Бичлэгийн тоо 2,391
Гадаад худалдааны алдагдал 2009 онд нэг тэрбум төгрөгт хүрэх тооцоог эдийн засагчид хийжээ. Тиймээс Засгийн газар валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг бий болгохын тулд олон арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Сангийн сайд С.Баярцогт саяхан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гаалийн татварыг тэглэх талаар ярьж байсан юм. Гэхдээ 100 хувь татвар тэглэхгүй. Харин экспортын орлогыг нэмж, валютын нөөцөө өсгөхийн тулд гаалиар гарах иргэн бүр 30 кг ачааг татваргүй авч явах журам батлах бололтой байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүлнэ гэж Сангийн сайд УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн юм.