jasen
Бичлэгийн тоо 4,494
E-mail
Н.Багабаньд
Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана. Мөрөөдөл хэмээх хүчит даль жигүүрийнхээ тусламжтайгаар хүн өндөр сүрлэг уулсын оргилд ч дүүлэн гарч, хөлгүй гүн тэнгисийн гүнд ч шумбан орж, алсын одод руу аялан жуулчилж, хүслийн далайдаа чөлөөтэй сэлнэ. Байгаль дэлхийдээ заяамал тавилангаараа амьдарч байгаа шувуудын дүүлэн нисэхийг хэн ч хааж хориглож дийлэхгүй. Хүний зүрх сэтгэлийн ертөнцийг мөрөөдөлгүй болгох нь дэлхий ертөнцийг агаар мандалгүй болгохтой адил. Ухаант хүн бүхэн орон зайн хязгааргүйгээр мөрөөдөж болох ч мөрөөдлөө биелүүлэх боломж нь орон зайн хязгаартай. Мөрөөдлийн хязгаартаа хүрэхээр тэмүүлэх нь залуу хүн бүрийн амьдралын зорилго, амьд яваагийн утга учир байх ёстой.

Мөрөөдлөө хэрэгжүүлэхэд хөтлөх бэлэн жор байхгүй ч, мөрөөдлөө биелүүлэхэд туслах аргууд бол бий. Юуны урьд өөрөө өөрийгөө сайтар таньж мэд. Хүн бүрт байгалиас заяасан авьяас билэг заавал байгаа. Тэрхүү авьяас билгээ аль болох эрт олж нээхийг бод. “Авьяас бол байгалиас заяасан дур сонирхлын хөгжил юм”. Авьяас билгийг зөвхөн нээгээд орхих нь хангалттай биш, түүнийгээ аажим аажмаар төгөлдөржүүлэн, алхам алхмаар хөгжүүлэх хэрэгтэй. Авьяас билгээ нээн хөгжүүлэхийн хамт өөрийн давуу талуудыг таньж тогтоо. Эдгээрээс дутуугүйгээр дутагдалтай талаа болон алддаг алдаагаа сайн мэдэж, дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөр. Улмаар өөрийн давуу талаа дээш дээш нь дэвшүүлэн хөгжүүлж, дутагдалтай талаа доошлуулан доошлуулсаар аль болох доод түвшинд буулгахыг хичээ. Хаана байгаагаа мэд. Хаана байгаагаа мэдэхгүй бол хаана хүрэхээ яаж мэдэх билээ дээ. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар үргэлж бодож, түүнд хүрэх арга замаа тодорхойл. Мэдээж, хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Чиний хувьд юуг чухам аз жаргал гэж үздэгээ олж тогтоо. Хайр дурлал чиний аз жаргалын үүдийг нээнэ гэж бодож яваа бол түүнийхээ төлөө чин үнэнчээр зүтгэ. Мөнгө чамайг аз жаргалтай болгоно гэж үзэж байгаа бол мөнгөтэй болох арга ухаанаа самбаачлан дайчил. Мөнгө бол эрх чөлөөг олгогч. Эрх чөлөөтэй хүн аз жаргалтай. “Дотоод эрх чөлөөгөө сэхээрсэн хүн хөлдөө гинжтэй бүжиглэж, хүзүүндээ дөнгөтэй дуулж чадна. Тэр цагт гинж нь хөгжим болж, дөнгө нь чимэг болон хувирна”. Хүн өөрөө өөрийгөө танихгүй сохортоо л зовж гаслаж, золбирч гансарч явдаг нь эмгэнэлтэй.
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө ямагт өөдрөг байлга. “Өөдрөг үзэл – энэ бол аугаа их хүмүүсийн үнэт эрдэнэ мөн”. Хамгийн муу зүйлд ч хамгаас өөдрөг хандахыг хичээ. Гутрангуй хүмүүс мөрөөдлийнхөө үрийг услан тордон ургуулдаггүй, харин цэцэглэх үндэс рүү нь байнга хор цацаж явдаг юм. Бүтэшгүй зүйлийг бүтээнэ гэх, болшгүй зүйлийг болгоно гэх, хүрэшгүй холд хүрнэ гэх, чадахгүй гэж басамжилсаныг чадна гэх өөдрөг сэтгэлтэй байхтун. Өвдсөн ч эдгэрэх, алдсан ч олох, уруудсан ч өөдлөх, зовсон ч жаргах өөдрөг үзлээр жигүүрлэ.

Ямар ч цагт өөрөөрөө байхыг хичээ. “Өөртөө шударга  ханд”. Энэ бол онцгой чухал. Хүмүүс чиний тухай юу гэж ярих нь хамаагүй. Бусдыг утга учиргүй дуурайх гэсний хэрэг огт байхгүй. Чи дахин давтагдашгүй хувь хүн. Байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Хүмүүс чамайг ямар байсан, тэр байгаагаар чинь үнэлж дүгнэнэ. Чи зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л бусдын хүндлэлийг хүлээж, тэдэнд хамгийн их нөлөөтэй байж чадна. Өөртэйгөө эвлэр. Өөрт чинь дутуу, бусдад илүү байгаа өөдтэй өнгөтэй бүхнээс уйгагүй шамдан суралц. Өөрийгөө хөл хүнд эх шиг болгоомжтой авч яв.

Өөрийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Чиний бодож төсөөлж байгаагаас хавьгүй их хүч чадал чамд байгаа. Энэ хүч чадлаа дээд зэргээр дайчлан ашигла. Өөрийгөө дутуу үнэлдэг нунж дорой байдлаасаа даруй салах хэрэгтэй. Би чадахгүй, миний ухаан хүрэхгүй, мань мэтийн санаа саванд багтахын аргагүй гэж өөрийгөө дутуу үнэлэн, дорд үзэж болохгүй. Иймэрхүү өөрийгөө басамжилсан бодол гэгээн мөрөөдлийг чинь хулгайлна. Бид бүх л амьдралынхаа турш хүч гарган шатаар дээшээ мацдаг. Оройд нь гарч чадна гэсэн итгэл зүтгэлээр цуцалтгүй авир. Хувь заяа бид бүгдэд янз бүрийн, заримдаа бүр аймаар, халширмаар сорилт дэвшүүлэн тавьдаг. Гэм нь өмнөө, гэмшил нь хойноо, гэсгээл хатуу мөч тулна. Энэ мэт хатуу хүтүү үе тулгарахад давж гаран, туулан дийлэх сэтгэл итгэлийн хүчээ хураан хуримтлуул. “Авьяастай, хөдөлмөрт дуртай хүний хувьд саад тотгор гэж байдаггүй”  юм.

Боломжийг хэзээ ч бүү алд. Болгоё, бүтээе гэж зоригловоос болохгүй, бүтэхгүй зүйл үгүй. Боломж чамайг байнга хүрээлж, айл саахалт буусан байдгийг мэд. Аз хийморь дагуулсан алтан боломж өглөө болоход наран мандахтай адил үргэлж тохиодоггүй гэдгийг сана. Алтан боломжийг алдаж хэрхэвч болохгүй. Бүх боломжоо шавхаж гүйцлээ гэж бодогдохоор шантрам хүнд байдалд орлоо ч өөр боломжууд заавал байх ёстой гэдэгт эргэлзээгүй итгэх хэрэгтэй. Боломж шавхагдашгүй нөөцтэй. Бүр чиний бодож төсөөлж байгаагүй илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн гол нь илүү сайн боломж гарах сайн цаг ирнэ гэдэгт бат итгэ. Тэрхүү боломжийг идэвхгүй хүлээгээд суух биш, эрж хайж олох ёстойг ухаар.

Алдаа гаргахаас бүү эмээ. “Хүн алдаж болно. Гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг” юм. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй. Шинийг туршин үздэггүй хүмүүс алдаагүй мэтээр амгалан суудаг. Үнэн хэрэгтээ хамгийн ихээр алдаж байгаа хэрэг юм. Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтанд хүрэхээс хавьгүй дээр гэдгийг санаж яв. “Бүх хүмүүс алдаа хийдэг. Харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг”. Өчигдөрийн алдаагаа ухаарч хүлээсэн хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийхэд өөртөө тусалдаг. Асар том мөрөөдөлдөө алдаа гаргахгүйгээр хүрнэ гэж ааглуу гоомой бодож, тооцож болохгүй. Алдаанаас сургамж авч, алдсан алдаагаа давтахгүйгээр, алдаа гаргахаас эмээхгүйгээр урагшлан мац.

Даруу бөгөөд даруулгатай бай. Оргилд нь цойлсон амжилт гаргаж, олон түмний хүндлэлийг хүртэн хүлээлээ ч их зан гаргаж, биеэ бүү тоо, даруу бай. Хүрэх амжилтандаа бүхэлд нь хүрсэн, зорьсон зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж сэтгэл ханан, санаа цадаж бүү тайвшир. Хүрэх гэж зориглон тэмүүлэх өөр өөр өндөр оргилууд үргэлж байдаг юм. “Даруу зан бол аугаа их үйлсийн эх мөн”. Даруу бус байдлаас болоод тэнгэрлиг авьяастан хэчнээн олон хүн тэнэгтэн сагсуурч өөрийгөө баллан, аугаа их үйлсээ гүйцэлдүүлж чадалгүй замын хугаст төөрч будилсан билээ дээ. Ухаалаг байцгаа. Даруу зан дутагдах нь их төлөв ухаан дутсанаас үүдэлтэй байдаг юм. Даруулгатай байцгаа. Даруулгагүй хүн өндрөөс нисэж, усанд ойчиж, халуун нурман дээр нүцгэн хөлөөрөө гишгэхээс холгүй харайлгаж явдаг юм. Хамгаалалтын бүсэн даруулга авто ослоос хамгаалдаг бол сэтгэлийн даруулга бие тоох хийгээд сагсуу ойворгон, ухаан дутуугаас үүдэлтэй муу бүхнээс хамгаална.

Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэх нь чиний амьдралд тохиох хамгийн хэцүү, халширам ядаргаатай зорилт байж магад. Гэхдээ үүнээс буцаж, цуцаж болохгүй. Амжилтын тулгуур багана нь хэзээ ч бууж өгөхгүй, яасан ч шантрахгүй байх эр зориг юм. “Няцашгүй зориг ямар ч саадыг давдаг”. Зорилгодоо хүрэхийн тулд тэсвэртэй, тэвчээртэйгээр өөдөө махран мацсаар бай. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Хялбар олдсон бүхэн үнэ цэнэ багатай. Зовлон туулж, хөлсөө дуслуулан, сэтгэлээ чилээж бий болгон бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй, үр өгөөжтэй.

Мөрөөдлөөсөө яасан ч ухарч болохгүй. Тэвчээр заан, бие хийгээд сэтгэлийн хүч, тэнхээгээ дайчлан урагшил. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарч хэрэггүй. Хэзээ ч ухарч, няцаж, шантарч болохгүй. “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй”. Амжилтад хүрэх оюун билэг, ид чадал чамд байгаа. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтад хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Ямар нэг саад бэрхшээлийг давахад чиний өөрийн бодол, хүсэл зориг, зөн совин, итгэл сэтгэл хамгийн чухал гэдгийг үргэлж сана. Хоол хийлгүй хоосон жорыг нь цээжиллээ гээд өлсгөлөн хүн цаддаггүйтэй адил ажиллаж хөдөлмөрлөн, хичээн зүтгэхгүйгээр хий хоосон мөрөөдөлдөө умбан суугаад амжилт олохгүй. Мөрөөдөл чинь чиний хүрч чадах сүмбэр оргилын дээд торгон цэгийг зааж байдаг юм. Мөрөөдлийнхөө оргилд хүрснээр хожим үр шимгүй амьдарч дээ гэх харууслаас чи өөрийгөө аварна. Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1690438/032/trackback

profile

эди хугда

2012.11.28 12:39:28
*.199.135.47

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
939 Г.Болдбаатар Ази тивийн аварга [2] daruuhan01 2009-05-24 2493
938 Харүмафүжи анхны түрүүгээ авлаа vdeo [1] daruuhan01 2009-05-24 2845
937 Хөлбөмбөг, Аваргуудын лиг, 5 ХОНГИЙН ДАРАА АВАРГЫН ТУЛААНД? soragsan 2009-05-23 2057
936 Мандухай [1] MUZZ 2009-05-22 2818
935 TSENDOO. IRMEL MONGOL [2] Munkh-munkh 2009-05-22 3746
934 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 3. Munkh-munkh 2009-05-22 1916
933 Crime War (2009 Монгол хэлээр) (Jaky Chan) Itgelxvv 2009-05-22 4336
932 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 2. Munkh-munkh 2009-05-21 1983
931 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ 1. Munkh-munkh 2009-05-21 1659
930 ..mgl er hun Sainuu [3] daruuhan01 2009-05-21 1969
929 Даварсан хужаа нар [2] daruuhan01 2009-05-21 2094
928 ***LOVE*** [1] soragsan 2009-05-20 1397
927 Boy`s Boy`s Boy`s....... haha [3] Xарису* 2009-05-20 3772
926 NOBODY [1] **bluesky** 2009-05-20 1508
925 Ард тvмнийг хошгоруулж болохгvи. game [1] daruuhan01 2009-05-20 1452
924 Н.Энхбаярын шунал дуусахгүй юмаа! [4] **bluesky** 2009-05-19 1997
923 Шунахай зан бол бүх муу муухайн үндэс Н.БАГАБАНДИ [1] har baraan 2009-05-18 2356
922 Н.Энхбаярийн эхнэр О.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ. har baraan 2009-05-18 2685
921 Даварсан хужаа нар [6] daruuhan01 2009-05-18 3021
920 Архидалт [2] daruuhan01 2009-05-18 3011
919 SOLONGOS HEL MEDDEG AKHAN DUU NARAASAA [1] ztsaakhyo 2009-05-17 1874
918 table tennis Cr_07 2009-05-17 1598
917 Миний ажилдаа явдаг зам. \ҮРГЭЛЖЛЭЛ\ [1] Munkh-munkh 2009-05-17 2021
916 Миний ажилдаа явдаг зам. \эхний хэсэг\ [1] Munkh-munkh 2009-05-17 1958
915 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [2] Munkh-munkh 2009-05-17 2898
914 Хаадын төрийн цэрэг эрсийн дуу [1] Munkh-munkh 2009-05-17 3710
913 10.000 хятадыг 400 монгол ялж чадна… Munkh-munkh 2009-05-16 3197
912 Хулан Саран гүнж Munkh-munkh 2009-05-16 6446
911 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот [2] Munkh-munkh 2009-05-16 2258
910 Эгнэшгүй Нөхрийг Олов ( ГУУЛИН ) Munkh-munkh 2009-05-16 2487
909 Монголчуудын цэргийн урлагийн гайхамшиг Munkh-munkh 2009-05-16 2453
908 yumiig yaj medehev sonirhood uzeerei zaluusaa!!!! **bluesky** 2009-05-16 2461
907 Би vхэр Монгол Munkh-munkh 2009-05-16 2534
906 “Hi Seoul "- “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид Munkh-munkh 2009-05-15 1781
905 ярилцлага хийснийхээ төлөө Солонгос даяар эрэн сурвалжлагдаж байгаа [1] Munkh-munkh 2009-05-15 2556
904 AILGAH TAKTIK^^3^^ [1] badlady 2009-05-15 2812
903 AILGAH TAKTIK^^2^^ [2] badlady 2009-05-15 2439
902 AILGAH TAKTIK^^1^^ [1] badlady 2009-05-15 2551
901 Asuuhaas zailshiivch medehiig husne! **bluesky** 2009-05-15 1496
» МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС МӨШГӨН ТЭМҮҮЛ [1] Мичидмаа 2009-05-14 2081
899 сарлаг долоо [2] soragsan 2009-05-14 1695
898 ee ta nar tus bolooch de teh u file hvmvvn 2009-05-12 1634
897 тавдугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зарлалгүй ... [2] Munkh-munkh 2009-05-12 2984
896 ДЭЛХИЙН АВАРГА ӨНӨӨДӨР ОРОЙ [2] Munkh-munkh 2009-05-10 2265
895 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 1154
배너신청
자생병원

배너신청