Улаанбаатар хотод метро байгуулахаар судалгааны ажил дуусах шатандаа явж байна. Нийслэлд байгуулах шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг БНСУ-ын “Сүсонг инженеринг” ХК боловсруулжээ.
ТЭЗҮ-ээр Улаанбаатарт хэвтээ босоо гэсэн хоёр тэнхлэгт метро байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ. Хэвтээ шугам баруун талд байх хотын шинэ төвөөс Улиастайн гүүр хүртэл, босоо тэнхлэгийнх 6 буудал буюу Хайлааст орчмоос одоогийн Олон улсын нисэх буудал хүртэл байхаар тусгажээ. Эхний ээлжинд хэвтээ тэнхлэгт 4 хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүртэй, босоо тэнхлэгт нь 2 хөдлөх бүрэлдэхүүн зүтгүүртэй явахаар төлөвлөсөн бөгөөд цаашдаа нийтийн тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам дээрх хөдлөх бүрэлдэхүүний тоо, цувааг нэмж, метро хоорондын хугацааг богиносгох боломжтой гэнэ.
Харин “Сүсонг инженеринг” компани метрог 2017 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулах боломжтой юм гэсэн үндэслэл гаргаад байгаа аж. ТЭЗҮ-ийн дараах зураг төсөл хийх хугацааг 1-1.5 жил, барилгын ажлыг 5 жил гэж тооцжээ.
mglsky.com