Бичлэгийн тоо 2,391

mglclub. com khamtrakh bolov uu?

Уншсан 3583 vote 0 2009.02.19 13:47:34
Баян Монгол нутгаа хайрлая” дөрөвдүгээр уралдааныг 2009 оны 6 сарын 1 хүртэл зарлаж байна. E-mail
2009 оны 02 сарын 18
Яндаж болшгүй далай шиг ээ Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар Бид нар эзэн нь болж төрөв өө Д.Сэнгээ

Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадаад яваа
Эрхэмлэн хайрлаж Дотоодод суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд www.bayanmongol.com

“Миний Эх Орон” сэдэвт зохиол бүтээлийн 4-р цуврал, “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь”, “Амин хайртай аав” уралдааны үргэлжлэл болох “Баян Монгол нутгаа хайрлая” дөрөвдүгээр уралдааныг 2009 оны 6 сарын 1 хүртэл зарлаж байна.


Энэ удаагийн уралдааныг баян Монгол улсын ууган геологич, хайгуулч, Франц орноо сураар одсон, 1926 онд барууныг зорьсон анхны 35 оюутны нэгэн, Таван толгойн орд, ашигт малтмалын 30 гаруй орд нээхэд оролцсон эрдэмтэн Жалцавын Дүгэрсүрэнгийн (1909) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Уралдааны зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойч үеийг залгамжлах залуу үеийнхээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орон, элгэн садан, эх түүх, монгол ахуй соёл, алдарт хүмүүсээрээ бахархах үзлийг дэмжихэд оршино.

Дөрөвдүгээр уралдааны нэр:  БАЯН МОНГОЛ НУТГАА ХАЙРЛАЯ

“Миний Эх Орон” сэдвийн дор “Баян Монгол нутгаа хайрлая” чөлөөт бичлэгийн уралдаанд эх нутгийнхаа газар шороо, эрдэнэ баялаг, унаган байгалаа хайрлах эх оронч сэтгэл, байгалийн гоо сайхан, үзэсгэлэнт газар орны тухай, шүлэг, уул усны домог түүх, бодрол агуулсан өгүүлэл, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, өгүүллэг, орчуулга, зохион бичлэгийг монгол болон гадаад хэлээр (монгол орчуулгатай) бичин ирүүлнэ..

Тодотгол: Гадаад, дотоодод суугаа бүх монголчууд оролцож болно. Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй.
Үг үсгийн болоод зөв бичих зүйн дүрэм, утга найруулгын алдааг чухалчилан хянаж бүтээлээ ирүүлнэ үү.
Хүүхдийн (16 нас хүртэлх) болон насанд хүрэгчдийн 2 ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2009 оны 6 сарын 1 хүртэл <SCRIPT language=JavaScript type=text/javascript> \n </SCRIPT>
daanjuur@gmail.com <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү  цахим хаягаар хүлээн авч дүнг www.bayanmongol.com цахим оюут хуудсаар дамжуулан нийтэд зарлана.
Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой бичиж явуулна уу.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр олны хүртээл болгоно.
Шагнал: Шагналын сан 1000$.

Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал
1-р байр 100$ (Монголын үлэг гүрвэлийн өндөг олдворууд, Dragon Bones and Dinosaur Eggs, морин хуурын CD, мөнгөн шагнал)
2-р байр 50$ (Үлэг гүрвэлийн ангуучид, Dragon Hunter, Roy Chapman Andrews, морин хуурын CD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, Victory Secrets of Attila the Hun, мөнгөн шагнал)
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Насанд хүрэгчдийн шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)

Шилдэг бүтээлийн тусгай шагналд Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд ном,  морин хуурын CD, бусад ном, шагналууд дагалдана

Баян Монгол орны бахархалт хүмүүсийн захиас

Газар бол улсын үндэс, хэн ч дураар зарж үл болно . The land is the ground of the state.
-Хүннү гүрний эзэн Модун хааны алдарт сургаал (МЭӨ 234-174)

Чингис хаан (1162-1227), Монголын нууц товчоо
Одтой тэнгэр орчиж Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй Хөнөөлдөн тэмцэж байв

Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя
Өдөр бүр тахиж байя
Үрийн үрд Үүрд тахим
Үе тутам Үргэлж шүтье

Бахарайн Цогт хун тайж (1581-1637)
-Цогт тайж үхэвч Монгол улс мөнх (киноноос)
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр ангид болбаас
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй-
Цогтын дуутын хадны бичээс (1621)

Өндөр гэгээн Занабазар (1635-1723)
-Адистэдийн дээдийг хайрлагч хэмээх айлдвар
Өс хонзонгийн зовлонт сэтгэлийг арилган
Өрөвч ухааны гайхамшигт цогцосууд дэлгэрэх болтугай
Аврагтун аврагтун үнэн итгэлт дээдэс минь
Үзэгтэн үзэгтэн хэмжээлшгүй нигүүлсэнгүй сан минь

Ойрдын Галдан Бошигт (1643-1697)
-Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856)
- “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн Өммөговь аймгийн Цогтцэций суманд орших нүүрсний асар их орд Таван толгойн ойр, Ханбогд суманд орших алт, зэсийн асар  их нөөцтэй орд Оюу толгой, Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд эрчим хүчний төв хэмээгдэж буй Дэмчигийн хийдийг 180 жилийн өмнө 1832 оны шар хулгана жил Догшин хутагт байгуулахдаа ийнхүү магтан дуулж бичин үлдээжээ.

Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол улс хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна
- Ерөнхий сайд Анандын Амар (1886-1941)

Бидний улс эв саналыг нэгтгэн, нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл, үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ-Дамдины Сүхбаатар (1893-1923)

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан газартай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай
 Энэ бол миний төрсөн нутаг
 Монголын сайхан орон
- Миний нутаг, Д.Нацагдорж (1906-1937)

Баян монголын хонь ямаан сүргээ хө хө хө
Сул асгасан сувд шиг
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
-Баян монгол , Н.Наваан-Юндэн (1908-1985)

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө
-Монгол улсын Сүлд дуулал, 1950 он, Ц.Дамдинсүрэн (1908-1986)

Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв өө
- Эх орон, Д.Сэнгээ (1916-1959)

Энэ хил бол дээр үеэс уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй
-Асгатын мөнгөний орд, Сономын Аварзэд (1922–1989)

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
-Монгол улсын Төрийн дуулал 1961 он, Ч.Чимэд (1927-1980), Ц.Гайтав (1929-1979)

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
-Би хаана төрөө вэ? Бэгзийн Явуухулан (1929-1982)

Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би
-Тусгаар тогтнол¸ Дэндэвийн Пүрэвдорж (1933)

Мянга мянган жилээр Миний гэж хэлцсэн
Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн
Алхаж хэн ч эзлээгүй алтан босгот өргөө
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм.
- Миний Монгол, Ринченгийн Чойном   (1936-1979)

Ивээлт нарны нь цацраг алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюун эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есөн эрдэнэ
-Есөн эрдэнийн орон, Пунцагийн Бадарч (1939)

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
- Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү, Очирбатын Дашбалбар (1957-1999)

Ашигт малтмалын тухай хууль
- Миний Монголын Газар Шороо, Ономоогийн Энхсайхан (1969-2006)


Баян Монголын дуу магтаалаас

-Алтай Хангайн магтаалаас
Өргөн өндөр Хүдэр баян
Алтай Хангай хоёр минь уу зээ

 -Эртний Сайхан (Төрийн найрын магнай дуу)
Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө

Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ
Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая


БНМАУ-ын Төрийн Дуулал
Үгийг Ц.Гайтав, Ч.Чимэд1961 он

Урьдийн бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах нийгмийг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Монгол Улсын Төрийн Дуулал
Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
1950, 1992 он

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
 
Үг. Насан-Очирийн Наваан-Юндэн
Ая. Алдарт дуучин Магсаржав хурцын Дугаржав
Баян монгол

Баян монголын хонь ямаан сүргээ хө хө хө
Сул асгасан сувд шиг
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Цайран ярайж харагдах
Саруул талын минь чимэг юм даа хө хө хө

Мэлтэлзсэн цагаахан сүүгээрээ хө хө хө
Мянга олныг хангасан юм
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мяндсан зөөлөн ноосоороо
Манай гэрийг бүрхсэн юм хө хө хө

Өргөн талын бэлчээртээ хө хө хө
Мянган бөмбөг шиг бөмбөрсөн
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мянга түмээр багширсан
Манай нутгийн баялаг юм даа хө хө хө
1936 он.

Үг. Ж.Бадраа
Ая. Ц.Намсрайжав
Халуун элгэн нутаг

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнгөн сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи нь сэвсүүлэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрийг ариулсан
Халуун элгэн нутаг минь

Үг. Эрхэм уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ
Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж
Эх орон

Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг

Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аль тэр чухлыг нь
Ард бид нар эдэлдэг

Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв өө

Үг Ц.Дамдинсүрэн
Ая Б.Дамдинсүрэн
Монгол нутаг

Цагаан цасан малгайтай
Ногоон модон хүрэмтэй
Хөх усан хормойтой
Баян хангай уул минь

Маш дэлгэр хангай минь
Мал сүргээр дүүрэн
Малчин олон монголчууд
Жаргал цэнгэлээр дүүрэн

Алаг цэцгийн хөнжилтэй
Алтан эрдэнийн хэвэлтэй
Атар хээр нутаг минь

Урагш нийтээр давшиж
Улс даяар цэнгэлдэхэд
Уужим тал нутаг минь
Улам тэнэгэр санагдана

Үг. П.Бадарч
Ая. Д.Баттөмөр
Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэсэн эрдэнэ
Эгэлхэн бүсгуйн гоёл нь сувдан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ

Үг Ж.Шагдар
Ая Б.Цовоо
Эх орон танаа

Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учраа
Ухаан хүчээ тандаа зориулнаа

Рашаан болор мөрөнд чинь
Алдхан бие минь торнин жаргаваа
Алдхан бие минь жаргасаны учраа
Амь насаа тандаа зориулнаа

Нарны буман цацрагаар чинь
Нас бие минь тэнхрэн жаргаваа
Нас бие минь жаргасны учраа
Нандин бүхнээ тандаа зориулнаа

Үг. Д.Пүрэвдорж
Ая. Л.Мөрдорж
Дуучин Н.Норовбанзад
Дөрвөн цагийн тал

Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал минь нялхарнаа

Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсгаж
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал минь униартана 

Нарны сайхан цацрал шиг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа найгуулсан
Намрын тал минь шаргалтана 

Цагаан цайлган сэтгэл шиг
Цасан цайдам алсалж
Өврийн илчээ цантуулсан
Өвлийн тал минь цавцайна

Эзэн хүний сэтгэлийг
Эргэн эргэн баясаасан
Дөрвөн цагийн тал минь
Дөрвөн цагтаа сайхан аа

Үг. Б.Явуухулан
Харанга хамтлаг
Зөвхөн Монголдоо 

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа 

Усны тунгалагийг би зөвхөн уулнаасаа амслаа
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ.

Үг. Ш.Гүрбазар
Ая. Ц.Балхжав
Би Монголтойгоо адилхан
Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ээжтэй мииь дэндүү ижилхэн
Энэ л биеэрээ би нутагтайгаа адилхан 

Хүнийг аргадсан салхи нь
Сэтгэлтэй минь дэндүү ижилхэн
Хөндлөн суудалт уулс нь
Аавтай минь аргагүй адилхан
Энэ л насаараа би нутагтайгаа адилхан

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэйгээ ив ижилхэн ганцхан заяа
Эх оронтойгоо би дэндүү адилхан

Үг. Д.Жамъян
Ая. Л.Батаа
Дуучин Пэлжээгийн Адарсүрэн
Алтай Хангайн уулс

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ
Аавын минь заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу
Ая хөөрхий  Алдрай мину зээ

Хангайнхаа уулсыг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ
Хайртай ээжийн минь нутаг болоод
Ханашгүй нойрондоо зүүдэлдэг юм уу
Ая хөөрхий  Алдрай мину зээ

Алтай Хангайгаа юугаан болгоод
Айлсууланхан ойртууланхан зүүдлэв дээ, би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ
Ая хөөрхий  Алдрай мину зээ

Үг. З.Гүнсэн
Ая. Чойгивийн Сангидорж
Зулай цагаан Алтай

Үүрийн таван жингээр
Сараа саатуулж мөнхөрсөн
Үдшийн бүрий тасартал
Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ 

Аяа Алтай минь Алтай минь 
Азаар заяасан нутаг аа 
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ 
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Дэлгэр зуны сардаа
Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ
Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ 

Аяа Алтай минь Алтай минь 
Азаар заяасан нутаг аа 
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ 
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Заяа түшсэн түмнийхээ
Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа
Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ 

Аяа Алтай минь Алтай минь 
Азаар заяасан нутаг аа 
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ 
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Үг. Д.Цэрэнбат 1999
Хурд хамтлаг 2001
САНАЖ БАЙНА (Эх орон таныгаа санаж байна)

Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь суунаглан харагдах бор гэрээ
Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа
Хушуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ

Далай ихийг өгүүлэх нутгийн буурал өвгөдөө
Даахьтай даага зайдагнасан балчир насаа
Самсаа шархиртал янцгаах адуут нутгаа
Сэтгэл сэргэм хээрийн сэвэлзүүр салхиа
Санаж байна би, санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна

Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа
Хушуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ
Сэтгэлд урган мандах Монгол эх орноо
Сэлээд барамгүй онгон хөрст газраа
Хүний нутагт амсаагүй цэнгэг усаа
Хүсэх тутам цээж тэнийх цэлгэр тэнгэрээ
Санаж байна би, санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна

Үг. Ш.Гүрбазар
Хурд хамтлаг, Ардын жүжигчин Б.Дамчаа
Эх орон

Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу хүлгийн тоостой эх орон минь 

Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагийн уртад арилаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуу зуун жил амьдармаараа
Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Үг. Бархасын Дорж
Ая. УГЗ Л.Балхжав  
Дуучин. Чингис хаан хамтлаг, УГЖ Дашзэвэгийн Жаргалсайхан
Харийн нутаг давчдаад байна                 

Элстэй толгод минь зүүдлэгдээд л байна   
Ижий минь торойн харагдаад л байна        
Эвэршсэн алга нь бодогдоод л байна         
Энгэрийнх нь үнэр санагдаад л байна                     

Аавдаа дахин шавхруулмаар л байна         
Айлгаад дараа нь тунирхмаар л байна       
Ижийдээ очоод үнсүүлмээр л байна
Эрхлэн нялхарч аргадуулмаар л байна                    

Харийн нутаг давчдаад байна          
Харсан зүгтээ гүймээр л байна         
Хатуу дарсыг ч цутгамаар л байна  
Хашгирч уйлмаар дуулмаар л байна                     

Саравчлан тосох нь аав минь л байна        
Сандарч гүйгээ нь ээж минь л байна
Сааль нь ханхалсан гэр минь л байна         
Сайхан бүхний дээж нь байна                     

Цээлхэн дуугаа дуулмаар л байна  
Сэмхэн нулимсаа дусаамаар л байна          
Сэтгэл зүрх минь нутагтаа л байна 
Сэлүүхэн талдаа хөрвөөмөөр л байна          

Харийн нутаг давчдаад байна          
Харсан зүгтээ гүймээр л байна         
Хатуу дарсыг ч цутгамаар л байна  
Хашгирч уйлмаар дуулмаар л байна


Үг. Д.Отгонсүрэн
Ая. Б.Шарав
Хайрхан уулын бараа

Сэвшээ хонгор салхиараа илбэн
Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан
Цэрвүү холоос санааширан суухад
Сэтгэлийн минь дотор тодорхой байдаг 

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа 

Нутаг усаа шүтэн явахын
Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн
Нуурын шувууд шиг дуулаад мордсон
Нулимстай нүдэнд минь илхэн явдаг 

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа

Уралдааны шагнал, тусгай шагналд:
Монголч эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном
Уран бүтээлчид, зохиолчдын гарын үсэгтэй ном, CD, DVD
Соён гэгээрүүлэгч Насан-Очирын Наваан-Юндэнгийн ном
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ном
Эрдэмтэн Бямбын Ринченгийн ном
Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн ном, Short story international
Тэнгэрлэг яруу найрагч Очирбатын Дашбалбарын ном
Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн ном
Бусад нэрт зохиолчдын номоос
Бурхан багшийн сургааль ном, The Teaching of Buddha
Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, Victory Secrets of Attila the Hun
Хүн гүрэн, Аттилла хаан,Домог түүх, Attila, King of the Huns: Man and myth
Чингис хаан ном, Genghis Khan by Brent, Peter Ludwig
Монголчууд ном, The Mongols by Morgan, David
Төмөрлөн хаан, Дэлхийн байлдан дагуулагч, Tamerlane, Conqueror of the World
Хувилай хааны амьдрал цаг үе ном, Khubilai Khan by Rossabi
Бусад шагналууд дагалдана

Зохион байгуулагч:
www.bayanmongol.com      Ерөнхий зохион байгуулагч
www.mongolinternet.com  Монгол Интернет компани
www.medeelel.com             Мэдээлэл Баг
www.baigal.com                “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
www.zamdaan.com            Замдаан сэтгүүл
www.mashbat-film.com    Машбат филм
www.monamerchamber.org Америкийн Монголчуудын Худалдааны Танхим
Найз, нөхөд, уралдааныг дэмжигч олон


 Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна. “Эхийн хайр” анхдугаар уралдаан,  “Тэнгэрлэг эх орон минь”  хоёрдугаар уралдаан, “Амин хайртай аав” 3-р уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа.
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1312233/77b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
591 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1482
590 hi orchulj ugch tuslaach [1] uujuu 2009-02-21 899
589 сайн санааны үзүүрт тос [1] borgil_sak 2009-02-21 1543
588 Цагаан сар 1-26 [1] 나이키 2009-02-21 1423
587 Апачи омгийнхон удирдагчийнхаа гавлын ясыг шаарджээ Munkh-munkh 2009-02-21 1398
586 АНХДУГААР ХУРЛЫН ТОВ ЗАРЛАХ НЬ [3] Munkh-munkh 2009-02-21 2063
585 Tengeriin hishig atgalaa l gesen vg $$$ ^^ [1] huruu 2009-02-21 1593
584 Солонгост байгаа монголчууддаа хэрэгтэй мэдээллийг нь [1] bolor2 2009-02-21 1174
583 Хүүхэдтэй хүн бүр байнга орж байгаарай bolor2 2009-02-21 1392
582 Бизнес санаа байна уу? [4] finepix 2009-02-19 4810
581 Irland-Mongol Munkh-munkh 2009-02-19 1225
580 US /Colorado/-Mongol Munkh-munkh 2009-02-19 1113
579 Британийн Монголчуудын Холбоо, Munkh-munkh 2009-02-19 984
578 Canad-Mongol Munkh-munkh 2009-02-19 1029
577 Франц улсад оршин суугаа Монгол Munkh-munkh 2009-02-19 997
576 Japan- Mongol Munkh-munkh 2009-02-19 997
575 Mongolian Community in Australia [1] Munkh-munkh 2009-02-19 1024
574 Belgi-Mongol Munkh-munkh 2009-02-19 1077
573 Chekh- Mongol Munkh-munkh 2009-02-19 1299
572 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Munkh-munkh 2009-02-19 1347
571 Миний үзэл бодол /Хусейныг дарж Хусейныг сонгосон/ [16] Munkh-munkh 2009-02-19 2817
» mglclub. com khamtrakh bolov uu? Munkh-munkh 2009-02-19 3583
569 Cолонгос хэлний үнэгүй сургалт [3] BATNEGDEL 2009-02-19 1082
568 25р суваг тв ээ үзээрэй. [1] baagii111 2009-02-19 1250
567 barivchilgaa!!!!!!!!!!!!!ㅁㅁ [1] enhrii08 2009-02-18 1364
566 Songyylid sanal ogox erxee edleye [2] aaznag 2009-02-18 1169
565 Амжилт хэнд ирдэг вэ? [1] finepix 2009-02-18 1278
564 zaawal vzeerei ene hangvg gedeg yag l neg iimerhvv..... [3] luxury 2009-02-17 1512
563 Та хүүхэдтэй юу? тэгвэл ийшээ ороод үзээрэй. [1] bolor2 2009-02-17 1022
562 Баян болох арга замууд [6] finepix 2009-02-16 5305
561 Оюутолгойг ашиглах гэрээний төсөлтэй танилцжээ [2] finepix 2009-02-16 1090
560 С.Баяр “мэргэн буудагч” болж, Ц.Элбэгдорж “галзуурсан нь” [4] daruuhan01 2009-02-16 1569
559 Та Солонгост амьдардаг бол танд хэрэгтэй мэдээлэл энд байгаа. bolor2 2009-02-15 1147
558 Хөөрхөн үр нь эрүүл өсөг. [1] bolor2 2009-02-14 1013
557 Мөлжүүртэй үгс [2] finepix 2009-02-13 1179
556 Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа [1] nikes 2009-02-13 2226
555 MGLchuud aa gej!!!!!!! [1] Munkh-munkh 2009-02-13 1403
554 Эрчүүдэд юу бэлэглэх хэрэгтэй юм бол? зөвлөлгөө [1] baagii111 2009-02-13 6481
553 Бүсгүй хүнд юу бэлэглэх зохимжгүй вэ? зөвлөлгөө [1] baagii111 2009-02-13 2332
552 Баабараас АН-ын Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн захидал Munkh-munkh 2009-02-13 1364
551 Афоризм Munkh-munkh 2009-02-13 2311
550 С.Зоригийн аллагын хэргийн ганц амьд гэрч хаана явна вэ? Munkh-munkh 2009-02-13 2098
549 Япон бүсгүйн амийг бүрэлгэсэн сэжигтнийг илрүүлжээ [3] Manaach01 2009-02-13 9120
548 Гаалиар 30 кг ачаа татваргүй гаргах бололтой [2] Manaach01 2009-02-13 9156
547 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1455
배너신청
자생병원

배너신청