Хажуу талын орон дээр чинь өлсөж үхэх шахсан дүү (хүүхэд) чинь байлаа гэе. Харин нөгөө өрөөнд тэжээлийн дутагдлаас болоод тамир нь муудсан настай ээж (аав) чинь байна. Яг одоо, яг энэ цаг мөчид чамд мөнгө хэрэгтэй байна. Тэднийг хоолломоор байна. Найзууд, хамаатнууд мөнгө өгөх үү. Үгүй ээ. Чи тэднээс мөнгө зээлсээр байгаад одоо нүүргүй болсон. Хамгийн сүүлд их сургуулийн төлбөрөө олох гэж яаж тэднийг царайчиллаа? Нэг баян эр чамтай загас наадуулаад мөнгө өгье гэж. Чи дургүй байсан ч үүнийг хийж л таарна. Гэр бүлийнхээ төлөө, идэх хоолны төлөө үүнийг нэг удаа хийгээд үзье дээ.
1 жилийн дараа
Чи одоо мэргэжлийн биеэ үнэлэгч болсон. Яагаад чи ийм болчихов оо. Уг нь анх чи дургүй байсан биз дээ. Хамгийн анх тэр эртэй унтсанаа санаж байна уу? тэр дуусгачихаад дэрэн дээр мөнгө тавиад явсан. Харин чи хөлөө тэврээд уйлж суусан. Гэвч хэсэг хугацааны дараа чи бодсон. Мөнгөөр биеэ үнэлнэ гэдэг чинь үнэн хэрэгтээ мөнгө олох аргуудаас хамгийн амар хялбар нь юм байна шүү дээ гэдгийг ойлгосон. Тэгээд л чи зориг шулуудсан. Одоо чи мэргэжлийн янхан.