Бичлэгийн тоо 2,391
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. Тус зөвлөл нь ирэх сарын 24 –нд үйл ажиллагааныхаа нээлтийг хийх юм байна. Зөвлөл гадаадад сурч, ажиллаж буй иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, мөн тэднээс эх орондоо хөрөнгө оруулалт хийх, өрхийн бичил үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр гаргаж буй санал санаачилгыг дэмжин зохицуулах ажээ. Монголчууд дэлхийн 80 орчим оронд ажиллаж, сурч байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс тэр орнуудын хууль тогтоомжийг судалж, түүндээ түшиглэн гадаадад байгаа иргэддээ эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднээс ирсэн санал хүсэлтийг нэгтгэн хүлээн авч, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд шуурхай хүргэх механизмыг олон улсын Cold-Agro онлайн хүрээлэн байгуулах замаар шийдэх юм байна. |