Бичлэгийн тоо 2,391

 

Гэгээн өдрийн бодолд чинь хургаж,  гэрэлгүй шөнийн зүүдэнд чинь сүүмэлзэх эх оронд чинь та бүгдийн тус­ламж хэрэгтэй болов. Алс холын хүний нутагт ажиллаж амьдарч байгаа ч зүрхний угт нутгаа санан уймарч сэтгэл­дээ дээдэлж явдаг  энэ Мон­голд чинь аюул нүүрлээд байна. Монголд ардчилал үгүй болов. Сонгууль хийхээр луйвардчихдаг болов. Луйв­рыг нь илчлэхээр буудчих­даг боллоо. Аль  алиныг нь хэлж  жагсаал цуглаан хийж тэм­цэхээр баривчлаад хорь­чихдог болов. Өдгөө Монго­лын шүүхүүд өдөр бол­гон шахам хуралдаж  аавын сайхан хүүхдүүдийг бөөн бөөнөөр нь шоронд илгээж үзэл санааны хоригдлуудын тоог нэмж  байна.

Ард түмнээ айлган харгислаж байгаа эрх баригчидтай Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу сон­гуулиар хариуцлага тооцох гэхээр санал өгөх эрхийг нь хасчихдаг болов. Ердөө ар­ваадхан хоногийн өмнө ма­найд орон нутгийн сонгууль болж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа.  Гэтэл ардчил­лыг хүсдэг, түүний төлөө тэмцдэг  хүмүүст сонгогчийн үнэмлэх олгосонгүй. Тиймээс саналаа өгч чадсангүй. Ард­чиллын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн  хэтэрхий олон  болохоор сонгуулийн ирц бүрдсэнгүй. Ард түмнийхээ хаагдаж боогдоод байгаа эр­хийг нь хамгаалж  байх ёстой өнөөх Ардчилсан нам чинь МАХН-тай нийлээд албан ту­шаалаар хахуульдуулж амаа үдүүлэв.  УИХ-ын сонгуулийг луйвардлаа гэж бухимдаж цугласан хүмүүсээс таван хүнийг буудаж аллаа. Таван хүнээ алуулчихаад Ардчил­сан нам таван сайдын суудал авч Засгийн газарт багтав.

Ингээд бүх юм хаалттай болж орой бүр телевизээр Засгийн газрыг магтан дуулж социализмын марш ханги­нуулж байна.

Цөөхөн тооны хэвлэл, мэдээллийн хэрэгс­лүүд энэ дарангуйллыг эсэр­гүүцэж бай­гаа хэдий ч  мөд­хөн ямар нэгэн аргаар дуугүй болгохыг үгүйс­гэж чадахгүй нь. Тий­мээс гадны улс орон ажиллаж амь­дарч  байгаа та бүхнээсээ ард­чиллыг авраач гэж хүсэх бай­на. Эзэн Чингэ­сийн удам эрх чөлөөт монгол хүмүүс та нар минь амьдран байгаа орныхоо Монгол Ул­сын Элчин сай­дын яамны үүдэнд жаг­саал хийж Монголд болж буй ард­чиллыг нухчин дарах үйл ажиллагааг эсэр­гүүцэж үгээ хэлээч. Үзэл бодлоороо нэг­дэж улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг шууд баривчлаад буцаадаг ёс гэж үгүй. Тий­мээс айх хэ­рэггүй. Түвдүү­дийг хар. Тэд Хятадаас салан тусгаар­лах гэж тэмцээд зэр­лэгээр хя­дуулсан нутаг нэгт­нүүдээ өмөөрч оршин буй улс бол­гон­доо жагссан билээ. Баруу­ны өндөр хөгжилтэй  орнуу­дын Хятадын Элдчин сайдын яам­ны үүдэнд тав зургаан навсгар түвд хазгай буруу хэлээр хашгирч зогс­соныг та нар минь үзээ л байлгүй. Ингэсний хүчинд дэлхий нийт Түвдийн асууд­лыг чих тавин чагнаж зарим гүрнүүд дэмж­сэн шүү дээ. Тэгэхээр мон­гол­чууд бид түвдүүдээс дутах юу байна. Ардчиллын буя­наар л монгол хүн гадны оронд сурч бо­ловсорч  ажил­лаж амьдарч байгаагаа бүү март. Ард­чил­лыг 18-хан жи­лийн дараа устаж үгүй бол­гохын төлөө С.Зориг агсан амь өгсөн гэж үү.  Ардчиллыг ийм амархан үгүй болно гэж Цогтсайхан агсан Хонхны дуугаа дуулсан юм гэж үү. Эрх чөлөөгөө ингэж алдахын төлөө 1990 онд өв­лийн хүйт­нээр Сүхбаа­тарын талбайд хуран чуулсан билүү. Үгүй. Тийм байх ёсгүй. 

Та бүхний хөлс цусаа урсган байж олоод  Монгол руу гэр рүүгээ явуулж буй мөнгө авлигачдын халаасанд орж байна. Гэргий хүүхдийг чинь энд шүүх цагдаагаар айлган сүрдүүлж  загас шиг дуугүй байхыг шаардаж бай­на. На­сан буурал аав эжийг чинь тэт­гэврийн мөнгөнд нь ду­гаар­луулж тэгсэн атлаа хоо­сон хонуулж байна. Нэгэн цагт эргээд ирэхэд чинь эх орныг чинь газрын баялагтай нь худалдчихаад Европ руу амь зулбах дээдсүүд төрийн тол­гойд сууж байна. Ийм байхад дэлхийгээр  нэг тарсан мон­гол­чууд та нар минь бүтэн нойр­той хонож чадна гэж үү.  Дэлхий нийтийн сонорт Мон­голд болж буй энэ үйл явдлыг хүргэж өгөөч. Эзэн Чингэс хаан ч ээжийгээ, эх орноо сай­тар чандлан хамгаалчи­хаад ар тал руугаа санаа зовох юм­гүй дэлхийн дайдыг хэмжиж  явсныг сана. Хүн ядрахаар  нутгаа тураг ядра­хаар уулаа гэж нэг үг бий. Гэхдээ та нар минь ядраагүй чадарч яваа үедээ эх орноо эргэж нэг санаач. Энд, энэ Монголд юу болоод байгааг ах дүү амраг саднаасаа асууж үзэл бодлоо нэмэрлээч гэ­сэндээ энэхүү нийтлэлийг зориуллаа. Та бүгдийнхээ булингартаж ам­жаагүй гэгээн саруул оюун ухаанд эх ор­ныхоо ирээдүйг даатгах сан.

                                                                                     by Мөнхбаясгалан

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/848317/c89/trackback

profile

Munkh-munkh

2008.10.30 19:11:58
*.254.121.80

Uls turjuud khereggui  l dee. Minii bodol:Mongol ulsad khiigdsen suuliin uyiin songuuliaas kharkhad songuuli ugduggui 20-25% baina. Suulchiin songuuliar bur 30-35% bolj. Ednii erkh ashig duu khooloig Mongold baigaa nuguu olon nam, uls turch  nar, irgenii khudulguun nertei uls turiin  nam  shakham baiguullaguud tuluulj chadakhgui baina. Chadkhaargui baina. Tegvel ene solnguuli ugduggui /ulam bur ussuur baigaa/ Mongol Ulsiin irgediin sanal bodol, khusel khaana baina be? Ted urbagch nar bish, ted erliizuud bish /bugd 100%/. Mongold baigaa edgeer mongolchuudad songoy geed songokh zuil alga baina. Tegvel Mongoliin oron zaid uls turiin ym uu? setgel zui,oyun ukhaanii negdel, bulegleliin orshin togtnokh nukhtsul baigaa ym bish uu. Gadaadad baigaa Mongol ulsiin irgediin tuluulul ene oron zaig ezlekh bolomjtoi.Odoogiin murduj bui khuuliar bid songokh ,songogdokh erkhgui.Tegvel bid songokh ,songogdokh erkhiig damjuulan khen negen khuuliin shine subbekt-g baiguulan heregjuulj bolokh ym bish uu. Yoronkhilogchiin songuulid eniig ashiglaj bolokh ym. Ta bukhen bolokh talaas ny sanaagaa bicheerei.Mongolin khuulind ergelzeetei, tsoorkhoi ikh bii.Tuuniig bid Mongolin 3 dakhi shine oron zai buyu Gadaadad dakhi Mongolchuudiin Kholboo / geed tur nerley/-d olgoy.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
276 Mongol zoogiIn gazar zarna [2] jgaa 2008-11-03 1203
275 Одоо бол жинхэнэ дамын наймаа явж байгаа Munkh-munkh 2008-11-03 1620
274 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд [1] Tsetsegekh 2008-11-02 1430
273 Solongos ruu yavah humuust!!! [1] R.Agii 2008-11-01 6262
272 ПУМ, САПУД энэ хямралын үер хямдарвал та бүхэн дотроо бодоорой. [3] Munkh-munkh 2008-10-30 2582
271 Монгол Улс 2008 онд 6 сая Ам.долл зарцуулсан байна. Munkh-munkh 2008-10-30 1294
270 Монголын арилжааны банкууд 500-600 сая ам. долларын алдагдал хүлээнэ [2] jooyo 2008-10-30 1671
» мянган монголчууддаа хүргэх үг [1] jooyo 2008-10-30 1593
268 er em ajil bna [1] nu 2008-10-30 1443
267 Ази, Европ, Америк бүхэлдээ хямарлаа [2] Munkh-munkh 2008-10-29 2221
266 Эх оронч эдийн засагч нартаа [3] Munkh-munkh 2008-10-29 1409
265 3 сая төгрөгөөр ажлын байр бий болгое. [4] aaznag 2008-10-29 1180
264 Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон Munkh-munkh 2008-10-29 1430
263 Мөнгөний төлөө хүнтэй унтах нь [1] ....Badr Hari..... 2008-10-29 1919
262 Меламин өндгөнд илэрчээ [1] jooyo 2008-10-28 1039
261 Bolgoomjil humuusee!!!!!!!!!!!! [1] R.Agii 2008-10-28 988
260 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1474
259 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDAD DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILNA [1] surguuli_d 2008-10-28 922
258 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1475
257 "IVEEL"MAXNII DELGUUR [2] GER BUL 2008-10-26 951
256 3 SAR UNEGUI INTERNET ...skylife tv suuriluulna.... BATALGAATAI COMPYUTER....CAMERA [1] MGL гишүүн**** 2008-10-26 1667
255 Монголчуудыг бөхөлзүүлж, хятадуудыг давруулсан монголын нефть oron_zai 2008-10-26 1876
254 hyatad hunii sanaa, shunal hoyor [2] jooyo 2008-10-25 2028
253 TANIIG MONGOL HUN GEDGIIG UL ZOWSHOORNO. [1] sungirl 2008-10-25 1024
252 Ерөнхий сайд С.Баярын бичсэн "Та нар маань", "Та нар маань"гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа. [4] Munkh-munkh 2008-10-25 2384
251 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2124
250 Компьютерээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ? [1] jooyo 2008-10-24 1905
249 БИ ЭХ OРOНДOO БАЙНА. 11 [1] Munkh-munkh 2008-10-24 2267
248 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 10 [2] Munkh-munkh 2008-10-24 2694
247 medej bval helj ogoorei [2] stimorol 2008-10-23 1345
246 meddeg hvn baival helj ogooch [1] oyunaa03 2008-10-23 1074
245 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1484
244 huh mongoliin ur sad [1] sarmisxan555 2008-10-22 1373
243 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1449
242 Сайн хүн санаж мэдэж, муу хүн үзэж мэдэхийн учир Мичидмаа 2008-10-20 2600
241 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. KORSCO 2008-10-20 1979
240 Солонгосчуудад найр тавьсан Ерөнхий сайд буруутай юу- Levi`s 2008-10-20 2322
239 mongol hun bilee bi [2] oneboy 2008-10-20 1603
238 !!! eh orondoo TAX tulj oroh gej uu?!!!! [2] hjoe 2008-10-19 1338
237 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг”2008 이주&#48 2008-10-18 1417
236 ajil bna [2] selii 2008-10-16 1408
235 Газрын тосны үнэ хоёр ам.доллараар нэмэгдлээ [2] ....Badr Hari..... 2008-10-15 1898
234 Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1] ....Badr Hari..... 2008-10-15 2418
233 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1475
232 Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ Munkh-munkh 2008-10-14 1496
배너신청
자생병원

배너신청