jasen
Бичлэгийн тоо 4,494
Эмэгтэйчүүдийн баяр ойртож байна. Энэ өдөр эрчүүд маань бүсгүйчүүдээ баярлуулах гэж бүхнээ зориулахыг хичээдэг. Чадалтай нэгэн байхад чадал муутай нь цөөнгүй хорвоо. Гэвч сэтгэлээсээ өгсөн ямар ч зүйл эмэгтэй хүнд нандин байдаг билээ. Эмэгтэйчүүдийн баяраар уг нь тэднийг магтан дуулсан зүйл бичвэл зохистой. Гэвч энэ “журам”-ыг зөрчиж Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдэд тохиолдсон нэгэн сайхан түүхийг та бүхэндээ толлилуулахаар шийдлээ. Одоог хүртэл нэр нь тодроогүй залуугийн бичсэн энэ түүх тодорхой гарчиггүй. Хэдхэн жилийн өмнө Оросын сайтуудад нэлээд “хит” болж, блогтой бүхэн татаж авдаг байсан юм. Одоо болтол сэтгэлээс гардаггүй энэхүү түүхийг уншаад социализмийн үед ажил хөдөлмөрийн төлөө бүхнээ зориулсан ч өдгөө ядуу тарчиг амьдарч буй өнөөгийн хөгшчүүлийн дүр төрх өөрийн эрхгүй нүдэнд харагдаж, сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй байдаг юм. Тиймээс энэ сайхан түүхийг та бүхэнтэй хуваалцахаар шийдэж чадан ядан орчууллаа. Таалан уншина уу.

Гуравдугаар сарын 8-ны өглөө болж байлаа. Сэрүүлэг олигтойхон дуугарч ч амжилгүй миний гарт “амаа бариулав”.

Харанхуй шахууд хувцсаа өмсөн хаалгаа аяархан хаагаад гэрээсээ гарвал гадаа үүр цайж байв. Хаврын сар гарсан ч дулаарсан шинжгүй. Айхтар хүйтэн салхи хүрмийг минь нэвт жиндүүлж байлаа. Захаа босгоод түргэн алхсаар зээлийн газрыг зорив. Би бүр долоо хоногийн өмнөөс л энэ баяраар сарнай бус гагцхүү хавар ургадаг цэцэг худалдаж авна гэж шийдсэн юм. Энэ чинь хаврыг бэлэгддэг баяр шүү дээ.
Явсаар зорьсон газраа ирэв. Захын үүдний өмнө хаврын гоёмсог цэцэгстэй нэг сагс харагдав. Тэр нь гамба цэцэгс (мимоза) байлаа. Дөхөөд харсан чинь үнэхээр гоё цэцгүүд юм.
-Худалдагч нь байна уу гэж асуувал хажуу лангуун дээр давсалсан өргөст хэмх зарж байсан авгай
-Хүү минь жаахан хүлээчих, худалдагч нь одоохон ирнэ гэлээ.
Би жаахан холдоод тамхи татангаа “Миний хүүхнүүд (эхнэр, охин хоёр маань) өнөөдөр энэ цэцэгсийг хараад ямар их баярлах бол” гэж дотроо төсөөлөн бүр мишээж эхлэв.
Миний өмнө нэг өвөө зогсч байв. Би тэр хүний чухам юунд нь татагдсаныг өдгөө хэлж чадахгүй нь. Юутай ч, түүний төрх нь миний анхаарлыг ихэд татсан юм.

Тэр өвөө 1965 оны хоцрогдсон загвартай хүрэм өмсчээ. Түүнд нь нөхөөсгүй газар гэж алга. Гэхдээ дүүрэн нөхөөстэй тэр хүрэм нь их цэвэрхэн байсан юм даг. Өмд нь ч нэлээд хуучирсан, гэхдээ хачин нямбай индүүдлэгтэй байв. Гутлаа гялалзтал тосолсон байсан ч тэдний “нас”-ыг нууж чадсангүй. Өрөөснийг нь бүр олсоор багалчихаж. Ул нь салжээ гэдгийг ухаарав. Хүрмийнх нь цаанаас хуучраад урагдах шахсан ч маш цэвэрхэн, нямбай гэгч нь индүүдсэн цамц цухуйж харагдана. Энгийн нэгэн буурай шиг төрхтэй хэрнээ харцнаас нь ямар ч саадыг үл огоорох нэг тийм мохошгүй, бардам сэтгэл мэдрэгдэж байв.
Өнөөдөр баярын өдөр тул өвөө маань сахлаа хусахгүй байж чадаагүй нь ойлгомжтой. Сахлаа авахдаа нүүрээ хэдэнтээ зүссэн бололтой, зарим шархаа сонины цаасны өөдсөөр наасан харагдав.
Өвөө их даарчээ. Гар нь хөхөрч, бие нь чичирч байсан ч хүйтэн салхинд худалдагчийг хүлээсээр л зогсоно. Дотроос нэг юм огшоод ирэв.

Худалдагч ирэхгүй, хүлээлгэсээр л байлаа. Тэр хооронд би бүр осгож орхив.
... Өвөөг үргэлжлүүлэн ажлаа. Жижиг сажиг олон зүйлээс нь түүнийг архичин биш юм байна гэдгийг ойлгов. Ядуу тарчиг амьдрал, насандаа дарагдсан л нэгэн байна. Гэхдээ өнөөгийн ядуу амьдралаасаа санаа зовдог нь надад хүчтэй мэдрэгдэж байлаа.
Чингэтэл худалдагч авгай хүрээд ирэв. Өвөө зориг муутайхан очиж байгаа харагдана. Би ч дөхөж очлоо.
-... Хонгорхон эзэгтэй минь, энэ цэцгийн ганцхан мөчир нь хэдэн рубль болох вэ? гэж өвөө асуув. Даарснаасаа болж уруул нь чичирч байгаа харагдав.
-Юу гээд байгаа юм бэ. Алив архичин минь эндээс холдож үз. Бас гуйлга гуйх санаатай юу. Тонилж үз. Тэгэхгүй бол... гэхчилэн нөгөө худалдагч авгай архирдаг юм байна. Харин өвөө аядуухан дуугаар
-Эзэгтэй минь. Би архичин биш ээ. Би огт амсдаггүй. Ердөө л ганц мөчир цэцэг л авах гэсэн юм... Хэдэн төгрөг болох бол? гэв. Би өвөөгийн ар хажууд нь зогсч байсан болохоор түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг ажиглав.
-Ганцхан ширхэг гэнэ ээ?... Муу архичин минь, чамтай зууралдаж байх хүсэл алга... Эндээс тонилж үз гэж худалдагч архирав.
-Эзэгтэй минь, над руу хашгираад байлгүй хэдэн рубль болохыг хэлээд өг л дөө, тэгэх үү хэмээн өвөө маань нөгөө л аядуу дуугаар гуйлаа. Худалдагч авгай зандрангуйгаар
-За, за. Муу архичин минь. Чамд 5 рублиэр л өгчихье гээд тавласан янзтай мишээж байв. Өвөө бээрсэн гараа халааснаасаа гаргаж дэлгэхэд алган дээр нь гурван ширхэг нэгтийн дэвсгэрт харагдлаа.
-Эзэгтэй. Надад гурван рубль л байна. Энэ мөнгөнд таарсан ганц ширхэг мөчир олоод өгч болох уу гээд бүр их аяархан дуугаар асуув.
Тэр үед би өвөөгийн нүдийг харсаан. Эр хүний харц ийм шаналангуй, ийм их гуниг харуусалтай байхыг урьд өмнө би хэзээ ч харж явсангүй.
Өвөө маш их даарч, бүр навч шиг дэрчигнэж байлаа. Тэгсэн худалдагч авгай
-Архичин минь, гурван рубльд тохирсныг олж өгөөч гэсэн үү. Ха ха ха. Олоод өгье л дөө гэж тавлав. Ингээд сагс руугаа тонгойн нэлээд удаан ухаж түнхэснээ
-За май, архичин минь. Архичин хатагтайдаа гүйж очоод наадахаа бэлгэл дээ. Ха ха ха гээд ухаан муутай авгай зэрлэг гэгч нь хөхрөв.
Сайн харвал, хүйтэнд хөхөрчихсөн өвөөгийн гарт голоороо хугарсан гамба цэцгийн нэг ширхэг мөчир атгуулсан байлаа. Өвөө өрөөсөн гараараа мөчрийг тэгшлэхийг оролдовч нөгөөх нь “үгэнд” нь оролгүй голоороо нугарч унаад байв. Цэцгүүдийн толгой нь ч тэнгэр рүү бус газар руу ширтэнэ... Өвөөгийн нулимс нь дуслав... Гартаа хугархай цэцэг барин уйлсаар зогсоно.
-Хүүе, муу авгай минь. Чи яаж байна аа гэж би орилоод худалдагчийг цохичихгүй юмсан гэсэндээ биеэ барьж ядан байв. Би их муухай харцаар харж байсан бололтой. Надаас айсандаа нөгөө авгайн нүүр нь хувирч, бие нь жижигрээд ирлээ. Чоно харсан хурга аятай над руу хараад чимээгүй зогсож байв. Би

-Өвөө, та хүлээж бай даа гэж хэлээд гараас нь атгаад авлаа.
-Мулгуу тахиа минь. Наад цэцгүүдийг чинь бүгдийг нь авбал хэдэн рублиэр өгөх үү. Түргэн бөгөөд ойлгомжтой хэлээд орхи. Би давтаж асуухгүй шүү гээд шүд зуун хэлэв.
-...Юу л даа... юу... Би хэлж мэдэхгүй байна аа гэж худалдагч авгай сонсогдох төдий бувтнав.
-Би сүүлчийн удаа асууя. Бүх цэцэгнүүд чинь нийлээд хэдэн рубль болох вэ??? Худалдагч авгай
-... 500 рубль болох байх аа гэв.
Өвөө юу болоод байгааг ойлгож дийлэхгүй түрүүнээс хойш худалдагч бид хоёр руу ээлжлэн харсаар байв. Би худалдагчийн хөлд 500 рублийн дэвсгэрт шидчихээд сагстай цэцгийг нь авч өвөөд өгөнгөө
-Ах минь, энэ цэцгүүдийг аваад харьж эхнэрээ баярлуул даа гэлээ.
... Өвөөгийн нулимс үрчлээтэй хацрыг нь даган зогсолтгүй урсана. Толгойгоо сэгсрэн, дуугүй уйлаад л байв. Би ч гэсэн тэвчиж чадалгүй нулимс урсгаж зогсов. “Авахгүй” гэж байгаа бололтой толгойгоо сэгсрэн нэг гараараа нөгөө хугархай цэцгээ хамгаалсаар байв.
-За тэгвэл, ах минь хоёулаа хамт явна аа гээд өвөөг сугадаад явлаа. Би сагстай цэцгээ, харин өвөө нөгөө хугархай мөчрөө барьсаар явав. Хэн хэн маань юу ч дуугаралгүй явсаар байлаа. Замаараа өвөөг хүнсний дэлгүүр рүү чирч оруулав. Бялуу, нэг шил улаан дарс худалдаж авлаа. Энэхэн зуур өөрийнхөө эхнэр, хүүхэддээ цэцэг аваагүйгээ санав. Тиймээс би
-Ах минь, намайг анхааралтай сонс. Надад мөнгө байна. 500-хан рубль надад ердөө гарз биш. Харин та хугархай цэцэг бариад эхнэр дээрээ очих эвгүй шүү дээ. Өнөөдөр чинь баярын өдөр. Энэ сагстай цэцэг, бялуу, дарс тэргүүтнийг аваад гэртээ харьж эхнэрээ баярлуулаарай гэж хэлээд салах гэтэл өвөөгийн нүднээс нулимс бөмбөрөөд ирэв. Нулимс нь хацар дагасаар хүрмэн дээр нь дусалж, уруул нь чичирч байлаа. Өөрийн минь нүднээс нулимс урсах гээд байсан тул би өвөөгийн дэргэд удаан байж тэвчсэнгүй. Худалдаж авсан зүйлсээ түүнд хүчээр шахуу тэврүүлээд дэлгүүрийн хаалга руу дөхөх гэтэл араас  
-Бид хоёр... бид хоёр... 45 жил хамт амьдарч байна... Гэтэл тэр маань өвдчихлөө... Би өнөөдөр түүндээ бэлэг өгөхгүй байж чадаагүй юм аа... Чамд маш их баярлалаа... гэж өвөө аяархан шивнэлээ.
... Би хаашаа явж байгаагаа ч ухаарах сөхөөгүй гүйсээр байв. Нулимс маань өөрийн эрхгүй урссаар байлаа...


Энэ хорвоогийн бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхны дээд болгоныг хүсэн ерөөе. Биднийг баярлуулах гэж бүхнээ зориулдаг эрчүүддээ их баярлалаа. Айл гэрийн алтан багана болсон та бүхнийгээ эмэгтэйчүүд чинь маш их хайрлаж явдаг гэдгийг илэрхийлэх нь зүйтэй болов уу. Амьдрах сайхан билээ.


                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4288761/23f/trackback

profile

эди хугда

2012.11.27 17:05:48
*.199.165.106

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
3369 파이브돌스(5dolls) - 너 말이야 oogoo2011 2011-03-16 1062
3368 Whee Sung - 가슴 시린 이야기 oogoo2011 2011-03-16 774
3367 ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС /Дооёо/ Hoshin shog oogoo2011 2011-03-16 1224
3366 " Тусгай салаа2 " Trailer oogoo2011 2011-03-16 851
3365 Шинэ үе - Гомо Бооёо Английн элчингийн ярилцлаганд oogoo2011 2011-03-16 1431
3364 mask-sumo [1] maralmaa&maralmaa 2011-03-15 1590
3363 big bang-mix [1] maralmaa&maralmaa 2011-03-14 768
3362 big bang-WHAT CAN I DO [1] maralmaa&maralmaa 2011-03-14 829
3361 BIGBANG - TONIGHT [1] maralmaa&maralmaa 2011-03-14 791
3360 Katy Perry - Firework [1] maralmaa&maralmaa 2011-03-14 886
3359 Justin Bieber - Love Me [1] maralmaa&maralmaa 2011-03-14 908
3358 Хойд Солоонгос Хүүхдүүд ч гитар дарах гэж үзүүлж өгч байна аа. [2] oogoo2011 2011-03-13 1602
3357 Японы зүүн эрэгт хүчтэй газар хөдлөлт болов... [2] .Sarnai. 2011-03-12 993
3356 Онигоо mgldevushka 2011-03-12 743
3355 Celtic Woman - A New Journey - You Raise Me Up .Sarnai. 2011-03-12 877
3354 Хайрын эрэлд 16,17,18,19 р анги [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-03-11 1943
3353 Хайрын эрэлд 14, 15 р анги [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-03-11 1669
3352 N Sync - This I Promise You .Sarnai. 2011-03-11 909
3351 Universe best song 2011 3-р сарын 7-ны эфир 3 ~~~*oGoGo*~~~ 2011-03-10 986
3350 Universe best song 2011 3-р сарын 7-ны эфир 2 ~~~*oGoGo*~~~ 2011-03-10 1010
3349 Universe best song 2011 3-р сарын 7-ны эфир 1 ~~~*oGoGo*~~~ 2011-03-10 1250
3348 БУСАН: САГСАН БӨМБӨГИЙН БООЦООТ ТЭМЦЭЭН file [2] Pedrostar 2011-03-10 805
3347 Universe best song 2011 3-р сарын 8-ны эфир 2 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 962
3346 Universe best song 2011 3-р сарын 8-ны эфир 1 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 848
3345 mask-uhdeggui emee [1] maralmaa&maralmaa 2011-03-09 1706
3344 Bizzard aas guih yum bnaa [1] deldeek 2011-03-09 830
3343 Universe - 2/27 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 820
3342 Universe best song 2011 2-р сарын 28-ны эфир ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 911
3341 Universe Best Song's 2011 1-р шатны шалгаруулалт 3\03ны эфир2 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 956
3340 Universe Best Song's 2011 1-р шатны шалгаруулалт 3\03ны эфир1 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 878
3339 Universe Best Song's 2011 1-р шатны шалгаруулалт 3\01ны эфир ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 865
3338 "Ижийгээ гомдоох учиргүй" МАРАЛГОО 2011-03-08 830
» Гамба цэцгийн ганц мөчир-Шилдэг өгүүллэг [1] mgldevushka 2011-03-08 1043
3336 SONIRHOOD UZEEREI [1] moogii99 2011-03-08 1039
3335 Big Bang - Tonight deer23 2011-03-08 736
3334 아이유(IU) 나만 몰랐던 이야기 [REAL+] deer23 2011-03-08 743
3333 XX-ZUUNII DUU --- SAIHAN BNA---(( C.C.Catch & Chris Norman)) deer23 2011-03-08 1273
3332 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баяр, МАРТ 8-ны мэндийг эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ хүргэе deer23 2011-03-08 867
3331 Olon mergediin huraldai (Mongolian animation) ~~~*oGoGo*~~~ 2011-03-06 849
3330 “Facebook”-ийн Монгол инженер _________ [2] think different 2011-03-05 1079
3329 X Түц > Сэргээш 3 [1] МАРАЛГОО 2011-03-05 1228
3328 Шинэ үе - Хань МАРАЛГОО 2011-03-05 911
3327 new iPad 2 , shineer garlaa [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-03-04 1063
3326 Өмнөговиос - Алтай хүртэл дугуйн аялал 2010 ____ hiimori sergesen saihan bichleg baina [2] think different 2011-03-04 1031
3325 SETGEL HUDLUUD SAIHAN BVJIGLEMEER BAIHCHIN [1] deer23 2011-03-04 849
배너신청
자생병원

배너신청