Бичлэгийн тоо 2,391
Хэдэн жилийн өмнө тэнэмэл хүүхдүүд орц, хонгил, траншейны нүхэнд амьдарч байсан цаг саяхан.Гэвч өнөөдөр ийм дүр зураг тэр бүр таараад байхгүй болсон. Үүнээс үзэхэд траншейны хүүхдүүд хаашаа алга болсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь их энгийн. Тэдний ихэнх нь өсч том болоод насанд хүрсэн, элдэв гэмт хэрэгт холбогдоод аавын хаалга татсан, эсхүл хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон байх. Дэлхий дээр нэг сая хүн хүний наймааны золиос болж байгаагийн дотор хүүхэд, эмэгтэйчүүд 80 орчим хувийг нь эзэлж байдгийг тооцвол бас л бодууштай асуудал. Гэтэл тэдний хэд нь сэтгэлдээ хурсан жавраа арилгаж, хүний ёсоор амьдарч яваа бол доо.

Саяхан автобусанд явж байхдаа өнөөх нүдний гэм болсон тэнэмэл гэгдэх таван хүүхэдтэй тааралдлаа. 5-10 орчим насны бололтой гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэд байв. Бүх бие нь хирэндээ баригдаж, үс зүс гэж авах юмгүй болсон байгаа нь дэндүү гачлантай. Бие нь загатнаж байгаа бололтой маажихаас гадна ундааны саванд хийсэн усаа дамжуулан ууцгааж байв. Үгээр илэрхийлэхийн аргагүй ямартаа ч үнэхээр сэтгэл эмзэглэм дүр зураг тэнд харагдаж байлаа. Удалгүй тэд автобуснаас буугаад хаашаа ч юм бэ яваад өглөө. Зуны урин дулаан цаг болоод л болдог байх. Харин тэсгим өвлийн хүйтэнд тэд хаана яажшуухан амьдрах бол гэхээс өр өвдөнө.

Өдрийнхөө хоолыг идэхээр нэгэн кафед сууж байтал 12-13 орчим настай гэмээр нэгэн охин хоол идэж суугаа эрэгтэйн өөдөөс өрөвдөлтэй нь аргагүй харан сууж байх юм. Нөгөө залуу «Чи яах гэсэн юм бэ» гэхэд «Танаас юм асуух гэсэн юм» гэсээр охин доош тонгойн газар ширтэнэ. Залуу «За тэгээд асуу л даа» гэхэд «Ах аа, та надад ундаанаасаа өгөөч» гэж сулхан хэлээд гутлаа ширтэн тонгойв. Залуу зөөгчөөс аяга өгөхийг хvслээ. Зөөгч охин ундаанаас нь аяганд хийгээд охинд өгөв. Зөөгч: «Чи хүн хоол идэж байхад битгий саад болоод бай. Бушуухан наадахаа уучихаад зайлж үз» гэлээ. Хүнтэй нь тааруулж харьцаж байгаа бололтой зөөгч, охин хоёрын хооронд ийм л яриа болж өнгөрсөн юм. Охин ч ундаагаа уугаад гарч одов. Хоол идсэн кафегаасаа гараад ажил руугаа явахаар унаанд суулаа.

Суусан автобус маань нэг буудал яваад зогсоход автобусны буудал дээр зогсож байсан нэг эрэгтэйгээс нөгөөх охин мөнгө гуйн зогсохыг харав. Тэр эрэгтэй түүнд түрүүчийн ундаа өгсөн ах шиг өгөөмөр хандсангүй. Загнаад хөөж байсан агаад охин уруу царайлан доошоо харан нэгэн цайны газар руу яваад орчих нь хөдөлж буй автобусны цонхоор ширтэж байсан надад зэрвэсхэн харагдаад өнгөрлөө.

Өнөөдөр надтай яагаад дандаа ийм хүүхдүүд тааралдаад байна вэ. Хөөрхийлөлтэй тэдгээр хүүхэд ямар үйлийн үртэй болоод ингэж амьдрах ёстой юм бэ. Ходоодоо борлуулахын тулд гуйлга гуйж яваа хөөрхий охин, хирэндээ баригдаад хэрэн тэнэж буй хүүхдүүдийн энэ л дүр зураг автобусанд суугаад ажил руугаа явж буй миний сэтгэлээс гарахгүй зовоосоор л байлаа.

Замбуулин хорвоогийн дээдийн дээд болох хүний төрлийг олж төрчихөөд гэрийн тэжээвэр нохойноос дор амьдарч буй тэдний өмнө хэн буруутай вэ. Шалтгаан нь юундаа байна вэ. Гэр бүл салалт, хойд эх, эцгийн хатуу гар, гэр бүлийн хүчирхийлэл энэ бүгд тэдэнд нөлөөлж байна уу. Эсвэл ядуурал, ажилгүйдэл үү. Төр нь иргэнээ нийгэм шиг нийгэмд амьдруулж чадаагvйн буруу юм уу. Эцсийн дvнд хүүхдvvдийн гэрээсээ дайжих эсвэл хөөгдсөн байж болох шалтгааны хамгийн гол нь гэр бүлийн асуудал ажээ. Эцэг, эх нь арчаатай хүмүүс байсан бол тэд ингэж явахгvй байсан биз. Үр хүүхэд гэдэг хүссэнийхээ зоргоор гаргачихаад хогон дээр хаядаг новш биш байлтай.

Тэжээж чадахгүй байсан юм бол яах гэж хvvхэд төрүүлдэг байна аа. Гэтэл хvсээд ч үр хүүхэдтэй болдоггүй гэр бүл хичнээн байдаг билээ дээ. Хүн шиг сайхан амьдарч чадахгvй, салалтыг юман чинээ бодолгvйгээр үр хүүхдээ өнчрүүлж, хойд эх, эцгийн хатуу гар үзүүлж буй мунхаг эцэг, эхчүүдийг яалтай билээ. Хүний амьдралыг хэн ч тааж мэдэхгүй ч өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийх л хэрэгтэй гэж бодном. Эцэг, эхийн сэтгэл хэзээ ч, ямар ч тохиолдолд үр хүүхдээ хаях ёсгүйсэн гэсэн элдэв бодлыг тээн явсаар сэтгэл минь цуцаж орхилоо.

Маргаашийн мандах нap тэднээс халуун дулаан илчээ харамлахгүй болохоор тэд даарахгүй байх. Харин хоол өгөх сайхан сэтгэлт хүмүүvс тааралдаж ходоодоо баярлуулж тэд чадах болов уу. Тэднийг ирээдүйд юу хүлээж байгаа бол. Тэд хэрхэх бол. Тэдний өмнө хэн буруутай вэ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2102471/a62/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24480
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27999
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115758
1311 Найрамдлын үнэ цэнэ Monh-monh 2009-08-26 1770
1310 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү [5] Monh-monh 2009-08-26 1951
1309 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29944
1308 Ким Чен Ир Ємнєдийн ерєнхийлєгч Ли Мен Бактай ойрын хугацаанд уулзах хvсэлтэй Monh-monh 2009-08-24 1433
1307 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож танхайрав [7] Monh-monh 2009-08-24 4195
1306 Үнэгүй бясалгийг зөвхөн хавханд тавьдаг sarmisxan 2009-08-24 2032
1305 hairan eh oron mini............altnii nulims sarmisxan 2009-08-24 1842
1304 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 6 r heseg sarmisxan 2009-08-24 1885
1303 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 5 r heseg sarmisxan 2009-08-24 2157
1302 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 4 r heseg sarmisxan 2009-08-24 2053
1301 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 3 r heseg sarmisxan 2009-08-24 3795
1300 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 2-r heseg [1] sarmisxan 2009-08-24 3306
1299 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 1 r heseg sarmisxan 2009-08-24 3239
1298 Хойд Солонгосын (БНАСАУ) ерөнхийлөгчийн төлөөлөгч Өмнөд Солонгосын (БНСУ) ерөнхийлөгчтэй уулзлаа [1] Monh-monh 2009-08-23 6315
1297 S.Bayar sarmisxan 2009-08-23 1522
1296 baabariig sonsyo [3] sarmisxan 2009-08-23 1604
1295 68%-ийн татвар Баабарын санаснаар боллоо [4] ss_sniper 2009-08-22 1914
1294 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24374
1293 00- д ОРОХ Ч ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХАМААТАЙ ЮУ? [1] Monh-monh 2009-08-21 1572
1292 БНСУ-с НӨАТ 10%-аа МОНГОЛ ХҮН БҮР АВЧ ЧАДАХ УУ? БОЛОХ УУ? Monh-monh 2009-08-21 3183
1291 G-Mobile-ийн талаарх ХХЗГ-ын албан бичиг өөрөө агуулгын хувьд хууль бус болох тухай нотлохыг хичээе. [3] Monh-monh 2009-08-21 3737
1290 Монголд гүний усны нөөц байхгүй. Monh-monh 2009-08-20 2501
1289 ХҮМҮҮСЭЭ???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-20 2002
1288 ...Бахархмаар бас жоохон Харамламаар... [1] daruuhan01 2009-08-19 1760
1287 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [4] Narchig 2009-08-19 2181
1286 -Элбэгээг томрохоор ах нь дагаад томордог- [4] daruuhan01 2009-08-19 2037
1285 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18476
1284 Why boys need parents... Monh-monh 2009-08-19 1293
1283 ЧИНГИС ХААН МОНГОЛЫГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-19 3641
1282 Жуулчдын гудамж уу? жуулчны гудамж уу? Monh-monh 2009-08-19 3110
1281 ЭМГЭНЭЛ [1] Monh-monh 2009-08-18 1971
1280 АНУ-ЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР УСТГАНА ГЭЖ СҮРДҮҮЛЭВ Monh-monh 2009-08-18 1453
1279 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14096
1278 Харийн эрсийн өврийг дулаацуулах болсон олны танил Монгол хүүхнүүд [5] lollipop976 2009-08-18 3880
1277 Монголын сүмочинд гахайн томууны шинж тэмдэг илрэв [2] lollipop976 2009-08-18 1846
» Тэжээвэр нохойноос дор амьдралынх нь өмнө хэн буруутай вэ daruuhan01 2009-08-18 1964
1275 90 саяын Гансүх [1] ~~~*oGoGo*~~~ 2009-08-18 6780
1274 АНУ-ЫН ХАМГИЙН ТОМ БАНК УНАЛТАД ОРЖЭЭ Monh-monh 2009-08-17 1425
1273 Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв? [1] daruuhan01 2009-08-17 2828
1272 <<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ ИЙМЭРХҮҮ>>>!!!СЭНСАЦИ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 2006
1271 АЛДАРТ БРЭНДҮҮДИЙН УРИА НЭГ ИЙМЭРХVV Monh-monh 2009-08-16 2507
1270 АНУ-Д ОН ГАРСААР 64 БАНК ДАМПУУРЧЭЭ... Monh-monh 2009-08-16 1674
1269 ГАДААДАД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛТЭЙ БОЛНО Monh-monh 2009-08-16 2498
1268 МОНГОЛ УЛСЫН ТУГ ДАЛБААГ УРД ХӨРШИД АЛДААТАЙ, ГУЙВУУЛАН ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАРЖ БОРЛУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-16 3330
1267 AIHAVTAR HUGJSUN HVNII NAIMAA bilgesh 2009-08-16 2167
배너신청
자생병원

배너신청