Бичлэгийн тоо 2,391
   11:26:18
Америкийн нэр нөлөө бүхий "Нью-Йорк Таймс" сонины цахим хуудаснаа "Чингис хаан дахин Монголыг удирдана" нэртэй нийтлэл гарчээ. Америк сэтгүүлчийн нүдээр монголчууд эзэн Чингис хаанаа хэрхэн хүндэлж биширдэг болохыг тайлбарлан бичсэн энэхүү нийтлэлийг уншигч та бүхэнд толилуулъя.
Улс орон бүрт тухайн газрын бахархал болсон хүмүүсийн хөшөө дурсгал мөнхжин байдаг билээ. Есүсийн хамгийн өндөр хөшөө Рио Де Жанейро хотод сүндэрлэж, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчийн дүр төрхийг Рашморе ууланд чулуугаар сийлбэрлэн, Лениний хөшөө Санкт Петербург хотод босгожээ. Аварга том хөшөөн хүн бүхий энэ төрлийн тэмцээнийг дэлхий даяар явуулбал Монгол Улс тэргүүлж болох юм.
XIII зуунд дэлхийн тэн хагасыг эзэлсэн морьт баатар гэгдэх Монголын эзэн гүрний Чингис хаан Монголын өргөн уудам тал нутагт эргэн иржээ. Монголын сааралтсан нийслэл Улаанбаатар хотоос автомашинаар цаг гаруй явсны эцэст Чингис хааны дүр төрх зэрэглээ мэт гялтганан харагдаж байлаа. 40 гаруй метр өндөр мориндоо мордсон Чингис хааны хөшөөг босгоход 250 тонн зэвэрдэггүй ган төмөр оржээ. Зочид, гийчид шатаар дээш авиран хөшөөний оройн хэсэгт гарч, Монголын өргөн уудам нутгийг харах боломжтой юм.
"Эзэн хааны хөшөөгөөр бүх монголчууд бахархдаг. Чингис хаан бол бидний баатар, бидний эцэг, бидний бурхан" гэж Япон сумо бөхөөр хичээллэдэг 26 настай Э.Санчир ярьж байв. Тэрбээр энэ аяллын үеэр мөн хөшөөний өмнө дурсгалын гэрэл зургаа авахуулжээ. Монголын хамгийн алдартай хүний аварга том энэ хөшөө 20 жилийн өмнө коммунист дэглэмийг түлхэн унагасан тус улсад бүтээсэн Чингис хааны хамгийн сүүлийн үеийн бүтээл юм. Одоо энэ улсад нисэх онгоцууд «Чингис хаан» олон нисэх онгоцны буудалд газардаж, оюутнууд нь Чингис хаан их сургуульд элсэн орж, гадна дотны жуулчид «Чингис хаан» зочид буудалд буух болжээ. Үүнээс гадна Чингис хааны хөргийг ундаа, архи, тамхи дээр буулгаснаас гадна хааны дүрстэй мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдэг байна.
Үүнээс гадна улс төрчид хааны талаар сонирхолдоо хөтлөгдөн 2006 онд Америкт байдаг, сууц буй Авраам Линкольний хөшөөний адил Засгийн газрын ордныхоо гадна Чингис хааны өөр нэг хөшөө босгожээ. Тус улсын парламентын гишүүд Чингис хааны дүр төрхийг ашиглахад зөвшөөрөл шаардаж байх хэрэгтэй гэж үзэн хууль тогтоомж гаргах талаар ярилцсан ч энэ тогтоомжийг хараахан батлаагүй байгаа аж.
Монголчууд эзэн хааныхаа гадаадын орнуудад хийсэн цуст аллагын удирдагч, тоо томшгүй хүний амь насанд хүрсэн хүн гэсэн ойлголтыг арилган түүний талаар шинэ ойлголт бий болгох арга замыг хайж байгаа билээ. Олон жилийн турш Орос, Хятад гэсэн хөрш орны сүүдэрт дарагдсан их хааны сүр хүчийн талаар дэлхий даяар түгээн дэлгэрүүлж байгаа юм.
Үүний хүрээнд Чингис хааны хөшөө цогцолбор байгуулж байгаагийн нэг хэсэг нь энэ аварга том ган хөшөө билээ. Женко тур Брью компани хөшөөний ажилд 4,1 сая доллар зарцуулсан байна. Одоог хүртэл бүрэн баригдаж дуусаагүй цогцолборт 200 гэр босгох юм. Энэ цогцолбор нь XIII зууны нүүдэлчин овог аймгийн аж амьдралыг тусган харуулах зорилготой. Хоёр давхар болгосон хөшөөний доод суурины барилгад гийчид Чингис хааны домогт алтан ташуурыг харж, уламжлалт хоол ундаар үйлчлүүлж, билльярд тоглох зэрэг нүүдэлчдийн бус зан үйлийг ч сонирхож болно. Хэдийгээр баттай нотолгоо байдаггүй ч «Чингис хаан» хөшөө байгуулсан газраас ташуураа олсон гэж ярьдаг байна. Ташуур олсон нь Чингис хааны ирээдүйн байлдан дагууллыг сайнаар зөгнөсөн билэг тэмдэг байжээ. Үүнтэй адил Женко Тур Брью компани ч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм. Хөшөөнөөс хэдхэн метрийн зайд XIII зуун гэдэг үндэсний хүрээлэн бий болгожээ. "Энэ бол үндэсний бахархал. Монголчууд Чингис хааныхаа хөшөөг харахдаа сэтгэл хангалуун байдаг. Одоо дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энд ирж, Монголчуудын түүхэнд оруулсан хувь нэмрийг талаар мэдэх болно" гэж Женко Тур Брью компанийн захирал Дэлгэрмаа хэлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн энэ хөшөөнд одоогоор 40 мянга гаруй хүн зочлоод байна. "Гадаадын жуулчид үнэндээ бол Чингис хаан гэж хэн бэ гэдгийг мэддэггүй. Тэд толь бичгээс л бага зэргийн мэдээлэл авдаг" гэж аяллын хөтөч Ганболд хэлж байв.
Одоо Чингис хааны тухай PR-ийн дайн өрнөж тэр хэрээр нэр хvнд нь ч улам өсч байна. Хоорондоо тэрсэлдэгч овог аймгуудыг нэгтгэж, дэлхийн хамгийн том эзэнт гvрнийг байгуулсан цэргийн гайхамшигт удирдагч Чингис олон улсыг захирсан хаан байв.
"Монголын Энциклопедиа ба Монголын эзэнт гvрэн" номыг бичсэн АНУ-ын Индиана их сургуулийн Төв Евроази судлалын профессор Кристофер Этвуудын хэлснээр монголчууд Чингис хааны дүр төрхийг дахин нээн илрүүлж, XX зуунд түүнийг дайчин тэмцэгч гэж үзэж байсан бол энэ үзэл өөрчлөгдөн түүнийг үндэсний билэгдэл болгосон. 1949 онд ЗХУ болон Монголын улс төрийн эрх баригчид Чингис хааны талаар үзэл суртал нэвтрүүлэхийг хориглож байсан юм. Харин одоо бол Чингис хааныг зvгээр нэг vндэсний баатрын хэмжээнд тавихыг монголчууд хvсэхгvй байгаа гэж хэлж байна.
С.Отгонбаяр
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2108936/e8d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1311 Найрамдлын үнэ цэнэ Monh-monh 2009-08-26 1752
1310 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү [5] Monh-monh 2009-08-26 1937
1309 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
1308 Ким Чен Ир Ємнєдийн ерєнхийлєгч Ли Мен Бактай ойрын хугацаанд уулзах хvсэлтэй Monh-monh 2009-08-24 1419
1307 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож танхайрав [7] Monh-monh 2009-08-24 4170
1306 Үнэгүй бясалгийг зөвхөн хавханд тавьдаг sarmisxan 2009-08-24 2009
1305 hairan eh oron mini............altnii nulims sarmisxan 2009-08-24 1821
1304 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 6 r heseg sarmisxan 2009-08-24 1866
1303 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 5 r heseg sarmisxan 2009-08-24 2133
1302 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 4 r heseg sarmisxan 2009-08-24 2033
1301 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 3 r heseg sarmisxan 2009-08-24 3768
1300 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 2-r heseg [1] sarmisxan 2009-08-24 3266
1299 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 1 r heseg sarmisxan 2009-08-24 3200
1298 Хойд Солонгосын (БНАСАУ) ерөнхийлөгчийн төлөөлөгч Өмнөд Солонгосын (БНСУ) ерөнхийлөгчтэй уулзлаа [1] Monh-monh 2009-08-23 6289
1297 S.Bayar sarmisxan 2009-08-23 1503
1296 baabariig sonsyo [3] sarmisxan 2009-08-23 1578
1295 68%-ийн татвар Баабарын санаснаар боллоо [4] ss_sniper 2009-08-22 1893
1294 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
1293 00- д ОРОХ Ч ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХАМААТАЙ ЮУ? [1] Monh-monh 2009-08-21 1552
1292 БНСУ-с НӨАТ 10%-аа МОНГОЛ ХҮН БҮР АВЧ ЧАДАХ УУ? БОЛОХ УУ? Monh-monh 2009-08-21 3147
1291 G-Mobile-ийн талаарх ХХЗГ-ын албан бичиг өөрөө агуулгын хувьд хууль бус болох тухай нотлохыг хичээе. [3] Monh-monh 2009-08-21 3690
1290 Монголд гүний усны нөөц байхгүй. Monh-monh 2009-08-20 2481
1289 ХҮМҮҮСЭЭ???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-20 1985
1288 ...Бахархмаар бас жоохон Харамламаар... [1] daruuhan01 2009-08-19 1741
1287 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [4] Narchig 2009-08-19 2160
1286 -Элбэгээг томрохоор ах нь дагаад томордог- [4] daruuhan01 2009-08-19 2014
1285 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
1284 Why boys need parents... Monh-monh 2009-08-19 1270
» ЧИНГИС ХААН МОНГОЛЫГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-19 3621
1282 Жуулчдын гудамж уу? жуулчны гудамж уу? Monh-monh 2009-08-19 3086
1281 ЭМГЭНЭЛ [1] Monh-monh 2009-08-18 1949
1280 АНУ-ЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР УСТГАНА ГЭЖ СҮРДҮҮЛЭВ Monh-monh 2009-08-18 1432
1279 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
1278 Харийн эрсийн өврийг дулаацуулах болсон олны танил Монгол хүүхнүүд [5] lollipop976 2009-08-18 3850
1277 Монголын сүмочинд гахайн томууны шинж тэмдэг илрэв [2] lollipop976 2009-08-18 1816
1276 Тэжээвэр нохойноос дор амьдралынх нь өмнө хэн буруутай вэ daruuhan01 2009-08-18 1945
1275 90 саяын Гансүх [1] ~~~*oGoGo*~~~ 2009-08-18 6756
1274 АНУ-ЫН ХАМГИЙН ТОМ БАНК УНАЛТАД ОРЖЭЭ Monh-monh 2009-08-17 1404
1273 Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв? [1] daruuhan01 2009-08-17 2798
1272 <<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ ИЙМЭРХҮҮ>>>!!!СЭНСАЦИ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 1983
1271 АЛДАРТ БРЭНДҮҮДИЙН УРИА НЭГ ИЙМЭРХVV Monh-monh 2009-08-16 2498
1270 АНУ-Д ОН ГАРСААР 64 БАНК ДАМПУУРЧЭЭ... Monh-monh 2009-08-16 1657
1269 ГАДААДАД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛТЭЙ БОЛНО Monh-monh 2009-08-16 2463
1268 МОНГОЛ УЛСЫН ТУГ ДАЛБААГ УРД ХӨРШИД АЛДААТАЙ, ГУЙВУУЛАН ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАРЖ БОРЛУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-16 3299
1267 AIHAVTAR HUGJSUN HVNII NAIMAA bilgesh 2009-08-16 2143
배너신청
자생병원

배너신청