Бичлэгийн тоо 2,391
БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал
Нэг. Солонгос дахь монгол иргэдийн тухай тоо баримт
Суугаа орны ХЗЯ-ны албан ёсны мэдээгээр энэ оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар БНСУ-д нийт 32.206 монгол иргэн байна. Үүнээс суралцагчид /1717 хүн/, солонгос иргэнтэй гэр болсон манай харьяат /2.325 хүн/, МИАТ, УНДЕГ, ГАХИТ, Хаан банк зэрэг төлөөлөгчийн газруудын ажилтнууд, монгол сургуулийн багш нар, түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчид, тэдний гэр бүлийн гишүүд, 3 сарын визээр ирэгч /1000/-дийг хасвал 27.000  иргэн,  түүний  16.806  нь гэрээгээр  10.194 нь хууль бусаар ажиллаж байна.

Хоёр. БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Солонгос дахь монгол иргэдэд нөлөөлж буй байдал  

-Дотоодод ажлын байр хомсдсон, өнгөрсөн оны квотыг ашиглаж дуусгах, гадаадаас ажиллах хүч авах тухай 2004 оны хуулинд өөрчлөлт оруулахтай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар энэ оноос гадаадаас ажиллах хүч шинээр нэмж оруулахыг түр зогсоогоод байна /2008 онд зөвшөөрөл олгосон цөөн тооны ажилчдыг авч байгаа/. Үүний улмаас Солонгосоос ажлын байрных нь захиалга 2008 онд авсан манай 700 гаруй хүн ирж чадахгүй хойшлогдоод байгаа бөгөөд тэр ажлын байр нь ч хадгалагдах эсэх нь тодорхойгүй   байна.   Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээгээр шинээр ажилчид нэмж оруулах эрх нээгдсэн ч гэсэн гадаад орнуудад өгөгдөх энэ оны квот өмнөх оныхоос 20-30 хувь буурах төлөвтэй байна. Чингэвэл, 2009 онд ирэх манай 5000 орчим хүн 1000-1500 хүнээр багасахад хүрэх нь.    

-Жижиг, дунд үйлдвэрүүд дампуурах буюу ажлаа зогсооход хүрч байгаагаас өнгөрсөн оны 10-12 дугаар сард гадаадын 8000 орчим, түүний дотор манай 1000-аад гэрээт ажилчид ажилгүй сул зогсолттой, цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Ийм нөхцөлд Солонгосын хөдөлмөрийн бирж ажил олгох ёстой боловч  хэрэг дээрээ ажил олдохгүй байгаа аж. Иргэд энэ асуудлаар ажиллах хүч илгээх төвийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт их хандаж  байна.  

-Үйлдвэрийн газруудын нэлээд нь ажлын 5 өдөрт шилжсэнээр дотоод, гадаадын ажилчдын хөдөлмөрийн сарын хөлс  836.000 вон /620 доллар/  болтлоо буураад байна.

-Хөдөлмөрийн хөлс бүхэлдээ буурсан, воны ханш унасан зэргээс шалтгаалан хямрал эхлэхээс өмнө гэрээт ажилчдын сарын дундаж хөдөлмөрийн хөлс 900 доллар байсан бол эдүүгээ 600-650 доллар болж, ажилчдын орлого багаж байна. Энэ нь монгол руу шилжих валютын хэмжээг багасахад нөлөөлж буйгийн зэрэгцээ воны ханш чангарахыг иргэд хүлээж мөнгө гуйвуулахаа азнаж байна. Манай иргэдийн мөнгөн гуйвуулгыг хамгийн их гүйцэтгэдэг Korea Exchange Bank-ны судалгаагаар, 2008 онд Монгол руу илгээх ажилчдын нийт мөнгөн гуйвуулга 40 хувиар багасч, тус банкаар гэхэд дөнгөж 20 сая 753 мянган доллар шилжсэн аж /5 банк, хувийн брокеруудаар дамжуулан мөнгө гуйвуулдаг/. Энэ бол хямралаас өмнөх жилүүдийн Солонгос дахь монгол ажилчдын 1 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгө юм.    

-Сүүлийн үед, тухайлбал, 2008 оны 6 дугаар сараас хойших  6 сарын хугацаанд 2.253 хүн буцлаа. Үүнд хямрал бас  нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гурав. Солонгос иргэд гадаадад зорчих хандлагын талаар
БНСУ-ын Аялал жуулчлалын агентлагийн мэдээгээр 2008 онд гадаадад зорчсон солонгос иргэдийн тоо өмнөх оноосоо 11 хувиар /18.672.344 хүн/, түүний дотор 12 дугаар сард 38 хувиар буурсан бөгөөд энэ онд үүнээс ч багасах төлөвтэй байна. Манай улсад зорчих солонгос иргэдийн тоо ч тодорхой хэмжээгээр багассан дүн гарч байна. Тухайлбал, манай ЭСЯ-наас 2007 онд 38.350 солонгос иргэн виз авсан бол өнгөрсөн онд 35.839 болж 3000 орчмоор буурснаас гадна энэ оны 1 дүгээр сард  771 солонгос иргэн виз авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5О хувиар бага байна /2008 оны 1 дүгээр сард 1403 виз авсан/.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны ХМА-аас мэдээлэв
 
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1314000/b25/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
591 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1482
590 hi orchulj ugch tuslaach [1] uujuu 2009-02-21 899
589 сайн санааны үзүүрт тос [1] borgil_sak 2009-02-21 1543
588 Цагаан сар 1-26 [1] 나이키 2009-02-21 1423
587 Апачи омгийнхон удирдагчийнхаа гавлын ясыг шаарджээ Munkh-munkh 2009-02-21 1398
586 АНХДУГААР ХУРЛЫН ТОВ ЗАРЛАХ НЬ [3] Munkh-munkh 2009-02-21 2063
585 Tengeriin hishig atgalaa l gesen vg $$$ ^^ [1] huruu 2009-02-21 1593
584 Солонгост байгаа монголчууддаа хэрэгтэй мэдээллийг нь [1] bolor2 2009-02-21 1174
583 Хүүхэдтэй хүн бүр байнга орж байгаарай bolor2 2009-02-21 1392
582 Бизнес санаа байна уу? [4] finepix 2009-02-19 4810
581 Irland-Mongol Munkh-munkh 2009-02-19 1225
580 US /Colorado/-Mongol Munkh-munkh 2009-02-19 1113
579 Британийн Монголчуудын Холбоо, Munkh-munkh 2009-02-19 984
578 Canad-Mongol Munkh-munkh 2009-02-19 1029
577 Франц улсад оршин суугаа Монгол Munkh-munkh 2009-02-19 997
576 Japan- Mongol Munkh-munkh 2009-02-19 997
575 Mongolian Community in Australia [1] Munkh-munkh 2009-02-19 1024
574 Belgi-Mongol Munkh-munkh 2009-02-19 1077
573 Chekh- Mongol Munkh-munkh 2009-02-19 1299
» БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Munkh-munkh 2009-02-19 1347
571 Миний үзэл бодол /Хусейныг дарж Хусейныг сонгосон/ [16] Munkh-munkh 2009-02-19 2817
570 mglclub. com khamtrakh bolov uu? Munkh-munkh 2009-02-19 3583
569 Cолонгос хэлний үнэгүй сургалт [3] BATNEGDEL 2009-02-19 1082
568 25р суваг тв ээ үзээрэй. [1] baagii111 2009-02-19 1250
567 barivchilgaa!!!!!!!!!!!!!ㅁㅁ [1] enhrii08 2009-02-18 1364
566 Songyylid sanal ogox erxee edleye [2] aaznag 2009-02-18 1169
565 Амжилт хэнд ирдэг вэ? [1] finepix 2009-02-18 1278
564 zaawal vzeerei ene hangvg gedeg yag l neg iimerhvv..... [3] luxury 2009-02-17 1512
563 Та хүүхэдтэй юу? тэгвэл ийшээ ороод үзээрэй. [1] bolor2 2009-02-17 1022
562 Баян болох арга замууд [6] finepix 2009-02-16 5305
561 Оюутолгойг ашиглах гэрээний төсөлтэй танилцжээ [2] finepix 2009-02-16 1090
560 С.Баяр “мэргэн буудагч” болж, Ц.Элбэгдорж “галзуурсан нь” [4] daruuhan01 2009-02-16 1569
559 Та Солонгост амьдардаг бол танд хэрэгтэй мэдээлэл энд байгаа. bolor2 2009-02-15 1147
558 Хөөрхөн үр нь эрүүл өсөг. [1] bolor2 2009-02-14 1013
557 Мөлжүүртэй үгс [2] finepix 2009-02-13 1179
556 Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа [1] nikes 2009-02-13 2226
555 MGLchuud aa gej!!!!!!! [1] Munkh-munkh 2009-02-13 1403
554 Эрчүүдэд юу бэлэглэх хэрэгтэй юм бол? зөвлөлгөө [1] baagii111 2009-02-13 6481
553 Бүсгүй хүнд юу бэлэглэх зохимжгүй вэ? зөвлөлгөө [1] baagii111 2009-02-13 2332
552 Баабараас АН-ын Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн захидал Munkh-munkh 2009-02-13 1364
551 Афоризм Munkh-munkh 2009-02-13 2311
550 С.Зоригийн аллагын хэргийн ганц амьд гэрч хаана явна вэ? Munkh-munkh 2009-02-13 2098
549 Япон бүсгүйн амийг бүрэлгэсэн сэжигтнийг илрүүлжээ [3] Manaach01 2009-02-13 9120
548 Гаалиар 30 кг ачаа татваргүй гаргах бололтой [2] Manaach01 2009-02-13 9156
547 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1455
배너신청
자생병원

배너신청