
8 сарын 26-30 хооронд Голландын Роттердам хотноо жүдо бөхийн ДАШТ болох билээ. Монголын жүдогийн холбооноос энэхүү тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Эрэгтэйчүүдээс 60 кг-ийн жинд Азийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, 73 кг-д Универсиад-2009-ийн мөнгөн медальт С.Ням-Очир, 81 кг-д Л.Нямхүү, 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ, -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Д.Ганхуяг нар оролцохоор болжээ.
УАШТ-д С.Мияарагчаад ялагдсан Х.Цагаанбаатар гавьяат Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд алт, мөнгөн медаль хүртэн дэлхийд чансаагаараа тэргүүн байранд эрэмбэлэгдэж буй тул ДАШТ-л оролцох эрхээ авсан байна.
Харин бүсгүйчүүдээс 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, 52 кг-ийн жинд М.Бундмаа, 57 кг-ийн жинд Т.Баттөгс, 63 кг-ийн жинд Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн жинд П.Лхамдэгд, -78 кг-д Я.Дулмаа нар ДАШТ-д оролцохоор болжээ.
Манай жүдока нар Орхон аймгийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байна.