Бичлэгийн тоо 15,500

Erunhii saidad bichsen zahidal

Уншсан 940 vote 0 2008.12.23 14:37:04
Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр худлаа яриад байх юм
Өнөөдөр 9 цаг 58 минут

"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хоригдо­хоосоо өмнө Засгийн газраас 40 тэрбум төгрөгийн авлагаа нэхсэн нэгэн захиаг Ерөнхий сайдад илгээсэн гэсэн яриа бий. Энэ талаар сэтгүүлчид холбогдох хүмүүсээс лавла­сан боловч тэд "Тийм юм байхгүй" гэсээр өнөөг хүрэв.  Өөрөөр хэлбэл,  Монголбанк "Анод"  банкинд төлөөлөгчөө суулгаж цагдаагийнхан за­хирлуудыг нь барьж хорьс­ноос хойш  Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баяр­цогт нар хангалттай худлаа ярилаа. Одоо боллоо.

Тэднийг цаашид дахин худлаа яриула­хыг хүсэхгүй байна. Тиймээс дараахь баримтыг дэлгэж байна.

Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайд С.Баярт дараахь захид­лыг илгээжээ. Захианы он сар өдөр 2008 оны арванхоёр­дугаар сарын 8-ны өдрийг зааж байна. Тэрбээр захидлаа "Монгол Улсын Ерөнхий сайд танаа" гэж эхлээд "2008 оны гуравдугаар сараас эхэл­сэн Монголын банкны сис­темд үүссэн бэлэн мөнгө­ний хомс­дол туйлдаа хүр­лээ. Үүн дээр янз бүрийн эх сурвалжаас гарч буй бан­куудын эсрэг сөрөг үйл ажиллагаа улам ташуур өгч байна.  

Өнөөдрийн байдлаар 10 тэрбумыг гаргаж чадаа­гүй­гээс нэг банк унавал 146 тэрбумын өрөнд төр орно. Нэг банк унаснаас бүх банк уна­вал 1.3 триллионы өрөнд төр орно. Бүх банк унавал Мон­голын эдийн засаг сүйр­нэ. Эдийн засаг хямрахад ир­гэ­­ний дайн үүсэх аюул байна.

Та Засгийн газрын тэр­гүүний хувиар яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын банк санхүүгийн хям­рал эхлэх хугацаа өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэж байна.

Манай банкны хувьд 140 орчим тэрбумын найд­вартай авлага байгаагаас Засгийн газраас 40 тэрбумын авлага­тай.

Та дэлхий дахинаас, урд хойд хөршүүдээс жишээ авна уу.

Маргааш 40 тэрбумыг өгөх боломжгүй тохиолдолд бид банкаа төрд хүлээлгэн өгье. Хүндэтгэсэн "Анод" банкны Гүйцэтгэх захирал  Д.Энхтөр" гэжээ.

Энэ захидалд хэд хэдэн анхаарал татам асуудлыг хөнджээ. Тухайлбал, Монго­лын ­банкны системийн хям­рал аль гуравдугаар сараас эхэл­сэн байж. Өөрөөр хэлбэл эрхэм Ерөнхий сайдыг Ерөн­хий сайд болсны дараах­наас гэсэн үг.

Гэвч Ерөнхий сайд сон­гуульд намаа ялуу­лахын төлөө бүх юм сайн сайхан байгаа гэж худлаа ярьсаар өнөөг хүрсэн болол­той.  Мөн "Анод" банкны гүй­цэтгэх за­хи­рал Д.Энхтөр  "Засгийн газар манай бан­кинд  40 тэр­бумын өртэй" гэдгийг хэлээд ганцхан өдрийн дотор өгнө үү хэмээн тулгажээ. Мэдээж ин­гэж тул­гах шаард­лага бай­сан байх. Мөнгөө авахаар хан­галттай хөөцөл­дөөд эцэс­тээ энэ за­хиаг бичсэн байх. Гэтэл Ерөн­хий сайд өрөө төлс­нөөс харин бан­кийг нь дампуу­руулж өөрийг нь шо­ронд хо­рих нь илүү амар гэж боджээ. Тэр ёсоор ч болж. Захиа Ерөнхий сайдад очсо­ноос хойш хэд­хэн хоногийн дараа Монгол­банк "Анод" банк­ны үйл ажил­лагааг тогт­вор­гүй болго­сон гэж үзээд үйл ажиллагааг нь хязгаарлаж "яс баригч"-аа илгээв. Үүнийгээ Монголбанк "Бидний хийсэн шалгалтаар ийм зүйл илэр­лээ" гэсэн бай­сан. Гэтэл ердөө л өмнөхөн нь "Анод"  банк бол Монголын арилжааны 16 банк дотроосоо эхнээсээ дөрөвт ордог сайн банк гэж тунхаглаж байснаа мартчихаад "Бид илрүүлэв" хэ­мээн сайрхдаг байгаа.  Д.Энх­төр захирлын хэлснээр бол "Маргааш Засгийн газар 40 тэрбумаа өгөхгүй бол бид банкаа төрд хүлээлгэж өгье" гэсэн амандаа хүрсэн байж.  Мэдээж Монголбанк Ерөнхий сайдын мэдэлд байдаггүй учраас шууд захиргаадаж чадахгүй.  Харин цагдаагаар бол хүссэн бүхнээ хийлгэж чадна. Хууль зүй, дотоод хэргийн яам ЦЕГ-ыг  удирд­даг бол ЦЕГ-ын даргыг Ерөн­хий сайд шууд томилдог.  Тэгэхээр Д.Сандаг-Очир ге­не­ралыг С.Баяр томилсон. Тэгэхээр юу хүссэнээ Ц.Ням­доржоос гадна түүнд бас хэл­чихэж болно гэсэн үг.  Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ үйл явдал болохоос ганцхан до­лоо хоногийн өмнө МҮОНТ-ээр "Зарим нэг хүмүү­сийг байх ёстой газар нь тавина. Нэр төрөө золиосолж байгаад ч хамаагүй" гэж ярьж байсан билээ. "Анод"-ын за­хирлуудыг баривчилсан нь түүнийх нь эхлэл ч байж магадгүй. Харин Засгийн га­зар "Анод" банкинд ямар уч­раас өртэй  болсон тухай баримтыг  одоо сөхье.

"ЭХБУТ" ХК цахилгаан дамжуулах агаарын ажлын гүйцэтгэл 500 сая төгрөг,

"Очир төв" ХХК морь ба­рианы газрын ажлын мөнгө гэж 400 сая төгрөг,

Лүнгээс Улаанбаатарын хүртэлх замын ажлын найман тэр­бум төгрөг

Завхан аймгийн Тосон­цэнгэлээс Тэлмэн сумын ЦДАШ-ын ажлын гүйцэтгэл гэж 310 сая төгрөг,

Монроуд ХХК-ийн Лүнгээс Эрдэнэсант сум хүртэлх замын ажлын мөнгө найман тэрбум төгрөг, 

Архангай аймгийн Хануйн гүүр-Халзан бүргэдэй чиглэ­лийн замын ажлын гүйцэтгэл 21 тэрбум төгрөг,

Булган аймгийн Да­шин­чилэн сумын Орхоны гүүрний замын ажлын  хоёр тэрбум төгрөг.

Эдгээр мөнгийг Засгийн газар төлөх ёстой. Учир нь Засгийн газраас зарласан тендерийн дагуу хувийн ком­паниуд ажлыг нь хийж гүй­цэт­гэсэн байгаа. Харин "Анод" банк эхлээд компаниудад зээл олгож дараа нь мөнгөө Засгийн газраас эргүүлэн авах нөхцөлтэйгээр  олгосон. Тэгэхээр хувийн компаниу­дын буруу гэж байхгүй. Харин мөнгөө төлөхгүй хувийн бан­кийг дампуурлын ирмэг рүү түлхэж байгаа С.Баярын Зас­гийн газар л буруутай. Тэгсэн атлаа мөнгөө нэхсэн захир­лыг нь барьж авч хорьчихоод Сангийн сайдтайгаа  нийлээд  худлаа яриад суух нь үнэхээр хачирхалтай л юм. Хоёр сай­дын худлаа яриад байгааг эгдүүцсэн ЗГХЭГ-ын нэгэн түшмэл энэхүү баримтуудыг задлахыг хүссэн юм. Нэг танхимд тохой залган суух атлаа хэнэггүй худлаа ярихыг чинь хармаагүй байна гэсэн шүү.   Ямартай ч энэ барим­туудыг хараад  дахиад худлаа ярихгүй гэдэгт итгэнэ. Ард­чил­сан оронд  Засгийн газар нь хувийн бизнесийг дэмждэг болохоос хурааж аваад хорьж цагддаггүй. Тиймээс С.Бая­рын  Засгийн газар "Анод" банкинд өрөө төлөх л ёстой. "Анод" бол Д.Энхтөрийнх биш, Н.Даваагийнх биш. Харин  ард түмнийх учраас хэн дур­тай нь хэмлэж тараагаад барьж хориод байж боломгүй л са­наг­дана.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1031345/0d9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
2870 경기 surguuli undsen angidaa suraltsah gadaad oyutand hongololt uzuuldeg uu [1] ffftttiii 2008-12-23 1206
» Erunhii saidad bichsen zahidal katren 2008-12-23 940
2868 oyutan nas mgl_boy2009 2008-12-23 791
2867 homework unegui konoha 2008-12-23 613
2866 ДИПЛОМ ГАРГАДАГ ХҮН БАЙНА УУ [1] coonii 2008-12-22 828
2865 hi asult bna seoul ouytnuudaa Unique112 2008-12-22 516
2864 SOLONGOSIIN IH DEED SURGUULID NAIDVARTAI ZUUCHILJ BAINA surguuli_d 2008-12-22 766
2863 Khel khariltsan solilton surakh-I am looking for good language exchange partner stxsuki 2008-12-22 627
2862 Хэлний сургалт hooeo 2008-12-22 644
2861 SOLONGOSIIN IH DEED SURGUULID DARAAHI MERGEJLUUDEER NAIDVARTAI ZUUCHILJ BAINA surguuli_d 2008-12-22 1038
2860 shiva hundand mgl-vschin shiner neegdlee! msp 2008-12-21 1002
2859 CMOX 2008-2009 Oyutnii Shine Jiliin Tsenguun skk200812 2008-12-21 1583
2858 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. Zayagiin 2008-12-21 622
2857 mgl bytsna yaraltai sambuuganaa 2008-12-20 568
2856 oyutnuudaa asuuh zvil bn helj ogj tus bolooch love star 2008-12-20 567
2855 Таминээ eebii 2008-12-20 581
2854 KHAR CHONO NIGHT CLUB-D TA BUHENIIG URIJ BN khar_chono 2008-12-20 701
2853 hi zaluusaa ingiin 2008-12-20 516
2852 BUSGUI tanii goel... nuskin_ 2008-12-19 1117
2851 경기 surguuli undsen angidaa suraltsah gadaad oyutand hongololt uzuuldeg uu [1] ffftttiii 2008-12-19 1222
2850 aАнод итгэл хүлээж эхэллээ katren 2008-12-19 559
2849 Оны шилдэг оюутныг тодрууллаа Levi`s 2008-12-19 1127
2848 Хичээл заадаггүй, тэгээд 12-хон оюутантай дээд сургууль байвал яахав ! Levi`s 2008-12-19 4269
2847 seastar cargo shinesanaa 2008-12-18 571
2846 diplom bolon banknii batalgaa mg_mg_mg 2008-12-18 679
2845 helnii beltgel bolon magistrt zuuchilna baagii2 2008-12-17 614
2844 USA Unique112 2008-12-17 584
2843 help me hetsuu bn 2008-12-17 587
2842 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. Zayagiin 2008-12-17 565
2841 NOTEBOOK ZARNAAA sean<3joy 2008-12-17 481
배너신청
자생병원

배너신청