Бичлэгийн тоо 2,391
    Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг эх орноо голж харийг зоригсдод хэлмээр байна. Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээгээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр хэдэн мянган залуусыг хомроголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хийхээр явж буй залуус нь хайран байна. Манай залуус ч шөнө нойроо хугаслан Солонгосыг зорих урт дараалалд зогсох аж. 1990 онд картын бараанд дугаарлаж байснаас ч илүүтэй хэдэн арван метр урт дараалал бий болж, Солонгост очиж хар ажил хийвэл л амьдрал нь өөдөлж, ар гэр нь дэгжих мэт ойлгох юм. Тэнд очвол баян болно гэнэ, тэнд очвол аз жаргал ирнэ гэнэ. Тэгээд эх орноо, ээжтэйгээ, үртэйгээ орхиод явахаасаа огт сийхгүй. Тэр олон залууст өчүүхэн ч эх оронч сэтгэл алга. Дэндүү давчуухан бодол нь тэднийг хар амиа хичээхээс хэтрэхгүй болгожээ. Эх орноо та нар хэнд даатгаж үлдээнэ вэ. 

Дээд мэргэжил эзэмшсэн нь ч, дэмий тэнэж доншуучилдаг нь ч ялгаа алга. Солонгосыг зорих мянга, мянган залуусын цувааг нэмсээр. Ард нь бүл муутайхан хэдэн эмгэд хөгшид, нөхрөө хүлээсэн бүсгүйчүүд, бүлтгэр үр нь, цаг ямагт үрээ гэж сэтгэл өмрөх хөөрхий муу ээж нь үлддэг. За тэгээд траншейныхан гэж нэрлэгддэг нийгэмд нэмэргүй хэдэн нөхөд үлдэж таарна. Тэдэндээ эх орноо үлдээгээд тээр холоос "хайрлаж байгаа" гэдэг хоосон үг илгээх хэнд хэрэгтэй юм. Харь эзний харцан дор бөхөлзөж, халтар хэдэн төгрөг хааяахан нэг илгээснээ хайр гэж бүү бод. Аавынхаа энгэрт, ээжийнхээ элгэнд эрхлэхийг үр чинь хүсдэг юм. Хүүгээ хажууд нь байхад ээж нь тайвширдаг юм.

Сайндаа л сар шинэ, шинэ жил, наадмаар ганц, хоёр зуун доллар илгээнэ биз. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг тэр мөнгө дэвтээнэ гэж үү. Эх орон, ээж аавдаа оруулж буй хөрөнгө оруулалт нь тэр юм байх. Хүний нутагт очоод зүгээр нэг хэдэн төгрөг олчихгүй архи дарсанд ам ташиж, гэмт хэрэг хийн нутаг нэгтнээ зовоож чих халууцуулах нь олонтаа. Болооч үгүй тэнд очоод өөрийгөө жаргаахаа мартахгүй. Найзынхаа эхнэртэй хамтран амьдраад эхнэр, нөхрийн дүрд тоглоно. Ард үлдсэн авааль эхнэр, нялх үрээ мартана. Та нараас болоод эх орон чинь хөгжихгүй, та нараас болоод Монгол Улсын хүн ам өсөхгүй байна. Идэр залуу хорин хэд, гучин хэдэн насаа харь эрийн харцан дор бөхөлзөөд хамаг мууг нь хийхээсээ ичихгүй хэрнээ эх орондоо хатуу хүтүү ажил хийнэ гэхээр толгойтой хэдэн сөөвгөр нь өрвийгөөд ирнэ. Өөрсдөө голж, өрөөлд гологдоод байгаа сул дорой нялцгар, амьтад болохоороо л өөрийн нутгийн өвснөөс хүний нутгийн шороог илүүд үзээ юү. Өөдөсхөн үр, өр нимгэн ээжийгээ орхио юу. Солонгост ажиллаж амьдраад сайн сайхан болчихно чинээ санаад эргэж ирээгүй нас барсан олон залуус бий. Гэмтсэн бэртсэн нь бий. Харь эртэй суугаад халаглаж харамссан нь бий. Яахав зарим нэгийнх нь амьдралд жаахан хэрэг болох нь бийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэрүүхний төлөө нутгаа орхиод байгаа нь л эмзэглүүлж байгаа юм.

Монголын үрс маш олон болохгүй байгаагийн буруутан нь нөхөн үржихүйн ид насаа харьд өнгөрүүлж буй залуус. Ядаж л эх орондоо хүн төрүүлж өгөх ёстой үүргээ мэдэх хэрэгтэй.

Тийш тэгтлээ тэмүүлж байгаа юм бол эх орондоо заавал хийсэн юмтай байх ёстой. Дор хаяж гурван хүүхэд гаргасан, ядаж хашаа байшин барьж, хэдэн мод тарьчихаад эх орондоо үүргээ гүйцэтгээд замаа буруулна биз. Үхэн хатан Солонгос руу тэмүүлж, тэнд л очвол аз жаргалын үүд нээгдэх юм шиг бодох биеэ оторлогч, нялцгай, унхиагүй амьтдын цуваанд жагсагчдыг эх орноосоо урвасанд тооцмоор байна.

Монгол газар шороон дээр монгол хүн болж төрчихөөд Монголоо голох нь тэгээд тэдний зөв үү. Ажил олдохгүй, цалин бага байна гэж ам таглах биз. Үнэн хэрэг дээрээ Монголд ажлын байр тасралтгүй өсч, цалин өндөртэй газрууд нэмэгдэж байна. Хэвлэлийн хуудаснаа өндөр цалин амалсан ажлын байрны зар тасрахгүй байна. Голоод юм уу, гологдоод хийдэггүй л юм билээ. Тэд хүний газар тэгээд сайн сайхан ажил хийдэг юм уу. Хамаг мууг нь л хийж байгаа. Нутгаа орхигсодын энэхүү армийн орон зайн дээр мянга мянгаараа хятадууд ирж ажиллаж байна. Монгол нь Солонгос руу, хятад нь Монгол руу чиглэсэн энэ урсгал удаан үргэлжилбэл Монгол гэдэг хөөрхий болно. Манайхаас дээр хөгжилтэй орноос хэдэн мянгаа­раа ирээд байхыг бодоход ажлын байр байгаа нь тодорхой. Тэд ирээд эх оронд чинь эзэн мэт, эмэгтэй­чүүдийг чинь өөрийн юм шиг дураараа авирлаж байна.

Үрээ тэвэрсэн эхнэр, хүүгээ хүлээсэн ээжийгээ орхиод хүний газар луу юунд ингэж бөөн бөөнөөрөө цуварна вэ. Идэр залуу насандаа эх нутгаа орхиод харийн нутагт хүний өмнө бөхөлзөх гэж юунд яарнам бэ. Амьдралынх нь хамаг утга учир Солонгосыг зорих л юм шиг, хүсэл мөрөөдөл нь тэрнээс илүү халихгүй залуу нас хайран.

Нөгөө яруу найрагч, зохиолчид, элит хэсгийнхэн яагаад энэ талаар огт дуугарахгүй байна. Бие биенээ хэмлэж, бичиг цаас шидэхдээ гаргууд хэрнээ гадагшаа чиглэх залуусын урсгалыг хараад хээвнэг хэнэг­гүйхэн өнгөрөх юм. Улстөрчид нь яагаад тэднийг уухайлан дэмжээд байна. Эх нутгаасаа урвагсадын бүхэл бүтэн үе хүний нутгийн тэнгэр дор боол болохоор зүглэж байна. Үүнд нэг анхаарал хандуулаач. "Яруу найрагчдаа яаж шүү орчлонг аврах вэ" хэмээн бичиж байсан М.Цэдэндоржийн шүлгийн мөр бий. Түүн шиг орчлонг аврах агуу сэтгэлтэй найрагч биш байлаа гэхэд Монголоо бодох сэтгэл үлдсэн баймаар юм, өнөөгийн найрагчдад. Улстөрчид нь залуусаа гадагшаа ажиллуулахаар явуулж байгаадаа биш, Монголд нь ажил олж өгч байгаагаараа пиардмаар юм.

Монгол орон уудам, хийх ажил их байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна. Эргэж харахгүй яваад өгч байгаа чинь л урвагч болгож байгаа юм, залуусаа. Буцаж ирээд Монголоо голж, эхнэрээ сольж жүжиглэхийг чинь хүлээх ёстой юу, эх орон чинь.

Залуу идэр насаа хүний нутагт өнгөрөөгөөд адаг сүүлд нь эх орондоо ясаа тавина гэж гоншигонох хэрэг алга. Урвагчийн ясыг тавих газар ч олддоггүй юм гэсэн шүү, явагсдаа. Харин би Монголдоо үлдэнэ ээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4965424/a62/trackback

nana

2011.08.11 13:43:36
*.12.69.88

mongolchuudaa ajild avdag yumuu

profile

monh-monk

2011.08.11 14:48:24
*.179.20.190

T1. tegeed solongoschuud manai daisnuud bolj baina uu? Medeej solongoschuud manai daisnuud l ym bol US. Japan geed umnud.solongoschuud tunshuud bas mongoliin daisan, tend baigaa mongolchuud  ch urvagchid. T1T gedeg ym daa uuniig.

Ene t1-n oilgoltoor bol khoid solongost baigaa mongolchuud ekh ronchid bolokh ym b/a l daa.

Ingej gadaad orond amidrakh gej yavaa negniigee, tsaashlaad khunii erkhiig zurchuj bai.

saraniru

2011.08.12 19:40:22
*.6.205.229

Ene chin MHRI-iin siten der bsaniig copydtson bhiin, ternees gadna ene der bichsen hvn gvitsed unshilgv bhan T1 ene ter geed bichtsen bna lda, Minii bodloor ali ali taldaa yum bodogduulahaar l zvil bsan gehdee bichsen hvn n solongosiin amidraliig meddeggv n shuud l haragdsan. Ternees bish hvnii erhiig zorchih ene ter yum eoor alga da...mmmm

성은

2011.08.13 10:46:14
*.95.161.84

baabar.mn sait deer bichsen baina lee teriig unshuulah geed copydson yum aa 

profile

monh-monk

2011.08.15 11:45:19
*.179.20.154

Сэгсгэр ч гэ сэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг эх орноо голж харийг зоригсдод хэлмээр байна.

...гэжээ гэтэл аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз, мянга сонсохоор нэг үз гэх мэт үг цөндөө л бий. Тэгэлхээр та аль талаас нь тайлбарлах вэ гэдгээс бүх зүйл хамаарах гээд байгаа юм шүү дээ.

 

Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээгээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр хэдэн мянган залуусыг хомроголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хийхээр явж буй залуус нь хайран байна.   

гэжээ монгол улс түүхийн хэллэгээр бол боолын нийгэм гэдэг зүйлийг байгуулж байгаагүй улс орон. Боол гэж гэрээний ажилчинг хэлдэг юм болов уу гэтэл 2011 оны хамгийн шилдэг, сонгодог, бас авилгагүй төрийн үйлчилгээг БНСУ-н гадаадаас ажилчин авдаг энэхүү гэрээ түүнийг хэрэгжүүлдэг систем шалгарсан гээд НҮБ-ын Хадалмарийн байгууллагаас заралжээ. Тэгэхлээр дэлхийн эсрэг Монгол улс, хойд солонгос хоёр юм биз дээ.
за тэгээд энэ мэт бүх зүйлсийг нь буруутгаж болохоор байна  л даа, гэхдээ энэ бичлэгт зөв санаа байна лээ.

Монголын үрс маш олон болохгүй байгаагийн буруутан нь нөхөн үржихүйн ид насаа харьд өнгөрүүлж буй залуус.
.
Ядаж л эх орондоо хүн төрүүлж өгөх ёстой үүргээ мэдэх хэрэгтэй. Тийш тэгтлээ тэмүүлж байгаа юм бол эх орондоо заавал хийсэн юмтай байх ёстой. Дор хаяж гурван хүүхэд гаргасан, ядаж хашаа байшин барьж, хэдэн мод тарьчихаад эх орондоо үүргээ гүйцэтгээд замаа буруулна биз.гэж зөв бичээд л цаааш бас лбуруу юм бичээд эхэлсэн байх юм.

 Үхэн хатан Солонгос руу тэмүүлж, тэнд л очвол аз жаргалын үүд нээгдэх юм шиг бодох биеэ оторлогч, нялцгай, унхиагүй амьтдын цуваанд жагсагчдыг эх орноосоо урвасанд тооцмоор байна.

Монголд өвөл төрсөн 10 хүүхэд тутмын 9, зун төрсөн хүүхэд тутмын 1 нь агаарын бохрдлоос үүдэлтэй багтраатай төрж байна. Ирэх 10 жилд монголд сэтгэцийн гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгдэнэ. Энэ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо. Бас л дайснууд буруу тоо гаргасан байж болно. Эрүүл хүүхэд эрүүл орчинд л төрдөг. Тэрийг бид 20 жил бүтээх гээд чадаагүй байна. Ахиад хэдэн жил хүлээж, үр хүүхдээрээ дэнчйн тавиад ЭХ ОРОЧ болж суух вэ? Боломж байвал эрүүл орчин амьдрач эрүүл хүүхдтэй бол. сайн ажил хийж сайхан амьдралын суурийг тавь/ Бүү туйлшир.
Надаас чамаас биднээс л эх орон үүсдэг болохоор чи хаана ч явсан эх орны хүү, охин, санаа зоволтгүй ажлилдаа, залуусаа.
Сарын 20 хон доллараар монголын улс төрчид бидний ажлын байрыг, бидний олон талт сэтгэхүйг худалдан авсны хажууд сар бүр өгдөг нэхэл үгүй бидний 50- 200 ам.доллар бол боломж өгч байгаа гарц юм шүү. Түүнээс амлалт дагасан тэр мөнгө бол биш.
20 жил тэр улс төрчдөө ухааруулах гээд чадаагүй нийтлэлч нар одоо хилийн чандад байгаа хэдэн монголоо түлхэх гээ юу? ёстой энэ гадны бодлого бөгөөд урвагчдын санаа байна даа.

 

 

성은

2011.08.15 13:31:40
*.95.161.84

harin th

hairalda

2011.08.16 13:11:18
*.128.132.90

goe hariult bna ..estoi medlegtei hvn ni haragdaaj bna..

tanid bayrlla...ingej heleh gsn olon hvmvvsiin omnoos taniig ingej goe helj buruu bodoltoi hvmvvsijn

bodoliig oorchij ogson tanid bayrlla

s

2011.08.19 15:13:19
*.36.166.221

end olson mongooroo tom tom puuz avch omsson mangar batsaanuud esvel shigdan hesch arhi uuj bult yarisan ah nar.g harin eh oronoosoo uravsand tootsoe so-d hamgiin archaagui humuus ni mongolchuud baidag sh d haltaruud hyataduud yamar ih sanaa negtei haana bna tend ooriin oron zaig bii bolgoj chaddag harin mongolchuud bie biendee ataarhaj hoorondoo alaltsdag harin uuniig ni gadniihan haraad dotoroo ineej tuuniig ni ashigladag bid hoorondoo alaltsaad l busadiin idesh boldog hoorhii gej

solo

2011.08.28 00:19:47
*.30.3.115

"This is a secret article."

:

나를 외치다

2011.09.05 10:22:59
*.172.109.154

согоос бусад орон руу гарсан нь юу болж таарах уу эх орон ч уу адилхан урваж бгаам биш үү

profile

idersuh

2011.09.05 11:41:22
*.197.210.25

Тусгаар тогтнол… Энэ үгийг Та дотроо хэлээд үз. Энэ хоёрхон үгийг Өвөр Монгол, Буриад, Түвд, Чечень, Халимаг, Тува, Осети, Күрд хүн бүр дотроо санагалзан хүсэн зүүдэлж мөрөөдөж явдаг. Гэтэл Монголчууд өнөөдөр энэ үгийн утга учрыг ер нь ойлгож байна уу?! Энэ хоёрхон үг чинь бидэнд зүгээр олдоогүй. Энэ үгэнд олон зуун мянган эх оронч монголчуудын амь, уухай, цус, нулимс, зовлон шингэж, миний Монголын их түүх бүтнээрээ багтсан байдаг юм. Гэтэл бид өнөөдөр хүчирхэг түүхийн дараах үүргээ умартаж, Үндэс язгуураа мартахгүйг сургаасан өвөг дээдсийн мөнхийн захиасыг нулимж Монгол үндэстэнг сөнөөхийн замд нь аль хэдийн өөрсдөө түлхэн оруулжээ. Тусгаар тогтнол, бүрэн эрх гэж юу вэ? Sovereignty буюу бүрэн эрх, халдашгүй эрх гэдэг нь Үндэсний ба популяр гэж хоёр төрөл байдаг. Үндэсний Sovereignty тусгаар тогтносон улсад заавал үндэстэн байх ёстой. Этник групп (ястан) төр байгуулах чадваргүй гэж үздэг ба ястантай бол тусгаар тогтносон улс гэж үздэггүй. Этник групп нийгэм болж чадаагүй, хөдөлмөрийн хуваарьлалт бий болоогүй, орчин үеийн мэдлэгийг олж аваагүй байдаг. Үндэстэн бий болж байж л „Үндэсний хүсэл“ гэж гарч ирдэг. Үндэсний хүсэл нь төрийн удирдлагын амин сүнс байх ёстой. Өнөөдөр Монгол улсад үндэстэн байхгүй, олон ястан байдаг. Энэ бол манай түүхийн явцад буй болсон зохиомол зүйл. Өөрөөр хэлбэл, энэ нь 1920 оноос хойш бидэнд ЗХУ-ын идеологчидын шууд тулгасан зүйл юм.Монголыг Тусгаар тогтносон улс хэмээн гаргаж ирчихээд үндэсний хүслийн тухай ярих ямар ч бололцоо олгоогүй юм. 1990 онтой золгосоор ч жинхэнэ утгаар тусгаар тогтносон улс болж чадаагүй. Хуучин социализмын үеийн үндсэн хуулиа бага зэрэг засварлан “шинэчилж” үндэстэн гэдгээ тодорхойлоогүй, „Үндэсний хүслээ” гаргаж авч чадаагүй. Ийм тохиолдолд нийгэм задран унах аюултай тулгардаг. Нийгэм гэдэг нь хөдөлмөр хуваарьлалт нь тодорхой болсон, нэгдсэн хүсэлтэй, үүрэг хариуцлагатай бүлэг хүмүүсийг хэлнэ. Анги үүсэх нь нийгэм задарч байгаагийн шинж тэмдэг юм. Нэг хэсэг нь ядуу, хоёр дахь хэсэг нь дарангуйлагч, гурав дахь нь дарангуйлагчдыг налж тэдний гар хөл нь болж оршдог, доор буй ядуусаа дээрэлхэн амьдардаг давхаргуудад хуваагддаг. Хөгжил ийм үед ерөнхийдөө зогсдог. Мөн ичгүүргүй дээрэм явагдаж, шудрага бус байдал тогтож, амьдралын баталгаа алдагдаж хүний амь үнэ цэнгүй болдог. Энэ үед л муу муухай бүхэн дэлгэрэн цэцэглэдэг. Ийм анги үүсэхээр гадны хүчний нөлөөнд дороо автагдаж, тухайн улс орон хэд хуваагдан задрал явагдах ба бусдын идэш болох хандлага бий болно. Бүх анги давхарга, үүний дотор төрийн тэргүүнээсээ авахуулаад эгэл жирийн иргэн хүртэл гадны хүчний боол, зарц нь болдог. Гэхдээ олон орны сонирхол орж ирвэл эдгээр анги давхаргууд дотроо мөн л төчнөнө хэсэгт хуваагддаг. Ийм үед хууль нь “гууль” болдог. Учир нь бүгд гэмт хэрэгтэн болдог ба аливаа хуулийг хэрэгжүүлэхэд өөрсдөө хамгийн түрүүнд өртөх болдог. Хуулийн байгууллага байдаг ч нэр төдий, дээд болон гадны ашиг сонирхолд үйлчилдэг хэрэгсэл нь болон хувирах ба парламентаасаа авахуулаад батлан хамгаалах, тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх байгууллага хоосон нэр төдий болдог. Ийм нөхцөл байдалд улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт анархизм ноёрхож эхэлнэ. Эдийн засгийн анархизм, улс төрийн анархизм, шашны анархизм, социал анархизм буюу „ Чадаж байгаа юмд арга байхгүй “ гэсэн гажиг хортой, байж боломгүй үзэл цэцэглэнэ. Үүний хор уршиг нь, тухайн улс оронд Үнэн юм ямарч үнэгүйдэж, шудрага зүйл, хүн амьдрах нөхцөл гэж үгүй болж, иргэд нь сэтгэл санааны хямралд орон архичин, хар тамхичин болон хувирах, эсвэл сурах, ажиллах, аялах, цагаачлах мэт янз бүрийн “шалтаг” заан эх орноосоо дүрвэн гардаг.Худал ярьдаг, хулгай сайн хийдэг, хэлсэндээ хүрдэггүй, урвагч, хуурамч жижигхэн хүмүүс сайхан амьдрана. Хамгийн ноцтой асуудал нь, тухайн улс орны оршин тогтнохын шийдвэрлэх зангилаа нь болдог эмэгтэйчүүд гадны иргэдтэй гэр бүл болох, өөрийн үндэстнээ үзэн ядаж гадныхыг магтан дуулж өөрсдийгөө доош хийн доромжилдог явдал юм. Тухайн үндэстэн материаллаг болон оюун санааны хувьд оршин тогтнох бололцоогүй болж, аяндаа СӨНӨДӨГ . Ийм л нөхцөл байдал Монгол улсад бүрдэн тогтоод байна. Тийм ч учраас АНУ-нэрт эрдэмтэн Jared M. Diamond-н bestseller „Collapse“ номонд „21-р зуунд устан алга болох Үндэстний жагсаалт”-нд Монгол улс 8 дугаар байрыг эзлэн жагсах болжээ. Ийм байдал үргэлжилсээр байвал ойрын ирээдүйд манай Үндэстэн мөхөх нь ойлгомжтой болоод байна. Энэ аюулыг хэрхэн зайлуулах вэ гэвэл, одоогийн үндсэн хуулийг “орвонгоор нь эргүүлэн” шинэчлэж, хүчирхэг төрийг байгуулах явдал юм. Харин “хүчирхэг” гэснээр хаант засаглал, эсвэл дарангуйллын тогтолцоог хэлээгүй шүү. Нийт ард түмний төлөө, нэг л жаргалын төлөө бүгдээрэй хамтаараа зүтгэдэг, “нэг монгол хүн Хамуг Монголын төлөө, Хамуг Монгол нэг монгол хүний төлөө” гэсэн үзэл баримтлал бүхий үндсэн хуулийг гаргаж, зөв мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээр ардчиллын хүрээнд богино хугацаанд үндэсний капиталыг буй болгосноор хөл дээрээ босох болно. Банкны тогтолцоог үндэсний болгоно. Гэхдээ социализмын үеийн “төрийн банк” гэсэн утгатай бус, харин үндэсний хүслийн төлөө үйлчилдэг, зөвхөн монгол үндэстэн хувьцааг нь эзэмшдэг банк байна. Тэр банкууд нь үндэсний салбарын корпорацуудыг үүсгэж тэдгээрийн хувьцааг мөн л монгол үндэстэндээ эзэмшүүлнэ. Зөвхөн ийм арга замаар болон бирдүүдтэй холбоогүй, зөв мэдлэгтэй, хүсэл нь ариун дотор нь цагаан, дайчин шинэ залуусаа гаргаж Монгол сүнсээ аварна. Өөр ямарч арга байхгүй!!! Ингэж байж л сүйрч устах үндэстний дээрх жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулж, жинхэнэ ёсоор Тусгаар тогтнолоо олж чадна. Харин үүний тулд эр эм, хөгшин залуугүй хүн бүр нэгэн үзэл санаан дор нэгдэн, өөрсдийн амьдрал, үр хүүхэд, хойч ирээдүйгээ урдаа тод харж, Монголын төлөө цохилох зүрхнийхээ галыг асааж хэлэх үгээ зоригтой хэлж, хийх үйлдлээ шийдэмгий гүйцэлдүүлэх цаг иржээ. Тайлаг тэмээ тавгаа барах мэт Тас шувуу далавчаа эцээх мэт Юуны төлөө зүтгэнэ вэ Хэний төлөө хичээнэ вэ …гэвэл… Монголын төлөө гэж бид хэлнэ!

gaga

2011.09.15 21:53:13
*.12.69.88

Zailuul  uhaantai n so-d irdeggui. Yamar oligtoi n irehev dee end ireed erhee aimshigtai honduulsen hun olon. Uuniigee hatuu hutuug uzej baina l gej boddog baih daa. Gadaadinhand ingej deerelhuulehgui gesen bardam zantai n end irdeggui. yadarsan humuusiig bitgii doromjlood bai.

OBM

2011.09.26 17:36:59
*.54.54.181

fhjfjh

nipmj

2011.10.12 21:32:11
*.194.117.242

so d amidarch bgaa buh zaluus negdeh l heregtei bi udahgu ochnoo ah duu naraa. mongolchuud bid bugdiig hiij chaddag hernee 76 g l yaaj ch chadkuu bgaa yum daa. yaaya daa baiz. so d bga mongolchuud negdeed huchee avaad mongoloo irj hugjuuliee. 76 aag harah hereggui. so buhel buten mongol uls bii bolgood butsaad mongoldoo ireed toriin ergeltiig huchtei ehluulj bolno shuudee.

ㄴㄴㄴㄴㄴ

2011.11.18 01:49:50
*.132.85.237

ㅋㅋㅋ 니 간첩이냐? 니 말이다...  먼저 성은라는 이름 부터 바꿔라!!!!! 

ㄴㄴㄴㄴㄴ

2011.11.18 02:11:22
*.132.85.237

공부 좀 한 놈 같은데.... 함부로 말하지마라,,, 외국에 나가서 기술도 배우고 들어가면, 나라 발전에 니 애국심 보다 더 큰 도움이 될것이다~~~이 놈~아

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24453
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
1941 Sanalaa helj tus bolooch [2] apple2011 2011-08-25 1857
» СОЛОНГОСЫГ ЗОРИХ ИДЭР ЗАЛУУСЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦЪЁ [16] 성은 2011-08-10 2993
1939 asuuh yum bn humuusee tyslaach [3] tsatsral 2011-08-09 2025
1938 mongolchuud hariinhand [11] xalx_blood 2011-08-04 2918
1937 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон [2] erhun88 2011-08-02 2152
1936 EVERLANd yaj ybdiin be hariulaad uguuch!!! [2] A11S 2011-07-28 2003
1935 САЙХАН НААДААРАЙ monh-monk 2011-07-08 2709
1934 admin bn uu ? [3] FR4Y 2011-07-04 1816
1933 Монгол хүний дүр зураг [10] eegiinaa 2011-07-03 4643
1932 medeh hvn bainuu [2] ochir 2011-07-02 2018
1931 Bairnii une buulgah mongol arga demjij baina! [3] joinmc 2011-07-02 2586
1930 asuult bna tuslaach ee [4] Enkhboldoo 2011-07-01 1908
1929 helj ugch tuslaach [2] gteba 2011-06-29 2498
1928 Солонгост ажиллаж байсан залуугийн тухай [3] mongol 2011-06-29 4061
1927 ӨЧҮҮХЭН БИ БЭЭР ЭХ ОРНОО ӨРӨВДӨХИЙН ЭРХЭНД ИНГЭЖ БИЧИГЛЭВЭЙ [3] ajilchin_zalyy 2011-06-25 2492
1926 Эрхэм зорилго [3] edward1 2011-06-19 1894
1925 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19277
1924 Сүүлийн үед гадаадын гэрээт ажилчид БНСУ-д урт хугацаагаар оршин суух эрх [3] huu88 2011-06-11 2538
1923 БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо(Монголдоо) суурьшиж байгаа гадаадын ажилчдын дунд хэрхэн ажил төрөл эрхлэн амжилтанд хүрсэн тухай сэдвээр эссэ, нийтлэл бичих уралдаан зарлаж байна. [1] monh-monk 2011-06-07 3566
1922 Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 [5] monh-monk 2011-06-07 4201
1921 Чиний хэлээр... (Ёс бус хэллэгтэй) Coolio-oos [8] Coolio_12 2011-06-04 2558
1920 Одоогоос 4 жилийн өмнө [3] ankxaa 2011-06-04 2761
1919 Бидний хоцрогдол зан араншингаас маань үүдэлтэй [6] erhun88 2011-05-31 2610
1918 2013 он хүртэл газар өмчилнө [19] Ээж минь 2011-05-28 2622
1917 шинэ санаа байна [2] Батчулуун 2011-05-15 3338
1916 Өрх толгойлсон эмэгтэйчүүд [6] Ээж минь 2011-05-08 5125
1915 ЭХ ОРОНДОО БҮҮ ГОМДООРОЙ! [2] doldond 2011-05-05 2348
1914 буян үйлдэж 49 хоногийн ном хурах үйл ажиллагаа monh-monk 2011-04-27 3029
1913 БАЙРНЫ ҮНЭ БУУЛГАХ МОНГОЛ АРГА [16] monh-monk 2011-04-25 8755
1912 Anhaar!!! [8] Tsas247 2011-04-23 3949
1911 Сайн байцгаана уу? King of land 2011-04-21 1879
1910 hi [2] zaya 2011-04-19 2200
1909 Хайлаастаас Нисэх хүртэл метро барина [2] Ээж минь 2011-04-18 2386
1908 1678 ГАДААДЫН ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА [5] Ээж минь 2011-04-18 2734
1907 Eh oron, gazar shoroo mini namaig uuchilaarai...!!! [1] Mongolain 2011-04-15 2885
1906 Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд анхааруулах нь [2] ***5- CAP** 2011-04-14 3568
1905 "Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна" monh-monk 2011-04-10 2929
1904 tuslaach humuusee [2] bertsetseg_09 2011-04-08 2283
1903 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12246
1902 ХОГгүй Улаанбаатарыг бий болгоё [2] gnew1 2011-03-29 2185
1901 haluun setgel [1] merkus hagan 2011-03-28 1936
1900 Паркинсон хууль monh-monk 2011-03-27 1910
1899 Хүн хүндэтгэж байгаа хүндээ муухай үг хэлдэггүй [3] Ээж минь 2011-03-26 2338
1898 Солонгост байгаа монголчууд нэр хүндээ алдаж байна [3] Ээж минь 2011-03-26 3795
1897 ДҮҮГЭЭ ХАЙЖ БАЙНА, НАДАД ТУСЛААЧ!!!!!! [9] Palam 2011-03-25 2563
배너신청
자생병원

배너신청