Бичлэгийн тоо 15,500

aАнод итгэл хүлээж эхэллээ

Уншсан 559 vote 0 2008.12.19 16:35:53

Анод итгэл хүлээж эхэллээ

banner

• 2008.12.19, 14:54 • МОНЦАМЭ мэдээ, Онцлох: Энэ мэдээг 92 хүн уншсан. Өнөөдөр, 92 хүн уншаад байна.

“Анод” банкин дээр ажиллаж буй Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насандоржийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл тус банкыг дампуурах гэж байна гэж сандран хадгаламжаа татсан иргэд одоо харин мөнгөө буцааж хадгалуулъя гэж эргэж ирж байгаа гэнэ.

Бүрэн эрхт төлөөлөгч болон түүний багийнхан одоогоор хадгаламж эзэмшигчидтэй холбоотой асуудлыг ерөнхийдөө шийдвэрлээд, харилцагч, зээлдэгчидтэй ажиллаж байгаа юм байна.
Хадгаламжаа буцаан байршуулахыг иргэд хүсвэл хүлээж авах хэдий ч тухайн иргэд зээлийн мөнгөний хүүгээрээ алдагдалд орох аж. Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд “Анод” банк хадгаламж эзэмшигчдэд 30 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгоод байна. Гэхдээ энэ нь тус банкинд буй нийт 147 тэрбум төгрөгийн хадгаламжтай харьцуулахад санаа зовоох зүйл бус гэнэ.
Хугацаа нь болоогүй байхад хадгаламжаа эргүүлэн авч байна гэдэг зээлийн нөхцлөө цуцалж байна гэсэн үг. Зээлийн үүргээ биелүүлсэн бол гэрээнд заасан хүүгээ авах байжээ. Харин урьдчилж авч байгаа болохоор гэрээнд заасан хүүг өгөх боломжгүй юм байна. Сэтгэлийн хөөрлөөр, хүмүүсийн яриагаар хадгаламжаа татан авч байгаагийн эсрэг барьж байгаа бодлого, санхүүгийн нэг хөшүүрэг энэ аж.
“Анод” банк зээлдэгчдийнхээ санхүүгийн чадварыг тогтоож цаашдын арга хэмжээг авах гэж байна. Монголбанкны бүрэн эрхт төлөлөгчдийн багийн зүгээс байгууллагын зээлийн хувьд үнэхээр нийтлэг хямралаас болоод цаг хугацаа алдагдсан, түр зуур доголдсон газруудыг яаравчлан нийтэд зарлахгүй бөгөөд харин зээлээ төлөхгүй зугатаад залилаад байгаа бол тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Тэд эхний удаад хадгаламж эзэмшигчдээ хэвийн байдалд оруулаад дараа нь харилцагч, зээлдэгчид , гүйлгээг хэвийн болгох, цаашлаад энэ банкийг хэрхэн авч явах гэх мэт асуудлыг шийдвэрлэх гэнэ.
Бүрэн эрхт төлөөлөгчийн багийнхан тавхан хоногийн дотор хадгаламжийн эрсдлийг даах арга хэмжээ авч маш үр дүнтэй ажилласан байна.
Ийнхүү Монголбанкны зүгээс “Анод” банкинд санхүүгийн хүндрэлтэй асуудал үүссэн эсэх, тайлан мэдээгээ хэрхэн гаргасан байдал, өр авлагаа барагдуулсан уу зэрэг банкны шугамаар хийх ажлаа л хуулийн дагуу хийж байгаа бөгөөд шаардлага гарвал “Анод” банкны удирдлагуудаас асууж тодруулах ажээ.
Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийн мөнгийг тодорхой нөхцлөөр байршуулах журмын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд байгаа ч “Анод” банкинд мөнгө байршуулахгүй юм байна. Монголбанкны удирдлага тус банкны бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл “Анод” банкин дээр эрчимтэй ажиллаж байгааг хэвлэлээр мэдэгдээд байгаа. Тодруулбап, тус зөвлөл бүтцийн өөрчлөлт хийхээр нухацтай хандаж эхэлсэн байна. Харин анхаарах нэг гол зүйл нь зээлийн эргэн төлөлт. Ер нь “Анод” банкны хямралыг эдийн засгийн байдалтай холбоотой бус гол нь дотоод бүтэц болон зээлийн чанартай холбоотой гаж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм байна.
Нэг ноцтой зүйл гэвэл “Анод”-ын ихээхэн хэмжээний зээл хэдхэн зээлдэгчид төвлөрчээ. Зээлээ хугацаанд нь төлж, банкийг алдаг-далгүй болгох үүргээ умартсан эрхмүүдийн дунд нэр нөлөө бүхий томоохон бизнесмэнүүд ч багтжээ. “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэхэд дөрвөн ч байгууллагын нэр барьж “Анод”-оос 10 гаруй сая ам.доллар зээлжээ. Мөн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр 17 сая ам. доллар зээлсэн байна. Энэ хоёр хүний хугацаандаа төлөөгүй 30-аад сая ам.долларыг эргүүлэн төлүүлэхээр Төв банкныхан ажиллаж байгаа аж.
Ард түмнээрээ овоглодог “Анод” банкны гүйцэтгэх захирлаар ТУЗ-ийн бус хүн томилсон нь ийнхүү зээлийг зохицуулалтгүй гаргахад хүргэсэн гэж зарим эх сурвалж үзэж байгаа.
Банкны зохистой удирдлагын зарчим алдагдсан, хувьцаа эзэмшигчид нь их хэмжээний зээлээ хугацаанд нь төлөөгүй зэрэг нь “Анод” банкийг төлбөр тооцоогоо гүйцэтгэх чадваргуй болгосон гэжТөв банк мэдэгдсэн. 145 тэрбум төгрөгийн хадгаламж, 180 тэрбум төгрөгийн зээлийг “Анод” банк өнгөрсөн хугацаанд гаргажээ.
“Анод” банк нийтдээ 60 мянга шахам хадгаламж эзэмшигчтэй бөгөөд тэдний 70 хувь нь буюу 42 мянга нь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчийн тамга, гарын үсэг бүхий батламжийг тус банкны талаархи мэдээллийн хамт аваад байгаа бол 30 хувь нь хадгаламжаа эргүүлэн татжээ. Ердөө хоёрхон өдрийн дотор 7,5 тэрбум төгрөгийн хадгаламж гадагшилсан байна. Гэхдээ харилцагчид шинээр хадгаламж нээлгэж эхэлжээ. Тухайлбал эиэ сарын 16-ны өдөр гэхэд “Анод” банкинд 21 харилцагчийн 756,1 сая төгрөгийн хадгаламж шинээр нээгджээ. Бүрэн эрхттөлөөлөгчийн зөвлөлийнхөн эхний ээлжинд томоохон зээлдэгч 30-40 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, судалгаа хийжээ. Тус банкны зарим томоохон зээлдэгч ч түрүүчээсээ зээлээ төлж эхэлсэн байна. “Анод” банкны удирдлага болох ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз,ТУЗ ийн гишүүи Д.Энхтөр, Н.Даваа нар урьдчилан хорих төвд хоригдоод байгаа бөгөөд тэднийг энэ долоо хоногтоо багтаж суллана гэж хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч “Анод” банкинд тодорхой хугацаагаар ажиллаж мөн даатгалын баталгаа олгож байгаа болохоор тус банкинд итгэх ард иргэдийн итгал сэргэж байна. “Анод ” дампуурахгуй нь тодорхой боллоо.

Б.Цэрэннамжил

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1014743/a7c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
2870 경기 surguuli undsen angidaa suraltsah gadaad oyutand hongololt uzuuldeg uu [1] ffftttiii 2008-12-23 1206
2869 Erunhii saidad bichsen zahidal katren 2008-12-23 940
2868 oyutan nas mgl_boy2009 2008-12-23 791
2867 homework unegui konoha 2008-12-23 613
2866 ДИПЛОМ ГАРГАДАГ ХҮН БАЙНА УУ [1] coonii 2008-12-22 828
2865 hi asult bna seoul ouytnuudaa Unique112 2008-12-22 516
2864 SOLONGOSIIN IH DEED SURGUULID NAIDVARTAI ZUUCHILJ BAINA surguuli_d 2008-12-22 766
2863 Khel khariltsan solilton surakh-I am looking for good language exchange partner stxsuki 2008-12-22 627
2862 Хэлний сургалт hooeo 2008-12-22 644
2861 SOLONGOSIIN IH DEED SURGUULID DARAAHI MERGEJLUUDEER NAIDVARTAI ZUUCHILJ BAINA surguuli_d 2008-12-22 1038
2860 shiva hundand mgl-vschin shiner neegdlee! msp 2008-12-21 1002
2859 CMOX 2008-2009 Oyutnii Shine Jiliin Tsenguun skk200812 2008-12-21 1583
2858 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. Zayagiin 2008-12-21 622
2857 mgl bytsna yaraltai sambuuganaa 2008-12-20 568
2856 oyutnuudaa asuuh zvil bn helj ogj tus bolooch love star 2008-12-20 567
2855 Таминээ eebii 2008-12-20 581
2854 KHAR CHONO NIGHT CLUB-D TA BUHENIIG URIJ BN khar_chono 2008-12-20 701
2853 hi zaluusaa ingiin 2008-12-20 516
2852 BUSGUI tanii goel... nuskin_ 2008-12-19 1117
2851 경기 surguuli undsen angidaa suraltsah gadaad oyutand hongololt uzuuldeg uu [1] ffftttiii 2008-12-19 1222
» aАнод итгэл хүлээж эхэллээ katren 2008-12-19 559
2849 Оны шилдэг оюутныг тодрууллаа Levi`s 2008-12-19 1127
2848 Хичээл заадаггүй, тэгээд 12-хон оюутантай дээд сургууль байвал яахав ! Levi`s 2008-12-19 4269
2847 seastar cargo shinesanaa 2008-12-18 571
2846 diplom bolon banknii batalgaa mg_mg_mg 2008-12-18 679
2845 helnii beltgel bolon magistrt zuuchilna baagii2 2008-12-17 614
2844 USA Unique112 2008-12-17 584
2843 help me hetsuu bn 2008-12-17 587
2842 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. Zayagiin 2008-12-17 565
2841 NOTEBOOK ZARNAAA sean<3joy 2008-12-17 481
배너신청
자생병원

배너신청