Бичлэгийн тоо 2,391
Монгол улсын иргэн гэх баталгаа болсон иргэний үнэмлэхээ огт аваагүй иргэд нилээдгүй байдаг байна. Харин сүүлийн жилүүдэд дээрх иргэд регистерийн дугаараа бусадтай үгсэн худалддаг болжээ. Энэхүү хууль бус үйлдэл хөдөө орон нутгийн алслагдсан сумдад ихэвчлэн гардаг байна. Регистерийн дугаараа зарж борлуулдаг иргэдийн хууль бус үйлдлийг тухайн сум дүүргийн баг хорооны засаг дарга нар дэмждэг гэж байна. Учир нь баг хорооны засаг дарга нарт тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдийн бүхий л бүртгэл байдаг. Тэд гадаад паспортан дээрээ хар тамга даруулсан, хилийн чанадад хууль зөрчиж байсан иргэдтэй хуйвалдан иргэний үнэмлэх анх удаа авах гэж байгаа иргэдийн ХААТР- 21 гэсэн баримтан дээр гарын үсэг зурдаг байна. Тэдний энэ наймаа төрийн цалин харж суудаг хурган дарга нарт ч овоохон орлого оруулдаг гэнээ. Иймэрхүү үйлдэл нийслэл хотод тэр бүр үйлдэгдэх боломжгүй болохоор алслагдсан аймаг сумдад гардаг. Гэхдээ нийслэл хотод албан бус тоогоор 10 мянга гаруй иргэд үнэмлэх аваагүй байгаа юм байна. Тэдний дунд ч ийм наймаа байхгүй гэх баталгаагүй юм байна. Хэдий албаны хүн энэ зүйлийг үгүйсгэж байгаа ч улаан мөнгөний төлөө иргэний үнэмлэх байтугай эд эрхтнээ худалдаалах гэсэн оролдлого ч өмнө нь гарч байсан.Арван зургаан нас хүрч нийгмийн амьдралд идэвхтэй оролцохоос эхлээд гадаад явах,гэр бүлээ батлуулах алхам дутамд Монгол улсын төрийн нэрийн өмнөөс олгосон иргэний үнэмлэх тань хэрэг болно. Харин өөрийгөө илэрхийлэх гол баталгаа болсон иргэний үнэмлэх регистерийн дугаараа бусдад худалдаалах мөчидхөн бодол таныг төрийн данснаас хасдаг гэдгийг иргэн бүр бодож ухаарах цаг болжээ.
Монгол нэртэй Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хужаа, өвөрмонголууд баригдаж барилга болоод, хужаа ресторан гэх мэтийн газруудаар орогнож, зуун айлын барилгын материалын худалдааны орчмоор, дарь дамба руу тэлэх хятад хороолол шахуу орон зай... Иргэний бүртгэл мэдээллийн төвөө 100 айлаас ядаж зайлуулах хэрэгтэй байна даа юун түрүүнд.
Манай иргэний бүртгэл хяналт нэг л бишээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс үнэхээр их ачаалалтай ажиллаж, нууцыг хадгалахыг хичээж ажиллаж байгаа нь үнэн энэ хүмүүс өөрсдийгөө өмөөрөх нь аргагүй ч үхэн үхтлээ өмөөрсөнд орвол дорвитойхон техник технологийн болоод, ажлын гүйцэтгэлдээ шинэчлэлт хийх нь илүү үр дүнтэй болов уу!