jasen
Бичлэгийн тоо 4,494

``````Атаархал бас хорсол``````

Уншсан 1532 vote 0 2009.08.31 23:36:55
.

...Түүний дотор нь давчдаж, амьсгаа нь дээрдэж, толгой нь эргэн, сэтгэл дотроос нь юуг үл мэдэх зүйл шаналган зовооно.

-Бид 2 адилхан л байсан шүү дээ. Тэгээд одоо яахаараа надаас ийм илүү явдаг байнаа. Үгүй тэр, өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа нь цаанаа л нэг нүнжигтэй. Яаж ийм болж чадав аа? Тэгэхэд миний байж байгаа царай. Тэр намайг дотроо шоолж л байсан байх даа хэмээн бодохуйяа улам ч ихээр бухимдаж, энэ бухимдлаа хэн нэгэнд гаргаж, хорслоо тайлмаар санагдах.

Уулзалгүй удсан найзтайгаа гэнэт тааралдаж, учиргүй дуу алдаж, мэнд усаа мэдэлцэн, амьдрал ахуйгаа ярилцан, бага насны дурсамжаа сэргээн ярилцах тэр мөчийн баяр хөөр ул мөргүй арилж, атаархал хорслын сэтгэл цээж юуг нь хөндүүрлүүлнэ.

...Мэргэжил нэгт найзтайгаа тааралдаж, өдөржингөө л ярилцаж суув. Мэдээж ам халцгааж, олон л зүйл ярилцаж, бас маргаж, бие биенээ явуулж, бодол юугаа илэрхийлж, бас нотолцгооно. Бие биедээ сайн сайхныг хүсэн, салж явахдаа:

-Бид 2 адилхан л сургууль төгссөн. Их сургуульд сурч байхдаа би сурлагаар арай л илүү байсан даа. Энэ маань үнэхээр л хөгжсөн байна шүү. Тэр ярьж, хэлж нотолж байгаа нь арай л өөр байнаа. Би ч ер нь мэргэжлийн төвшингөөрөө хоцорч яваа юм байнаа. Жаахан юм харж, уншихгүй бол болохгүй нээ. Ядаж л хэлний курст суралцдаг юм бил үү.

Цээжин дотроос хар хор хатгахгүй ч тархи толгойд нь бяцхан атаархал сүүмэлзэж, бас ч санаа нь зовох.

...Сайн найз байгаад эсвэл хамт амьдарч байгаад янз бүрийн асуудлаас муудалцаж, холдсон хүмүүс зөндөө л байдаг. Энэ асуудлаар өөрийгөө зөвтгөх бодол нь тэр болгон сэтгэлээс гарахгүй. Харин салж холдсоноос хойш, нөгөө нь илүү сайн явааг сонсож мэдрэх бүрдээ багагүй бухимддаг хүмүүс байдаг.

-Тэр муу юугаараа надаас илүү юм бэ? гэж бодохуйяа, тэр хүний сайн яваа нь өөрийн буруутайг, эсвэл муу байгааг илэрхийлэх мэт санаж тэвдэнэ. Магадгүй нөгөөхүй нь алдаанаасаа ухаарал авч, бас баригдмал сэтгэлгээнээс гарч, бүх зүйлийг өөрөөр харж, өөрийн боломжоо мэдрэн хөгжсөн байж болохыг ойлгохыг ч хүсдэггүй.

Тэр хүн сайн болох тусам би муугаар бусдад ойлгогдох байх гэсэн ядмагхан сэтгэлгээ, уг хүнээ үзэн ядаж, бусдад муучлан сурталчилж, өөрийн үнэ хүндээ барахад хүргэдэг.

Монголчууд өөрийнхөө бүх л зүйлийг өрөөл бусадтай харьцуулан жишиж, бусдад атаархаж, сэтгэлдээ зовлон хураадаг.

Атаархал

Бид үргэлж, өөрийгөө өрөөл бусадтай харьцуулан жишиж, илүү дутуугаа мэдэрч байдаг сэтгэхүйтэй. Харин бусдын өөрөөсөө илүү байгаа олон зүйлийг мэдрэхдээ, нэг бол өөрийн олж харж мэдрээгүй олон боломжийг мэдэрдэг, нөгөө бол сэтгэлдээ шаналж, ямар ч аргаар хамаагүй илүү гарах хүсэлдээ хөтлөгдөнө. Тийм болохоор хүмүүс атаархлыг хар, цагаан хэмээн өнгөлж ангилдаг.

.. .Бид алив зүйлийн өнгөц байдалд их анхаарлаа хандуулдаг. Үлгэрлэвээс гоё амттай чихэрнээс, гоёмсог өнгөтэй, гялгар цаасыг нь эрхэмлэх лугаа адил.

Тийм болоод бид бусдын өмсч зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа. Түүнчлэн унаж яваа машин, амьдарч байгаа байр сууцанд ихээхэн анхаарлаа хандуулан жишнэ. Энэ бүхнийг хэрэгцээ гэж үзэхээсээ илүүтэй, бусдад өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл гэдэг талаас нь хандах аж. Өдгөө энэ нь их хийрхэл, утга учиргүй өрсөлдөөн болон хувирчээ. Энэ хийрхэл, өрсөлдөөн нь үргүй зардал, эдийн засгийн болон сэтгэлгээний хямралыг өдөөж, олон олон хүний сэтгэлийн шаналал болон хувирч байна. Энэ бол атаархлын хар өнгө юм.

-Өөрийн бүх зүйлээ өрөөл бусадтай харьцуулан жишиж, өрөөл бусдын өөрөөс нь илүү бүхэнд атаархахын ЗОВЛОН. Ийм хүмүүс алив зүйлийг худалдан авах, хийж үйлдэхдээ өөрийнхөөрөө сонголт хийж чаддаггүй. Хэн нэгний эдэлж хэрэглэж байгаагаас илүү үнэтэйг сонгохоос бус, энэхэн биед таацах, үл таацахыг ч үл хэрэгсэнэ.

-Өрөөл бусадтай байнга барьцаж, тэднээс илүү харагдах мунхаг хүсэл нь хүнийг ТЭНЭГ болгон харагдуулдаг. Бусдаас илүү харагдахын тулд өөрийн боломж нөхцлөө үл хайхран, өр зээл тавьж, өөр муу аргаар боловч хүслээ биелүүлнэ. Өдгөө толгой нь хоосон, ухаан мунхагатлаа үнэтэй машин унаж, тансаг харш бариулж, өөрийгөө элдвээр чамирхан гоёсон хэрнээ өр зээлээ ч төлж дийлэхгүй яваа нэгэн үүний жишээ.

-Өөрийнх нь боломж хүрэхгүй атал ерөөл бусдаас ил үү мэт дүр эсгэн, үзүүлэх гэж оролдох нь бүр ч ЭМГЭНЭЛ. Тийм хүмүүсийн яриа үргэлж л баярхах, гайхуулах хэллэгээр дүүрэн. Хэн нэгэнтэй учраад хэдэн үг солиод салах хоромд ч, өөрийн баян тансаг, боломжтой сайхнаа илэрхийлэх хүслэн. Хөтөл даваад үнэнд гүйцэгдэх үнэнийг мэдэхгүй тэрхэн хоромд бусдад гайхуулах хүсэл нь даан ч өрөвдөлтэй.

Боломжоос давсан атаархал, бусдаас ил үү харагдах гэсэн хүсэл зарим хүнийг бараг галзууруулж, солиоруулахад хүргэж байна даа. Үүний тод жишээ нь өнөөдөр монгол оронд минь сүлжилдэх үнэтэй машинууд энд тэнд хэрэм мэт хашаагаар хүрээлэгдсэн сууцнууд, булга, минж, алт эрдэнэсийн гоёлдоо үүртэн алхах авгайчууд, үнэтэй даавуу, өргөн арьсан бүс, угалзтай монгол гуталдаа үүртэн бүдчих эрчүүд болж дээ. Бидний атаархал, өрсөлдөөн, бусдаас давах хүсэл нэг л хүнд, тээртэй.

... Бид өнгө мөнгөнд шунасаар, өөр хоорондоо атаархан барьцсаар хүний хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, авьяас чадвар, сэтгэлийн илч гэрлийг тэгтлээ мэдрэхээ больж дээ. Харин зарим цагаахан атаархал, өмнө нь олж хараагүй олон боломжуудыг мэдэрч, өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг нь болдог аж.

-Өөрийн мэдлэг оюунаа өрөөл бусадтай жишиж, илүү ихийг сурч мэдэхийг хүснэ. Үгүйдээ л их уншиж, их судалж, их мэдэхийг хичээдэг. Энэ хэрээрээ өөрөөсөө илүү нэгэндээ үүний төлөө талархах аж.

-Өөрөө болж, бүтэж байна гэсэн тайвшрал бодолдоо өрөөл бусдаас санаа авч, бүр ихийг бүтээж хийх урам авна. Алмай тайван байдлаасаа ангижирч, илүү их боломжуудыг ашиглан өөрчлөгдөн хөгжихдөө сэтгэл нь хангалуун.

-Хэн нэгний гаргасан амжилт, хүрч чадсан оюуны өндөрлөгийг судалж, уншиж, уулзаж мэдрэхдээ, өмнөө зорилго тавьж, арга замаа олж, их хөдөлмөрлөж амжилтад хүрдэг. Өөрийн боломж чадлаа зөв үнэлж, "би яагаад ийм болж чадахгүй гэж?” өөртөө хэлсэн атаархал нь, илүү их боломжоо мэдрэхэд туслах аж.

Атаархал гэгч хар цагаан өнгөөр сүлэлдэж, сайн муу үр дагавар, зовлон шаналал, баяр талархлыг авч ирдэг аж. Харин зарим тохиолдолд өөрөөсөө илүү заримынх нь хэмжээнд хүрч чадахгүй, гашуун үнэнийг мэдрэхдээ хорсож эхэлдэг.

Хорсол

Зарим хүмүүс үнэхээр хичээгээд өөрийнх нь боломж чадвар нь хүрэхгүйн улмаас өрөөл бусдын хэмжээнд хүрч чадахгүйгээ мэдрэхдээ сэтгэлдээ хорсож, хорлох бодол агуулна.

-Өөрийн хүч хөдөлмөрөөр худалдаж авсан үнэтэй гоёмсог машиныг нь үзүүртэй зүйлээр зурах, өмч хөрөнгийг нь эвдэж, Хохироох хүсэлтнүүд зөндөө бий. Тэд энэ хэрээрээ өөрийн сэтгэл зүрхээ сэглэн зурж, үнэ цэнээ эвдлэн хэмхэлж буйгаа анзаардаггүй.    

-Өөрөөсөө илүү нэгнээ өрөөл бусдад гутаан муучилж, элдэв алдаа өөг нь илчлэн сурталчилж, үнэ цэнийг нь унагахыг хүсэгчид мундахгүй бий. "Тэр чинь тийм л адгийн новш" хэмээн сурталчлахдаа өөрийгөө давхар гутаан, муучилж буйгаа анзаардаггүй.

-Аргаа барсан зарим нь, аль нэгэн ламд очиж, хараал жатга хийлгэн, бүтэмжтэй сайн бүхнийг нь бусниулан сүйрүүлэхийг хичээнгүйлэн гуйна. Өөрөө чадал, боломж нь хүрэхгүй байж, өрөвдөм муу аргаар илүү байх хүсэл гэдэг өчүүхэн атлаа юутай гутамшигтай. Энэ муу үйлдлээрээ өчүүхэн атаа хорслоороо үнэ цэнээ устгаж, өнгөт энэ орчлонг хар бараанаар будаж буйгаа анзаардаггүй.

Өөрөө энд нь хүрэхгүй атлаа өрөөл бусдыг муу үйлдэл, муу аргаар хорлож, өөрөөсөө дорд болгон харуулах хүсэл нь эзэндээ асар их зовлонгийн үндэс болдог аж. Ийм атаархал хорсол гэгч, эрдэнэт хүмүүний үнэ цэнийг устгаж, энэ орчлонд сэтгэл тайван, амар амгалан амьдрах хүсэл боломжийг үгүй болгож орхино.

Их зовлон шаналлын үүд энд л нээгддэг гэнэм.

Төгсгөл

Бусадтай эрдэм мэдлэг, авьяас чадвар, оюун ухаанаараа бусад эд хөрөнгө, эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, өнгө мөнгөөр атаархан өрсөлдөх үзэгдэл, их хийрхэл, солиорлыг бий болгож байнаа. Энэ хийрхэл нь хэн нэгнийг энгийн боломжоороо амьдрах хүслийг "шаналал" болгон хувиргаж байна.

Хүн болгонд өөрийн боломж, хүсэл мөрөөдөл, тавилан бий. Хүн бүр өөр өөрийн боломж, хүсэл, тавилангаараа амьдрах эрхтэй. Заавал хэн нэгэнтэй жишин барьцаж, атаархан хорсож, өөрийгөө болон өрөөл бусдыг зовоох хэрэг юун. Хүн өрөөл бусадтай барьцалгүйгээр, өөрийн хүсэл, боломжоороо амьдарна гэдэг, сэтгэл тайван амгалан амьдралын үндэс аж.

Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ.

Зөв атаархал, зөв харьцуулалт, зөв жишилт хүнд сайнаар нөлөөлдөг. Үнэхээр хөдөлмөрч бүтээгч, чадалтай, сайхан сэтгэлтэй нэгнээ хүлээн зөвшөөрч, тэднээс үлгэр авч, өөрсдийгөө бага ч гэсэн өөрчилж сурах нь хэрэгтэй байна.

Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр дор бүрнээ хичээж өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.

Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах

..
Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2165900/dc9/trackback

profile

.Sarnai.

2009.09.02 07:51:25
*.153.107.47

Зөв атаархал, зөв харьцуулалт, зөв жишилт хүнд сайнаар нөлөөлдөг. Үнэхээр хөдөлмөрч бүтээгч, чадалтай, сайхан сэтгэлтэй нэгнээ хүлээн зөвшөөрч, тэднээс үлгэр авч, өөрсдийгөө бага ч гэсэн өөрчилж сурах нь хэрэгтэй байна.emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1389 “Хуанлу” хятад рестораны хоолноос хорхой гарчээ [1] daruuhan01 2009-09-09 1649
1388 Би азгүй хүн Хошин шог Shin ue **bluesky** 2009-09-09 2809
1387 ШИНЭ ҮЕ" ШИЛДЭГ ХОШИН ШОГ "МАЛЫН ХУЛГАЙ" **bluesky** 2009-09-09 2190
1386 노래 жор 2009-09-09 1353
1385 АРЫН АЛБАНЫХАН" ХОШИН ШОГ Маск Продакшн **bluesky** 2009-09-09 2336
1384 ariunaa hairiig mini chi sons maralmaa&MARALMAA 2009-09-09 2018
1383 Whitney* ~~ Call You Tonight New song Xарису* 2009-09-09 1534
1382 Whitney* ~~ I Look To You in 2009 Xарису* 2009-09-09 1460
1381 Монголын гурван боксчин медалийн төлөө шалгарч үлдлээ lollipop976 2009-09-09 1174
1380 ariunaa-jinjiimaa [1] maralmaa&MARALMAA 2009-09-08 1981
1379 Хернинг-2009"-т оролцох тамирчдын нэр тодорлоо lollipop976 2009-09-08 1397
1378 serdamba yalav. TopNaraa 2009-09-07 2038
1377 jabhlan-hunii saihan orchlon maralmaa&MARALMAA 2009-09-07 2791
1376 asuuh yum bna sport sonirhogchidoo [2] lizer 2009-09-07 1681
1375 .............Sam and Max ~~~*oGoGo*~~~ 2009-09-07 1485
1374 Quiza, BX, Agiimaa, Egshiglen - Hev maygaa evdetsgeey!!! [1] ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-07 2484
1373 The Beatles ~~~*oGoGo*~~~ 2009-09-07 1343
1372 ariunaa-nandin uchral maralmaa&MARALMAA 2009-09-07 1743
1371 domogt 39 on halh goliin duu [1] maralmaa&MARALMAA 2009-09-07 2614
1370 Дэлхийн аваргад таван боксчин туналаа lollipop976 2009-09-07 1367
1369 MGL-n boxchin yallaa aminnytag 2009-09-07 1535
1368 **Хүүхнүүдийн хаанчлал-хошин шог** [1] ~eri~ 2009-09-06 1590
1367 **Малын хулгай - хошин шог** [1] ~eri~ 2009-09-06 1530
1366 **650-Монголын у/с инээдмийн кино** (2009) ~eri~ 2009-09-06 2349
1365 ariunaa-bitgii uil ohin mini [1] maralmaa&MARALMAA 2009-09-06 1723
1364 August 2009 Top 20 = NEW Progressive House Trance Mix #12 СИКА 2009-09-05 1292
1363 TRANCE 2009 - NEW YEAR EDITION (HD) СИКА 2009-09-05 1159
1362 hvrgen bervvd hvchtei hoshin shog [1] maralmaa&MARALMAA 2009-09-05 1874
1361 Whitney Houston I look To You live in New York __2009- 09- 01 Xарису* 2009-09-05 1539
1360 Mongol naadam. beschke_love 2009-09-05 1186
1359 Уянгын тойрог Б Лхагвасүрэн [1] Эрхэт 2009-09-04 2255
1358 Мөрдөгч Дэррик Нэвтрүүлэг 4-р хэсэг [2] daruuhan01 2009-09-04 2419
1357 Tanihgui ohinii zahidal MUSK ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-04 2998
1356 hiij ogooch 양&나 2009-09-04 1524
1355 MC 몽 ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-04 1278
1354 hoshin shog maralmaa&MARALMAA 2009-09-03 1653
1353 Bayartsetseg Feat. Amaraa "Shuren buguivch"kinonii duu ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-03 2090
1352 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарт баяр хүргэж 30 сая төгрөгөөр урамшууллаа MUZZ 2009-09-02 1681
1351 Дэлхийн аварга, эх орондоо тавтай морил [1] MUZZ 2009-09-02 1681
1350 Мөрдөгч Дэррик Нэвтрүүлэг 1,2,3-р хэсэг [1] daruuhan01 2009-09-02 2721
1349 Манай боксчид Дэлхийн рингэнд тулалдаж эхэллээ [1] lollipop976 2009-09-02 1481
1348 허밍 어반 스테레오 - Hawaian Couple(유이) anar_0305 2009-09-01 1414
1347 Боксын дэлхийн аварга өнөөдөр эхэлнэ lollipop976 2009-09-01 1344
1346 Э.Бадар-Ууган дэлхийд хоёрт бичигдэж байна [2] lollipop976 2009-09-01 1928
» ``````Атаархал бас хорсол`````` [1] soracsan 2009-08-31 1532
배너신청
자생병원

배너신청