jasen
Бичлэгийн тоо 4,494

Монгол хүн ба үндсэрхэг үзэл

Монгол хүн ба үндсэрхэг үзэл
Аливаа улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг үеэсээ мөхөж эхэлдэг. Гадаад хүн биднээс илүү, гадаад орны хөгжил мундаг, харин бид арчаагүй дорой гэж бодож эхлэх мөчөөс л сүйрэл эхэлдэг.

Өгүүлэх нь:
Монголчууд эрт дээр үеэс л нүүдэлчин амьдралтай байж, байгаль орчноо шүтэж, түүндээ дасан зохицож, нүүдэллэн амьдарч ирсэн. Аугаа өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлж, их
түүхийг бүтээн захирч явахдаа, хичнээн сайхан газар нутаг тааралдавч үл ойшоон, хатуу ширүүн улиралтай, их далайгаас алслагдсан, хангай говь, тал хээр хосолсон энэ л нутаг руугаа тэмүүлдэг байсан.

Хүний нутгийн шороо наалдсан хүчит дөрвөн туурайгаа өөрийн нутгийн усанд угаахдаа л хангинатал үүрсэн янцгааж, нутгаа санасан сэтгэлээ нулимс мэлмэрүүлэн байж илчилдэг хүлэг морьд шигээ нутаг руугаа тэмүүлнэ. Монгол хүн, Монгол морь энэ л сайхан газар нутгаа юугаар ч сольж, бас орхиогүй юм даа.

Дэлхийн дайд сүр хүчээ гайхуулан, аугаа сүрлэг харшийг Хархорумд цогцлоохдоо ч дөрвөн хананы дунд гиюүрэн суухыг үл тэвчиж, тэнүүн талдаа зоргоороо нүүдэллэж, хатуу ширүүнээс ч үл ажран, омгорхож, бардамнаж явсан өвөг дээдэс минь...

Тэд өөрсдийн сүр хүч, ухаан сэтгэмж, итгэл бардамналаа энэ л нүүдэл дундаас олдог байсан байж болох.

Нүүдэлчин амьдралаасаа эгэл Монголчууд, бусдаас хамаарал бага, бие даасан өөртөө итгэлтэй, аливааг зохицуулж, бас дасан зохицох ухааныг олдог байсан аж. Уудам дэлгэр нутагтаа нүүдэллэж өөрийн зоргоор амьдрахдаа, хэзээ нүүж хаана буух, хэнтэй айлсаж, хэнийг түшиж амьдрахаа өөрөө л шийдэж бүхнийг хийнэ. Өрх гэрийнхээ юу дутагдах, юу хэрэгтэй болохыг урьдчилан харж, тооцоолж, олж базаах.

Өөрсдийн болон үр хүүхдийнхээ өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, түүнчлэн өсч өндийх, өвдөж зовох бүрд хэрэгтэй бүхнийг базаан бэлтгэж, бас зохицуулна.

Үр хүүхдээ багаас нь ажилч хичээнгүй, ахас ихэсээ хүндэлж сонсдог, өөртөө арчаатай, өрөөл бусдад тустай хүн болгон төлөвшүүлэхээ мэднэ.

Өрөөл бусдаас хамааралгүй, өөрөө л бүхнийг шийдэж, үүнийхээ сайн муу үйлийг өөрөө л үүрч хариуцах ухаан нь, Монгол хүмүүсийг өрх гэрийнхээ эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, эмнэн эмчлэгч, дэг жаягаа дээдлэгч болгон хөгжүүлж байсан аж. Чухам энэ л ухаанаараа Монгол хүн, бусдаас бага хамааралтай, бие даасан, бүх зүйлийг хийж чадах эрмэлзэллээрээ бусдаас ялгардаг байсан байж болох.

Өдгөө харь олон оронд Монголчууд бусдаас илүү хурдан дасан зохицож, илүү сайн боломж руу тэмүүлэх эрмэлзэл нь, энэ цусны илрэл байж мэдэх юм.

Монголчуудын омгорхог, өрөөл бусдаас сул дорой, дутуу явахыг тэвчдэггүй араншинд сайн муу олон зүйл ажиглагддаг. Нэгэнт ядуу дорой төрсөн л бол "Энэ миний өчүүхэн хувь заяа" хэмээн сүсэлж, түүнээсээ илүү гарахыг эрмэлзэхгүй, дорой энэ байдалдаа таацан амьдардаг үндэстнээс Монголчууд өөр хүмүүс.

Хүлэг морины нуруун дээр салхи мэт дэрвэлзэж, хүй ертөнцийг хураан захирч, өөрийн сүр хүчээ гайхуулж, омгорхож явахдаа "Энэ ертөнцөд гагцхүү Монгол хүн л тэнгэрт тэтгэгдсэн учраас бусдаас илүү байх тавилантай" хэмээн итгэж, нотолж байсан, цус омгорхолоос өдгөө ч бидэнд өвлөгдөн үлдсэн байж болох. Өдгөө харь оронд нэгэн ажлыг бусадтай адил хийж эхлэвч, хэсэг хугацааны дараа өөр илүү сайн руу тэмүүлж, арга эвийг нь олж, ахин дээшлэх Монгол хүнийг ажих бүрд "Би бусдаас яагаад ч дор явах ёсгүй" гэсэн хүсэл нь мэдрэгддэг.
Сайн муу янз янзаар хэлэгдэвч, энэ л хүсэл тэмүүлэл нь Монгол хүнийг бусдаас арай л ялган харагдуулна.

Үндсэрхэг үзэл

Монголчуудын эх оронч, үндсэрхэг үзлийн тухай "Аргагүй шүү дээ! Нэгэн цагт үнэхээр том гүрэн байж, их түүхийг бүтээлцэж байсан аугаа өвөг дээдсийн үр сад, өдгөө ингэж яваадаа харамсдаг байх. Бас бахархах, омгорхох зүйл ихтэй байдагтаа тэд ингэх эрхтэй" хэмээн өрнийн зарим түүхчид өгүүлсэн байдаг. Саяхан миний нэг нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэн нэгэн, энэ тухай сануулсан байна билээ.

Нээрээ л бодох ахул, алс холын Африк, харь гүрнүүдийн иргэд ингэж бодох бил үү. Өдгөө цагт Монголчууд боловсорч, Монгол орноо бусад олон оронтой харьцуулан жиших бүрдээ сэтгэл дотроо сэм сэмхэн ийн эмзэглэдэг.

Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа, Монголдоо хийж бүтээж яваа Монголчууд, өөрийн Монгол орны хөгжлийн төлөө, өдрөөс өдөрт алдагдаж байгаа Монгол хүний үнэ цэнийн тухай, сэтгэл зүрхэндээ харамсан шаналж байгаа.

Нэгэн зүйл:
Бидэнд өнөөдөр бахархах бахархал, шүтэх шүтээн үгүйлэгдээд байна. Түүхийн бүх л нугачаанд Монголчууд алтан ургийнхнаа хүндлэн сонсож, түүх соёл, хэл заншлаа дээдэлж, хүнд хэцүү цаг мөчид энэ бүхнээ л хамгаалан тэмцэж ирсэн.

Өнгөрсөн зууны эхэнд, эзэн Чингисийн алтан ургийн сүүлчийн удам болох сайн ноён хан Намнансүрэн, чин ван Ханддорж нарыг хорлон хөнөөж, олон зуунд хадгалагдан ирсэн өв соёл, сүсэг бишрэлийг нь "феодалын үлдэгдэл" нэрээр хоморголон устгаж асан цаг дор Монголчуудын үндэсний бахархал, омгорхлыг дарж эхэлжээ.

Нэгэн зүйл:
Одоо Монголчууд бидэнд их бахархал, их шүтээн эргэн ирж буй. Энэ цаг үед хийрхэлээс илүү, их ухаан, их хөдөлмөр, их тэмцэл хэрэгтэй болж байна. Энэ их хийрхэл, хөөрцөглөл, хоосон омгорхлоо дарахсандаа.

Нэгэн зүйл:
Өнөө үед харь хүнийг үзэн ядах, гадуурхан хавчих сэтгэлгээгээ "үндсэрхэг үзэл" гэж үзэх болж дээ. Гадаад хүн бүрийг үзэн ядаж, Монгол бүсгүйтэй ханилсан гадаад нэгнийг барьж авч зодсон тухай бишгүй уншиж, сонсож байна. Ийм хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, өрөөл бусдыг ийм үзэн ядалтад уриалан дуудаж, сүр хүч, омгорхлыг үзүүлэх болж. Энэ бол үндсэрхэг үзэл бишээ.

"Олон хүн сайн муутай, ой мод урттай, богинотой" гэдэгчлэн Монголд байгаа харийнханд сайн ч муу нь ч байх, харьд байгаа Монголчуудад ч сайн ч муу нь ч байгаа.

Их эзэн хаадынхаа нэрийг сайн муу, сайхан муухай бүхэнд нааж, эрээ цээргүй ашиглах болж дээ. "Чингис" нэртэй цэнгээний газарт "Чингис" нэртэй хоол идэж, "Чингис" нэртэй сархадаар даруулан наргиж суухдаа бахархал, омгорхлоо мэдэрдэг гэж үү. Энэчлэнгээр их хаадын нэрийг ингэж ашиглаж байгаа нь, үндэсний үзэл бахархлын илрэл гэж үү. "Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ" гэдэгчлэн их хаадын нэрийг "Брэнд" болгон хамгаалж, юунд ашиглаж болох, юунд эс ашиглахыг хуульчлан зааглах цаг болжээ.

-Эх түүхээ уншихгүй, эх хэл соёлоо мэдэхгүй, ахас ихэсээ хүндэлж мэдэхгүй хэрнээ, халамцуу согтуу тультраатаж, "Би Чингисийн Монгол" гэж цээжээ дэлдэн агсагнах нэгэн үндэсний бахархалтан биш ээ. Бидэнд чин сэтгэлийн бахархал, эх оронч сэтгэл дутагдаад байгаа.

Харин бид одоо юу хийж болох вэ
1.Монгол хүн бүрт, бусад үндэстэн, иргэдээс илүү нь үгүй гэхэд дутуугүй олон сайн чанар бий. Алив зүйлд бие даасан, өөрийн бодлоор ханддаг, бусдаас дор амьдарч дорой явахгүй гэсэн хүсэл тэмүүлэл. Харин үүнийг атаархал, хар хороор бус, хөдөлмөр зүтгэлээр тэтгэж чадвал, Монгол хүн дэлхийн дайд гайхуулан бишрүүлэх цаг ирнээ. Тэгэхээр өөртөө итгэж "Би үүнийг заавал хийж чадна" гэж зорьж бүтээж сурах нь хамгаас чухал. Монгол хүн бүр өөртөө итгэж, хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрдэг.

2.Монгол хүн бүр эх түүхээ, "Монголын нууц товчоо"-гоо заавал уншиж, олон зуун жил төгөлдөржин баяжиж ирсэн урлаг соёл, ёс заншлаа судлан дээдэлж, сурталчлан хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд, хүүхэд залуус уншиж судалж, үзэж болох, хялбаршуулсан CD, DVD, ном хийж олны хүртээл болгох сон.

Өдгөө Монгол орны иргэдийг байлдан дагуулж, тархийг нь угааж байгаа Солонгос "савангийн дууриуд"-ын оронд, түүхэн сэдэвт ном, товхимол үзүүлж, бяцхан залуу оюуныг нь эх оронч бахархал, үндэсний үзлээр цэнэглэх цаг болжээ.

3.Монгол хүнээ хөгжүүлэх төрийн бодлого боловсруулах цаг болжээ. Алт зэс хөөцөлдөж, амнаас унах шүлс, улаан болсон нүдээ ч анзаарах сөхөөгүй, авах идэхийн шунал асаасан, Монголын төрийн эрх мэдлийг атгаж байгаа эрхмүүд, эрүүл саруул ухаанаар энэ бүхэнд хандах цаг болж байна. Ядахдаа л Монгол эрчүүдэд зориулсан бодлого, хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдээ халамжлан анхаарах, гадаадад байгаа иргэдээ Монголдоо ирүүлж, тэднийг элэг бүтэн, өөрийн сурч мэдсэнээ ашиглаад тайван амьдрах боломжийг нь олгох гээд олон зүйлийг хийж болох шүү дээ.

4.Нэгэн цагт дэлхийн хөгжилд нөлөөлж, тэднийг захирч асан Монгол гэдэг орны ариун голомтыг үзэх гэж, түүх соёлоор нь бахархах гэж, дэлхийн олон орны жуулчдыг Монголд ирдэг болгох сон. Тэд Монгол орны хөгжлийг төдийгүй, Монгол хүний авьяас билэг, ур ухааныг магтан бишрэх гэж Монголд ирдэг болгох сон. Үүний тулд хийж болох ажил зөндөө л байна.

Энэ хэрээр Монгол хүний үнэ цэнэ өсч, ирээдүйдээ итгэлтэй, өөрсдийгөө өөдрөг сайнаар авч явах урам зориг бий болно.

5.Энэ бүхнийг бий болгоход бидний эв нэгдэл хамгаас чухал байна. Цөөхөн Монголчууд бие биенээ хүндлэн дээдэлж, хөхүүлэн дэмжиж, сайн муугаа дэлгэн ярилцаж, засч залруулж байх сан. Алийн болгон "тамын тогооны үлгэр" хэлэлцэж, цээжин дэх атаа хорслоо ам хамраараа савсуулж, уулзсан нэгнээ муулан гоочилж, урагш  зүтгэсэн  нэгнээ татан унагааж байх билээ.

Нэгэн цагт "эвтэй байхдаа хүчтэй" байж, дэлхийн талыг өмнөө сөхрүүлж, нэгэн хууль, зарлигийн дор захирч байсан аугаа өвөг дээдсийн үр сад бид , өчүүхэн сэтгэлгээ, ядмагхан боломжийн дор, өөртөө итгэлгүй , уруу дорой амьдрах ёсгүй билээ. Монгол хүн бүрийн оюун санаанд, цээжин дотор нэг л бяцхан хөндүүрлэл, нууцхан омгорхол байдгийг мэднэ.

Арай л холыг харж, тал шигээ уужим сэтгэж, чоно шиг сортоотой байж, хүлэг морь шиг нутаг юугаа зорьж, өвөг дээдэс шигээ эвтэй байхсан.

Г.Галбадрах
Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2108245/c40/trackback

jumbo

2009.11.24 10:25:36
*.101.75.136

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1299 "Stand by Me" - Andy, Jon Bon Jovi, Richie Sambora & Friends [2] soracsan 2009-08-22 1586
1298 ~~~Shakira - She Wolf ~~~~[new M/V] file [2] .Sarnai. 2009-08-21 1658
1297 휘성 WheeSung - Insomnia [2] .Sarnai. 2009-08-21 1371
1296 mongol hvmvvs [4] maralmaa&MARALMAA 2009-08-20 7670
1295 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [1] Narchig 2009-08-20 1207
1294 hairt eejdee. [1] anuya 2009-08-20 1372
1293 (좋은 사람 [1] MUZZ 2009-08-20 2053
1292 T-ARA(Tiara) - Lies (Starring Yoo Seung Ho) [1] MUZZ 2009-08-20 2131
1291 90s best eurodance house pop songs ever countdown 90-70 videos saak duunuud shuu СИКА 2009-08-19 1842
1290 chingis khan [8] maralmaa&MARALMAA 2009-08-19 8906
1289 Michael Jackson Beat It: Flash mob @ Sergels Torg, Stockholm [1] Xарису* 2009-08-19 1504
1288 the best senger of korea. [1] anuya 2009-08-19 1434
» Монгол хүн ба үндсэрхэг үзэл [1] soracsan 2009-08-19 1684
1286 Роттердамд зодоглох жүдочдын нэрс тодорлоо [2] lollipop976 2009-08-18 1374
1285 Монголчууд 7 медальтай [1] lollipop976 2009-08-18 1590
1284 Монголчуудын 44 жил хүлээсэн олимпийн аварга [1] lollipop976 2009-08-18 1252
1283 Төрийнхөө их баяр наадамд түруүлж, айрагдсан морьд /2009 он/ [1] 1932 2009-08-17 1822
1282 АВАРГА ЗААН ХОЁРЫН АТИРАА ТЭНИЙЛГЭХ ХУУЧ [1] 1932 2009-08-17 1533
1281 Онигоочин Тэгшээ тасарч унав [1] 1932 2009-08-17 1674
1280 hurd hamtlag 1932 2009-08-17 2807
1279 KING KONG SING SONG ~~~*oGoGo*~~~ 2009-08-17 12412
1278 Age of Loneliness Remix flechaguerra ~~~*oGoGo*~~~ 2009-08-17 1350
1277 2 настай хятад хүүхэд тамхи татаж байгаа нь ~~~*oGoGo*~~~ 2009-08-17 2088
1276 Н.К.Рерих “Их Улаан баатар” зураг Monh-monh 2009-08-16 3101
1275 хошин шог /1/ [1] Сайн залууc 2009-08-16 1773
1274 хошин шог /2/ Сайн залууc 2009-08-16 1724
1273 Оддын эрэлд /3/ Сайн залууc 2009-08-16 2589
1272 Medee MUZZ 2009-08-16 1669
1271 kino tavidag hymyyst, yes man olj ogooch skboy 2009-08-16 1701
1270 ~~~~Сийлэн бөөр [МУСК]~~~~ .Sarnai. 2009-08-15 1523
1269 Craig David - Insomnia [1] MUZZ 2009-08-15 1433
1268 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг .Sarnai. 2009-08-15 1160
1267 onisoguud [3] maralmaa&MARALMAA 2009-08-15 2084
1266 Монголчуудын 44 жил хүлээсэн олимпийн аварга soracsan 2009-08-15 1443
1265 zurhen duulal [1] MUZZ 2009-08-14 1669
1264 Шилдэг бөхийн барилдаан!!!!! HIFI 2009-08-14 1642
1263 Kylie Minogue - Can"t Get You Out Of My Head [LIVE] [1] .Sarnai. 2009-08-13 1524
1262 Ajaxmaa gej hen be [3] ss_sniper 2009-08-13 2952
1261 ===хөгжимөө тоголоорой=== file [1] soracsan 2009-08-13 1513
1260 Мансуурсан жолооч Эрхэт 2009-08-12 1304
1259 BX Egshiglen-Love song MUZZ 2009-08-12 1701
1258 Mэдээ MUZZ 2009-08-12 1451
1257 zoruud eriig nomhotgoson ni??? mende 2009-08-12 5842
1256 MOD : daruuhan01 -d [2] 999999999_ 2009-08-12 1890
1255 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [1] Narchig 2009-08-11 1706
배너신청
자생병원

배너신청