Нийслэлийн “Улаанбаатар” чуулгынхан энэ сарын долоонд Сөүл хотыг зорьсон билээ. Сөүл хот нь жил бүр “Hi Seoul тоглолт, үзэсгэлэн яармагыг зохион байгуулдаг ажээ. Энэ арга хэмжээнд 14 орны хүмүүс уригдсан бөгөөд Монгол улсыг төлөөлж явсан бүрэлдэхүүний урлагийн багийг “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид бүрдүүлсэн бөгөөд чуулгын поп морин хуурын чуулга монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлээс тоглож, уран сайхны удир-дагч МУСТА Х.Энхтайван, дуучин МУСТА Н.Энхжаргал, “Ньюанс” хамтлагынхан ая дуугаа өргөжээ. Мөн Сөүл хотын Нувой дүүрэгт долоо хоногийн хагас сайн өдөр бүр тоглолт зохиодог ажээ. Энэ өдөр тус чуулгыхан өөрсдийн уран бүтээлээсээ сонирхуулсан байна.
Б.ДӨЛ