Бичлэгийн тоо 2,391
E-mail
2009 оны 07 сарын 08
Буддын, загалмайтны, лалын болон бусад олон шашинд сүсэглэгчид бурхан байдагт итгэдэг. Бурхнаа дотроо өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Түүнийгээ дүрсэлдэг. Дүрслэл нь ялгаатай. Хүмүүн бид бурханг олон янзаар зураад байна уу? Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн тухай тээр эртний түүх сургаалийг дараа дараагийн үед дамжуулсаар, үлгэр домог болтлоо олон жил яригдсан, яаж байгаль эхтэй зохицон, өөр хоорондоо эв найртай, аз жаргалтай амьдрах тухай сургасан агуу номлогчдыг бурхан гээд бодчихсон шиг.


Хүмүүн бидэн шиг дүр төрхтэй бурхан гуай өөрөө бидэн дунд алхаад байгаа шиг ойлгочихсон шиг. Тухайн газар орны хүн зонтой тун төстэй бурхан "амилаад" байх нь сонин. Гэтэл гадна төрх, ахуй амьдрал, соёл урлаг, хөгжлийн түвшин, сэтгэлгээний онцлог өөр өөр хорвоогийн бүх хүмүүсийн бурхны сургааль сайн муугийн дэнс сэтгэлийн тухай өгүүлэх нь адил. Хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэх шалгуураар шүүгддэг нь хаана ч бас адил.
 
Буддын шашинд буу зэвсэг агссан, "сонгодог" утгаар байх дайсныг буруу номтон муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд түлхэн оруулдаг сэтгэлийн муу илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэхийг сургадаг. Хүн гэдэг "үзэж", "сонсож", "амталж", "цэнгэж", "эдэлж" байдаг хүртэхүйн таван эрхтэнтэй нэгэн. Сэтгэл, бие болоод хэлээ дийлэхээ больж, хүртэхүйг хэтрүүлчихвэл "уур хилэн", "атаа жөтөө", "омог бардам," "харанхуй мунхаг", "шунал тачаал" гэх нүгэлд уначих гээд байдаг нэгэн.
 
Суудлын төлөө олох нэр
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян...
 
...Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ.
 
Товчилбол:
 
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож
Уурын мэсийг бариад омгоор түлэгдэж
Атаагаар агсамнан
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгай дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий. (Д.Равжаа "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу")
 
Буддын шашинтан сэтгэл гэгч "зэрэглээ мэт үзэгдэвч, зүүд мэт хоосон" гээд "хоосон чанарын гайхамшигт" сүсэглэдэг. Эрт урьд цагт хүний сэтгэл дотор орших бурхныг огт дүрсэлдэггүй байв. Махан бодоос бүтсэн хүнээс бурханд өргөсөн тахил бодит зүйл тул зурганд дүрслэгдээд, бурхан өөрөө байхгүй хоосон зай үлдээдэг байв. Бүр хожуу үеийн зарим бүтээлд бурхан сахиусыг дүрсэлдэггүй энэ уламжлал үлдсэн тод жишээ бол, янз бүрийн бурхад, сахиусад зориулсан өргөл тахилыг дүрсэлдэг "Хангагч эрдэнэ" буюу "Ганзай" төрлийн бүтээлүүд билээ. Жигжид, Очирваань, Гомбо, Шалши зэрэг арван хангалд тус бүрд зориулсан ганзайнуудад бурхан сахиус өөрөө байхгүй зохиомжоороо төстэй боловч, тахилын мал амьтад өөр өөр өнгөөр будагдсан, бурхдын орших орд харш нь ялгаатай зурагддаг. Гэхдээ л хүн энэ зургийг бүтээсэн болохоор, харагдахгүй тэр бурхан сахиусыг хүнтэй адил мэт төсөөллөөс ангижирч чадаагүй нь зургаас бас харагдана. Нүүр царай харагдахгүй ч толгой байх баримжаанд титэм зүүлгэсэн, баригдахгүй бие харагдахгүй хөл дээр завилан суусан нь өмсүүлсэн өмсгөлийн нугалаас хэлбэрээр тодорно.
 
Бурхантай нүүр тулан уулзсан хүн байхгүй ч, гэхдээ л байдаг гэх Бурхан огт дүрслэгддэггүй байх нь үнэнд илүү ойр мэт.
 
Бурхан ч сэтгэлээс гарна
Буг ч сэтгэлээс бүтнэ
Буян хилэнц сэтгэлээс
Булт хоосон сэтгэл буй... (Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл")
 
Монголын Дулдуйтын Равжаа, Чехийн Милан Кундера, Туркийн Орхан Памук гээд агуу сэтгэгч зохиолчид бүгд сайн зураачид байсан, зураач болох уу, зохиолч болох уу гэж сонгож ядаж байсан гэдэг. Тэд амьдрылын өнгийг, сэтгэлийн олон өнгөтэй нь хамт үгээр дүрсэлж мөнхийн бүтээлээ туурвисан. Хэрвээ тэднийг үгээр бус өнгө будгаар бийрээр сэтгэлийг дүрсэл гэвэл ямар зураг зурах байсан бол?
 
Гангаа (Чех улс)
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1914252/bf2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24499
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28027
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115787
1176 АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1] lollipop976 2009-07-20 1461
1175 Улсын гарьд Б.Гантогтох Даян аварга А.Сүхбатын хөдөлмөрийг талаар болгожээ [1] lollipop976 2009-07-20 1573
1174 МӨНГӨ [3] Munkh-munkh 2009-07-19 1270
1173 ХАРAМАЛ [1] Munkh-munkh 2009-07-19 1354
1172 DALAI RU HAMTDAA [1] BATNEGDEL 2009-07-19 1281
1171 NEWS. north korea Munkh-munkh 2009-07-18 1112
1170 Буудсан цагдаа нарыг өршөөхийг эсэргүүцсэн иргэд өлсгөлөн зарлалаа [1] lollipop976 2009-07-18 1321
1169 Мотоспортын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно [1] jion 2009-07-17 1520
1168 Монголын өмнөд бүсийг хөгжүүлэхэд таван тэрбум төгрөг шаардагдана гэжээ [1] jion 2009-07-17 1212
1167 Үерийн улмаас 21 хүн амиа алдаад байна jion 2009-07-17 1403
1166 ХАЛУУНААР ЮУ ХИЙЖ, ХААНА БАЙХАА ОДОО ТӨЛӨВЛӨӨРЭЙ. Munkh-munkh 2009-07-17 1396
1165 ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ДУНДАХ ХОТ Munkh-munkh 2009-07-17 2094
1164 Сүр дуулиантай ... [5] TS:ELGEMSUU 2009-07-17 1815
1163 Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай тогтоолыг баталлаа [1] sabrag 2009-07-16 1749
1162 Халтуурдсан замын засварыг хэдхэн өдрийн бороо илчлэв [1] lollipop976 2009-07-16 1540
1161 Чингэлтэй дүүрэгийн нөхөн сонгуулиар дуучин С.Жавхлан нэр дэвшихээр бэлдэж байна [4] lollipop976 2009-07-16 2109
1160 Энэ сарын 25-нд тэнгэрээс 100 мянган ам.доллар унаж магадгүй MUZZ 2009-07-15 1510
1159 ЭВЛЭЛДЭН НЭГДЭЦГЭЭЕ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД АА Munkh-munkh 2009-07-15 1279
1158 HURIMIIN DAASHINZ [1] Xap Xac 2009-07-14 2718
1157 ҮЗЭЛ СУРТАЛ< ХЭТ ТУЙЛШИРАЛ ( video) [1] Munkh-munkh 2009-07-14 2027
1156 Самарканд , Бухар, Ташкент( photos) Munkh-munkh 2009-07-14 1512
1155 КАЗАКСТАН НИЙСЛЭЛЭЭ НҮҮЛГЭСЭН УЛС Munkh-munkh 2009-07-14 2478
1154 Гадныхны нүдээр Монгол (Улаанбаатар, нарантуул зах) [2] Munkh-munkh 2009-07-13 2102
1153 БНАСАУ-н дарга Kim Jong-il Munkh-munkh 2009-07-13 1266
1152 БНСУ болон Зүүн хойд Азийн орнуудтай наймаа хийж чадахгүй гэж үү? Munkh-munkh 2009-07-13 1435
1151 Аврага том хүний араг яс олдсон байна MUZZ 2009-07-12 1753
1150 N. KOREA photos 01 Munkh-munkh 2009-07-12 1002
1149 Тусгаар тогтнол чамайг ...Монгол түмэн минь сайхан наадаарай [1] mgldevochka 2009-07-12 1760
1148 Наадмын хуушуур 700 төгрөгийн үнэтэй байна [2] mgldevochka 2009-07-12 2186
1147 Дэнж хотойлгосон монгол наадам mgldevochka 2009-07-12 1919
1146 БНСУ-д АМьДАРЧ, АЖИЛЛАЖ, СУРЧ БАЙСАН МОНГОЛЧУУДААС. Munhk.D [1] Munkh-munkh 2009-07-11 1820
1145 Монгол түмэн минь сайхан наадаарай lollipop976 2009-07-10 1282
1144 Хязаалан насны морьд барианд орж ирлээ lollipop976 2009-07-10 1411
1143 МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аврага Х.Баянмөнх:Сүхбат ямар хүүхэнтэй яваад байгааг би мэдэхгүй [3] lollipop976 2009-07-10 3937
1142 ЭЛЧИН САЙДАА НААДАМ ХИЙХ ҮҮ? Munkh.D [4] Munkh-munkh 2009-07-10 2291
1141 Бидний мэдэхгүй Солонгос... NEW POTHOS NORTNe KOREA [7] Munkh-munkh 2009-07-10 2959
1140 hi all lollipop976 2009-07-10 1177
1139 АНУ-н ТӨРИЙН САЙТУУД РУУ БНАСАУ-н ХАКЕРУУД ДОВТОЛЛОО Munkh-munkh 2009-07-09 1652
1138 УУЛ УУРХАЙ УХАХ УУ? [1] Munkh-munkh 2009-07-09 1639
1137 PUSANII MONGOL TOWNIIG HELEED OGOOCH YG HAANA BAIDGIIG [2] baagii39 2009-07-09 1620
1136 БНСУ-с СУРАХ ЮМ БАЙНА УУ? Munkh-munkh 2009-07-09 1872
» Бурхан сэтгэл хоёрын алийг зурах . Гангаа (Чех улс) Munkh-munkh 2009-07-09 1849
1134 Энэ олон дүрмийн алиугаар (алинаар )нь явах вэ? Таминээ (та минь ээ)? -Ё. Гантулга (Австрали) Munkh-munkh 2009-07-09 1830
1133 Норовсамбууг ангийн найз чинь хайж байнаа [1] sss sss 2009-07-09 1702
1132 БАЯРТАЙ Michaеl [3] Munkh-munkh 2009-07-08 1543
배너신청
자생병원

배너신청