
Бичлэгийн тоо 4,494
Чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран анхны алтан медалийг эх орондоо авчирлаа
Уншсан 1213 vote 0 2010.11.23 23:47:03
Тэрбээр дөнгөж сая Японы бөх Ода Хироюкитай үзүүр түрүүгээ үзэж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан байна.
Г.Мандахнарангийн хувьд хамгийн анх Ираны бөх Ахмади Заринколайг 3:1 харьцаагаар буулган авснаар шөвгийн наймд, Йемен улсын бөх Фаран Абдулраманыг 0:3 харьцаагаар ялснаар шөвгийн дөрөвт, Хятадын бөх Гао Фэнийг 3:1 харьцаагаар ялснаар аваргын алтан медалийн төлөө үзэх эрхтэй болсон билээ.
Энэ долоо хоногт хөшгөө хаах “Гуанжоу 2010” азийн наадамд манай орны баг тамирчид өнөөдрийн байдлаар нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл нийт есөн медалийн амжилттайгаар оролцож байна.