
гурван тэнэг
хөлгүй нь би чамайг хөшиглөндөө гэсэн чинь хараагүй нь харах юмсан гэсэн чинь халзан нь та 2-г сонссон чинь үстэй толгой арзаачихлаа гэдиймдаа.
Орчин үеийн зүйр цэцэн үгс
Мөнгөгүй хүнд нөхөр байхгүй
Мөргөж гуйсан ч аврал ирэхгүй
Найраа даавал начин болдог
Нам даравал саятан болдог
Эр хүнд итгэхээр
Эм бэлгэвчинд итгэх
"Хараа"-гийн шил босоо
Харааны шил хэвтээ
Аваарын шалтгаан
Нэгэн бүсгүй аваарт оржээ. Цагдаа ирээд юу болсныг асуусанд бүсгүй :
- Хөгжим сонсоод хурдаа тохируулаад явж байтал баруун хөлийн ул загтнаад. Тэгэхээр нь гутлаа тайлаад хаазаараа хөлнийхөө улыг маажиж байтал ...
Сайн хүү
15 тай хүү хичээлээсээ иртэл ээж нь бие нь муу бололтой хэвтэж байж гэнэ. Хүү ээж дээрээ очоод "Ээжээ та зүгээр үү?" оройн хоолонд битгий санаа зов. Би таныг гал тогооны өрөө хүртэл үүрээд явж чадна.