jasen
Бичлэгийн тоо 4,494
facebook-mergenЕгипетийн “Фараон”-ыг түлхэн унагасан үйл явдал саяхан боллоо. Дэлхий нийтийг донсолгосон энэхүү үймээний эх үндэс нь нөлөө бүхий технологийн компани болох “Facebook”-ээс гэсэн нь түүнээс ч илүү шуугиан дэгдээсэн. Ерөнхийлөгчөө унагаах төлөвлөгөөг Египетүүд “Facebook”-ээр дамжуулан боловсруулсан.
“Facebook”-ийн дуулиантай зэрэгцэн энэ нэр хүндтэй компанид нэгэн Монгол залуу инженерээр ажилладаг талаар сураг сонстож, удтал эрж хайсны эцэст уулзах боломж тохиолоо. Түүнийг Начингийн Мэргэн гэдэг. Өдгөө 22 настай. “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, АНУ-ын Массачусэттсийн Технологийн институтыг төгссөн. Сурагч ахуйдаа Улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл, Улсын программчлалын олимпиадаас мөнгөн медаль хүртэж үетэнгийнхэн дундаа цахиур хагалж явжээ. Үүгээр зогсохгүй оюутан байхдаа Японы нэр хүндтэй компани “Secom ISL”, мөн “Microsoft”-ийн Хятад улс дахь салбарын “Microsoft Research Asia”-д дадлага хийсэн нь түүнийг ажлын дөртэй болгожээ. Одоо тэрбээр 500 сая хэрэглэгчтэй, дэлхийн томоохон технологийн компани болох “Facebook”-д программ хангамжийн инженерээр ажиллаж байна.
-Эцэг, эхийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу. Мэдээллийн технологийг эзэмшихэд эцэг, эхийн чинь нөлөө байсан байх?

-Аав, ээж маань Улаанбаатар хотын уугуул. Аав Москва хотод цахилгааны инженер мэргэжил эзэмшин, Монголд физикийн хүрээлэнд олон жил ажилласан. Харин сүүлийн арваад жилд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт ажилласан, одоогоор энэ байгууллагад хэлтсийн дарга хийдэг. Ээж Биологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч хийдэг, генетикийн ухааны доктор хүн. Нэг ахтай. Ах маань Токиогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, одоогоор Японд ажиллаж, амьдардаг.

Ээж, аав маань надтай зэрэгцэж суугаад хичээл заагаагүй л дээ. Харин миний хүсэл сонирхлыг бүрэн дэмждэг байсан. Багаас маань математикийн сонгонд явуулдаг байсан. Ахлах ангид ороод мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж, бие дааж судалдаг болсон. Ээж, аав хоёр маань мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг, миний хамгийн хайртай, хүндэлж явдаг хүмүүс минь.

-Хятад, Японы томоохон компаниудад дадлага хийх завшаан тохиожээ. Эндээс их зүйлийг сурч, мэдсэн нь гарцаагүй?
-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь багаараа ажиллах чадварт суралцсан. Оюутнуудад ажил дээр гарахад ямар байдаг талаархи ойлголт бага. Хүмүүстэй хэрхэн харилцах, удирдлагадаа тайлангаа зөв гаргаж дүгнүүлэх гэх мэт олон зүйлийг сурсан нь миний цаашдын ажилд чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Америкийн нэр хүндтэй технологийн сургуулийг төгсчээ. Энэ сургуульд элсэхэд амаргүй байв уу?
-Би багаасаа “Хобби” сургуульд англи хэл үзэж байсан учраас англи хэлний мэдлэг маань сайн байсан л даа. Харин ахлах ангид орох жилдээ “Шинэ Монгол” ахлах сургуульд орж байгалийн ухааны хичээл болох физик, математикт ихээхэн анхаарч, сонгон суралцдаг байлаа. Ер нь “Шинэ Монгол” сургууль байгаль шинжлэлийн хичээлийг заахдаа сайн. Түрүүн хэлсэнчилэн мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж эхэлсэн. Миний мэдээлэл зүйн боловсролд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Ц.Дүүрэнбаяр багш. Багш маань 24-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн ч, хийж бүтээсэн зүйл ихтэй, олонд танигдсан, хүндтэй буянтай хүн байсан.

“Шинэ Монгол” сургуулийг төгсөгчид Японд очиж суралцдагийг хүмүүс мэднэ. Харин би компьютерийн ухааны чиглэлээр Америкт очиж суралцана гэсэн зорилготой байсан. Миний хэлний болон байгалийн ухааны хичээлийн мэдлэг сургуульд ороход ихээхэн тус болсон. Америкийн арав гаруй сургуульд өргөдөл гаргаснаас гуравт нь орох болзлыг хангасан. Түүний дунд Массачусэттсийн Технологийн Институт байсан. Ингэж миний мөрөөдөл биелсэн юм. Польш улсад 2005 онд зохиосон Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсоныг маань гол шалгуур болгож сонгосон юм билээ. Энэ дашрамд багш нартаа их баярлаж, бахархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Би их сургуулиа компьютерийн шинжлэх ухаан, болон математикийн давхар мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

-Их сургуулиа төгсөөд олон байгууллагад өргөдөл бөглөсөн байх. “Facebook”-тэй хэрхэн холбогдсон бэ?
-Технологийн болон санхүүгийн томоохон компаниудад өргөдөл бөглөсөн. Тэр компаниуд дундаас миний хамгийн их сонирхсон нь “Facebook”. “Facebook” хүнийг ажилд авахдаа мэргэжлийн шалгалтуудыг түлхүү авдаг. Инженерүүдээс бүрдсэн шалгалтын баг 30 минутад код бичүүлээд, үлдсэн 30 минутад төрөл бүрийн сэдвээр сонирхсон зүйлээ асуудаг. Үүний дараа компанидаа урьж авчраад 3-4 хүнтэй ярилцлагад оруулдаг. Өмнө нь дадлага хийж байсан компаниудаас тодорхойлолт авсан. “Facebook” бол хурдтай компани. Энгийн шийдлийг хурдан гаргах чадварыг гол болгодог.

-Өөртөө итгэлтэй л байсан байх. Гэхдээ суралцах зүйл хэр их байсан бэ?
-Мэдээж, мэдэхгүй зүйл их боловч манай хамт олон бие биедээ их тусалдаг. Эхний сар хагасын хугацаанд сургалтад суудаг. Энэ үеэр мэргэжлийн хичээлүүд орж, жижиг хэмжээний даалгавар гүйцэтгэн компанийн бүхий л үйл ажиллагаатай танилцдаг. Хувь хүнд том хөрөнгө оруулалт шүү дээ. Яагаад “Facebook”-ийг илүү сонирхож байсан бэ гэхээр нэг инженерт оногдох хариуцлага маш өндөр байсан. Жишээ нь “Google” 6000 орчим инженертэй, харин “Facebook” 600 орчим инженертэй. Инженерийн тоо нь арав дахин бага. Тиймээс инженер бүрт хариуцлага, үүрэг даалгавар их байдаг. Бас “Facebook” залуу компани. Сурах зүйл их байна. Энэ нь надад их таалагдсан.

Би “Facebook”-ийн хамгаалалт, аюулгүйн хэлтэст ажилладаг. “Facebook” одоогоор бүх нийтийн анхаарлын төвд байна шүү дээ. Хакерууд их халдана. Болох болохгүй мэдээлэл, сурталчилгаа, вирус цацна. Үүнийг цаг тухайд нь устгаж байдаг. Тэр бүрийг нэг бүрчлэн устгахгүй л дээ. Компьютерийн хиймэл оюун ухааныг ашиглаж, тэр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шийдэл гаргадаг.

-Ажлын байр, хамт олны чинь талаар уншигчид сонирхож байгаа байх?
-Ажлын нөхцөл мэдээж маш сайн. Бид нэг том танхимд бүгдээрээ суудаг. Хэнд ч тусгай өрөө гэж байхгүй. Хэлтсийн дарга нарт давуу нөхцөл гэж байхгүй. Манай Ерөнхий захирал Марк Цукерберг ч бидэнтэй хамт суудаг. Энгийн хувцасладаг. Би гэхэд ажил дээрээ хэзээ ч костюм өмсч байгаагүй. Бас манайд хүнд суртлын олон дамжлага гэж байдаггүй. Гурван ажилтан хамт сууж байгаад шийдвэр гаргалаа гэхэд миний бичсэн кодыг нөгөө хоёр маань хянаад шууд ашиглаж эхэлдэг. Хэлтсийн дарга заавал хянах албагүй.

-Монголд “Facebook”-ийн хэдэн хэрэглэгч байдаг ю. Ихэвчлэн ямар зорилгоор ашигладаг юм бол?
-Яг тодорхой хэдэн хэрэглэгчтэйг би мэдэхгүй, хоёрдугаарт байгууллагын нууц л даа. Миний ажигласнаар монголчууд ихэнхдээ өөрийн зураг, мэдээллээ оруулж, тоглоом тоглож байна. Ер нь “Facebook”-д цаашид хийж бүтээх ажил их байгаа. Хийх ёстой ажлынхаа нэг хувийг л гүйцэтгэлээ гэж үздэг. “Facebook”-ээс өмнө олон нийтийн сүлжээ гэж байсан ч тэдгээрээс илүү хувь хүний байдлыг сайтар тусгаж өгсөн нь амжилтынх нь үндэс гэж үздэг.

-”Facebook”-ийг ашиглаж буй залуус хэрхэн зорилгодоо хүрч болох вэ. Маркетингийн боломжуудын талаархи бодлоо хуваалцаач?
-”Facebook”-ээр дамжуулж манай компаниуд зөвхөн монгол хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгаа цацаж эхэлж байгаа нь сайшаалтай. Чиний дуртай зүйлд таны найз дуртай байх магадлалтай. Эсрэгээрээ найзын чинь дуртай зүйл чамд нөлөөлөх боломж их байдаг. Найзын чинь дуртай бүтээгдэхүүн чамд ч таалагдах нь их байдаг юм байна л даа. Иймээс хаана хамаагүй газар сурталчилж байснаас дуртай хүмүүсийнх нь хуудасны дэргэд тухайн бүтээгдэхүүний сурталчилгаа тавьсан нь илүү амжилт олох жишээтэй. “Facebook” үүгээрээ бусад сайтаас ялгаатай.

Хамтлагаар жишээ авъя л даа. Хамтлаг өөрийн гэсэн хуудас нээгээд өөрсдийнхөө тухай мэдээлэл, клипүүдээ оруулснаар шүтэн бишрэгчийнхээ тоог нэмэх боломжтой. Үүгээр дамжуулж тоглолтын тасалбараа борлуулж болно. “Facebook”-ээр мэдээлэл маш хурдан тархдаг болсон.

-”Facebook”-ийг үндэслэгч, тэргүүн Марк Цукербергийг өнгөрсөн жилийн оны шилдэг хүнээр “Тайм” сэтгүүл онцолсон. Гэсэн ч таны хэлснээр захирал чинь их энгийн хүн бололтой?
-Залуу хүн болоод ч тэр үү их энгийн. Ажил дээр бие хамгаалагч дагуулж явдаггүй. Бидэнтэй хамт хоолонд ордог. Энэ байдал нь хүмүүст их таалагддаг юм билээ. Баасан гариг бүр бүх ажилчныхаа өмнө гарч зогсоод сонирхсон асуултад нь илэн далангүй хариулдаг нь таалагддаг. Ажилд орсны дараа би түүнтэй нэг удаа уулзаж байсан. Өөрийгөө танилцуулж, ажилд орсон сэтгэгдлээ илэрхийлсэн. Дараа нь баасан гаригийн хурлын үеэр нэг удаа би түүнд асуулт тавьж байсан. Өнгөрсөн долоо хоногт нь “Майкрософт”-ийг үндэслэгч Билл Гейтс ирж яриа хийсэн юм л даа. Тэр үйл явдлын талаар асуулт тавьж байлаа.

-Ажилдаа баримталдаг зарчим чинь юу вэ?
-Хамгийн гол нь ногдсон. ажлаа сайн хийх ёстой. Ер нь хүн юу хийснээрээ өөрийгөө үнэлүүлнэ шүү дээ. Ямар ч ажлыг хүнд гэж боддоггүй. Монгол хүний оюуны чадавхи, нийтэч, тусархаг, орчин нөхцөлтэйгөө зохицох чадварыг хамт олондоо харуулах юмсан гэж хичээдэг. Эх түүхийнхээ талаар найз нөхдөдөө ярьж өгөх дуртай.

-Монголд “Facebook”-тэй төстэй шинэ сайт гаргавал амжилт олох боломж бий юу?
-Монгол хүний онцлогт тохирсон, эдийн засагт нь зохицсон байвал амжилт олно. Яг ямар загвартай байхыг одоо хэлж мэдэхгүй байна.

-Залуу хүнийхээ хувьд Монгол Улс яавал хөгжинө гэж боддог вэ?
-Манай улс руу гадаадаас валют урсан орж байна, бид хөгжиж байна гэж ярьдаг. Үнэндээ өөрсдөө нэг ч бүтээгдэхүүн хийж зардаггүй, газрын баялгаа ухаж валют олж байна шүү дээ. Энэ бол хөгжил биш. Бүтээгдэхүүн хийж эхэлвэл хөгжинө. Монгол Улс бүтээгч орон болоосой гэж хүсдэг. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд боловсролдоо ихээхэн анхаарах хэрэгтэй. Тэр дундаа байгаль шинжлэл, математикийн боловсрол маш чухал.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Ж. Жаргал

Зууны мэдээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4277201/7d7/trackback

think different

2011.03.05 19:15:13
*.161.155.16

Tiimee  bolovsroloos  hogjil ehelne gej ,,,,,, Mergen shig olon saihan bolovsroltoi zaluuchuud ulam ih toroosei gej bodoj baina,,,!!!

Mongoliin baharhal bolson mundag zaluu baina aa amjilt husey....

<*prisme*>

2011.03.06 00:22:06
*.161.146.219

nom bol yortontsiig harah tsonh mon!....Ene  zaluu hol yavnaa

medeej manai mongol dotoodiin uildverleliig hogjuulehguigeer mongol uls hogjihgui shuu dee , gants ashigt maltmal uul uurhaigaar ard tumen gedes tsatgalan amidrah yy ? bid yamar uuniig dan gantsaaraa ashiglaj chadahgui ni medeej DEEREES NI HOORONDOO EV TUNJIN MUUTAI ATAA JOTOO bayan hoosnii uzel surtal yalgaa , heeli hahuuli herees hetersen onoo ued mongol ornii ireedui tun burheg baina sh dee. Tor zasagiin erh barigchid bolon engiin nomhon ard ni hurtel negdmel sanaatai, negdmel uzel bodliig barimtaldag shudarga niigmiig bii bolgoson ter tsagt mongol uls hogjihiin undes ehlel suuri tavigdaj ul magad.... Yamartai ch ene zaluu huud mash ih bayarlaj baina ee MERGEN chi shyy ,,,,,,

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
3369 파이브돌스(5dolls) - 너 말이야 oogoo2011 2011-03-16 1062
3368 Whee Sung - 가슴 시린 이야기 oogoo2011 2011-03-16 774
3367 ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС /Дооёо/ Hoshin shog oogoo2011 2011-03-16 1224
3366 " Тусгай салаа2 " Trailer oogoo2011 2011-03-16 851
3365 Шинэ үе - Гомо Бооёо Английн элчингийн ярилцлаганд oogoo2011 2011-03-16 1431
3364 mask-sumo [1] maralmaa&maralmaa 2011-03-15 1590
3363 big bang-mix [1] maralmaa&maralmaa 2011-03-14 768
3362 big bang-WHAT CAN I DO [1] maralmaa&maralmaa 2011-03-14 829
3361 BIGBANG - TONIGHT [1] maralmaa&maralmaa 2011-03-14 791
3360 Katy Perry - Firework [1] maralmaa&maralmaa 2011-03-14 886
3359 Justin Bieber - Love Me [1] maralmaa&maralmaa 2011-03-14 908
3358 Хойд Солоонгос Хүүхдүүд ч гитар дарах гэж үзүүлж өгч байна аа. [2] oogoo2011 2011-03-13 1602
3357 Японы зүүн эрэгт хүчтэй газар хөдлөлт болов... [2] .Sarnai. 2011-03-12 993
3356 Онигоо mgldevushka 2011-03-12 743
3355 Celtic Woman - A New Journey - You Raise Me Up .Sarnai. 2011-03-12 877
3354 Хайрын эрэлд 16,17,18,19 р анги [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-03-11 1943
3353 Хайрын эрэлд 14, 15 р анги [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-03-11 1669
3352 N Sync - This I Promise You .Sarnai. 2011-03-11 909
3351 Universe best song 2011 3-р сарын 7-ны эфир 3 ~~~*oGoGo*~~~ 2011-03-10 986
3350 Universe best song 2011 3-р сарын 7-ны эфир 2 ~~~*oGoGo*~~~ 2011-03-10 1010
3349 Universe best song 2011 3-р сарын 7-ны эфир 1 ~~~*oGoGo*~~~ 2011-03-10 1250
3348 БУСАН: САГСАН БӨМБӨГИЙН БООЦООТ ТЭМЦЭЭН file [2] Pedrostar 2011-03-10 805
3347 Universe best song 2011 3-р сарын 8-ны эфир 2 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 962
3346 Universe best song 2011 3-р сарын 8-ны эфир 1 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 848
3345 mask-uhdeggui emee [1] maralmaa&maralmaa 2011-03-09 1706
3344 Bizzard aas guih yum bnaa [1] deldeek 2011-03-09 830
3343 Universe - 2/27 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 820
3342 Universe best song 2011 2-р сарын 28-ны эфир ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 911
3341 Universe Best Song's 2011 1-р шатны шалгаруулалт 3\03ны эфир2 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 956
3340 Universe Best Song's 2011 1-р шатны шалгаруулалт 3\03ны эфир1 ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 878
3339 Universe Best Song's 2011 1-р шатны шалгаруулалт 3\01ны эфир ~~~*oGoGo*~~~ 2011-03-09 865
3338 "Ижийгээ гомдоох учиргүй" МАРАЛГОО 2011-03-08 830
3337 Гамба цэцгийн ганц мөчир-Шилдэг өгүүллэг [1] mgldevushka 2011-03-08 1043
3336 SONIRHOOD UZEEREI [1] moogii99 2011-03-08 1039
3335 Big Bang - Tonight deer23 2011-03-08 736
3334 아이유(IU) 나만 몰랐던 이야기 [REAL+] deer23 2011-03-08 743
3333 XX-ZUUNII DUU --- SAIHAN BNA---(( C.C.Catch & Chris Norman)) deer23 2011-03-08 1273
3332 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баяр, МАРТ 8-ны мэндийг эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ хүргэе deer23 2011-03-08 867
3331 Olon mergediin huraldai (Mongolian animation) ~~~*oGoGo*~~~ 2011-03-06 849
» “Facebook”-ийн Монгол инженер _________ [2] think different 2011-03-05 1079
3329 X Түц > Сэргээш 3 [1] МАРАЛГОО 2011-03-05 1228
3328 Шинэ үе - Хань МАРАЛГОО 2011-03-05 911
3327 new iPad 2 , shineer garlaa [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-03-04 1063
3326 Өмнөговиос - Алтай хүртэл дугуйн аялал 2010 ____ hiimori sergesen saihan bichleg baina [2] think different 2011-03-04 1031
3325 SETGEL HUDLUUD SAIHAN BVJIGLEMEER BAIHCHIN [1] deer23 2011-03-04 849
배너신청
자생병원

배너신청