jasen
Бичлэгийн тоо 4,494

Хайртай гэж хэлж өгөөч

Уншсан 1411 vote 0 2010.11.06 18:39:09


Ярилцлагаа ингэж нэрлэмээр санагдлаа, "Хайртай гэж хэлж өгөөч". Энэ бол  хазара хүмүүстэй уулзаад Афганаас Монгол руугаа буцаж явахдаа онгоцонд бодож явсан Ц.Санчирын бодол. Афганы хазара үндэстний тухай киногоо ч тэрээр ингэж нэрлэжээ. Яагаад тэр вэ. Яагаад бид хаа холын хазарачуудад хайртай байж ёстой гэж. Энэ талаар Тархан суурьшсан монголчууд төрийн бус байгууллагын тэргүүн, соёл судлаач Н.Санчиртай ярилцлаа.

-Бид Афганы хазара үндэстний угсаа гарлын талаар судлаачтай ярилцлага хийж уншигчдадаа хүргэж байсан. Харин га хазара хүмүүстэй уулзаж, амьдралтай танилцаж байсны хувьд арай өөр тодорхойлолт хэлэх байх?

-Өнөөдөр бидний дунд хазара монгол, монгол хазара гээд янз янзын л ойлголт байдаг. Хазара гэдэг нь эртний пэрс хэлний мянган морьтон гэсэн утгатай үг. Монгол хэлэнд мянга, морьтон гэдэг үгийг зөвшөөрдөг бол хазара нар монгол гэдгийг зөвшөөрөхөөс аргагүй. Хоёр гурван шалтгаанаар хазара хүмүүс өнөөгийн Афганд амьдарч байна. Монголын байлдан дагууллын үед Чингэс хаан өнөөгийн Афганистаны Бамяан хотод түр буудаллаад тэр хавийн эзэлсэн нутаг хязгаараа сахиулахаар мянган морьтон үлдээсэн байна. Мянган морьтон гэхээр хүмүүс дан залуус, мянган эрс гэж ойлгоод байдаг. Тэр үед, зуут, аравтын жанжинд таваас долоон Дундад Азийн зарц нар ногддог байж. Мянган морьтны хатад, хөвгүүд, зарц, шивэгчин гээд хэдэн мянган хүн байдаг байв. Өнөөдрийн бидний ярьж байгаа сэдэв бол хазара буюу мянган морьтон гэсэн үг. Яалт ч үгүй тэд бол Монголын тасархай. Найман зуугаад жилийн өмнө үлдэж хоцорсон монголчууд. Бүр эртний түүхээс нь яривал 2000 жилийн өмнө Афганистанд хазара хүмүүс амьдарч эхэлсэн гэсэн таамаглал байдаг. Гэхдээ энэ таамаглалыг өнөөдрийн хазара нар илүү их ярих дуртай байдаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл өнөөдөр пашту, тажик гээд бусад үндэстнүүд хазара хүмүүсийг маш их шахаж байна. Энэ бол олон зуун жилийн турш үргэлжилж байгаа зүйл, Долоо найман зуун жилийн өмнө Монголын эзэнт гүрний мэдэлд байсан тэр газарт хазара буюу мянган морьтнууд хүчирхэг байсаан. Их хаан тэднийг үлдээгээд "Эргэж ирээд олон зүйлийг өөрчилнө. Энэ бол Монголын газар нутаг" гэж хэлээд үлдээгээд явсан. Мэдээж, эргэж очоогүй. Афганистаны Бамяан, Херат, Газни, Кабул, Мазар И Шариф хотуудыг Чингэс хаан өөрийн биеэр дайлсан байдаг. Өнөөдөр Бамяанд хазара хүмүүс илүү олноороо төвлөрөн амьдардаг. Долоо найман зуун жилийн өмнө хүчирхэг үндэстэн байсан, дийлж явсан, дэлхийн хааны харьяалалтай байсан цэргүүд бол хазара. Түүнээс хойш гурав дөрвөн зуун жилийн дараа эзэнт гүрний ноёрхол ч үгүй болж пашту, тажик үндэстнүүд тэднийг харийнхан хэмээн хавчиж эхэлсэн байна. Тэгэнгүүт хазара хүмүүс "Бид хоёр мянган жилийн өмнө энд аж төрж байсан" гэж ярьдаг болжээ. Үнэхээр тэд долоо найман зуун жилийн өмнө л маш хүчирхэг байсан. Түүнээс хойш тасралтгүй дайн тулаан, дотоодын мөргөлдөөн, хагарал хямралын дунд амьдарч байна. Өнөөгийн Афганистаны пашту, тажик, хазара, балуч, узбек гэсэн таван их үндэстний хамгийн ядуу нь хазара. Хамгийн боловсролгүй, хамгийн хэцүү нөхцөлд амьдарч байгаа нь хазара.

-Яг тэдэн дээр очиж байсан

-Очиж байсан. 2006 онд. Яг нүдээр үзсэн хүний хувьд хэлэхэд тэд яалт ч үгүй монголчууд. Дундад Азийн нийтлэг төрх бол өндөр хамартай, том биетэй, сахал үс, нүд хөмсөг болсон сүртэй хүмүүс байдаг. Гурван сая хүнтэй Кабул хотын гудамжаар явж байхад яг Монголын гудамжаар явж байгаа юм шиг дүр зураг заримдаа харагддаг. Ахтай маань ч адилхан юм шиг, хаана харлаа гэж эргэлзмээр танил царай олонтаа тааралддаг. Тэд бол хазара хүмүүс байдаг л даа.

-Хазарачууд хэр олон юм бэ?

-Тоон мэдээний хувьд янз бүр. Хоёр сая ч гэдэг. Дөрөв, найм, арван сая ч гэдэг. Улс төрийн маш том золиосон дунд хазара хүмүүс амьдарч байгаа. Тэднийг их олон гэж хэлж болдоггүй нь цаагуураа олон шалтгаантай. Үнэндээ дэлхий дээр зургаан сая гаруй хазара хүн бий. Таван сая орчим нь Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад амьдарч байна. Афганы 31 сая хүний нэг сая нь орон гэргүй, гудамжинд амьдардаг. Тэдний дийлэнх нь хазара хүмүүс. Сургууль, ажилд орох, гудамжинд явах гэх мэт алхам тутамд бүр тухайлбал, машины осол боллоо гэхэд хазара хүн байвал тоодоггүй. Тэнд хазара бол хэн ч биш. Маш их доромжлол, гадуурхал дунд амьдардаг. Харин Тажик хүн алдаа гаргалаа гэхэд Тажикстан гээд өмөөрөх улс байна. Афганы иргэн узбек хүн ч Узбекстан улсаараа бахархдаг. Харин хазара хүнийг хэн өмгөөлөх вэ. Уг нь хазара хүмүүс "Бид уг нь монгол" гэдгээрээ бахархмаар байдаг. Гэтэл "долоо найман зуун жил та нараас болоод Афганистанд дайн тасраагүй" гэж ихэнх хүмүүс биднийг буруутгадаг гэж ярих нь гашуун үнэн.

-Гэхдээ хазарачууд монгол угсаатай гэдгээ мэдэх үү?

-Мэдэлгүй яахав. Гэхдээ зарим нь ярих дургүй. Тэд энэ тал дээр гурван янзаар хариулдаг юм билээ. Афганистанд очихоор "Би монгол, Чингэсийн хойчис" гэх хазара таарна. Зарим нь "Монгол гэдэг үндэстэн байдгийг мэдэхгүй юм байна" гэдэг. Гурав дахь нь "Та нараас болоод өнөөдөр бид ингэж амьдарч байна. Долоо найман зуун жилийн турш бид ингэж адлагдаж байна" гэж хэлнэ. Өнөөгийн Афганистаны Бамяан, Цагаадай. Херат хотуудад болсон Чингэс хааны байлдан дагууллын ул мөр маш хатуу туссан. Хүчтэй довтолгоонууд болж, баян чинээлэг худалдааны хотууд асар их хохирол амссан байдаг. Манайхан тухайн үедээ ялан дийлж байжээ. Магадгүй Дундад Азид хазара хамгийн бахархалтай үндэстэн байсан байх. Өнөөдрийн хувьд яг эсрэгээрээ хамгийн хэцүү байдалтай үндэстний тоонд орж байна. Тэд Америк, Канад, Австрали руу их цагаачилж байна. Тэнд очоод боломжтой бүхнийг хийдэг. Тэдний хувьд цагаачлах гэдэг маш хэцүү л дээ.

-Найман зуун жилийн өмнөх Чингэс хааны байлдан дагуулалтай холбон хазара үндэстнийг гадуурхдаг гэхээр бас бууж өгөхгүй байна л даа...

-Бидний түүх бахархалтай байсан. Түүхэнд 40 орныг нэгтгэж, дэлхийд урьд хожид байгаагүй мянган жил ноёрхож байсан түүх бидэнд бий. Гоё шүү. Гэтэл энэ түүхийн хатуу хэцүү тал нь зургаан сая хүн өнөөдөр монгол гэдэг гарлаасаа болоод, эсвэл Афганистаныг Дундад Азийн хүчирхэг баян улс байхад Монголын их цэрэг эзлэн түйвээсэн гэдгээсээ улбаалаад үзэн ядалтыг бий болгосон. Өнөөгийн пашту залуу, узбек хөвгүүн Чингэс хаанаас болоод ийм байдал үүссэн гэдгийг мэдэхгүй. Тэд зүгээр л "хазара бол хэн ч биш" гэсэн үзэлтэй. Юунаас болоод ингэж боддогоо ч мэдэхгүй.

-Өнөөдөр хазара нар ямархуу байдалтай амьдрах вэ?

-Туйлый ядуу. Би Афганы дайнд дундаа орж байхад очиж байсан л даа. Одоо байдал арай дээрдсэн юм шиг байгаа юм. Намайг тэнд очиж байхад ресторан гэж байдаггүй байсан. Хоёр гурван сая хүнтэй хотын гудамж нь гэрлэн дохиогүй, замын цагдаагүй байх нь энгийн үзэгдэл. Хазара хүмүүс ихэвчлэн нэлээн алслагдсан хотууддаа амьдардаг юм билээ: Хязгаар нутаг руу амьдрал бүр л хүнд л дээ.

-Хазара айлд очиж үзэв үү?

-Нэлээн хэдэн хазара айлд очиж байсан. Намайг Монголоос ирсэн гэхээр "Бид монгол үндэстэн" гэдэг. Эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад ярилцаж байсан. Гэтэл Афганд эмэгтэй хүн гадны хүний дэргэд гивлүүрээ авах нь байтугай гадны хүн гэрт нь ороход эмэгтэй хүн гэртээ байх ёсгүй. Ийм хатуу заншилтай. Харин Монголоос очсон бидний дэргэд эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад амьдралаа яриад уйлдаг. Үнэхээр догдолмоор. Их олон зүйл бодогдуулсан аялал байсан шүү.

-Тэд монгол угсаатай гэдгээ мэддэг гэлээ. Тэгвэл зан заншил ч юм уу авч хоцорсон зүйл байх уу?

-Байхгүй. Яагаад гэвэл тэнд олон жил үргэлжилсэн дайн болж байгаа. Дайн болж байгаа газар амьд үлдэх үү, дээлтэйгээ үлдэх үү гэдэг асуудал гарна даа. Ер нь дотоодын мөргөлдөөн ихтэй, ислам шашинтай улсуудад монгол зан заншлаа хадгалж үлдэж байгаа үндэстэн гэж бараг байхгүй. Гэхдээ л тэнд зургаан сая хазарагийн дийлэнх нь өөрсдийгөө монгол гэж үздэг. Дэлхийн монгол ч эрдэмтэд ч ингэж дүгнэдэг. Зарим газар өөрийнхөө 13 үеийн угийн бичгийг монгол бичгээр залгамжлан хадгалсан хүмүүс бий. Тэдний хэл ярианд тохой, өвдөг, гар, хуруу гэх мэт монгол үг нэлээдгүй байдаг.

-Хазарачууд ядуу л гэж байна. Гэхдээ гайгүй ажил хийдэг хүн байна биз дээ?

-Байдаг байх. Гэхдээ л маш хэцүү. Нийгэм бүхэлдээ тэднийг үгүйсгэж, үл ойшоодог тийм нөхцөлд. Бамяан мужийн захирагч нь хазара эмэгтэй байдаг гэж сонсож байсан юм байна.

-Та одоо Афган явах уу?

-Явна. Нэг сонирхолтой газар байна. Херат уулын ойролцоо XIII зууны үеийнхээ хэлбэрээр амьдардаг хэсэг хазара айл байдаг юм байна. Нийгмээс маш их тусгаарлагдсан тэр хүмүүсийн амьдралыг очиж үзмээр санагдаад байна. Домогч байж магадгүй, үнэн ч байж мэднэ: Яг ингээд ярихаар дэлхий дээр хазара хүмүүс болоод Афганистаны талаарх судалгаа маш их хоцрогдсон байдаг.

-Афганд очсон таны зорилго юу байсан бэ. Тэр зорилго биелсэн үү?

-Биелэлгүй яахав. Би Чингэс хааны очсон дөрвөн хотод очсон. Олон хазара айлд очиж, ярилцсан. Нөхцөл байдал ямар байгааг монгол хүний нүдээр үзнэ гэдэг өөр л дөө. Газни хотын ойролцоо Цагаадай гээд хот байдаг юм билээ. Цагаадай хааны нэрээр нэрлэсэн. Хэрэйд, Найман гэдэг овгууд байдаг. Энэ мэт сонирхолтой зүйлс олон таарч байсан. Одоо бодож байхад богино хугацаанд хангалттай олон газраар явсан санагддаг.

-Тэдэнтэй ямар хэлээр ойлголцох вэ?

-Перс хэлний нэг төрөл болох дари хэлээр ярилцана.

-Хазарачуудаас сонссон хамгийн гоё үг юу вэ?

-Тэднээс гоё үг бага сонссон. Харин хатуу, хэцүү үг их сонсож байсан. Афганаас буцаж явахдаа би хазара үндэстний тухай киногоо "Хайртай гэж хэлж өгөөч" гэж нэрлэе гэж бодож явлаа. Тийм нэртэй кино маань ч гарсан. Тэр хол, дайн байлдаантай, хаалттай нийгэмд амьдарч байгаа хазара хүмүүст туслах боломжгүй хэнийг ч холбож өгөх боломжгүй. Монголын түүхээс үлдсэн, дэлхийн  хаа сайгүй амьдарч байгаа олон сая хүн байна. Тэдэнд ядаж хайртай гэж хэлэх юмсан. Монголын тасархай гэдгийг нь мэддэг байх юмсан гэж бодсоны үндсэн дээр кинондоо ийм нэр өгсөн. Ядаж л, та нарыг мартаагүй, мэддэг гэж хэлмээр байна шүү дээ. Долоо найман зуун жилийн өмнө үлдэж хоцорсон бидний тасархай, түүхийн халуун ул мөр, бүхэл бүтэн зургаан сая хүнийг хайрлахгүй байж, мартаж яаж болох билээ. Би гуч хүрээгүй байхдаа Афганд очиж байсан. Яг миний насны хазара эмэгтэй долоон хүүхэдтэй байсан. Долоон хүүхдийнх нь том нь хүүхэдтэй. Тэр эмэгтэй надаас Чамайг Афганистанд ирлээ гээд аав чинь зодох уу. Буцаж очвол гэр бүлийнхэн чинь цээрлүүлэх үү" гэж асууж билээ. Тийм ойлголттой, тийм хэмжээний сэтгэхүйтэй хүмүүсээс гоё үг сонсоно гэдэг боломжгүй. Хамгийн баярламаар нь биднийг очиход эмэгтэйчүүд нь гэртээ гивлүүрээ аваад, хүүхдүүд нь бүжиглэж өгдөг. Тэдэнд хоол байхгүй ч сэтгэлээрээ л ингэж дайлж байсан. Энэ бол хангалттай том хүндэтгэл. Афганистаны аяллын дараа бидэнд очих газар, нээх үндэсгэн маш олон юм байна гэдгийг мэдэрсэн. Ямартаа ч олон хүнд тэдний тухай мэдүүлэх нь хийж буй ажлын маань нэгэн зорилго билээ. Дараа нь бас тийшээ олон хүн явах биз ээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3854537/d21/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102641
3099 Туршаад үзээрэй. [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-12-03 1000
3098 Ч.Ану 'new' [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-12-03 798
3097 Хужаа халаасны хулгайч нар нэг иймэрхүү... [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-12-03 2650
3096 Honey Moon - Хар дарсан зүүд шинэ клип [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-12-03 906
3095 ............. [1] ~~~*oGoGo*~~~ 2010-11-30 856
3094 Гуанжугийн Азын спортын наадмын хаалтын үйл ажиллагаанд оролцсон Монголын урлагийнхан [2] .Sarnai. 2010-11-28 1402
3093 Aziin Toglolt Medal [2] ~~~*oGoGo*~~~ 2010-11-27 1719
3092 азийн наадам 2010 он [1] XAP 2010-11-27 1083
3091 Намгар - Хороводная ~~~*oGoGo*~~~ 2010-11-26 806
3090 utulsun bolhoos uhsen bishdee(emee alj bna daa) [2] saakaaa 2010-11-24 1439
3089 Алдарт зөнчид Нострадамус болон Ванга нар 21р зууны тухай юу зөгнөв [1] shinesoel 2010-11-24 1631
3088 Волейболчид шигшээ наймд Казакстантай тоглоно [1] HAPCAP 2010-11-24 797
3087 Чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран анхны алтан медалийг эх орондоо авчирлаа [1] HAPCAP 2010-11-23 1213
3086 КОКТЕЙЛ ШОУ [1] sarn 2010-11-22 952
3085 7 zuseltiin domog [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-22 2170
3084 katyusha zorka [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-22 1009
3083 ПУСАН ХОТЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН file Pedrostar 2010-11-22 866
3082 OROOD UZEEREI chono1 2010-11-22 932
3081 aziin togloltiin MEDAL [1] ~~~*oGoGo*~~~ 2010-11-20 5595
3080 aziin toglolt ~~~*oGoGo*~~~ 2010-11-20 4022
3079 тэтгэлэгтэй суралцмаар байна уу тэгвэл бид таньд туслна. [1] naagiiaaa 2010-11-19 870
3078 3 охин- Чихэнд минь шивнээрэй ☆∽zarko∽☆ 2010-11-19 853
3077 Монголын баг тамирчдаа дэмжиж буй хэн бүхэн бичлэг үлдээнэ үү. anuuka 2010-11-18 837
3076 big bang with [1] maralmaa&MARALMAA 2010-11-18 892
3075 bx promise maralmaa&MARALMAA 2010-11-18 709
3074 big bang tell me goodbey maralmaa&MARALMAA 2010-11-18 765
3073 morin huur toglono [1] hdgfsagff 2010-11-18 843
3072 Жонон Тань руу нүүж явна ~~~*oGoGo*~~~ 2010-11-17 896
3071 Буудлагын эмэгтэй тамирчид багаараа мөнгөн медаль хүртлээ anuuka 2010-11-16 760
3070 Aziin avargad orj bui Mongoliin beisboliinxon [2] eruulmend 2010-11-15 1304
3069 " Би Чамдаа Итгэдэг " Батсүх feat Амархүү [1] Happy_3 2010-11-14 1190
3068 manai tamirchin 4 bairind isa24 2010-11-13 1150
3067 huuhnuudee asuuh yum bna yaraltai [6] 505050 2010-11-12 1251
3066 I want play football :) :):) [3] goodfather 2010-11-10 1007
3065 интернэт тооллогодоо хамрагдaна уу !!! think different 2010-11-09 1117
3064 Жавхлан - Хүүгийн бодол концерт Маралгоо 2010-11-08 1331
3063 Маск - Дарга Маралгоо 2010-11-08 1354
3062 Асашёорюү Дагвадорж гэр бүлтэйгээ Америкт амьдарна ~~~*oGoGo*~~~ 2010-11-07 1748
» Хайртай гэж хэлж өгөөч help2010 2010-11-06 1411
3060 АНХААРУУЛГА [7] ABAP 2010-11-04 2111
3059 Yнэн vv’’ ток шоу нэгэн их хурлын гишүүний дарамтнаас болж хаагдсан think different 2010-11-03 1490
3058 BUSAN хот дахь мини Хөл Бөмбөгийн Тэмцээн [1] Pedrostar 2010-11-03 1039
3057 10 настай Д.Номин-Эрдэнэ дэлхийн шатрын аврага боллоо. file [1] Маралгоо 2010-11-01 1540
3056 7 сарын 1-МУСК /гашуун өдрийн сэдвээр хөндөгдөж сүр дуулиантай нээлтээ хийж байсан кино/ Маралгоо 2010-10-31 1445
3055 Нараа Нараа Нааш ир Сүүдэр Сүүдэр цаашаа ~~~*oGoGo*~~~ 2010-10-31 1724
배너신청
자생병원

배너신청