УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ
Алт, зэс, барилга, зочид буудал, аялал жуулчлал, эмнэлэг, сургууль гээд бүх зах зээлийг маань гадаадууд эзэлсэн. Хэдхэн жилийн өмнө бид гадаадын хөрөнгө оруулалт ороод ирвэл улсын аюулгүй байдал аюулгүй болдог гэсэн нь батлагдаагүй байна. Атрын 3-р аян ч монголын газар дээрх гадаадын хөрөнгө оруулалт шүү. Тэгээд ч бид 100% дотоодын хөрөнгө оруулалт болсон мал аж ахуйн бүтгээдэхүүнээ өөрсдөө хэрэглэх чадахгүй болчихоод байна.
За тэгээд ядарсан туйлдсан хүмүүс бухимдуу ч байх юм, улс төрж үү ч байх юм даа зайлуул.
Нилээн нутшуу болоод байх шиг байна. Товчхон бичих гэхээр бас болохгүй юм аа, одоо л гол асуудлаа хөндөх гээд байна л даа. Энэ бол УС.
Усаар мөнгө олHо гэдэг манийг бага байхад бол үлгэр байсан юм. Гэр хорооллын худгийн усыг хөдөөнөөс ирсэн хүн амсаад л сайхан устай юм аа гэх, эмээ маань Хатан Туул сайхан устай шүү гэж хариулдагсан. Бид хаяа Туул гол орж сэлнэ л дээ. Угаасаа усгүй газрыхан болоод тэр үү, жоохон бороо ороо л бол Хатан Туул үерлээд оролтгүй болдогсон. Тэгээд Дунд гол (Бааст гол ч гэдэг л байсан)-д сэлдэг ч их ч залгидаг байж дээ. Ямар ч л гэсэн хордлого болоод сүйд болсон хүүхэд миний мэдэх байхгүй юм даг.
Харин одоо шүүгээд, ариутгаад ирсэн крантны уснаас уух нь бүү хэл угаагаад сайн хатааж арчаагүй бол чад хийчих гээд байдаг болж. Миний бие ч муудаа биз усны чанар ч муудаа биз дээ, хөөрхий.
Одоо монголд халуу шатаж байна. Монголд ч гэж дээ Улаанбаатар хотод. Гэхдээ хүн амын 51%-с л дээш нь энэ хотод байгаа учир Монголд гэж болох болов уу? эсвэл нөгөө хүнээсээ илүү үнэтэй мал нь байгаа газрын хэдийг монголын төлөөлөл гэж болохгүй байх, тэд 2,8сая км/кв -д тараад байгаа шүү дээ. Монголд тэгээд одоо усны безнисийн цаг нь ирж байна гэнэ дээ. Хилээр вагон вагоноор савалсан ус орж ирж байна. Зардаг үнэ нь Өмнөд Солонгосын усны үнээр шүү. Авахгүй гээд яах юм. Монголчууд өөрсдөө ус цэвэршүүлээд бас зарах юм. Тэр нь нэг л үлгэбэр өнгөтэй юм. Харин янз бүрийн ундаа, жүүс бол сайхан юм аа. Нарийндаа усныхаа өнгийг мэдэж харахгүй учир сайхан санагдаад байгаа юм байна лээ.
Чанаад буцалгадаг гээд хоолны усаа ихэнх айл шууд хэрэглээд байна. Яваандаа нөгөө урдаас оруулж ирдэг цэвэршүүлсэн усаар хийдэг болод би УСаа (импорт) гаднаас авдаг болох нь ээ.
Гэтэл монголд гүний ус гээд хамгийн цэвэр, тунгалаг усаар зэс, алтаа цэвэршүүлээд гадаадад гаргаж оронд нь ус оруулж ирэх гээд амь наана, там цаана гээч болж байна. Монголын говь ЦӨЛ болно. Хангай хээр тал гэж байхгүй болно.
Гүний ус байгалийн таатай нөхцөлд 100 жилд дахин нөхөгддөг........
Үнэгүй сургалт, үнэгүй эмчилгээ хэрэгтэй байна аа, хэрэгтэй. Гэхдээ тэр бүгдийг бид ач нарынхаа үхлээр авах гэж үү?
Оюу-толгой, таван толгой, алт, ураны ордуудыг ашиглана гэдэг усаараа солиж байна гэсэн үг шүү дээ. ЭРЭЛ ХХК-г дэлхийд би л мэдэхгүй юм байна. Эрдэнэбат гэдэг хүнийг бол бүр ч мэдэхгүй. Гэтэл Онги голыг монголын газрын зургаас энэ хүн арилгаад хаячихсан Лусын хорлолд бүртгэгдчихсэн хүн байх юм.Хөвсгөлийн хүн гээд бөө, удган гээд лусыг аргална гэж бодож байгаа байх даа. Лусын нүдийг сохолж, Тэнгэрийн нулимсыг барсан ийм олон биш цөөн хэдэн монголын төлөө догшин сахиус байна гэдэгт итгэмээргүй байна.
Мөнх хөх тэнгэрийн үр сад гэх мөнх тэнгэрийг чинь ус л хөх байлгадаг юм шүү дээ. ямар 3-р анги төгсөөгүй дарга ( Нянгар )эрх биш байхгүй байлгүй дээ.
Солонгос, Япон, тайванд монголоос хийсэж очдог гээд тоос (тийрэн) манаруулдаг юм. Хоёр жилийн өмнө Өмнөд . Солонгос Пусаны нэг сургууль үл мэдэх өвчин гараад тэгсэн тэр нь манай 100% экспортолсон усгүй цэвэр шороо гэсэн. Компьютертэй хүн болгоны мэдэх RAM-н үнэ монголд шороо шуурхаар өсдөг юм шүү. Энэ талаар сураглаад мэдээрэй.
Хоёр толгойг ашиглаад 10 жилийн дараа 20 тэрбүмд хүрэх дэлхийн хүн амын пуужингын эд ангийг бэлдэх үү? уух усыг нь бэлдээд 4 сая монголчууд амьдран суух уу?
2007 онд Ө.Солонгосын газар нутгаасаа Сөүлийн хэмжээний газрыг давстай далайн усанд алдсан бөгөөд энэ байдал ирэх 100 жилд жил бүр давтагдсаар байх болно...
urgeljlel bii...