?! Саявтар Нурсултан Назарбаев “Евроазийн зүрхэнд дээр” гэсэн ном бичиж гаргасан юм. Мэдээж тэр ухаалаг, зальжин улс төрч учраас дээр дурдсан “казак” Чингисийн тухай яриагүй. Гэхдээ л орчин үеийн шинжлэх ухааны ололт, түүхэн баримтуудыг өөрийн ард түмний ирээдүйн төлөө ашиглахаас татгалзаагүй. Одоо ноён Н.Назарбаевын энэхүү номноос иш татъя. “Их Талын түүхийн янз бүрийн үеүдэд бүх түрэг овгуудын орд-нийслэл болсон хотууд чухамхүү орчин үеийн Казакстаны нутаг дээр байсан байна...Түрэгийн хаант улс Их Талын хамгийн том төр улсын нэгдэл байсан бөгөөд энэ хаант улсын нөлөөлөл нь Дунайгаас эхлээд Солонгос хүртэл, Говийн уудмаас эхлээд Байгал далай хүртэлх Евроазийн уудам нутгаар тархаж байлаа...” Энд илт худал юм байхгүй, гагцхүү аль дивангалавт дэлхийгээр нэг тараад алга болчихсон бүх түрэгүүдийн төв нь казак болчихсонд л гол “учир” нь байгаа юм. Ерөнхийлөгч хүн гэдэг чинь ингэж алсыг хардаг юм. Ямар ч гэсэн Н.Назарбаев эрдэмтдийнхээ оюуны хүч чадлыг дээд зэргээр ашиглаж чадаж байна. Би хольцоогүй “цэвэр монгол улс” хайгаад байгаа юм биш, харин аль ч төр, төрийн тэргүүн үндэстнийхээ ирээдүйн төлөө түүхийг ингэж ашигладаг гэдгийг л жишээ болгож байна. Казакууд “хийх юм нь олдохгүй” болохоороо Алма-Атаг орхиж Астанаг нийслэлээ болгосон гэж бодож байна уу ? Ямар ч гэсэн манай Ц.Элбэгдорж шиг нэг сайхан нартай өдөр “Хархориныг жишиг хот болгоно” гээд давхичихаагүй юм. Тэд түүх, шинжлэх ухааны хувьд олон жил бэлтгэж байж дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ бол ирээдүйн том гүрэн болох төрийн үзэл суртал, алсыг харсан бодит бодлого юм. Энийг бол харин “Цогц Бодлого” гэж нэрлэж бүрнээ болно. Яг одоо ашигт малтмалаа “идээд” жигтэйхэн “гоё” болгох гэж байхад “өнгөрсөн баларсан” түүх ярилаа гэж зарим хүн зэмлэж магадгүй. Үгүй шүү ?! Чухам энд чинь л тусгаар тогтнол, эх орон, улс үндэсний ирээдүй, Та бидний хувь заяа байдаг юм. Харин манай Ерөнхийлөгч 8 боть номоо “шахаад шахаад” өөртөө л хэдэн төгрөг унагаж байна. Тэр “хогийг” нь уншсан хүнийг би л лав олж хараагүй дэг. Н.Энхбаярын толгойд “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй”-ээс цааш “маань” огт орохгүй юм байна. Эв бол эхлээд оюун санааны нэгдлээс үүснэ. Оюун санааны нэгдэл нь үндэстний өөрийн ухамсраас үлэмж шалтгаална. Үүнийг үндэсний үзэл санаанд суурилсан түүхийн гүн ухаан (түүх биш шүү-Д.Г.) болон бусад олон шинжлэх ухаан хавсарч баймаажин бий болгодог юм. Энэ нь манайд огт байхгүй. Учир нь үүнийг манай төр шиг юм нь огт анхаардаггүй юм. Ийм арчаагүй болохоор чинь “Монголчууд та нар юу юм ?” гэж тал талаас том жижиггүй боорлодог юм. Чаддаг юм бол өөдөөс нь монголын түүхийн шинэ судалгаа, шинэ ололт, шинэ нээлтийг орчин үетэйгээ холбож төрийн түвшинд үндэсний нэгдмэл үзэл санаа болгоод гаргаад үзүүлчих л дээ... Үүнийг л хийж чадахгүй бол тэр “Цогц Бодлого”-оор чинь ямар үхснээ хийх юм. Иймээс Н.Энхбаяр Украйн, Казакстан, Израйльд очиж “өөрийнхөө” үндэсний эв нэгдлийг нь илэрхийлсэн нь илүү дээр л дээ...
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1541565/75b/trackback

profile

sarmisxan555

2009.04.08 21:53:34
*.158.120.202

eooe...nud  uvduv..........
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62913
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
2063 20настай царайлаг бүсгүй [11] DANTES 2009-04-08 1552
2062 MONGOLCHUUDDAA DUULGAH UHAAR BOD ERGETSUUL.. [5] ELGEMSUU 2009-04-07 1176
» Монголчууд бид үнэхээр хэн ум бол ооо [1] bobo0606 2009-04-07 2372
2060 yag odoo chatlay [5] [1] US-1 2009-04-07 1710
2059 hi [8] temkamgl 2009-04-07 1133
2058 ambii [5] DANTES 2009-04-06 1484
2057 lenin [24] DANTES 2009-04-06 7040
2056 монголоос солонгосруу явах хүмүүсийн анхааралд 기대 2009-04-06 1319
2055 HI BUSGUICHUUDEE [5] tulgaa_0121 2009-04-06 1179
2054 saihan yriltsah busgui bn uu? dagge 2009-04-06 1015
2053 unen setgeleesee yariltsdaguu [16] zulsarnai 2009-04-06 2644
2052 CHAT--^^^Manaach01--^^^CHAT Manaach01 2009-04-06 8248
2051 25aas 30 nasnii bvsgvitei tanilcii [9] bilgesh 2009-04-05 1273
2050 saixan xair baidag yum shuu [8] mp_4 2009-04-05 3402
2049 zuud shig hair.......................................... [8] zurgaa 2009-04-05 1416
2048 busgui [18] molomkhuu 2009-04-05 1162
2047 hvve taniltsii bulangiinhaan [22] legnets 2009-04-05 1334
2046 uilanhaid [58] sarmisxan... 2009-04-05 1703
2045 Анхны болзоогоор эрчүүдийг шинж [8] iceclppoki 2009-04-04 1920
2044 hi taniltsayaa [1] enhjin_monhjin 2009-04-04 1315
2043 CHAT----SAR----CHAT [1] bolor1234 2009-04-04 1424
2042 ~ЧАТ________*ТАНИЛЦУУЛЪЯ*_________ЧАT~ chups 2009-04-04 1005
2041 huurhun ohintoi taniltsay [4] lf 2009-04-04 1158
2040 35-38 nasnii daruuhan busguitei taniltsay [8] uugaaa 2009-04-04 1229
2039 ЧАТ____*НАЙЗУУДЫН*____ЧАТ eegii5 2009-04-04 2985
2038 Солонгос хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн олонх нь хүчирхийлэлд өртдөг.... [2] Маралгоо 2009-04-04 2605
2037 TANILTSAYO. 010-5808-2007. [2] boys 2009-04-04 1082
2036 SO khuntei.... [4] Munkh-munkh 2009-04-04 1324
2035 SO HUNTEI......... [12] ELGEMSUU 2009-04-04 1002
2034 27-32 nasnii huuhentei tanilzana mongoliatemuujin@yahoo.com saitar 2009-04-04 796
2033 hangugt surdag ohintoi taniltsay chaon 2009-04-03 756
2032 hi bvsgvi chvvlee zawal orood vzeerei [9] b771021 2009-04-03 1102
2031 vrgeljlel [8] legnets 2009-04-03 1045
2030 ЧАТ____*НАЙЗУУДЫН*____ЧАТ eegii5 2009-04-03 2094
2029 hi hvmvvsee ym asuuy tehvv!!!!!!!!!!!!!! hishigeenee@yahoo.com [2] oo tiim vv 2009-04-03 1228
2028 taniltsay busguichuudee [8] US-1 2009-04-03 1167
2027 kantneriin bichig abna !!! holocaust 2009-04-03 803
2026 hatdaa amidran gesen zaluud [14] legnets 2009-04-02 1333
2025 uuchilaarai [10] mjl-69 2009-04-02 1157
2024 hi bvsgvi chvvlee zawal orood vzeerei [9] b771021 2009-04-02 1104
2023 hi_nzuud,bobo0606,uilanhai nart [8] 김유진 2009-04-02 1096
2022 mugsu ajild 1 er avna [3] akop 2009-04-02 1171
2021 hi bvsgvichvvd ee msg nii nz bolii x_x_x_x_x 2009-04-02 824
2020 NAS HARGALZAHGUI TANILSTII [4] uilanhai 2009-04-02 996
2019 taniltsah uu bi 35 tai er [9] p_dondog 2009-04-02 941
배너신청
자생병원

배너신청