
2010.11.08-12ныг дуустал 12:00-16:00 цагын хооронд метроны 5р шугамын 광나루546, 천호547, 강동548, 길동 549 1р шугамын 용산, 2р шугамын 삼성219 буудлуудад бичиг баримтын болон хууль бус гадаад иргэдийг илрүүлэх шалгалт болно. Иймд иргэд иргэний оршин суух үнэмлэхээ биедээ авч явах, хууль бусаар оршин суугч иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Халаасны хулгайч автобусанд ороод нэгэн эрийн халаасыг тэмтэрчээ.
Цаадах нь заамдан авч: Муу гуйлгачин минь яагаад халаас тэмтэрээд байгаа юм бэ?
Юу гэнээ? Хэн нь гуйлгачин бол доо ? Би чиний бvх халаасыг ухаад нэг ч тєгрєг олсонгvй
дэлхий эргэдэг юм
4 дүгээр ангийн хүүхдүүдээс сэтгэл зүйчид сорил авч байна.
Нэг охиноос, 1 дүгээр ангийн хүүхэд ч хариулж чадах хялбархан асуулт асуув:
-Нар аль зүгээс манддаг вэ?
Охин бодолхийв.
-Чи арай мэдэхгүй байгаа юм биш биз. Сайн, тайван бод.
-Би заавал зөв хариултыг өгөх ёстой юу?
-Чадаж л байвал тэгэлгүй яахав дээ, охин минь.
Охин: -За за. Тэгвэл, нар манддаг ч үгүй, шингэдэг ч үгүй.
Харин дэлхий эргэдэг юм аа, ах аа.
Сүхбаатар жанжины үг...
Түүхийн хичээл дээр багш асууж байна.
- Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
- Багш аа, тийм амархан юмыг уу?
- Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
- Янжмаа хө, цайгаа чанаач.
Шалгалтан дээр оюутан нь багшийнхаа ширээн дээр гурван шил архи гаргаж тавиад:
-За, профессор оо, шударга нь дээр. Та энэ архинуудыг аваад хэд байна тийм дүн тавьчих гэвэл багш нь:
-За даа, би хөгширөөд бие муутай болсон хүн хоёроос илүүг ууж барахгүй байх. Тэгэхээр хоёрыг нь л авъя даа гэж гэнэ.
4 нохой,,,
Мексик, америк, польш, орос дөрвөн нохой уулзав.
Мексик нохой: - Дэлхийн эдийн засгийн хямрал миний амьдралд хүчтэй нөлөө үзүүлж байна. Урьд бол манай зарц хүүхэн намайг нэг хуцахад л зөндөө мах авчирч өгдөг байлаа. - Одоо болүгүй шүү.
Америк нохой: - Пөөх чи зарцтай байдаг хэрэг үү ?
Польш нохой: - Пөөх чи чинь мах иддэг хэрэг үү?
Орос нохой: - Пээ чамд хуцахыг зөвшөөрдөг юм уу?
Галзуугийн эмнэлэг:
-Би Чингис хаан!
Эмч: -Хэн чамайг тэгэж хэлж байгаа юм?
-Бурхан багш намайг тэгэж хэлсэн юм аа…
Хажуугийн орноос:
-Худлаа яриад, би л лав чамайг тэгэж хэлээгvй шvv!!!